antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 1 comment

Н.Мөнх-Оргилыг өнөөдөр шүүнэ

нийтлэсэн Admin

Хөвсгөл аймагт найман настай охиныг  хүчирхийлэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Түүнд  анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон ч өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэргийг  таван сар орчим шалгаж, өнөөдөр шүүн хэлэлцэхээр товложээ.

Н.Мөнх-Оргилыг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн  91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа билээ. Энэ удаагийн шүүх хуралд даргалагч шүүгчээр Г.Буяннэмэх, улсын яллагчаар  С.Хишигжаргал, шүүгдэгч Н.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Р.Насанжаргал нар оролцоно. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэг учир шүүх хурал хаалттай болох юм.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 27, 2011 10:52:45 pm )

    yaj byatshan ohidiig tegj chadaj sanaand ni buudag bn aa tsaazaar awahuulbal taarna chi er ni hun bish adguusnaas doloon door amitan baihaa arai ch dee

antalya rent a car