Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дэлхийн шилдэг 16 жүдочийн халз тулаанд оролцохоор бэлтгэл хангагч ОУХМ Д.Төмөрхүлэгийн хамтаар ОХУ-ыг зорилоо. IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны өнгөрсөн гурван тэмцээнд жин өгсөж 81 кг-д барилдан амжилт үзүүлсэн тэрбээр өөрийн жиндээ буюу 66 кг-даа зодоглох юм.
Тэмцээн энэ сарын 15- нд эхлэх ба дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан Японы алдарт тамирчин Моришита Женпей, өнгөрсөн Лондоны олимпийн аварга Гүржийн жүдоч Лаша Шавдатуашвили нарын тэргүүтэй 16 жүдоч халз өрсөлдөх юм. Дашрамд сонирхуулахад тэмцээний шагналын сан 66 мянган евро бөгөөд түрүүлсэн бөх 30 мянган евро хүртэх юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2012 8:59:28 pm )
tsagaanaa olimpod l azgui bolohoos chadvariin huvid iluu iluu. Amjilt gargaad ireerei sain saihnig husey
-
Anonymous (December 13, 2012 11:03:07 pm )
tsagaanagiin bardam zan n ooriigoo alaad bgaa bhgvi yu teriige darj barildwal nomer 1 tamirchinshvvdeee tsagaanaa mineee
-
Anonymous (December 15, 2012 5:47:46 am )
Naad luivaraar, demjlegeer temtseend yavdag Shalnii Alchuur bolson LUIVARCHNAA ZAILUUL!!! Mongoldoo neg nomer bolj chadadgui UVsiiin Baljinnyamaaar ariin haalgadaj hamag zardal urj baigaa LALAR Uvsiinhnaar zardliig ni suuld ni toluuleerei!!
3 Comments