Брэнд гэсэн үг өөрөө чанар, үнэ цэнэ, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн утга илэрхийлж байдаг.
Намбарын хүү Энхбаяр монголын улс төрд олон олон санаандгүй сюрпризүүд барьдагаараа зартай. Түүнийг хичнээн хараар будах гээд ч “Их өр” тэглэсэн, “Мянганы зам”-ыг эхлүүлсэн, “Мэгзэджанрайсэг”-ийг бүтээлгэсэн гээд Монголын түүхэнд өөрийн нэрээр нэрлэгдэх олон брэндийг дархалж чадсан нэгэн.
Тэр бас цагдаагийнхны баривчилгааг “брэнд” болгож чадсан. Нарсанд ч брэнд тодорхойлсон. Түүний зарласан 11 хоногийн хуурай өлсгөлөн “брэнд” байсан.
Бид брэндийг зөвхөн баячууд л өмсдөг, баячууд л идэж уудаг, тэдэнд л зориулсан үнэ цэнэтэй тансаг бараа бүтээгдэхүүн гэж ойлгодог байв.
Гэтэл баячуудын өмсөж зүүж, идэж уудаг брэндээс ч илүү, мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэтэй брэнд эгэл борчуулд бас байдаг аж. Тэр бол “Хүн чанар”-ын брэнд. Харин тэд хамгийн үнэ цэнтэй брэндээр гангардаг гэдгээ мэддэггүй юм. Магадгүй түүнд л “Хүн чанарын брэнд”-ийн үнэ цэнэ байж ч болох.
Энэхүү брэндийг олон нийтэд танилцуулсан ёслолын үйл ажиллагаа, шоу нь өөрөө их өвөрмөц. Шоуны нэр “Энхбаярыг баривчлах”.
Цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдлын дор бороохой шийдмээр өвч зэвсэглэсэн зургаан зуу гаруй мэргэшсэн цагдаа, хүчний өөдөөс сэтгэл, итгэлээс өөр зэвсэггүй хэдэн залуус, хөгшчүүл, нүдэндээ нулимстай хэдэн эхнэрүүд шөнөжин эсэргүүцэн зогсож “Хүн чанарын брэнд”-ийг таниулж билээ.
Энхбаярыг өмгөөлөн хамгаалагчдын дунд автобусанд ч суух мөнгөгүй хүмүүс байсан гэдэгт та итгэх үү. Тэдний дунд айлын гэр хөлсөж амьдардаг хүмүүс байсан гэдэгт та бас итгэх үү.
Тэд хаврын хавсрага, шороон дунд Төв аймаг руу явган нүцгэн гүйж, Ганц худагийн гадна “Хөх монгол сэрээрэй”-г сонсгож, Хорих 461 рүү өглөө эртлэн явган алхаж, 2-р эмнэлэгийн гадна ном уншуулж, амь насыг нь гуйж, Сүхбаатар дүүргийн Шүүхийн гадаа өдөржин усан бороонд нүдүүлж, Давж заалдах шатны шүүхийн үүдэнд шөнө дунд өнгөртөл хөлөө дэвслэн даарч зогсохдоо “хүн чанар” гэдэг хамгийн үнэтэй брэндээр гоёсон байсан.
Тэд үнэндээ Ланд 200, Ренж ровэр унаж, коньяк, Грей гүүс зооглож, мөрөндөө Бөрберри, Армани хөдөрч, хөлдөө Луй Ветон өшиглөж, гартаа Шанел, Гүчи барьж үзээгүй.
Тэхдээ, алдах эрх мэдэлгүй, ажлаасаа халагдах айдасгүй, автобусанд суух мөнгөгүй, айлын гэрт амьдардаг, тэр ард түмний дэмжлэг ямар хүчтэй болохыг 12 оны сонгуулиар харуулсан, мэдүүлсэн, сануулсан.
Харин одоо Энхбаяр “шударга ёсны брэнд”-ийг тодорхойлохоор өнөөх л хэдэн “борчуул”-тайгаа нийлж тэмцсээр…
Гэхдээ “Шударга ёсны брэнд”-ийг Энхбаяр биш Шүүх прокурор тодорхойлдог бол бүр кайфтай, илүү үнэ цэнтэй.
2012 оны 12 дугаар сарын 5
Улаанбаатар хот
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 12, 2012 10:25:12 am )
Uy geed hutsaad baigaan be Enhbayar vhvel taarna Udahgvi tenger nirgej burhan gesgeeh bailgvi muu yaltan avilgaching
-
Anonymous (December 12, 2012 10:40:28 am )
Ýíõáàÿð è÷èæ àìüäàð Ìîíãîëûí àðä ò¿ìíèéã ÷è áàñàìæëàõ õýðýãã¿é
çà çà -
Anonymous (December 12, 2012 10:41:24 am )
ЭРГҮҮТЭЭД БАЙГААЧ БРЭНД Ч ГЭХ ШИГ ХУЛГАЙЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭДЭГ НЬ Л БРЭНД БОЛЖ ҮЛДЭХ БАЙХ ДАА
-
Anonymous (December 12, 2012 11:35:09 am )
Ter hediig hooloor udirdsan bna tiimuu.ger ugnu gej amalsan munuu.ugeegui yduus enhbayrt huurtandaa heniig hodoodoor ni udirdahaa neg medeh aalz bailgui .enhbayr shunal brend ehner ni shulam brend .hoolnii mungu avsan yduusaas uur hen aalziig gehevdee.
-
Anonymous (December 12, 2012 11:45:50 am )
Монголын ард түмнийг гуйлагчин болгосон хүн бол НАМБАРЫН ЭНХБАЯР. Ял нь багадсан. Насаараа шоронд суугаад ч МОНГОЛЧУУДЫН өмнө хийсэн нүгэл чинь нимгэрэхгүй. Сайхан улс орноо муухай болгосон хүн Хойд насандаа там тамд очоорой.
-
Anonymous (December 12, 2012 12:01:47 pm )
goe bichsn bna
-
Anonymous (December 12, 2012 12:31:50 pm )
yamar goyo atlaa unen ug ve, oird iim saihan ug sonsoogui. Enhbayar ard tumnii negdel tednii brend
-
Anonymous (December 12, 2012 12:41:44 pm )
Hudal huurmag huurch mehleh hulgai shantaaj huivaldah geh muu buhnii brend bolson uheeriin buzzer shingesen shulamiin horlol tussan har MANGAS uhej dald orooroi
-
Anonymous (December 12, 2012 12:42:49 pm )
yo tsaana chin ene xvnees ilvv idsen.abgai xvvxed ni gadaadad amidardag.bayar tergvVtei ulsuud bna sh dee.mongolchuudiin xvrtex ystoi oyu tolgoigoos xvnii sanaand oromgvi ix mongo tsoxison ooroo kanadadiinirgen bolox gd xootsoldoj bgaa bayariig enxbayariin oron xiigeesei
-
Anonymous (December 12, 2012 12:44:13 pm )
…Өнгөрсөн долоо хоногт МАХН засгаас гарна гэхэд манай бонд Лондонгийн хөрөнгийн бирж дээр найман хувиар унаж, хүү нь өссөн байна лээ….
-
Anonymous (December 12, 2012 2:31:07 pm )
Сайхан бичсэн байна. Төрийн тэргүүнээ ялихгүй зүйлээр шалтаглан хорьж цагддаг манайхаас өөр улс байхгүй.Үнэхээр хийсэн хэрэгтэй бол үйлдэл дээр нь барьчихаад ял өгдөг шүү дээ.Манай улс төр улам л муухай болж байна.
-
Anonymous (December 12, 2012 2:33:31 pm )
Цэдэнбал, Энхбаяр нарыг хэлмэгдүүлээд бид юу хожсон юм.Муу ч сайн ч төрийн тэргүүнүүд.Иймээс бид өгсөхгүй байгаа юм.
-
Anonymous (December 12, 2012 2:35:53 pm )
Энхбаярыг муулаад байгаа хүмүүс өөрсдөө юу хийж бүтээсэн юм бэ?. Аягүй бол сургуульд сураагүй,ажилгүй , мэргэжилгүй хүнээс их цалин шаардсан тэнэгүүд байгаа даа.
-
Anonymous (December 12, 2012 4:30:27 pm )
Yostoi neg urvaataj bh shivdee.Ylihgui zuil ymaanii garztai gedeg yumaa hu.Balin hamart uchnuun jil turiin bhdaa yu hiisen yum be.Dandaa uur uuriigee magtaad uruul busdiig nudend orson hog shig uzej bsan bizdee.Bi l lav ene huniig yu hiiseniig medehgui bna.Ih ur teglesen geed bsan,ter mungunuus n uchnuun mungu alga bolson gee bizdee.Mynganiin soriltiin san gedegiig chin Balin hamart bii bolgoogui yumaa!!!!!!!!!!!Ter tusuliig chin Mongol uls Ardchilsan zamaar hugjij bgaa gedeg neriin dor ANU manaid uguhuur bolson gedgiig ymar ch hun heleed ugnu.Iimerhuu hun bolgonii meddeg zuiliig bitgii nurshdaa.
-
Anonymous (December 12, 2012 6:31:24 pm )
Enh ooriinhoo brend shorond l bgaa bzdee
-
Anonymous (December 12, 2012 6:58:16 pm )
za tegeed ene ardchilsan gesen neriig umchilsun elbegdorj guai ard tumnii tuluu yu hiichihsen yum be, harin ch esregeeree yumnii une gaarcg ard tumen ulam yaduursaar bna sh de. Getel eebee guai an hiij aljaalaa tailsan shig jargaj yavna, ard tumnii tuluu yu hiiv belgedliin erunhiilegch shuu de ter hun.
-
Anonymous (December 12, 2012 7:40:35 pm )
hohi chin uhvel taarna
-
Anonymous (December 12, 2012 9:25:57 pm )
brend mun yag unenii tuluux brend .onood bichchixjeee
-
Anonymous (December 13, 2012 9:48:15 am )
Mongol ulsiin 4 erunhiiluch tutmiin 1 ni shorond suudag. Ta nar yagaad Enhbayariig umuuruud baigaa ym. Idsen uusan ni ilersen huniig shorond yavuulaa l biz. Odoo hoinoos ni yavah humuusiig ni yavuulah heregtei. Aygui bol hamt ideltsej uuj baisan humuust l iim ms iig olon niited zoriud taraaj gemgui humuusiin tarhiig ugaaj baigaa. Mundag tuluvluguutei ajillaj baigaa ni haragddag. Enen shigee olon jil turiin alba hashihdaa ajillahgui dee.
-
Anonymous (December 13, 2012 3:48:05 pm )
hulgaich hun
20 Comments