Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах тухайгаа хотын захирагч Э.Бат-Үүл албан ёсоор мэдэгдснээс хойш нэлээд хугацаа өнгөрч, хохирсон иргэд түүний ийнхүү хэлсэндээ хэзээ, хэрхэн хүрэхийг тэсэн ядан хүлээж байна. Хотын захиргааныхны тооцоогоор бол нураах барилга 80 гаруй байгаа бололтой. Зарим эх сурвалжууд энэ тоог бас жаахан дарж хэлээд ч байх шиг. Гэхдээ авто зам руу шахаж барьсан барилга зэргийг нь холбогдох хуулийн дагуу яс бүртгэвэл нураах барилга, хашааны тоо үүнээс хэдэн арав дахин өснө. Өөрөөр хэлбэл, хотын захиргааны мэргэжлийн газар, хэлтсүүд үнэндээ Э.Бат-Үүл даргыгаа молигодож дөнгөдөг юм шиг байна лээ. Тэнгис кино театрын урд талд дэлхийд байхгүй усан оргилуур хийнэ хэмээн гайхуулсаар эцэст нь 12 давхар барилга босгохдоо хажуугаар нь явж байсан нэгэн залуугийн толгой дээрээс төмөр унагаж талийгаач болгосон нөхдүүд захиргааны түшмэдтэй хуйвалдан уг барилгаа нураах барилгын жагсаалтаас хасуулчихсан байлаа. Сүүлд нь Э.Бат-Үүл дарга үүнийг мэдээд боож үхэхээ шахтал ууралжээ.
Ерөөсөө төр, засгийн түшмэдийн ажилдаа хандах хандлага иймэрхүү байгаа юм. Хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нь ч бас Э.Бат-Үүлийг Зайсангийн арын луйврын барилга руугаа дагуулж очих гээд өөр барилга дээр аваачиж хууран мэхэлсэн байв. Харин тэр ийм увайгүй үйлдэл хийснийхээ төлөө хариуцлагаа хүлээж, ажлаас хусагдсан юм. Манай сонин тухайн үед энэ талаар мэдээлж, хотын захиргаанд асуудал тавьсныг уншигчид санах буй биз.
Хууль бус барилгууд хүний аминд хүрч эхэлсэн талаар бишгүйдээ л шуугицгааж байна. Зарим дарга нар нь албатай юм шиг хүмүүсийг үхсэнийх нь дараа сүр бадруулан телевизээр том том юм ярихдаа үе үеийн хотын захирагч нарын мугуйд, тэнэг шийдвэр гаргаж байсных нь төлөө хүлээлгэх хариуцлагын талаар нэг ч үг унагахгүй юм. Хотын мэр асан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт Г.Мөнхбаяр гээд олон хүнтэй тооцоо бодох ёстой юм л даа, уг нь. Жишээ нь, тэдгээр эрхмүүдийн гайгаар эрүүл мэндээрээ хохирсон Б.Түвшинбаяр гэдэг эмэгтэйн тухай зориуд онцолмоор байна, энд. Тэрбээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 14 дүгээр байранд 2003 оноос амьдарч байгаа ажээ. Урьд нь нисэхийн цаг уурын албанд инженерээр ажиллаж байж. 1990 оноос хойшхи ороо бусгаа цагийн эрхээр ажилгүй болж ч үзжээ. Амьдрахын тулд хүн ер нь юу эсийг хийх билээ дээ, хулгай хийж, худал хэлэхгүйгээр, хуулиа сахиад амь зуух арга олддог л юм чинь. Тиймээс тэр гэртээ зүгээр суусангүй. Франц, Швед рүү гарч хар бор ажил хийж үзжээ. Тэгээд тэндээс олж ирсэн хэдэн төгрөгөөрөө байр худалдаж авсан нь энэ байв. Гэвч дараа жилээс нь түүний цонхыг тагласан том, өндөр барилга баригдаж эхлэх тэр ээ. Хажуугийн 15 дугаар байрны захын орц, өөрийнх нь байрны захын орцтой хамт тэр чигтээ таглагдаж, нарны гэрэл тусахаа больжээ. Үндсэндээ энэ хоёр байрны 10 гаруй айл өрх ийнхүү өдрийн цагаар ч чийдэнгээ асаагаад сууж байхаас өөр замгүй болсон байна.
Тэнд Герман, Монголын хамтарсан компани гэх “Adore propertiez” буюу манайхны нэрлэж заншсанаар “Адоре” нь зочид буудлын зориулалтаар 2006 оны зунаас барилгын ажлаа эхлүүлжээ. Оршин суугчид зөвшөөрсөнгүй. Мэдээж, газар олголт, барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлүүдийг ихэвчлэн дээгүүрээ хуйвалдаад хийчихсэн нь илэрхий тул аргагүй юм. Тэгээд ч үүрээ хөндүүлсэн шоргоолж хүртэл бужигналдаж гардаг хойно доо. Ингээд бөөн зарга үүсэв ээ. Барилга нь ч баригдсаар. Хоёр байрны урд талд зургаа, долоохон метр зайд зочид буудлын 13 давхар барилга баригдав. Мөн энэ хоёр байрны дунд 33 сантиметр зайтай тулгаад хоёр давхар, доороо гражтай, тэрхүү зочид будлаасаа дамжаад ордог хүзүүвч маягийн байр ч бас барьжээ. Ийнхүү 14, 15 дугаар байрны хоёр орцон дахь айлууд аль ч талаасаа нар үзэхээ болив. Луйврын энэ барилгын ажил эхлээд удаагүй байхад уг нь Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлын Ерөнхий газрынхан цөмөөрөө л очиж харсан, ялангуяа Онцгойгийнхон барилгын ажлаа шууд зогсоохыг “Адоре”-д шаардсан байлаа. Гэсэн ч зогссонгүй. Тэр бүү хэл, тухайн үед УИХ-д Хан-Уулаас нэр дэвшин сонгогдсон Сангийн сайд асан Баяртсайхан иргэдийн эрх ашгийг хамгаалахын оронд бүр бандан хутгаж, нэг болохоор барилыг зогсоох нураах юм яриад, нөгөө компани дээр нь очоод “Барихыг зөвшөөрөх нь зөв юм байна” гэх мэтээр алиалж явжээ. Хотын мэр асан Ц.Батбаяр ч мөн тэнд өөрөө гүйж очоод “Хууль бус барилга байна. Зогсоо” гэснээ төдхөн чимээгүй болж, хожим нь далдуур зөвшөөрчихсөн байв.
“Адоре” компанийн захиалгаар энэхүү “G.M.V” гэдэг зочид буудлын барилга архитекторын зургийг хийсэн “Ти энд Жи” компани ч барилгын норм дүрмийг ноцтойгоор зөрчсөн тул Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага аль аль нь хориг тавихаас өөр замгүй байжээ. Гэвч хуулийг уландаа гишгэсэн эрхмүүд нь иргэний шүүх, захиргааны шүүх хоёрын дунд баахан цаг авч, оршин суугчдыг төөрөгдүүлж байв. Энэ хооронд тэд барилгаа улам ахиулсаар, гурван шатны шүүх иргэдийн талд шийдвэрээ гаргах үед зочид буудал нь ч, хоёр давхар хүзүүвч барилга нь ч баригдаж дуусчээ. Явцад нь СӨХ-ны дарга, нягтлан бодогч нар нь ч “Адоре”-гийн захирлуудаас сая саяар нь мөнгө аваад алга болсон гэдэг. Түүгээр зогсохгүй цонхоо таглуулсан айлуудаас “Адоре”-гийн ятгалгад өртөж, өгсөн мөнгө төгрөгийг аван амаа хамхисан гутамшигтай зүйл ч тохиолджээ. Нэг үгээр хэлбэл, хуулийн эсрэг ажилласан компанийн эздийн өгсөн нэг сая орчим төгрөгт тэд хууртагдаж, эрүүл мэнд, аз жаргалтай амьдарлаа золиослоход хүрчээ. Хүмүүсийн ийм арчаагүй байдлыг хараад Б.Түвшинбаяр үнэндээ шөнө нойр нь хүрэхээ больж, “Адоре”-гийн эсрэг чадах бүхнээ хийхээр шийдсэн байлаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 14, 2012 2:05:10 pm )
ih tom barimt gargaj tavisan bn notoiyum atg shalgaachee
-
Anonymous (December 14, 2012 2:13:44 pm )
naad barilga nuraa esvel hohirson orshin suugchdig ene bairandaa oruul.tur huchgui gedeg n haragdaad bgan.ene bairlga 2 talin baishin ailuudin tsonhig haagad unen doromjilchihson ble shd.anhnaasa yaaj chadaj bnaa.mungu tsagaa n nud ulaan bj bolno gevch hojmin hor hohirloo tootsoj surah heregtei shuu.
-
Anonymous (December 14, 2012 2:36:21 pm )
Hurelbaatariig sudlawal ch ih yum garch ireh nuhurduu. Hyatduudiin gar hol bolj mongolchuudiigaa shogoldog oodgui zaluu baigaa yum. Zaluu hun bj icheeseide chaawaas.
-
Anonymous (December 14, 2012 3:05:41 pm )
Nuraah amarhan Mongol uls kommunist uls shig handaj bolohgui baih nuraaahiiin Tsaana olon hunii hudulmur gedgiig haraach kommunist batuuleee
-
Anonymous (December 14, 2012 4:10:59 pm )
Бахь нь ханагсад,атаархагсад,хvний зовлонгоор жаргал хийгсэд,баларч доройтоод над шиг болоосой гэж бодогсод хvлээгээд хvлээгээд байж байна монголоор нэг.
-
Anonymous (December 14, 2012 6:37:31 pm )
Ýíý áàðèëãûã íóðààõ øèéäâýðèéã ̺íõáàÿð õîòûí äàðãà áàéõ ¿åä ãàðãàæ áàéñàí.
Íóðààõ òéèì àìàðõàí áèøýý.̺í õýòýðõèé òóéëøðàõ õýðýãã¿é.Õàðààë õèéëãýýä øàò ðóó óíàíà ãýæ þó áàéõ âý äýý.Ãýìòýë ñîãîãûí ýìíýëýãò ºäºðò 100ãààñ äýýø õ¿í óíàñàí õàëòèðñàí ãýæ èðäýã ýä íàð òýãýýä õàðààë õèéëãýñýí áàéõ óó. -
Anonymous (December 14, 2012 10:38:41 pm )
Capitalist ulsad hunii erh eruul mendiig deedeldeg bolohoor huuli l zorchson bol yamarch barilgiig nuuraadag bolohoor shuud nuraah heregtei
-
Anonymous (December 15, 2012 11:14:07 am )
Оросууд шиг хашаа татсан барилга болон газруудын зевшеерлvvдийг нь гадна талд нь томоор хэвлээд тавьдаг журам гаргавал хvний мууд дуртай мэргэжлийн хяналтын хэдэн зуун мянган байцаагчтай боллоо гэсэн vг ш дээ.
-
Anonymous (December 16, 2012 9:08:43 pm )
Ene Mongol uls yamar zamruugaa yavj baina daa. Khunii khurungiig kheden yu ch khiideggui uvguchuud belen budaa nekhsen zalkhuurakhsadiin ugeer khool khiigched nuraadaggui yumaa
-
Anonymous (December 16, 2012 9:13:10 pm )
Ardchilsan nam kheden khaltaruudaa ajiltai bolgo 2016 onii songuuliin daraa shond duujilne ee
-
Anonymous (December 17, 2012 10:01:12 am )
түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж мэдэх үү түвшинбаяраа. чамайг ингэлээ гээд бусад хүмүүс чинь чамд тусламжийн гараа сунгаж байна уу. үгүй л байгаа биз дээ. битгий бусдын өмнүүр далбаганаж бай. батүүл яг буулгаж харагдаач. өдийд авах юмаа авчихсан л байгаа.
11 Comments