antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2012 12 comments

“Хүннү Ресурс”-ийн захирал Т.Лхагвадорж австраличуудтай нийлж монголчуудаа луйварджээ

нийтлэсэн Admin

676 сая тоннын нөөцтэй Үнст худаг нүүрсний ордынхоо ашиглалтын лицензийг алдсан Говъ Хурах компани арбитрын шүүхэд хандлаа

Ичиж амьдар гэж зарим хүмүүст хэлэхэд ч багадахаар байна. Тухайлбал “Хүннү Ресурс” хэмээх компанийн үүсгэн байгуулагч Төмөрийн Лхагвадоржид энэ үгийг зориулж хэлье. Америк нэр нь George Tumur гэх энэхүү нөхөр австралчуудтай нийлээд монголчуудаа залилж, луйвардах үйл ажиллагаанд голлох үүрэгтэйгээр  оролцжээ. Өдгөө «Хүннү Ресурс» ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй George Tumur буюу Т. Лхагвадорж нь австрали эр Матью Вүүдтэй нийлж “Говь хурах”  компанийн эзэмшлийн 676 сая тоннын нөөцтэй «Үнст худаг» нүүрсний ордын лицензийг нэг ёсондоо дээрэмдсэн аж. Мэдээж дээрэмдлээ гэж хэлээд дээрэмдэхгүй шүү дээ. Асуудал ийнхүү эхэлжээ.

“Хүннү Ресурс” ХХК-ийн захирал Т.Лхагвадорж нь Говь Хурах ХХК-д анх «Бид та бүхэнтэй хамтарч ажиллая. Хэрвээ та нар бидэнтэй хамтарвал Үнст худаг уурхайгаас нүүрсийг үлэмж их хэмжээгээр олборлож, экспортолно» гэж итгүүлсэн байна. Угаасаа ч үйл ажиллагаа явуулж байсан Говь Хурах компанийн удирдлага Т.Лхагвадоржид

итгээд хятадуудтай хамтран ажиллах гэж байсан гэрээгээ цуцлан байж «Хүннү Ресурс» компанийг сонгожээ. Харин Т.Лхагвадоржийн хувьд Говь Хурах ХХК-ийн Үнст худаг дахь хүрэн нүүрсний олборлолт, ашиглалтын бүхий л үйл ажиллагааг өөрт таатай байдлаар шийдвэрлүүлсэн байна. Гэсэн ч Т.Лхагвадорж удалгүй өөрийн хамтрагч болох Австрали улсын «Хүннү коул Лимитэд» компанийн үүсгэн байгуулагч Матью Вүүд гэгч этгээдийн дэмжлэгтэйгээр нэгэнт ашиглалтын лицензтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон уг уурхайн нэр хүнд, үнэлэмжийг ашиглан Австрали улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа босгосон аж. Ийнхүү асар их нөөцтэй гэдэг нь сүүлийн үеийн «Jorc» стандартаар хэдийнэ батлагдсан Говь Хурах компанийн мэдлийн уурхайн хувьцаа өдөр, сараар өсч эхэлмэгц Т.Лхагвадорж, Матью Вүүд нар Тайландын «Banpu Public Co LtcU-д зарчихжээ. Ингэж «Хүннү Ресурс» ХХК-ийн захирал Т.Лхагвадорж Говь Хурах компанийг хулхидах алхамаа хийсэн байна.

 

Үнст худаг талбайнуудыг барьцаалан үнэт цаас гаргаж худалдаалахдаа Монгол талын хамтрагчдаа юу ч дуулгаагүй байна. Тийнхүү гадны зах зээл дээр «тоглолт» хийж байхдаа Таиландын нүүрсний магнат компани «Banpu Public Co Ltcb-д хамтарсан компанийн өмчийг худалдах гэрээг нууцаар хийсэн талаар Говь Хурах компанийн удирдлага хэлж байна лээ. Т.Лхагвадорж тэргүүтнүүд хувьцаа гаргах болон хөрөнгөө худалдах талаар монгол хамтрагчдаа огт дуулгаагүй төдийгүй өнөөдрийг хүртэл уулзахгүй зугтаж байгаа нь цэвэр луйвар, дээрмийн шинжтэй хэрэг биш гэж үү. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан Үнст худаг ордоо хэдийнэ алдсанаа Говь Хурах компанийнхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим шуудангаас л олж мэджээ. Тэд Т.Лхагвадоржтой уулзах үйлдлийг олонтаа хийсэн гэнэ. Харин Т.Лхагвадорж хулхидсан хамтрагчидтайгаа яалаа гэж уулзах билээ, зугтаах, зайлсхийх оролдлого хийсээр иржээ. Бүр байгууллагынхаа үүдээр дүүрэн харуул хамгаалалтын ажилтнууд зогсоох болсон аж. Бидний хувьд ч «Хүннү Ресурс» компани дээр очиход гадны хүн оруулах нь битгий хэл хоёр, гурван хамгаалалтын ажилтнаар үүдээ мануулсан байх юм.

Монгол хүн монгол хүнээ хулхидаж, дээрэмдэж болдог юм байж, харин хэдий хүртэл бусдаас нуугдаж, зугтаж явах бол гэдэг асуудал нэн сонин. Нүгэл нүдээрээ гарна, шунал ихэдвэл шулам болно гээд л манайхан ярьдаг, юутай үнэн үг вэ.

Үнст худаг «Хүннү Коул»-ын хамгийн том төсөл

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй «Хүннү коал >> компани Үнст худаг, Цант-Уул, Алтайн нүүрс гэсэн ордуудыг эзэмшдэг тухайгаа дэлхийгээр нэг зарласан билээ. Тэдний Говь Хурахаас хулхидаж авсан гэх Үнст худаг уурхай хамгийн их нөөцтэй, хамгийн том орд нь. Энэ уурхай Улаанбаатараас 360 км- ийн зайд орших Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрладаг, 676 сая тонн нүүрсний нөөцтэй. Уг компанийн өөр нэг төсөл нь Цант-Уулын  нүүрсний орд. 167 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон энэхүү орд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд оршдог аж. Тэд Цант Уулын нүүрсний ордоо ашиглалтад оруулахаар хэдийнэ ажиллаж эхэлжээ. Өчигдөр биднийг Т.Лхагвадоржийн «оффис»-т очиход Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байрлах Цант-Уулын төсөлд ажиллах хүмүүсийг бүртгэж, заримтай нь уулзаж байна лээ. Тэгвэл Таван толгойн ордоос 45 км-ийн зайд орших энэхүү ордыг ашиглах гэж яарах хэрэг байна уу гэж тухайн үед бодогдов. Хажууханд нь  Тавантолгой гэх нүсэр том төсөл хэрэгжиж байхад Цант-Уул хэмээх бяцхан ордыг үр хойчдоо үлдээсэн нь дээр биш гэж үү.

Алтайн нүүрсний ордын тухайд нөөц нь одоогоор нарийвчлан тогтоогдоогүй бөгөөд ойролцоогоор 250- 500 сая тоннын нөөцтэй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хэдийгээр ийм их нөөцтэй ордууд эзэмшиж байгаа ч «Хүннү Коал»- ынхан компаниа бүхэлд нь худалдах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн нь их мөнгөтэй холбоотой биз. Таиландын нүүрс болон эрчим хүчний салбарын тэргүүлэгч компани «Ваnрu Public Co Ltd» их хэмжээний мөнгө амласан болохоор Говь Хурахыг хуурах арга заль хэрэглэснийг үгүйсгэхгүй.

Тиймээс «Билэгт хайрхан уул» ХХК-ийн гэрээ, дүрмийг хүчингүйд тооцуулах, хамтарсан «Билэгт хайрхан уул» ХХК-д шилжүүлсэн ашигт малтмалын гурван газрын лизензүүдийн анхны эзэмшигч болох Говь Хурах компанид буцаан шилжүүлэх хүсэлтийг Арбитрын шүүхэд өгөөд байгаа гэнэ. Говь Хурах компанийнхан энэ тухайгаа «Хүннү коул Лимитэд» болон Таиландын «Banpu Public Co Ltcb-д

бичгээр мэдэгджээ. Тэгэхээр шүүх энэхүү ноцтой асуудлыг шударгаар шүүж, монголчуудын талд асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна.

«Хүннү коул Лимитэд»-д хулхидуулсан компаниуд олон бий

«Хүннү коул Лимитэд» компани өдгөө 11 орд газар эзэмшдэг. Үүний гурван лиценз буюу Үнст худагийн анхны эзэмшигч нь Говь Хурах компани юм. Тиймээс Говь Хурах компани шиг улайм цайм дээрэмдүүлсэн уул уурхайн компани олон бий. Тэгээд ч Матью Вүүд хэмээх австрали эрийг Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган, төслийн санхүүжилт     босгохдоо

гаргууд нэгэн гэж ярьдаг юм билээ. Нэг ёсондоо энэ салбараар дагнасан Матью Вүүд гэх эрхэм монголчуудын уул уурхайн туршлагагүй, дөнгөж анхны мэдэгдэхүүнтэйг далимдуулаад ашиглаж байж магадгүй гэсэн хар төрж байна. Түүний талаарх мэдээлэл, зураг нь интернетэд байдаггүйгээс үзвэл тэрбээр ихэд нууц нэгэн бололтой.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (December 10, 2012 9:41:16 pm )

    er n nuurs uhahad gadniih nii hereg baihgui.naad luivarchid chin manai orduudiig shuud duraaraa zarj borluulan ashigaa hiigeed bultaj bn.uuniig taslan zogsooh tsag bolson

  • Anonymous (December 11, 2012 8:59:16 am )

    Billy chi sain unshaarai

  • Anonymous (December 11, 2012 9:16:36 am )

    Naad luivarchnaa shuud avilgatai temtseh gazart og shorond ni yavuulah heregtei sh dee

  • Anonymous (December 11, 2012 10:45:08 am )

    Ийм олон газарт нүүрс ухах хэрэггүй шүү дээ. Засгийн газар энэ олон лицензүүдийн 80 хувийг хүчингүй болгохгүй бол монгол орон 50 жилийн дараа эрдэнэсгүй, нүүрсгүй, гаднаас эрчим хүч авдаг орон болох вий дээ.

  • Anonymous (December 11, 2012 12:28:27 pm )

    эх орноо худалдсан ийм луйварчдыг буудах ч багадна

  • Anonymous (December 11, 2012 12:57:31 pm )

    kkk hohinoshdee. medlegguidee mongolchuud gadniihnii hool bolj bhgui yudaa. oilgomjtoishdee. ungursun hoinon minga hashgiraad yah be dee hoorhii. mongol hun baij mongoloo deeremddeg umhiirsen nuurendee hudlaa bag zuusen humuusn tegeed bas erdem nomtoidoo deeshee garchihsan yum shig aashlahaa bolij uzee. unen uchuuhen amitad gedegn endees haragdaj bnashdee. mongolchuudaa sain bolobsrol etssiin etsest eh orniig chin awarna shuu.

  • Anonymous (December 11, 2012 3:03:47 pm )

    ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХ _НЬ ЗӨВ ХАНГАЛТТАЙ ОЛОН ОРД АЩИГЛАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ИЙМ ИТГЭЭДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (December 11, 2012 5:34:36 pm )

    bitgii tenegt cain jabaa negnee tataj yngadag myyxai mongol zangaa xarin bid bolimoor um daa. ene zalyy tegej xyn lyibardax xyn bish. Oboo ashigtai ajillacan cyrgaar xeden tsaac calgax gecen shynaltnyydiin canaa l baina. xen ta nart zobj olcon mongoo zygeer ogdog um be. ectoi xytz za

  • Anonymous (December 12, 2012 1:31:35 pm )

    bi ene zaluug mash sain medne ta nar yug ni medehgui bj ene medeelel nodnin udiid garch baisan jiliin daraa yag adil medeelel garchee ene yostoi tamiin togoonii ulger yawj bna ashigtai bgaag ni medeel uheh geed bgaa ulsuud hoishoo suu za

  • Anonymous (January 11, 2013 1:00:52 am )

    Naad uuriguu Jorge geed nereltsen nuhur dandaa luivar hiideg novsh bga yum shuu

  • Anonymous (January 11, 2013 1:07:56 am )

    Яг үнэн өөр нэг компанийг луйвардаж авсан авахдаа улсын бүртгэлийн хоёр ажилтан ажилаасаа халагдаад СБД цагдаад шалгагдаж байсан шүү

  • Anonymous (February 25, 2013 5:52:55 pm )

    наадахааа хошиногод

antalya rent a car