МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Улсын дээд шүүхээр Н.Энхбаярын хэргийг хянан хэлэлцээд зарим зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгч нар шүүх хурлыг хойшлуулах таны хүсэлтийг хүлээж аваагүй. Үүний учир шүүхийн танхимыг орхиод гарсан уу?
-Бидний гаргасан хүсэлт бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тухай. Татгалзах үндэслэл байсан. Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Гавьяат хуульч цол гардаж авсан, бас түүний үед Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнээр томилогдсон хүн. Шүүгч Х.Батсүрэн, Д.Эрдэнэ-балсүрэн нар мөн түүний үед Дээд шүүхийн шүүгчээр томилогд¬сон. Д.Эрдэнэбалсүрэнгийн хувьд Ц.Элбэгдоржтой нэг нутаг усных. Шүүгч Т.Уранцэцэгийн хувьд мөн л Ц.Элбэгдоржоос саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардаж авсан хүн. Тиймээс Сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу татгалзах үндэслэл бий. Мөн өмгөөлөгч С.Нарангэрэл Японы Нобүяагийн их сургуульд олон улсын хуралд оролцохоор болсноо мэдэгдэж бичгээр хүсэлт гаргасан. Түүнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүхэд улсын яллагчаар оролцсон Е.Сагсай, О.Мөнхбаатар нар энэ хуралд оролцох ёсгүй гээд прокуророос татгалзсан. Харамсалтай нь, шүүх гомдлыг маань хүлээж аваагүй. Ерөнхий прокурорын өөрийнх нь гаргасан зааврын дагуу бол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд УЕПГ-аас томилогдож оролцдог. Гэтэл түүхэндээ анх удаа анхан болон давж заалдах шатны шүүх хуралд улсын яллагчаар оролцсон прокурорууд оролцлоо шүү дээ. Би өмгөөлөгчөөр ажиллаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ийм тохиолдол харж байгаагүй. Тэр хоёр прокурорын тухайд хуулийн хэрэгжил¬тэд хяналт тавих үүргээ гүйцэтгэж чадаагүй хүмүүс. Яагаад гэхээр прокуророос олон зүйл шалтгаалдаг. Хэрэг үүсэ¬хээс эхлээд сэжигтэн, яллагдагчаар татах бүрт прокурор хянах ёстой. Гэтэл тэд үйлчлүүлэгчийн маань эрх ашигтай холбоотой асуудалд хяналт тавихдаа хууль хэрэгжүүлж чадаагүй шүү дээ. Ийм гурван үндэслэлээр шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгч нар үл ойшоосон. Тиймээс би “Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах боломж олгохгүй юм байна. Улс төрийн захиалгатай ийм хэрэгт өмгөөллийн тусламж үзүүлэх чадвар алга” гээд орхиод гарсан. Гарсны дараа хуралд ажиглагчаар оролцож буй хүмүүсээс “Та нарын гаргасан гомдлыг олигтой ярихгүй байна, Өөрсдөө танилцуулах нь зөв байх” гэсэн мэдээлэл ирсний дагуу дахин оролцсон нь тэр. Шүүх хуралд О.Сайнгэрэл өмгөөлөгч бид хоёрыг гомд¬лоо хамгаалаад ярих гэхэд шүүгч нар яриулахгүй нэлээд хязгаар тавьж байсныг хэлэх хэрэгтэй болов уу.
-Шүүх хурлын явцад Н.Энхбаярыг буруутгаж буй гол хэрэг болох “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины өмчлөгч нь хэн байна вэ гэдгийг асуусан. Хариултаар Н.Энхбаярынх биш гэдэг нь тодорхой болсон байх аа?
-”Улаанбаатар таймс” сонины эзэмшигч нь “TV5” телевизийн сэт¬гүүлч Э.Дагиймаа. “Өргөө” зочид буудлын тухайд 25 хувийн өмчлөгч нь Улаанбаатар хот өөрөө. Үлдсэн 75 хувийн өмчлөгч нь “Хар дун” компанийн захирал Б.Хуяг. Тэгэхээр өмчлөгч нь манай үйлчлүүлэгч биш болж таарч байгаа юм. Үүнийг шүүгч нарт тодорхой хэлсэн ч шийдвэр гаргахдаа чухалчилж авч үзээгүй. Хэдийгээр үйлчлүүлэгчийг маань огт хамааралгүй таван хэргээр буруутгасан ч энэ удаад хоёр зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосонд баяртай байна. Гэхдээ бүх хэрэгт хамааралгүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан мате¬риалаас илэрхий харагддаг. Харамсалтай нь шүүх бүрэлдэхүүн үүнийг харсангүй бололтой.
-Гомдлоо танилцуу¬лахад тань шүүгч нар “Хамаагүй зүйл ярилаа. Наадахыг чинь ярьчихсан” зэргээр ярихыг чинь хязгаарлаж байсан?
-Гаргасан гомдлыг маань бүрэн яриулаагүй. Шүүгчээс татгалзаж байгаа үндэслэлээ ярихад “Хүлээж авахгүй” гээд яриа тасалсан. Үүгээр зогсохгүй С.Нарангэрэл өмгөөлөгчийн хүсэлт болон прокуророос татгалзсан саналаа хэлэхэд хүртэл яриаг маань тасалж байсан. Ер нь С.Нарангэрэл өмгөөлөгчийг ирэхээр нь шүүх хурлаа явуулж яагаад болохгүй байсан юм бэ. Юунд нь тэгж яараад байгаа юм. Энэ нь улс төрийн за-хиалгаар хурдан хуга¬цаанд шийдэх даалга¬вартай нь холбоотой болов уу. Яах вэ, шүүгч нараас татгалзсан хүсэл¬тийг хүлээж авдаггүй юм байж. Тэгвэл прокуророос татгалзсан татгалзал, С.Нарангэрэл өмгөөлөгчийг байлцуулъя гэсэн хүсэлтийг хүлээж авахад юу нь болохгүй байсан гэж. Энэ нь Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой асуудал учраас хүлээж авахыг хүсэхгүй байгаа юм. Ер нь Н.Энхбаяр даргатай холбоотой асуу¬дал бүрт хууль, хяналтын байгууллага анхаарал тавьж, ал¬хам бүрт эрхийг нь зөрчиж ирлээ.
– Улсын дээд шүүхийн хяналтын шүүхэд хандах уу. Олон улсын Арбитрын шүүхэд хандах тухай яриа байна?
-Тогтоолоо гардаж авснаас хойш 30 хоногийн хугацаанд дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргах эрхтэй. Энэ утгаа¬раа бид Дээд шүүхийн хяналтын шатны шүүгч нарт гомдол гаргана. Бидний гомдлыг хүлээж авахгүй байсан ч хуульд заасан эрхээ эцсээ хүртэл эдлэх болно. Хэрэв хяналтын шүүгч нар ялыг хэвээр үлдээж, ерөнхий шүүгч дүгнэлт бичээгүй тохиолдолд олон улсын хүний эрхийн байгуул¬лагуудад хандана.
-Шүүх хурлаас хойш Н.Энхбаяр даргатай уулз¬сан уу. Тэрээр шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Байнга уулзаж байна. Биеийн байдлын хувьд маш муу. Хүнийг өлсгөлөн гээч юм чинь амьд сүг болгодог юм байна. Бодисын солилцоо дээд цэгтээ хүртэл муудаж, ходоодны хямрал, мэдрэ¬лийн системийн ядаргаа туйлдаа хүрсэн гэсэн дүг¬нэлт гарсан. Өлсгөлөнгөөс үүдсэн эрүүл мэндийн доройтлыг эмчлэхэд Мон¬голын эмч нар турш¬лагагүйтэж байна. Урьд нь 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж байсан хүн байгаагүй учраас тэр. Ер нь агаар дутагдалтай, ст¬ресстэй байгаа тохиолдолд сэргэх магадлал байхгүй байгаа юм. Энэ хэрэг яаж шийдэгдэхтэй холбоотой¬гоор эрүүл мэндийн асуудал давхар сөхөгдөнө.
-Шүүх хурлаас өмнө Хууль зүйн сайд “Шүүхийн шийдвэрт өөрчлөлт гарах¬гүй. Харин өвчнөөр шал-таг¬лан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломж байгаа” тухай ярьсан гэх юм билээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Өвчнөөс шалтгаалан ялаас чөлөөлөх боломж байдаг. Энэ бол бүх шатны шүүх хурал дууссаны да¬раа хэрэглэдэг хуулийн заалт. Өөрөөр хэлбэл, шүү¬хийн бүх шатыг дуус¬гаад ялтан болсон тохиол¬долд чөлөөлнө. Н.Энхбаяр даргын өвчний учир нь ялаас чөлөөлөхөд орох өвчин юм байна лээ. Гэхдээ миний үйлчлүүлэгч “Нэгдүгээрт, би өвчтэй хүн байгаагүй. Цоо эрүүл хүн байсан. Хоёрдугаарт, би хэрэг хийгээгүй. Би яагаад өвчний учир чөлөөлөгдөх ёстой юм. Би хэргээ цагаадуулмаар байна. Дээрээс нь эрүүл мэндээ эргүүлж авмаар байна. Өвчний учир ялаас чөлөөлөгдөнө гэдэг асуудлыг надтай битгий ярь” гэж дур¬гүйцдэг. Тэгэхээр өвчний учир ялаас чөлөөлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Нөгөө талдаа өвчнөөс болж ялаас чөлөөлөгдөх боломж байгаа ч хэлмэгдүүлэлтийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт шүү дээ. Цаашид Дээд шүүхэд гаргах гомдлыг маань хянаж үзэхгүй бол хэргийг шийдсэн бүх шүүгч нарын эсрэг гомдол гаргана. Ин¬гэх¬дээ дотооддоо төдийгүй олон улсад гаргах болно. Эдгээр хүмүүс шударга бус байсныхаа төлөө хү¬нийг хилсээр ял шийт¬гэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.
-Улсын дээд шүүхийн тогтоол гарсан даруйд “Н.Энхбаярыг хорих анги руу шилжүүлэх нь” гэсэн яриа байна?
-Шүүх хурал болохоос өмнө хорих ангийнх нь өрөө байрыг нь бэлэн бол¬госон тухай мэдээ ирсэн. Гэхдээ үйлчлүүлэгч маань гомдол гаргасан тохиол¬долд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус байх болно. Нөгөө талдаа шүү¬хээр эцэслэгдэн шийдэг¬дээгүй сэжигтэн, яллаг¬даг¬чид үйлчлэх эмнэлгийн үйлчилгээний тухай Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан журам гэж бий. Журмаар шүү¬хээр эцэслэгдэн ший¬дэгдээгүй шүүгдэгчийн нарийн мэргэшсэн эмнэ¬лэгт хэвтэж эмчлүүлэх эрх нь нээлттэй байдаг. Энэ дагуу бол миний үйлч¬лүүлэгчийг хорих анги руу шилжүүлэх боломжгүй.
Д.БОЛОРМАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2012 1:44:06 pm )
би лав энэ хүнийг зөндөө өрөвдөж байна хөөрхий амьтанг хүн шүү дээ
-
Anonymous (December 17, 2012 1:59:14 pm )
Тэнэгтээрэй үхсний чинь өрөвдөх.. Хэрэг хийсэн хүн зохих хэмжээний ял шийтгэлээ хүртэлгүй яахийн өрөвдөж байна гэнэ үү, хуцна биз
-
Anonymous (December 17, 2012 2:03:58 pm )
hun bur huuli shuuhiin omno erh tegsh .gesen undsen huulia barih estoi. herev enhbayr ylaa edlehgui bol mongoliin busad yl edelj baigaa humuust yl edluulj bolohgui
-
Anonymous (December 17, 2012 2:04:19 pm )
Elbegdorj iin hor nairuulga
-
Anonymous (December 17, 2012 2:05:48 pm )
3 shatnii shyyh yl ugchihuud baihad bi buruugui geed baidag yaj iim hyn ulsiig udirdaj baisan yum boldoo bid ch teneg hymyys yum daa shorond baigaa yltnuudiig bygdiig n uruvduud tsagaatgaval yasiin be
-
Anonymous (December 17, 2012 2:10:50 pm )
Элбэгдорж Энхбаярыг зайлуулж өөрөө дахин ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдлэж байгаа юмуу арайчдээ Монголын түүхэнд хуулийн байгууллагыг гартаа авч хараатаар ажиллуулсан ерөнхийлагч байхгүй Элбэгдорж хэзээч дахин өндийхгүй болтол улс төрөөс зайлуулах хэрэгтэй Өөр хүн бол алть намын хэн байсан ч яахавдээ дэмжинэ Элбэгдоржийг бол хлын хол зайлуулах хэрэгтэй бэлэн ам шалдан гуяа хор найруулагч хогийн новш
-
Anonymous (December 17, 2012 2:48:16 pm )
ЭНЭ АТГЫНХАН ,ПРОКУРОР,ШҮҮХИЙНХЭН ДОТОР АЖ АХУЙН МАРГААН,АВИЛГА ЗЭРГИЙГ ЯЛГАЖ САЛГАЖ МЭДДЭГГҮЙ ХУУЛЬЧИД БАЙДАГ ГЭХЭЭР БУСАД ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХЭРГИЙГ ХАР МУЙХАРААР ЯАЖ БУРУУ ЗӨРҮҮ ШИЙТГЭДЭГ БОЛ ,АЙДАС ТӨРЧИХЛЭЭ БАЙНА
-
Anonymous (December 17, 2012 2:52:58 pm )
huurhiii mine busdiig n yaachij chdxgui bj boliosoi hudlaa shoudaad medrel novshnuud
-
Anonymous (December 17, 2012 3:12:25 pm )
odoo 7sar hyrehgyi hugataa enhbayar,elbegdorj 2-n hen n mongol ulsad heregtei zil hiisen denselj yzechgeei
-
Anonymous (December 17, 2012 3:14:21 pm )
odoo 7sar hyrehgyi hugatsaa enhbayar,elbegdorj 2-n hen n mongol ulsad heregtei zil hiisen denselj yzechgeei bi yagaad erhee edelj turiin tergyyn bolj boldoggyi um zaawal namaas devshyyleh estoi umuu
-
Anonymous (December 17, 2012 4:59:36 pm )
Ерөнхийлөгчийн сонгуульд Элбэгдорж дахиж гарна гэж байхгүй….
-
Anonymous (December 17, 2012 6:11:43 pm )
hereg hiisen hun yalaa edleh ni zuv hen baih ni hamaagui
-
Anonymous (December 17, 2012 7:23:44 pm )
ОЮУНБИЛЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ТЭНЭГ АВГАЙ ЭНХБАЯРТАЙГАА ТААРСАН ТААР ШУУДАЙ
-
Anonymous (December 18, 2012 3:39:54 am )
enkhbayar ved france ulsaas enkhbatiig hulgailj awchiraad heregten bolgoh shoron tarchilaach alsan bilee yum buhnii hariu ergej ireh yum da busad luiwarchidiin eelj udahgui bhda
-
Anonymous (December 18, 2012 7:20:33 am )
elbegdorj garaxgui baij bolno enxbayariig shorond
-
Anonymous (December 18, 2012 11:54:55 am )
ene hun munh tengeriin amitan baih ymshig aashlaj olon huniig ih muuhai argaar helmegduulej shorond yavuulaj baisnihaa goriig amsaj baigaa baihaa muu ym hiivel ergeed tolgoi deer ni buudag gej ene ym bailgui dee,zuv yavaj baival zambuulin ch bas zuulun handdag shuu dee,uunees hoish tuunees tsaash muu ym hiij yavahgui baihad l bolno harin ene hund tiim tevcheer baihgui l de baival ih zovoj uheh baihaa,
-
Anonymous (December 26, 2012 10:48:14 pm )
uhej bsan elbegee boliosoo bilee ard tumniig 2 huvaaj bna
-
-
http://www.mesh-lawyers.net/new-zealand-woman-joins-transvaginal-mesh-lawsuit/ (September 10, 2013 8:56:59 am )
813476 212761Some really superb info , Sword lily I found this. 538608
-
you can try here (September 13, 2013 9:33:16 pm )
8065** 296692Youre so proper. Im there with you. Your weblog is surely worth a read if anyone comes throughout it. Im lucky I did because now Ive obtained a entire new view of this. I didnt realise that this problem was so crucial and so universal. You totally put it in perspective for me. 888233
20 Comments