antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2012 10 comments

Д.Цэвээнравдангийн засаг ноён болох замыг 60 саяар зассан гэв үү

нийтлэсэн Admin

Олон ястнуудын өлгий Ховд аймгийнхан түүхэндээ 19 дэх засаг ноёноо өнгөрсөн сарын 30-нд сонгосон. Тэр хүн бол Цэцэгт-Олхонууд овгийн Дамдиндоржийн Цэвээнравдан. Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн нутагт Эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 8-нд мэндэлсэн тэрбээр 42 жилийн дараа нутгийнхнаа захирах хувьтай байжээ.

Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан гэж хэн бэ. “Улс төрд ороод 22 жил болж байгаа. Сум, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч, сумын Засаг даргаар олон жил ажиллахдаа улс төрийн элдэв хор найруулгаас хол, нэр цэвэр явсан, шударга. Олон улсын төсөл дээр ажиллаж, гадныханд үнэлэгдсэн, боловсролтой” гэсэн үгс олон хүний амнаас түүнд хаяглагдаж байна.

Гэвч засаг ноёны суудал өөд зүглэхдээ тэрбээр энэ олон сайхан тодотголоо үгүй хийж орхижээ. Өөрийнх нь төдийгүй өрөөлийн намынхан түүнийг Засаг даргын суудалд өөд 60 сая төгрөг зарлагадан зүтгэсэн тухай барин тавин ярьцгааж байна. Тэр 60 сая төгрөг халааснаасаа гаргаад цацчих тийм баян хүн үү гэвэл үгүй бололтой.

Хэдэн сарын өмнө холын Ховдоос Хууль зүйн яамны харьяа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар суга татагдсан нэгэн бол Ховд аймгийн АН-ын хорооны дарга байсан Б.Пүрэвдорж. Тэрбээр аймгийн намын даргын суудлаа Д.Цэвээнравданд өвлүүлээд ирсэн. Д.Цэвээнравданг аймгийн АН-ын хорооны дарга болгохын тулд Б.Пүрэвдорж болон Ховдын хөгжлийн төлөө төвийн тэргүүн Ш.Адьшаа нар 60 сая төгрөг босгосон сурагтай.

Гол нурууг нь Ш.Адьшааг даасан гэлцэж байна. Тэд босгосон мөнгөө Д.Цэвээнравданг Аймгийн АН-ын хорооны гишүүдийн олонхиор дэмжүүлэхийн тулд гишүүддээ тараасан гэнэ. Хүн тус бүрт 500.000-1.000.000 төгрөг хүртээсэн юм байх. Ингэж мөнгөөр зодсоны хүчинд Д.Цэвээнравдан аймгийн АН-ын хорооны дарга болж чадсан гэх яриа холын Ховд төдийгүй хот хүрээгээс чих дэлссэн.

“Орон нутгийн сонгуулиар Ховдод АН-ыг ялуулах, улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарыг Ховдоос нэр дэвшүүлж, дэмжиж ажиллах” тохироотойгоор Д.Цэвээнравдангийн төлөө 60 сая төгрөг зарлагадсан гэдэг яриа оргүй хоосноос үүсээгүй болов уу. Энэ яриа Д.Цэвээнравдан Ховдын Засаг дарга болсноор бараг батлагдаж байх шиг.

Тэгээд ч Ш.Адьшаа ийм тохироо хийгдээгүй бол тийм амар АН-д яваад орчих хүн биш гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Яаж ч бодоод үзсэн ямар нэг тохироогүй л бол хотод амьдардаг Ш.Адьшаа МАН-аас татгалзаж Ховдын АН-д элсээд юугаа хийх вэ дээ. Ховд аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн 100 хувийн саналаар АН-аас нэр дэвшсэн Д.Цэвээнравданг аймгийн Засаг даргаар сонгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 81 тоот захирамжаараа батламжилсан.

Ажлаа хүлээж авсан даруйдаа тэрбээр “Ховдын айл өрх, албан байгууллага бүр улиралд нэг шинэ санаачилга өрнүүлж, өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгээс ажлаа эхэлнэ” хэмээн мэдэгдэж хөдөлгөөн өрнүүлэх тухай 01 тоот захирамж гаргажээ. Санаачилгыг улирал бүр дүгнэж, шилдэг арвыг нь санал шалгаруулан олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ гэж шуурхай бөгөөд шинэлэг хэлбэрээр ажилдаа орсон Д.Цэвээнравдан дарга төрийн удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1986 оноос эхэлжээ.

Авто тээвэр, барилга угсралт, засварын трестийн Архангай аймаг дахь хоёрдугаар ангид барилгачнаар ажиллаж эхэлсэн ч жил хүрэхгүй хугацаанд залуучуудын хэсгийн ахлагч, залуучуудын гавшгайч бригадын дарга болж тодорсон тэрбээр 1987 онд цэрэгт татагдан Ардын армийн харьяа Барилгын цэргийн 083 дугаар ангид алба хаажээ. Байлдагч, сонсогчоор алба хаах хугацаандаа ахлах түрүүч цол ч зүүж чаджээ.

Цэргийн албаа хаагаад дараа нутагтаа очиж, Чандмань сумын “Шинэ зам” нэгдэлд барилгачин, сумын МХЗЭ-ийн хорооны дарга, Залуучуудын холбооны дарга, Талын булаг багийн Засаг дарга, Урдгол багийн Засаг дарга, сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга зэрэг албыг 2005 он хүртэл хашсан байна.

Үүний дараа Улс төрийн боловсролын академийн баруун бүсийн салбарын эрхлэгч, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн Баруун бүсийн салбарын захирлаар ажиллаж байгаад аймгийн АН-ын дарга болсон намтартай. Энэ анкетаас тэрбээр ажлын арвин их дадлага, туршлагатай нэгэн гэдэг нь харагдаж болох ч аймгийн Засаг даргаар түүнийг хэрхэн ажиллахыг хэн ч таашгүй.

Ц.Эрдэнэцэцэг

Эх сурвалж: “Өдрийн Шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (December 11, 2012 11:54:39 am )

    Хуучин Засаг даргаар ажиллаж байсан Галбадрах даргыг их ажил хийсэн хүн гэж нутгийн ардууд ам сайтай байдаг юм билээ. Түүн шиг л олон жил яригдах сайн дарга байхыг шинэ даргаас хүсч байна.

  • Anonymous (December 11, 2012 12:05:07 pm )

    Цэвээнравдан тараасан мөнгөнөөсөө нэлээд хэдэн саяыг хулуусан гэнэ лээ шүү.

  • Anonymous (December 11, 2012 1:21:35 pm )

    TSeveenravdan bolon ardchilaliinhan hiij chadna

  • Anonymous (December 11, 2012 6:31:37 pm )

    gaigvi shudraga hun gej vnelj yavdag. gehdee amidralaa herhen uurchilj chadahiig harj l baiya da

  • Anonymous (December 12, 2012 11:45:08 am )

    Цэвээнравдан даргад амжилт хүсье. Ховд нутгийнхныхаа төлөө их зүйлийг хийгээрэй.

  • Anonymous (December 12, 2012 11:46:45 am )

    Цэвээнравдан даргад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Та чаднаа. Ховдынхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж их зүйлийг хийж чадна гэдэгт тань итгэж байна.

  • Anonymous (December 12, 2012 8:47:55 pm )

    Tsookhor Buuzaigiin niitluulsen material gene lee shuu.

  • Anonymous (December 13, 2012 9:55:23 pm )

    yalagdsandaa bitgii ataarh za

  • Anonymous (May 03, 2013 11:00:15 am )

    D.Tseveenravdan dargad amjilt husye. Ajlyn arvin ih turshlagatai ard tumniihee dund osoj ondiison hun. Ih zuiliig hiij chadna aa gej itgej bna aa

  • Anonymous (May 03, 2013 7:09:57 pm )

    magtaad bna uu mataad bna uu gedeg shig ene setguulchiin bichsen zuiliig yer oilgosongui ee. D.Tseveenravdan dargyg bi sain medne. Aguu hudulmurch shudarga hun dee. Hovdod bgaa hogyn urgamluudyg sain tseverleh heregtei. Umnuh zasag darga geed ardyn namyn nuhur Hovdyg yostoi hulduu shirch ene saihan nutgyn ard tumniig mun ch ih zovooson doo huurhii. D.Tseveenravdan darga oron nutgaa uud ni tataj chadah bolovsrol medleg turshlaga uhan tsogtsolson hun dee. amjilt amjilt

antalya rent a car