Монгол Улсад Оюутолгойн хөрөнге оруулагч “Рио Тинто” хэмээх нэгэн том компани бий болоод удаж байна.
Үнэндээ уул уурхайд ноёлж байгаа гэж хэлж болно. Монголын нэр бүхий улстөрчид “Рио Тинто”-той Оюутолгойн гэрээ хийхдээ монголчуудын эрх ашгийг хамгаалахгүй харийнхны талд
ашигтайгаар үзэглэсэн гэдэг мэдээлэл хэдэн жилийн өмнөөс яригдсан. Энэ нь нэг их газар авахгүй байсан ч энэ жил УИХ-д шинээр сонгогдсон С.Ганбаатар тэргүүтэй хорь гаруй гишүүд “Оюутолгойн гэрээг өөрчлөх”-өөр гарын үсэг цуглуулан УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ үеэр харин “Рио Тинто”-чууд сүү, талх, шагайны зурагтай Оюутолгойгоос монголчуудын хүртэх ашиг нь 79, хөрөнгө оруулагчийн хүртэх хувь 21 гэхчилэн үнэмшихэд бэрх сурталчилгаа явуулж эхлэв.
Үүгээрээ “Рио Тинто”-гийнхон монголчуудыг хэр хэмжээнд үздэг вэ гэдгээ нотолж байгаа юм. Монголчууд Африкийн хар арьстнууд биш учраас “Рио Тинто”-гийнхны эл үйлдэл монголчуудыг харин ч нэг сэрээлээ. Монголчууд эзэн Чингэсийн үеэс дэлхийд суу алдраа түгээж ирснээс биш, хэн нэг харийн этгээд ирээд газар нутаг дээр нь доромжлохыг зүгээр хараад суух улс биш. Тиймээс одоо Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудалд дээр дооргүй анхаарлаа хандуулж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Оюутолгойн ажилчдын цалин,” хөлсний асуудал сөхөгдлөө. Оюутолгойд ажилладаг монгол ажилчдын цалин дээд тал нь нэг сая 500 мянган төгрөг гэнэ. Энэ цалинг авахын тулд гурван жил гүрийж, хөөцөлддөг байна. Тэгж чадаагүй нь мэдээж үүнээс доош цалинтай. Гэтэл Оюутолгойн гадаад ажилчдын цалин дунджаар 30 мянган ам.доллар. Оюутолгойнхон гадаадын ажилчдын цалин хэд болохыг хэнд ч хэлдэггүй. Тэдний хувьд энэ бол байгууллагын дотоод нууц гэнэ.
Харин эх сурвалжийн мэдээлснээр 30 мянган ам.доллар гэдэг дундаж цалин гэхээр түүнээс дээш цалин авагчид хэд байдгийг мэдэхэд бэрх. Хэдийгээр өнөөдөр монголчуудын хувьд нэг сая 500 мянган төгрөг боломжийн цалин мэт санагдаж болох. Гэхдээ энэ цалинг авахын тулд илүү их хөдөлмөрлөнө. Хамгийн хачирхалтай нь монголчуудаас хэд дахин их цалин авч байгаа гадаадын ажилчид ямар мэргэжилтэй, мэргэжлийн ур чадвар хэр өндөр төвшнийх гэдгийг сснсохоос ч дургүй хүрмээр.
Гадаадын ажилчид гэдэг нь тэнд ажилладаг гадаад мэргэжилтнуүдийн эхнэр, нөхрүүд зэрэг хүмүүс байдаг ба голдуу бакалавр зэрэгтэй, түүнзэс ч дор боловсролтой хүмүүс байдаг гэнэ.
Монголчууд тэднээс юугаараа дор болоод асар их зөрүүтэй цалин авах ёстой гэж. Ижилхэн л гар, хөл. сэтгэх оюун ухаантай хун шүү дээ. Тэд монголчуудыг юуны учир ийнхүү дорд үзнэ вэ. Угтаа Оюутолгойн гэрээнд тусгахдаа “Арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй, гадаад монгол ажилчдын цалинг тэгш олгоно’ хэмээн заасан байдаг. Гэтэл эх нутгийнхаа газар шороон дээр амьдарч байгаа монголчууд гадаадынхнаас хэд дахин бага цалин авч байгаа нь шударга явдал мөн гэж үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН НЭГ ӨДӨР СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 14, 2012 1:37:04 pm )
одоо олон жил ярилаа олигтойхон тэмцэл хийгээч тэгээд доромжлуулчихаад ид хав болгоод гайхуулж байх юмаа
-
Anonymous (December 14, 2012 2:33:09 pm )
Ийм байж таарахгүй ээ шудрага ёсны төлөө тэмцэх хэрэгтэй. Хэлчих ч хүн олдохгүй юм Магнай Ганбаатар Батзандан Элбэгдорж ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулаасай
-
Anonymous (December 14, 2012 4:04:10 pm )
магнай энэ шударга зүйл мөн үү? ганбаатар та 2т л найдья,монголчуудаа дуу хоолойгоо нэгтэгээрэй
-
Anonymous (December 14, 2012 4:39:52 pm )
ХУЖАА БАЯРЦОГТ АНХ ГЭРЭЭ ХИЙХДЭЭ ТЭГЖ ХИЙСЭН.ОДОО АШИГЫН ХҮРТЭЖ АДИЛХАН ЦАЛИН АВАХ БОЛООГҮЙ.ТА НАР ЮУЧ МЭДЭХГҮЙ БНА.МОНГОЛЧУУД МЭДЛЭГГҮЙ БНА ЗА
-
Anonymous (December 14, 2012 6:14:24 pm )
Gantshan ouy tolgoin tuhai yarih yum. Getel ENERGY RESURS-iin mongol gadaad ajilchdin tsalin asar zuruutei. Ene talaar hen negni yagaad yaridaggui yum be
-
Anonymous (December 15, 2012 12:57:47 am )
MAIR oortoo itgelgui naasan deerh 5 gar kkk,barimttai yum yari esuul hol ochij huts!
-
Anonymous (December 15, 2012 12:59:00 am )
MAIR oortoo itgelgui aimhai booronhii naasan deerh 5 gar kkk,barimttai yum yari esuul hol ochij huts!
-
Anonymous (December 15, 2012 2:40:57 pm )
unen l de, gants oyu tolgoi bish sh de. yer n gadnii hurungu oruulaltai companiudin mongol ajilchdiin unelemj mash muu. MCS iin buh companiud tiim sh de. gadnii manageruud sard heden arwan myangan USD iin tsalin awch bhad, yag ijil tuwshnii barag iluu ajil hiij baigaa mongol manageruud say garan tugrugnii l tsalin awna.
-
Anonymous (December 15, 2012 6:36:39 pm )
YAMAR CH BSN TEND 6000 HUJAA SARIIN 4500$ TSALINTAI BARILGA BARIJ GAGNUUR HIIJ HAR AJILIIG HIIJ BGA, BAS TUZIIN DARGA NAR N JISHEENE BAGABANDI MET N 40-100 MAYNGAN DOLLAR AVDAG GESEN .BAS MONGOL INJINEERUUD N 5000$ AVDAG SH DE.
-
Anonymous (December 16, 2012 4:10:43 pm )
БАЯРЦОГТЫН НӨГӨӨ ИХ АШИГА НЬ ЗАХААСААН ЭНЭ ШҮҮ МУУ ҮХЭЖ БАЙСАН ХУЖААНЫ ШЭЭС
ЭЛБЭГДОРОЖЧ ЭНЭ ГЭРЭЭНД ОРОЛЦСОН ХҮН ЭНХБАЯРААСААН ДОЛООН ДОР ЛУЙВАРЧАД ШҮҮ ДЭЭ
ЭНХБАЯР БОЛ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛИЙН ҮНЭРТЭЙ ХҮН ЭХ ОРНОО ГЭЖ ҮЧҮҮХЭН ТӨДИЙЧ БОДСОН ХЭНЧ БАЙ ЛУЙВАРЧАДЫН ЗАНАЛТ ДАЙСАН БОЛДОГ ЮМ БАЙНА -
Anonymous (December 16, 2012 5:02:52 pm )
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ГАЗАРЫН БАЯЛАГ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ ТОДООС ТОД ЗААСАН ГЭТЭЛ ТӨРИЙН БОЛОН ЗАСАГИЙН ЭРХЭНД ХУУРАН МЭХЛЭХ АРГААР ГАРСАН НАМ НЭРЭЭР ГАМ ХУЙВАЛДАЖ₮ СЭМ НЭГДСЭН ЛУЙВАРЧАД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨН ГАЗАРЫН БАЯЛАГЫГ ТӨРИЙН НЭРЭЭР ГАДНИЙ ЛУЙВАРЧАН НАРТАЙ ХУВААЖ ИДЭН МОНГОЛ НУТАГЫГ ЦӨЛМӨН ХООСРУУЛАЖ УС АГААР УРГАМАЛ АМЬТАДЫГ МӨХӨӨЖ ҮНДЭСНИЙ МАЛ АЖ АХУЙГ СҮҮРҮҮЛЭН УТГАХ ЭХИЙГ ТАВИЖ ҮНДСЭН ХУУЛИЙГ ИРЭЭ ЦЭЭРГҮЙ ЗӨРЧӨН ХАГАРТАЛААН БАЯЖАН АРД ТҮМЭН ҮГҮҮРЭН ХООСОРЧ
ЛУЙВАРЧАД ХЭТ ДАВАРЧ БАЙНА ЛУЙВЮАРЧАДЫГ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ХИЙСЭН НҮГЭЛ ГЭМТ ҮҮЛДЭЛИЙХЭН ТӨЛӨӨ АРД ТҮМНИЙ ОЛНОХЫН САНЛААР ИЧНЭЭ БУУДАН ХОРООХ ЯЛ ӨГӨХ НЬ ЗҮҮТЭЙ -
Anonymous (December 16, 2012 9:45:23 pm )
25 Ulsin Ikh Hurlin gishuun yagaad duugaa huraagaad tag bolchihvoo?
Avilgal dotroosoo bus gadnaasaa irj tahal shig tarhaad baigaa um bish uu? Gazar, uul uurhain litsemziin tsaana dan gadaadinkhan baidag baikhaa.
12 Comments