antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2012 1 comment

МАХН-ын засгаас гарах нь энэ долоо хоногт шийдэгдэнэ

нийтлэсэн Admin

527-1355714092e21cf73b9aaf2ac1bigМАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй тус намын нарийн бичгийн дарга нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр хөндөгдсөн зарим асуудлыг тодруулж байна.

 

-МАХН засгаас гарна гэсэн мэдэгдэл хийгээд, хэдэн долоо хоног өнгөрлөө. Энэ асуудлыг хэзээ эцэслэн шийдэх вэ?

-МАХН Засгийн газарт дангаар ороогүй. МҮАН-тай “Шударга ёс” эвсэл байгуулж орсон. Тиймээс нэг намын шийдэх асуудал биш гэж би хувьдаа бодож байна. Харин “Эвслийн Удирдах зөвлөлийг шуурхай хуралдуулаач ээ” гэсэн хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Удирдах зөвлөлийн дарга болон МҮАН-ын дарга Н.Батцэрэг нарт тавьсан.  Холбогдох албан бичгийг ч хүргүүлсэн байгаа.

 

-МҮАН хариугаа хэзээ өгнө гэсэн бэ?

-Тэд надад “Ирэх долоо хоногт эвслийн удирдах зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэнэ” гэсэн хариу өгсөн. Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газраас гарах эсэх тухай асуудлыг хэлэлцээд, эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг.

 

-Сүүлийн үед парламент дахь танай бүлгийг МАН-тай нэгдэнэ гэсэн яриа гарах болсон. Тэр утгаараа МАН-аас танай эвсэлд орох тухай саналаа ирүүлсэн гишүүд байгаа юу?

-Манай эвслийн бүлэгт өөр нам, бие даагч нараас орох асуудал нээлттэй. Зарим нэг хүн эвсэлд орох нь гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Гэхдээ одоогийн байдлаар албан ёсоор ийм мэдээлэл өгөөгүй. Гишүүд дотроо янз бүрийн санал бодолтой байх шиг байна. Зарим нь бүлэгт ороод ажиллая гэсэн байр суурьтай байхад шаардлагагүй гэсэн ч бий.

 

-Танай нам үйл ажил­лагаагаа бүхэлд нь Н.Энх­баярын асуудалд хандуулж бай­гаа нь ажиглагдах бол­сон?

-Нэг гэлтгүй гишүүнийхээ эрх ашгийн төлөө ажиллана гэдэг намын байнгын тасралтгүй үйл ажиллагааны нэг хэсэг. Намын даргатай холбоотой энэ зохиомол хэлмэгдүүлэлтийн цаана ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний тухай асуудал байгаа юм биш. Нийгэм бүхэлдээ ХХ зууны хэлмэгдүүлэлтийг өнгөрсөн зууны хаалгатай хамт хаачихсан гэж бодож байсан. Гэтэл ХХI зуунд дахин бий болсон.

 

Энэ хэлмэгдүүлэлт нэг эхэлсэн бол цаашдаа дуусахгүй байх түүхэн сургамж бий. Тийм учраас өнөөдөр Н.Энхбаяр, дараа нь хэн байх вэ. Магадгүй бидний үр хүүхэд, хойч үед хүртэл үргэлжлэх учраас нийгэмд хор хөнөөлтэй. Иймд манай нам хэлмэгдүүлэлтийг зогсоох ёстой, хэлмэгдүүлсэн хүнээ цагаатгах учиртай гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс энэ асуудлыг намын үйл ажиллагааны анхаарах ёстой асуудлын нэг биш гэж авч үзэх ямар ч боломжгүй юм.

 

Тэгээд ч Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой үүсгэгдсэн хэргүүд ихэнх нь эзэнтэй зохиомол нь эхнээсээ нотлогдож байна. Одоо эзэнтэй, барилга байшин нь байгаа, өөр хүмүүсийн эзэмшилд очсон ийм л хэрэг үлдчихсэн. Энэ хэрэг ч гэсэн удахгүй цагаадаж хэрэгсэхгүй болно. Эргээд энэ хүнийг зориуд улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлж байсан гэсэн асуудал түүхэнд бичигдэн үлдэнэ. Бидний үйл ажиллагаа ч шүүх, хуулийн байгууллагынханд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болов уу.

 

О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 17, 2012 11:38:40 am )

    Ийм ёс зүйгүй хэрүүл тэмцэлийг баадуудаж байдаг сэтгүүлч олширвол сэтгүүл зүй хөгжихгүй шүү.Олон олигархи дундаас ганц Энхбаярыг сүржигнэн барьж хамаг цагаа авч байгаа нь Элбэгдоржийн өрсөлдөгчөө нухах гэж Хурц, Ганболд нарын хүмүүсээр АТГ байгуулан бариуллаа гэж ойлгохоос өөр зам харагдахгүй байгаа биз дээ. Харин хэн хууль шүүхэд нөлөөлөв гэдэг нь шууд л харагдаад байна. Газрын наймаачидаас эхлээд төрөөс төрсөн зөндөө хүмүүс төрд одоо ч сууж л байна. Нэг сонгуульд хичнээн ч сая төгрөг зардаг юм. Үүнийг хуулийнхан мэдэхгүй байна гэхэд үнэмшимээргүй байна. Ийм зураглал байгаад иргэд дургүйцэж байгаа байх. МАХН юу байх нь сонин биш. Шудрага юм хаана байна. МАХН -ын гишүүд гэхээр сонгуулийн нэрсийн жагсаалтаас хэдэн мянгаар нь хасчихыг хэн хийхэв төрийн ажилтанууд хийгээ биз дээ. Тэхээр энэ нам сонгуульд яаж амжилт гаргах билээ. Ингээд бодохоор МАХН-ынханы бухимдал зөв. Харин тэр шудрага биш засаг,хуулийнхан,намууд цэвэрших хэрэгтэйл байна.

antalya rent a car