“Насны намар”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж”, “Хуарангийн шөнө”, “Монгол омогшил”, “Ханийн заяа”, “Тэсийн голын унага” ,”Хөдөөний хүн”, “Ээжийн чанасан цай”, “Зүүдэн бороо” зэрэг 400 гаруй дуугаараа ард түмнийхээ хайрыг татсан хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг Сэлэнгэ аймагт амарч явахад нь уулзаж ярилцсан юм. Түүний хөгжмийн онцлог нь уянгалаг, хүний сэтгэл рүү хандсан байдгаараа онцлог. Саяхан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийгээд урам зоригтой яваа авьяаслаг хөгжмийн зохиолчийн ярианд анхаарлаа хандуулна уу.
-Өнгөрсөн сард болсон Таны “Хайранд мансуурсан аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолтын үеэр С.Жавхлан Танд Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх тэмдгээ олны нүдэн дээр зүүж өгсөн. Яагаад тэгэв?
-Миний уран бүтээлийн тоглолтыг Жавхаа маань зохион байгуулсан. Арваннэгдүгээр сарын 22-ны тоглолтод Жавхлан Танд шагнал гардуулна гэхээр нь их гайхсан. Тоглолтын төгсгөлд “Ээжийн чанасан цай” дууг би дуулна. Түүний дараа Танд нэг шагнал гардуулна, бүү гайхаарай. Жавхландаа баярлалаа гэж битгий хэлээрэй. Түмэн олны минь хишиг юм шүү” гэж л хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би бүр гайхсан.
Тайзан дээр гарахад Жавхлан нүдэнд нь нулимс цийлэгнээд ахынхаа энгэр рүү хараад уйлаад байсан. Би яагаад уйлав аа гээд их тулгамдсан. Юу хэлэх гэж байгаа юм болоо гээд гайхсан л даа. Үзэгчид чив чимээгүй болсон. Минут орчим огт чимээгүй болсноо өөрийнхөө тэмдэг рүү хараад “Энэ шагнал надад хүнддэж байна. Миний ахын энгэр дээр гялалзаж байх ёстой юм. Одоо бие минь хөнгөрч байна. Урлагийн тэнгэр биднийг ивээг” гэж хэлсэн. Тэр тэмдгийг авахдаа дүүгийнхээ сэтгэлийг бодоод татгалзаж чадаагүй.
-Сэтгэл догдолмоор юм болжээ. Та С.Жавхлангийн хэлсэнтэй санал нэг байна уу?
-Нэгэн бодлын санал нэг байна. Өмнө хийсэн бүтээлүүдээ хараад байхад энэ цол аль эрт л олгогдох байж. 1988 онд “Морин хуур” наадмын тэргүүн шагналыг “Зүүдэн бороо” дуугаараа авсан. 1989 онд “Насны намар” дуугаар үзэгчдийн шагнал, 1990 онд “Зүрхний уяа” дуугаар мөн үзэгчдийн шагнал авч байлаа.
Ингээд бодохоор энэ шагналыг тэр үед өгөх байсан юм биш үү. Түүнээс хойш төр өөрчлөгдөж, самуурч эхэлсэн. Би ч төөрөлдсөн. Ингээд л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон. Одоо хорвоогийн жишгээр өдий хүртэл амьдраад явж байна. Би дүүгийнхээ гавьяат цолыг нэгэн нартай өдөр буцааж өгнө.
-Та гавьяатын тэмдгээ зүүж байгаа юу?
-Хаанаас даа, зүүж зүрхлэхгүй юм билээ. Учир нь гэвэл миний дүү чинь ард түмний хайртай дуучин болсон. Төр нь үнэлээд өгсөн шагналыг Бадарчийн Магсаржав зүүх эрхгүй. Тийм учраас би таван ханатай монгол гэрийнхээ дотор төгөлдөр хуурынхаа дээр залсан.
-Таныг монгол гэрт амьдар гэж С.Жавхлан зөвлөсөн үү?
-Тийм ээ. Тэгээд ч монгол гэрт өссөн болохоор байранд амьдарч чадахгүй юм билээ.
-Яагаад. Байр чинь тохитой сайхан биш гэж үү?
-Сайхан хүндээ сайхан л байх. Дөрвөн зүг, найман зовхис байдаг. Тэгэхээр байр чинь дөрвөн хана нь намайг хашаад байгаа юм шиг санагддаг. Түүнээс гарахын тулд таван ханатай тоонот гэртээ амьдрахаар шийдээд 2.5 саяар гэр авсан. Яагаад гэвэл дээшээ харахад тооноор нь тэнгэр харагдана, сайхан байгаа биз дээ.
-Ус, түлээгээ Та өөрөө бэлтгэх үү?
-Би хүн хөлсөлдөг баян биш ээ. Монгол гэрт амьдрахад ажилтай, амьжиргаатай байхыг шаардаад их зүгээр юм. Найман настай балчраас эхлээд 80 настай буурлуудтай хамт худаг дээр ус авахаар үнэнчээр дугаарлан зогсоно шүү дээ. Нэгэн жишээ хэлье. Би ус авахаар 100 хүний ард дугаарлан зогслоо. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь миний урд зогсож байсан хүн өмнөх хүнтэйгээ ярилцаж байхыг нь сонслоо.
-Юу гэж ярив?
-“Хайранд мансуурсан аялгуу” гэдэг тоглолтын тасалбар нь олдох болов уу. Үүнийг зохион байгуулж байгаа хөгжмийн зохиолч Магсаржав чинь миний найз. Одоо намайг танихгүй байх аа гэж хэлэхийг нь сонсоод их сайхан санагдсан. Хожмоо бодоод байхад цэрэгт хамт байсан юм билээ. Ус авах чинь хэрэгтэй л юм. Олон сайхан найзтайгаа уулзаж ард түмнийхээ саналыг сонсох боломжтой.
-“Хар нүдэн бүсгүй” гэж Таны сайхан дуу бий. Энэ дууны эзэн Таны анхны хайр гэж сонссон юм байна. Үнэн үү?
-Үнэн. Энэ их сонин. Би цэрэгт байхдаа даргынхаа эхнэрт дурласан. 1980-аад оны үед хаан найргийн хатан эх Ш.Дулмаа эгчтэйгээ хамт хилээр тойрч уулзалт хийсэн. Тухайн үед би хөгжимчин байлаа. Ш.Дулмаа гуайтай хамт явсных шүлэг өгөөч гэж зөндөө гуйсан.
Тэгэхэд “Цаг нь болохоор чи бид хоёроос гарна аа” гэсэн. Дорноговь аймгийн … застав дээр очлоо. Тэнд хилийн цэрэгт нэг л эмэгтэй ажилладаг. Тэр нь заставын даргын эхнэр. Бүх цэргийн ээж нь болно. Бүх л юманд нь тусалдаг үүрэгт ажилтай. Тэр бүсгүйг харахад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
Би Ш.Дулмаа эгчид “Миний дурласан бүсгүй” гэхэд “Даргынхаа эхнэрт дурладаг ямар дүрсгүй золиг вэ, ямар ч хөөрхөн хар нүдтэй юм бэ? Ийм хүүхдэд зориулж дуу зохиохоос яахав дээ” гээд л сайхан шүлэг бичиж өгсөн. Шүлэг бүтсэн шөнө нь би ая хийгээд маргааш өглөө нь цэргүүдэд зааж дуу бүтсэн түүхтэй.
-Хар нүдэн бүсгүйг хэн гэдэг байсан юм бэ?
-Болороо гэдэг юм. Би ч гүн дурласан даа. Даргын минь эхнэр болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ эр хүн байна даа, анхны хайрыгаа бүжгэнд уриад бүжиглэсэн юм. Тэгэхэд хамт байсан цэргүүд их атаархсан нүдээр харсан. Миний хамаг бие чичирч билээ. Тэр үед хэн хэн нь 19-хэн настай байлаа. Би чихэнд нь нэг л үг хэлсэн. “Чамайг харахын заяа байхаас хазахын заяа надад алга.
Би “Хар нүдэн бүсгүй” дуугаа чамд зориулна. Ш.Дулмаа эгч үгийг нь бичнэ гэж хэлэхэд, “Ямар гоё юм бэ? Би ийм том бэлэг авч үзээгүй” гэж билээ. Тэр бүсгүй дэндүү гоё хар нүдтэй. Ямар ч эр хүн харсан заавал эргэж харахаар сайхан эмэгтэй. Би цэргийн хүн болохоор журамтай байж. Анхныхаа хайрыг дуундаа л мөнхрүүлсэн дээ.
-Та эх оронч хүн. Ийм үзэлтэй болоход юу нөлөөлөв. Таны дуунууд сүүлийн үед голдуу эх орны сэдэвтэй болж?
-Монгол газар шороон дээр төрж өссөн,тэнгэрээс хөх тамгатай, монгол эцэг эхийн үр нь болж төрсөн ус агаарт бойжсон хүнийг монгол гэж хэлнэ. Монгол хүн бусад орны хүмүүсээс олон давуу талтай. Уужим сайхан тал нутагтай, уужуу тайван сэтгэлтэй, ургамал жимс нь дэлгэрсэн, уугаад суух цайтай тийм л хүн.
Кофе гэдэг ундаа монгол хүний бие организмд таарахгүй, халуун орныхон хүнсэндээ хэрэглэдэг зүйл. Монгол нянгүй орон учраас бидний бие организмд тохирохгүй гэж боддог. Миний эцэг, эх газар шороогоо хайрлаж яв гэж сургасан. Аав, ээж маань бурхнаас илгээгдсэн ачтан байлаа.Тийм ачтанаар бөөцийлүүлж өссөн хүү нь болохоор нялхаасаа газар ухдаггүй, цэцгэн дээр гишгэж чаддаггүй.
Гэвч өнөөдөр ийм хүмүүжилтэй хүн хуруу дарам цөөн байх. Миний уран бүтээлийн 80 хувь нь ээжийн сэдэвтэй байдаг. Энэ нь ч намайг уянгын хөгжмийн зохиолч болоход нөлөөлсөн болов уу. Харин сүүлийн үед эх орны сэдвээр илүү бичих болжээ. МУГЖ С.Жавхлантай хамтарч “Би тэвчихгүй”, “Монгол омогшил”, “Хуарангийн шөнө” зэрэг хэд хэдэн бүтээл хийлээ. Одоо ч хэдэн дуу хийхээр ажиллаж байна.
-Хүүхэд нас тань жинхэнэ монгол ахуйтай ойр өссөн гэж Та ярьдаг?
-Миний хүүхэд нас хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил өнгөрсөн. Уулын орой дээр гарч суугаад доор бэлчиж байгаа хонио хараад чулуугаар гэр барьж тоглоод мөн ч сайхан байж дээ. Чулуун гэрээ нураахаас их айна. Гэр, тугалын хашаа, ааруул, авдар гээд бүхий л зүйлийг чулуугаараа барьж их л сайхан тоглодог байлаа. Нутаг усаа хайрлах сэтгэл минь тэр чулуунаас үүдэлтэй. Чулуугаар монгол гэрийн бүхий л амьдралыг харуулж тоглодог үеэ эргэн дурсахад их сайхан байна шүү.
-Та харийн нутагт 10 гаруй жил ажиллаж амьдрахдаа ямар уран бүтээл туурвисан бэ?
-Би Өвөрмонголд 12, Хятадад зургаан жил сурсан. Харийн нутагт байхдаа эх орноо их санана. Тал нутаг минь харагдахгүй болохоор аялгуу ч орж ирэхгүй юм билээ. Хятадад зургаан жил болохдоо нэг ч аялгуу хийгээгүй шүү. Хүний нутаг болоод ч тэр үү орчин нь надад таалагдаагүй болохоор тэнгэрээс надад аялгуу илгээгээгүй. Хүний нутагт явахдаа эх орон, тэр дундаа бага насаа их зүүдэлдэг байсан. Намайг урд сурч байхад нэг өвөрмонгол “Та нар их азтай юм. Би Хятадад төрсөндөө харамсч байна” гэж билээ.
-Дуучин С.Жавхлан та хоёрыг нэгтгэдэг гол зүйл юу вэ?
-Жавхаа бид хоёрын өмсдөг хувцас өөр ч үзэл бодол ижилхэн болохоор дотоод сэтгэл энергиэрээ хамтарч уран бүтээл хийж байна.
-С.Жавхлан монгол дээлээр гангарах болоод удаж байгаа. Европ хувцаснуудаа Танд өгсөн үү?
-Ганц нэг сэлгээний юм өгсөн. Бид хоёрын нуруу ойролцоо болохоор Жавхаагийн хувцас надад таардаг. Би хувцсыг нь өмсөөд “Энэ ахад нь их гоё зохиж байна” гэхээр “Өө, тэгвэл Та ав ав” гэдэг юм. Түүнээс биш Жавхаагаас хувцас гуйдаггүй.
-Та яагаад монгол дээл нэг их өмсдөггүй юм бэ?
-Монгол хүн болохоор монгол дээлээ өмсөлгүй яахав. Гэвч би өмсөхгүй байж байгаад гэнэт монгол дээлээрээ гангараад эхэлбэл Жавхаагаа дууриагаад эхэллээ гэнэ шүү дээ. Гэхдээ би Монголоороо байж дээлээ өмсөнө. Би өндөр хамартай, орос царайтай болохоор европ хувцас илүү зохидог. Ер нь монгол хүний бахархал өмссөн хувцсаараа бус хүн чанараас эхэлдэг гэж боддог.
Монголчууд маань их хувь заяатай ард түмэн. Монгол дээлээ тайлаад дэлгэхэд монголын газрын зураг шиг харагддаг. Би монгол хүн болохоороо өөрийн эрхгүй омогшдог. Хүүхэд байхад ээжийн минь урлаж өгсөн хэд хэдэн дээл бий. Түүнийгээ өдийг хүртэл нандигнан хадгалдаг.
-Та С.Жавхлангийн аавтай найз байсан гэсэн. Тийм болохоор Таныг аав шигээ санадаг юм байлгүй.
-Тэгж болно. 1983 онд би Багшийн сургуулиа төгсөөд Увс аймагт хөгжмийн багшаар очсон. Тэр үед намайг хүүхэд гээд хүмүүс таньдаггүй байлаа. Тухайн үед Увс аймагт Малчин сумын сурвалжлагчаар Саманд гэж хүн ажиллаж байсан юм. Тэр хүн намайг сонин дээр бичиж ард түмэнд таниулж өгсөн.
Монгол гэрт амьдардаг эгэл жирийн сайхан айл байсан. Гэрт нь очиход гурван охин, орон доороос нь шав шалдан, нүдгүй юм шиг банди гарч ирсэн. Тэр хүүхдийг Саманд гуай миний ганц хүү гэж бахархан хэлж байсан. Тэр нь өнөөдрийн зохиолын дууны ханхүү Жавхлан шүү дээ. 2000 онд Саманд гуай Хөх хотод эмчлүүлэхээр очсон юм.
Тэгэхэд би Саманд гуайд цай зөөхөд “Ээжийн чанасан цай” амттай байдаг юм даа, та нарын чанасан цай таалагдахгүй юм” гэж билээ. Саманд гуай эмнэлэгт байхдаа “Манай хүү дуулах маягтай юм. Хүүг маань дэмжиж яваарай” гэж захисан. Түүнээс хойш 20-иод хоногийн дараа бурхан болсон доо, хөөрхий. Тэгсэн би Жавхааг бус Жавхлан намайг дэмжиж байна даа.
-Таныг айлын өргөмөл ганц хүү гэж дуулсан?
-Тийм ээ. Жинхэнэ монгол хүний хүү болж өссөн азтай хүн. Энэ хүн бол намайг үрчилж авсан Д.Бадарч аав минь. Ах нь төрсөн эцгээ мэдэхгүй. Намайг нэг настай байхад өргөж авсан. Өргөсөн аав, ээж хоёроос маань хүүхэд гарахгүй олон жил болсон гэдэг. Тэгээд мэргэн ламаас асуухад, “Наран шингэх зүгт ойрын төрөлд чинь хүү болж мэндэлсэн байна. Тэр хүүг өргөж ав” гэж хэлсэн. Ингэж л үр хүүхэдгүй хоёр хүний элгийг дэвтээсэн дээ, би.
-Уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?
-Уянгын сайхан дуундаа уярч сайхан амьдраарай. Зөв явбал хорвоо их л зөөлөн юм шүү. Сэлэнгэ аймагт сайхан амарч явна. Сэлэнгийнхэн Ээж мод шигээ их өгөөжтэй сайхан ард түмэн юм. Сэлэнгэчүүддээ болон Монголынхоо ард түмэнд сайн сайхныг хүсье. Ах нь удахгүй эх орноо бүхлээр л тойрч авьяаслаг ард түмэнтэйгээ нүүр тулан уулзана. Тэнгэрлэг мон голчуудыг минь бурхан ивээх болтугай.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 10, 2012 1:53:36 pm )
Javhlan bol ergvv dvrwed uhaan n samuurchihsan elii balai bolchihson uym shig baigaa uym Manaihan heldeg dee sumtai gej Sumlaad yavaad baigaa gar daa harin magsarjav guaid ervvl enhiig hvsie
-
Anonymous (December 10, 2012 1:54:30 pm )
Ene hynd gabiyat olgooch ard tymnii gabiyat mon bna
-
Anonymous (December 10, 2012 2:02:41 pm )
Javkhlan 2 egch, 1 ohin duu, 1 ahtai hun shuu dee, gants huu ni bish, Hunchin geed biyiin tamiriin bagsh ah ni baidag shdee.
-
Anonymous (December 10, 2012 2:04:16 pm )
SAIHAN UHAANTAI HUN BNAA. JAVHLAN ZUV SHUU DEE. SONIN SONIN DUULDAG BAAGII NART TURIIN DEED UGUUD BHAD ENE AVIYASLAG HUND YAGAA DUGUHGUI BGAA
-
Anonymous (December 10, 2012 2:50:01 pm )
ene javhlan bol erguu dorvod gej bichsen hun javhlangaas iluu yum hiij chadsan uu? javhlangiin zov ene shaal hudlaa tomriig ingeh ni zov. er ni tegeed tomor ogch bsanaas mongo ogch ar ger amidraliig ni demjih heregtei. ardchilsan oron geed bga yum tomroor huurahaas oor yum baihgui.
-
Anonymous (December 10, 2012 3:21:51 pm )
ene bagshid gabiyat olgooch ard tvmnii gabiyat mon bna
-
Anonymous (December 10, 2012 4:12:59 pm )
gawyataar todruulaad uguuch geed huselt uguhud ni turuus uguugui tegeed Jawhlan uuralsandaa uuriinhiiguu ugtsun bhaa. ene tur haya teneg yum shig bh yumaa nudee oloogui shagnal ih bn
-
Anonymous (December 10, 2012 6:33:31 pm )
turiin shagnalig dord uzsn ergui durwudud yal ugwl taarna ingeh bsn yum bol yah gej anhnaas ni awsn yum nogoon awilgalch enhbayaraas awsn bolhoor nogoon enhbayarig demjeed yawaa yum bn ichmeer yum
-
Anonymous (December 10, 2012 6:39:01 pm )
bitgii hudlaa shaa ergui jawhalan heleh ugiig ni zaa ga biz ali ch ger horoolold usan deer 100 hun oochorlodoggui yumaa ha ha ha onigoo onigoo
-
Anonymous (December 10, 2012 7:06:35 pm )
ЖАВХАЛАН БОЛ ЗОРИГТОЙ ХЭНЭЭ Ч ЭМЭЭДЭГГҮЙ ҮГЭЭН ХЭЛДЭГ ЭХ ОРОНЧ ШУДРАГ ЗАЛУУ
МОНГОЛЧУУД ИЙМ Л ОМОГ БАРДАН ХҮМҮҮС БАЙСАН САН ОДОО МӨНГӨНИЙ ӨМНӨ СӨХӨРСӨН ТЭНЭГ
ХУЛЧАГРУУД ОЛОН БОЛЖЭЭ АРЧААГҮЙ БАЙВАЛ ЛУЙВАРЧАД ГАДНИЙХАНТАЙ ХАМСАН ЭХ ОРОНИЙ ЧИНЬ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЧИНЬ ЛУЙВАРДАН АВНА ГЭДЭГИЙГ САЙН САНААРАЙ МОНГОЛЧУУД МИНЬ -
Anonymous (December 10, 2012 7:51:11 pm )
жавхлан тэнэг их тэнэгтсэн дээ энэ төр засгиин том шагналыг дуртаи даа дамжуулаад баидаг бол хаидав гуаин хөдөлтөриин баатарииг аваач чи малаа
-
Anonymous (December 10, 2012 9:01:37 pm )
javhlangiin zuw shtee. ter govi altain baterdene inter odoo yun gaviyat ve
-
Anonymous (December 11, 2012 2:04:16 am )
Жавхлангын зөв шүү дээ.Хэнч мэдэхгүй худалдаа наймаагаарл хааяа бичэгдэж бдаг ганц олигтойхон сонсчих дуугүй хүмүүс цаана чинь торох юмгүй гавьяат болж бхад
-
Anonymous (December 11, 2012 7:30:37 am )
Tegj l taarna. Butsaas uguj unuux ni erguulen avch………… Javhaa mini bitgii iiim demii yum xiij bai… Jaaxan uxaan suumaar yum. Setgeliin xuuruluu barij surax xeregtei shuu. Xaaya xaaya teneg xachin uildel xiij baidagaa bolimoor bn shuu.
-
Anonymous (December 11, 2012 9:12:38 am )
Javhlangiin zuwuu
-
Anonymous (December 11, 2012 10:11:14 am )
ухаантай л хүн байна.ганц олигтой дуугуй дүрдээ итгэцэн баагийнууд гавьяат аваад байхад энэ хүнд өгөөчээ төр засгаа.жавхлан ухаантай гоё дуулдаг сайхан залуу ш дээ
-
Anonymous (December 12, 2012 1:02:07 am )
Жавхлан удахгүй буцааж авна. Энэ бол Магсаржавд тэртэй тэргүй өгөх байсан Гавъяат цолны хугацааг жаахан хойшлуулчихвуу хэмээн мунхаг би зовж сууна даа. Нөгөө Сүххуяг надад МУГЖ цол өгвөл Сэдэд багшийнхаа шарилын шороонд булна гэж байсан ч өөрөө зүүсэнтэй адилхан сонсдож санагдаж байна. Жавхлан жаахан буруу л юм хийгээд байх юм
-
Anonymous (December 12, 2012 7:44:57 pm )
zailtsan sda nuud.gert saihan ch geh shig.eostoi 1 shaaj aldah yumaa
-
Anonymous (December 14, 2012 7:24:32 pm )
Shuteh suteengui, dagah yosgui, ulamljlah undesgui, ugsaa garwalgui humuus bid bish shuudee. Taalagdahgui bol bitgii har energieer komment duurgeech. Esreg bodoltoi bol evteihen hel bai. Uhaantai bai l daa. Mongoloo deedelj amdrah heregtei.
-
Anonymous (December 16, 2012 10:50:50 am )
Neeree gaviyataar todruulaad uguuch gesen bolohgui bolhoor ni uuriinhiiguu ugchihsun b.h. Setgeliin hudlul ihtei ch b.gaagaaraa shudraga erch huchtei b,gaa saaihan mongol zaluu shuu dee. Ene hunees surah medreh yum ih l baih shig sanagdag shuu. Amjilt husey Javhaa.
-
Anonymous (December 17, 2012 8:44:46 pm )
Жавхлан ухаантай шийдвэр гаргасан байна юу ч хийгээгүй юмнууд шагнал аваад байхад шагнал авах гавъяатай зөндөө даруу монгол иргэд байгаашдээ мөнгө болохоороо хийсэн бүтээлийнхээ гавъяаг хүртэж чадахгүй хүмүүс зөндөө байгаа үнэхээр харамсалтай.
21 Comments