antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2012 7 comments

Сэрэх цаг боллоо

нийтлэсэн Admin

UntitledҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х. Баттулга

 “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аянд нэгдлээ

“Монголын Залуучуудын Холбоо” нь 3-р сараас эхлээд “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аяныг өрнүүлсэн бөгөөд FB групп дэх залуусын нэгдэл, avliga.mn сайт, “Залуучуудын үнэн” сонинд авлигагүй тоолуур зэргийг ажиллуулж түүнд залуус идэвхтэй хамрагдсаар байгаа билээ. Мөн уг үйл ажиллагааны нэг хэсэг болох “Транспэрэнси интернэшл” (Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн) МЗХ-той хамтран 11“Сэрэх цаг боллоо” авлигын эсрэг 10 дүрмийг нийгмийн идэвхтэй залуучуудын мөрдлөгө уриалга болгох, тэднийг урамшуулан уриалах, авлигын эсрэг зохион байгуулагдаж буй ажлуудыг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “Сэрэх цаг боллоо” ток шоуг өнгөрөгч бямба гаригт МҮОНТ-д зохион байгууллаа.

22Энэхүү шоунд ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х. Баттулга, залуучуудын оролцооны байгууллагуудыг төлөөлөн МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат, МЗХ-ны ОНХХ-ийн дарга С. Бадмаараг, олны танил залуучуудыг төлөөлөн реппер Н. Цэцэнбилэг, АСА циркийн жүжигчин СТА Э. Лхагва-Очир, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн “Барс” группын тэргүүн Ч. Амарбаатар, АТГ-ын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн коммисар Б. Бат-Отгон, АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан Т. Билгүүн, МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч. Нэргүй, их дээд сургуулиудыг төлөөлөн “Монгол” дээд сургуулийн захирал, Гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг оролцож Монголд авлигыг хэрхэн бууруулах, цаашид ямар ажил хийвэл үр дүнтэй байх талаар нээлттэй ярилцаж санал бодлоо солилцсон юм. Уг нэврүүлгийн үеэр ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х. Баттулга Засгийн газрын гишүүдээс хамгийн түрүүнд “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аянд нэгдэж гарын үсгээ зурсан юм. Харин хувийн хэвшлийн байгуулгуудаас “Барс” группын тэргүүн Ч. Амарбаатар нэгдэж байгаагаа илэрхийлж мөн гарын үсгээ зурсан. МЗХ нь Транспэрэнси интернэшл (Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн)-тэй хамтран зохиож байгаа эхний томоохон ажил нь энэхүү “Сэрэх цаг боллоо” ток шоу байсан бөгөөд цаашид ч авлигын эсрэг залуучуудаа уриалсан олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 17, 2012 7:25:26 pm )

    САЙХАН ЖҮЖИГЛЭЖ БАЙНАА ЭНЭ АВИЛГАЧИД

  • Anonymous (December 17, 2012 8:42:11 pm )

    bars ehleed dotor ni ajilladag tureeslegchiiin erh ashggig anmhaar

  • Anonymous (December 17, 2012 9:31:26 pm )

    Гэрээнд зурж байхдаа биелүүлэхгүй гэж боддог гэдэг шиг юм болж байхав дээ.

  • Anonymous (December 17, 2012 10:09:37 pm )

    Баттулга авилга аваад яах юм бэ, Нэг гонжоомыг 10 давхарлаж өмсөхгүй, 10 байшинд зэрэг амьдрахгүй. Наад Жэнко чинь бүх юм нь ханачихсан хүн. Улсаас мөнгө цусалж нүүрээ бас нэрээ барахгүй хэмжээний хүн

  • Anonymous (December 18, 2012 1:05:59 am )

    Mash saihan ehlel baina. Avilgal gedeg bol tsever shudarga niigmiin gol chudur tushaa shuu dee. Ih zuv sanaachilga bainaa. Bayar hurgie!!!

  • Anonymous (December 18, 2012 5:27:40 am )

    amarbaatar avilga ogch uzeegui hun humuusiig ajil hii gej shaarddag hun sain baina bayr hurgei

  • Anonymous (December 18, 2012 5:34:16 am )

    Yamar ih hutsav aa tumur zamaas raashd yu ugch avsnaa sain bodoj bai muu hogiin amraa

antalya rent a car