antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2012 10 comments

Л.Гүндалайн гүн гомдол

нийтлэсэн Admin

2012 он УИХ-ын гишүүн асан Хөвсгөлийн хүү Л.Гүндалайгийн хувьд аз­гүйхэн жил болоод өнгөрч байна. УИХ, орон нутгийн сон­гуульд  дараалан өвдөг шороод­сондоо одоо ч итгэж чадахгүй “Нутгийнхаа ардын төлөө чадлаараа л зүтгэ­сэн юм сан. Олны хүч олом­гүй далай ч, онцгүй заг­нахаараа хэцүү байдаг юм байна. Хоёр удаа муухай ялагдлаа.

 

Аймгийн Засаг дарга болоод авто зам, жижиг дунд үйлдвэрийн сал­барт тэсрэлт хийе гэж тооцоо, төлөвлөгөөгөө боловс­руулж,  аймгаа аймаг шиг хөг­жүүлэхийн төлөө цоо шинээр ажиллах гэтэл дахиад л ялагдчихлаа. Нэг жаахан компанийн захирал залууд ингэж хол ялагдана гэж ёстой зүүдэлсэнгүй” хэмээн уулзсан болгондоо зов­лонгоо тоочиж яваа ажээ.
Хөвсгөл аймгийн Засаг дар­гын төлөөх өрсөлдөөнд тунаж үлдсэн Л.Гүндалай, “Лидер Кашмер” группийн захирал Л.Ганболд нарын хооронд шийдвэрлэх санал хураалт болоход 24:17 гэсэн хол зөрүүгээр ялагджээ. Айм­гийн төвд аялал жуулч­лал, ноолуур боловс­руулах үйлдвэр эрхэлдэг Л.Ганболд захирал УИХ-д гурав сонгогд­сон Л.Гүндалайг өвдөг шороодуулахад  аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид “Хотод гэртээ Л.Гүндалайгаас нутгийн толгой бизнесмэн хамаагүй дээр.

 

Улаанбаатар, Мөрөн хоёрын дунд хоёр нутагтан шиг  ирж очин байж манай аймгийг өөд татна гэвэл гонжийн жоо” хэмээгээд эрхэм гишүүн асанд эцсийн боломж олгосонгүй. Гэртээ гиюүрсэн шиг ээ охидуудаа сургуульд нь зөөж эхнэрийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлэх болсон Л.Гүндалай “ АН залуу нас, эр зоригийг минь арван жил ашиглачихаад гудамжинд хаячихаж чаддаг л юм байна.

 

Би ямар сайд болгоод өгөөч гэж гуйсан биш. Гадаадын иргэн харьяатын алба, Цөмийн энергийн газар, ШӨХТГ гээд олон газарт “шалдан банди” нар аваачаад суулгачихлаа. Ажлын туршлага, нас намба, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд гээд бүх л талаараа тэднээс толгой илүү надад аль нэг боломжийн ажил өгчихсөн бол Н.Алтанхуяг даргын нэг ч гэсэн толгойн өвчнийг анагаагаад л өгөх байсан даа.

 

Намайг О.Магнайгаас дор үзэж болохгүй л байхгүй юу. Хэрвээ би тэр ажлыг хийсэн бол худлаа шоудах биш жинхэнээр нь нийгмийг сэтгэл зүйг эргүүлэх байсан юм” хэмээн АН-ын лидерүүдэд гомдсон сэтгэлээ илэрхийлэх болжээ. Засгийн газарт томхон алба хашиж байгаа АН-ын зарим нэг лидер ч “Нээрээ яагаад Л.Гүндалайд юу ч өгөлгүй хоосон хаячихав аа.

 

Бас ч гэж манай намд түүхэн цаг үед гавьяа байгуулж л явсан хүн шүү дээ. Одоо ч гэсэн оройтох юм байхгүй” гэж хоорондоо ярилцаж байгаа гэнэ. Намынхаа томчуулд “гүн гомдож” яваа Л.Гүндалайгийн гомдлыг удахгүй тайлж ч болзошгүй. Ямар нэг чимээ сураг авсан Хөвсгөлийн хүү Л.Гүндалай сүүлийн үед арай л жаахан баясгалантай гүйж явах нь энд тэнд үзэгдэх болжээ. Сүүлд авсан мэдээллээр Л.Гүндалайн “гүн гомдол” тайлагдах өдөр өнөө маргаашгүй болсон сурагтай.

МАХН-ынхан Н.Алтан­хуягийн засгаас гарахаар шийд­сэн нь Хөвсгөлийн ардчилагч Л.Гүндалайд “гүн боломж” нээгээд байгаа билээ. Н.Удвалын оронд Эрүүл мэндийн сайдын суудалд Л.Гүндалайг залахаар дээгүүрээ тохиролцсон гэнэ. Харин сайд болохоороо тендерийн мөнгө, машин тэрэгний хэл аманд орооцолдоод байдаг базаахгүй дуршлаа  давтахгүй байхыг намынх нь лидерүүд хатуухан анхааруулсан сурагтай.

 

Ямартай ч Эрүүл мэндийн салбарыг Л.Гүндалай дахин дөрвөн жил залуурдах нь тодорхой болсон. Гэхдээ төсвийн мөнгөнд “санамсаргүй” хуруу, гараа шургуулаад байдаг “гэнэн томоогүй” дарга нарыг хянаж, харж суудаг газар ажлаа их сайн хийдэг болсныг  эрхэм Л.Гүндалайд нөхрийн ёсоор анхааруулчихад илүүдэхгүй.

 

Сайн муу ч энэ талын сургуулийг Германд төгссөн нь үнэн юм чинь Эрүүл мэндийн салбарыг шороотой хутгачихалгүй шиг зүглүүлээд байж дөнгөх л байх. Ийнхүү Л.Гүндалайн “гүн гомдол” тайлагдав аа хөөрхий.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (December 08, 2012 1:29:04 pm )

    шаал тэнэг энэ одоо Магнайгийн хаана ч хүрэхгүй байж .одоо ЭМ сайд болдог юмаа гэхэд идэж уугаад эхлэнэ биз.

  • Anonymous (December 08, 2012 10:36:43 pm )

    zasss e.m iin said bhdaa yu hiigeev.bas uuriiguu magnaigaas iluu gechihjee .ta magnaigiin haana nch hurehgui za! zorig dutna!setgel dutna!hurd dutna!!!!!!!!!!!!!!! za yu

  • Anonymous (December 08, 2012 10:43:22 pm )

    Гүндалай харин овоо юм хийх байх шүү. анх Эрүүл монгол хүн хөтөлбөрийг эхлүүлсэн одоо дахин боломж олгох хэрэгтэй

  • Anonymous (December 08, 2012 11:49:36 pm )

    Gunbalairdagaa meddeggui yum baih daa. Ter bayand ajil ugch ysh yum. YAMAR YUM HIIH BISH. ULSYN munguur zugaalah gesen gun muruudul biz. Yag elbegdorj shig l baina baih da.

  • Anonymous (December 09, 2012 7:57:19 pm )

    ene udval gej evergui uxer shig yum boliosoi nuguu avilgachingaa evchlexees ard tumenee emchlexguiee magnaigaas iluu yum bol nudend haragdax ur duntei ajil xiildee

  • Anonymous (December 09, 2012 8:26:34 pm )

    гүндалай сайд байхдаа ЭМСалбарын жирийн ажилчдад аваагүй шагналуудаа авсан шүү дээ. ЭМСалбарын жирийн ажилтангууд хүндэтгэдэг

  • Anonymous (December 09, 2012 9:05:36 pm )

    gundalai yum hiih gej bsan shuu dahiad uzeed aldahad buruudahgui shuu

  • Anonymous (December 10, 2012 1:01:03 am )

    Gundalai gedeg huniig AN martah uchir baihgui ee! Ene hun odoo id turiin ajil hiideg nasan deeree irsen hun. Amjilt!

  • Anonymous (December 10, 2012 8:49:57 am )

    юм хийлгээч ээ зүгээр суулгаад яахав, хэн хэндээ тэр нь дээр. Ер нь чадах чадахгүй гэж яриад ч яахав. Хэн ч ямар ч ажлыг хийнэ. Хүн хийж чадахгүй ямар ажил байдаг юм бэ.

  • Anonymous (December 10, 2012 10:11:26 am )

    МУ-ын Ерөхий сайд АН Гүнбалайд ажил өгөх байхаа харин яаж хихээс шалтгаална. Өмнө нь өгсөн ёстой гурилдсан шүү дээ. Лидер хүнд байхгүй арчаагүй ажилласан. Хүн удирдаж үзээгүй ганцаарчилсан тоглолт хийдэг хүний үг сонсдоггүй балай юм байналэй. Магнайтай барьцах юм байхгүй. ГИХА-д Ховдын хөлдүү баагий бий түүнийг зайлуулж очихоо бод

antalya rent a car