antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2012 2 comments

Өчигдөргүй өнөөдрийн төр буюу устаж буй залгамж чанарын тухай

нийтлэсэн Admin

“Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй. Харин тэ­нэ­гүүд Засгийн эрхэнд гар­чихаараа түүнийг баллаж орхидог” гэж сэтгэгч Бер­нард Шоугийн хэлснийг дахин саная. Санахын шалт­гаан байна.

Сонгуулийн буюу дөр­вөн жилийн мөчлөгтэй бидний амьдрал улс төртэй салшгүй холбогддог. Өөрөө сонирхохгүй ч улс төр ча­маар оролддог гэх “онол” сонгодог утгаараа хэрэгж­дэг улс бол Монгол. Олон улсын судалгаагаар улс төрд ард түмэн нь хамгийн идэвхтэй оролц­дог гэж дүгнэгдсэн манай улсын шалтаг нь ердөө л дээрх дөрвөн жилийн мөч­лөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүн­гээс ха­маарч шинээр эрх бариг­сад төрийг өөрийн­хөө­рөө зохицуулдагт ор­шино.

Төрийн алба хаагчаас эхлээд аль нэг байгуул­лагын жолоочийн ажил­тай байх уу үгүй юу гэдэг яригдах учраас сонгуу­лийн дүнг сонирхохгүй гээд ч яахав. Хүн бүрийн хувьд маш том энэ асуудал сүүлийн үед Монголын төрд яваг­даж буй зарим процессын хажууд юу ч биш ажээ.

Улс төрийн нэгэн онол байх. Улсын аюулгүй байд­лыг хангадаг тулгуур дөрвөн асуудал байдаг гэж. Түүний нэг нь төрийн залгамж чанар ажээ.

Энэ нэр томъёог сон­со­хоор манай улстөрчдийн хаа сайгүй ярьж явдаг энгийн нэгэн хэлц мэт сонсогдож буй. Сүүлийн үеийн улстөрчид “Төрийн залгамж чанар” гэж ярих дуртай ч чухам юу гэсэн утгатай болохыг мэддэг эсэх нь эргэлзээтэй.

“Өдгөө төрийн албанд сонирхлын зөрчил газар авч, эрх ашгийн эрэмбэлэл алдагдсанаар хэсэг бүлэг хүнд тухайн цаг үедээ ашиг­тай ч хэтдээ улс, үн­дэст­ний аюулгүй байдалд хохиролтой, аюулт эрсдэл бий болгох, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хүрээ өсч байгаа нь төр засгийн чадавхи ямар төвшинд байгааг илтгэх нэг үзүү­лэлт. Төр засагт үл итгэх, хэн нэгэн чин зоригт, ард олноо өмгөөлөн хамгаа­лан, шударга ёс тогтоогч шинэ Чингис хаан гарч ирэхийг хүсэмжлэх байдал нийгмийн сэтгэлзүйд хүч­тэй болсон нь улс төрийн нам, хүчний бодлого, үйл ажиллагаандаа эргэлтийн шинжтэй өөрчлөлт хий­хийг нөхцөлдүүлж байна” хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референт Д.Адъяабазар бичсэн нь байна.

Ер нь бол төрийн зал­гамж чанар гэдэг энгий­нээр бол төрийг тогтвортой байлгах гэсэн үг аж. Энэ нь дээр хэлсэнчлэн төрд алба хашигч хийгээд аль нэг байгууллагын жолоо­чоос эхлээд амар тайван ажлаа хийх нөхцөлтэй, цаашилбал улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвор­той байдал хэвийн үргэлж­лэх тухай ойлголт ажээ.

Өмнөх уламжлалыг гээл­гүй, шинэчлэн хадга­лахыг Монголын түүхэн дэх төр, түмний зүтгэлт­нүүд чармайсаар ирсэн байх юм.

МЭӨ 209 онд Төв Азийн нүүдэлчдийн түүх­нээ анх удаа төрт ёсыг тог­тоосон Хүннүгийн үеэс га­зар нутаг, хил хязгаа­рын­хаа халдашгүй дархан байд­лыг сахин хамгаалах тууш­тай бодлого явуулж ир­сэн байдаг. Модуныг Хүннүгийн Шаньюй бо­лох үед түүнд Дорнод Ху нар элч илгээж, эцэг Тү­мэн Шаньюйд нь байсан мянган газрын гүйдэлтэй морийг нь авъя гэж гуй­жээ. Шаньюй түшмэдийн эелэлдээн зарлаж, зөвлөл­дөхөд, тэд “Мянган газрын гүйдэлтэй хүлэг сайн морь бол Хүннүгийн эрдэнэ тул өгч болохгүй” гэв. Тэгэхэд Модун “Хөрш орноосоо ганц адгуус харамлаад өнө удаан айлсан тогтож болно гэж үү” гээд нөгөө морийг Ху нарт өгчээ. Дорнод Ху нар жаахан азнаж бай­гаад, Модун айж байна гэж гээд элч илгээж “Шаньюй­гийн нэг хатныг авъя” гэж хэлүүлэхэд мөн л хэрхэх тухайгаа шадар хү­мүүстэйгээ зөвлөжээ.

Гэтэл тэд “Дорнод Ху нар найрсаг ёс мэдэхгүй боло­хоор хатныг авъя” гэж бай­на. “Даруй довтлон сө­нөөг­түн” гэжээ. Харин Шаньюй “Олон үе, хил да­ран амьдрах хөршөөсөө нэг эм харамлаад айлсан тогтох гэж үү” хэмээгээд хайр­тай хатнаа Ху нарт өгчээ. Дорнод Ху нарын эзэн улам эрэмшиж, Хүн­нү­гийн хил рүү гөлөлзөж эх­лэв. Тэд нар Шаньюйд элч зарж “Танай манай хоёрын хилийн заагт эзэн­гүй орших тал, говь нутаг байна. Та нар хүрч чадах биш бид авъя” гэж хэлүүл­жээ. Шанюьй шадар түш­мэлүүдээ цуглуулан хэр­хэ­хийг асуухад зарим нь “Тэр бол эзэнгүй нутаг, тэ­дэнд өгсөн ч болохгүй юмгүй” гэхэд Шаньюй асар их хилэгнэжээ. Өдгөө үлгэр, зүйр мэт сонсогдох авч энэ бол түүх.

Саяхны түүх бас бай­на. 1992 онд П.Жасрай агс­ны Засгийн газрын үед Төрийн албаны тухай хуу­лийг боловсруулан 1994 онд баталж, дараа жилээс нь мөрдөж эхэлсэн байдаг. Үүнийг 2002 онд Н.Энх­бая­рын Засгийн газрын үед Төсвийн байгуул­ла­гын удирдлага, санхүү­жил­тийн тухай хуультай нийцүүлэн өөрчлөн най­руулж, УИХ-аар баталсан. Мөн П.Жасрай гуайн үед НҮБ болон хандивлагч ор­нуудын 20 гаруй сая ам.долларын санхүүжил­тээр Засгийн газрын Удирд­лагын хөгжлийн хө­төл­бөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын төрийн алба, хувийн хэвшил, ул­сын үйлдвэрийн газрын ча­давхийг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг болсон. Энэ хүрээнд “Монгол Ул­сын төрөөс Засгийн газ­рын үйл ажиллагааны чиг­лэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт ши­нэт­гэлийн талаар ба­римт­лах бодлого”-ын ба­римт бичгийг 1996 оны сонгуулийн өмнөхөн УИХ баталсан. Түүгээр Монгол Улсын Засгийн газар ямар үйл ажиллагааны страте­ги­тай байх, ямар бүтцээр ажил­лахыг зохицуулсан байдаг. Энэ баримт бичиг хэрэгжих хүртэл өмнөх нийг­мийн бүтэц, бүрэлдэ­хүүн, тогтолцоогоор Зас­гийн газар үйл ажиллагаа явуулдаг байв. “Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд Засгийн газрын үйл ажил­лагааг тохируулан ний­цүүлж, амьдрах чадвартай хувийн хэвшлийг бий бол­гож, бэхжүүлэхэд туслах явдал мөн” гэж уг баримт бичигт Засгийн газрын эрхэм зорилгыг тодор­хойлж өгчээ. Энэ бод­ло­гын баримт бичгийн хү­рээнд Засгийн газрын бү­тэц, бүрэлдэхүүнийг Ерөн­хий сайд М.Энхсайханы үед УИХ-аар батлуулж, мөрдүүлж эхэлсэн байна. Түүнээс хойшхи үе үеийн Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүү­нийг энэ баримт бичгийн дагуу батлуулан ажиллаж буй.

Энэ мэтээр төрийн зал­гамж чанар хадгалагд­саар ирсэн аж. Гэвч өнөө­гийн буюу АН-ын засаг­ла­лын үед энэ залгамж чанар нэгэнт алдагдаж эхэлсэн нь олон зүйлээс харагдах болов.

Учир нь сэтгүүлч ми­ний бие нэгэн мэдээлэл хайн Засгийн газрын ца­хим хуудсыг сөхөв. www.open-government.mn хаяг өмнөх Засгийн газрын үед ч байсан л даа. Харин нээгээд оруут “Шинэчлэ­лийн Засгийн газар” гэсэн том “гарчиг” дурайх бө­гөөд нүүрэн дээрээ Н.Ал­тан­хуяг Ерөнхий сайдын томоос том зурагтай. Энэ ч яахав. Хамгийн гол нь одоогоос ганцхан жилийн өмнө буюу 2011 онд С.Бат­болдын Засгийн газрын үед гарч байсан нэгэн шийд­вэрийг харах гэсэн маань талаар болов. Зас­гийн газар… гэж байгаад дахин google-дэв. Гарч ирдэггүй ээ. Нөгөө л Шинэчлэлийн Засгийн газар гэсэн том гарчиг. Уг нь цахим мэдээллийн эрин­тэй манай улс хөл нийлээд хэдэн жил болж байгаа. Ийм эрин эхлээд монгол тооллоор нэгэн үе өнгөрч буй. Хэрвээ хэн нэгэн над шиг ийм төр­лийн мэдээлэл хайгаад интернэт ухвал Н.Алтан­хуягаас өмнө Ерөнхий сайд нарын хийсэн ажил, захирамж тушаал, элдэв үйл явдлын тухай албан ёсны ямар ч мэдээлэл олж авч чадахгүй. Зөвхөн Ерөн­хий сайдын ч бус өмнөх Засгийн газрын ямар ч мэдээлэл энэ Зас­гийн газрын албан ёсны цахим хуудаст лав алга. Уг нь Н.Алтанхуяг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд ажээ. Гэвч өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсыг ингээд “шинэ­чил­чихсэн” бололтой. Өөрөөр хэлбэл, өмнөх Зас­гийн газруудын цахим мэдээлэл устгагдчихаж.

УИХ-ын цахим хуудас Д.Дэмбэрэл даргын үед www.open.parliament.mn гэсэн хаягтай байсан. Энэ хаягаар орох гэтэл Server not found гэж байна. Бас л устчихсан гэсэн үг. Харин www.parliament.mn гэсэн хаягаар З.Энхболд дар­галж буй Их хурлын цахим хуудаст зочилж болж бай­на. Архив алга. Мөн л Зас­гийн газрынхтай адил зөв­хөн өнөөдрийн УИХ-ын мэдээлэл л энэ цахим хуудаст байна. “Парла­мен­тын түүх” хэмээх “булан”-даа 1992 оноос хойшх үе үеийн парла­мен­туудын гишүүдийн нэрийг бичжээ. Засгийн газрынхаас давуу нь энэ.

Дараа нь www.president.mn/mongolian цахим хуудас руу оров. Бас л дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж л ганцаараа дурайх аж. Ерөнхийлөгч зарлиг гаргалаа, Ерөнхийлөгч айлчилаа… гэх мэдээллүүд цөм Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөгчийнх. Архив бай­на аа. Нээлээ. Хамгийн эхний мэдээлэл нь 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрийнх. “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа­ны үеэр ард түмэндээ хан­даж хэлсэн үг” гэсэн гар­чигтай … Элэг нэгт Мон­голын ард иргэд ээ… гэсэн үг байна. Тэгээд л он цаг нь наашилж байгаа юм даа.

Төрийн гурван өндөр­лөгийн цахим хуудас ийм болчихож. Өмнөхийг нь мэдэх юм. С.Батболдын үеийн Засгийн газрын цахим хуудаст С.Баяр, М.Энхболд гээд өмнөх Ерөнхий сайд нарын гар­гаж байсан шийдвэр за­хирамж байдаг байлаа. Д.Дэмбэрэлийн үед ч ядаж өмнөх УИХ-ын дарга на­рын гарын үсгээ зурж ба­тал­гаажуулсан хуулиуд хадгалаастай байв. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баярын үеийн цахим хуу­даст ч Н.Багабанди Ерөн­хийлөгчийн зарлиг байж л байсныг санаж байна.

Ерөөс төрийн албаны зал­гамж чанар гээч яаж алдагдаж байгаагийн хам­гийн энгийн, ойлгомжтой жишээ энэ.

Дээрхээс үз­вэл, Монгол Улс түүхэндээ ганцхан Ц.Элбэгдорж гэ­дэг Ерөнхийлөгчтэй, З.Энхболд гэдэг УИХ-ын даргатай, Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдтай бололтой. Бололтой ч гэж тэд ингэж бодуулахыг, ойлгуулахыг хүсч байгаа аж.

Уг нь төрийн өндөр дээд алба гэдэг хамгийн ихээр залгамж чанараа хадгалж явах учиртай. Түү­­нээс биш өмнөх Ерөн­хийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дургүй, тэднээс ичдэг хувь хүний араншин энд үйлчлэх учир­гүй аж. Хааны алба халаатай гэдэг. Энэ гурван өндөрлөг ч хэзээ нэг цагт албанаас бууна. Харин Монгол Улсын Ерөн­хий­лөгч, УИХ-ын дарга, Ерөн­хий сайд мөнхөд бай­саар байна. Энэ маш том ойлголт.

Гэтэл ийм том албыг тийм жижиг амбийцаар хөндөж, хадгалагдсаар ирсэн төрийн залгамж чанарыг халахын учир юун. Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Түүн шиг мар­гааш ч энэ “өндөрлөг”-үүдийн өнөөдөр хэрэгтэй. Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуягтаа гол нь биш. Учир нь тэдний үе төрийн залгамж чанарын нэгээхэн хэсэг гэсэн үг. Гэвч өнөөдрийн төр өчиг­дөргүй амьдрахаар шийд­чи­хэж. Энэхүү зал­гамж чанар хэмээх гин­жийг тасалсан шалтгаа­ныг мар­гааш тэднээс нэ­хэх болно. Хүссэн нь аваад хаячи­хаж, алга болго­чихож бол­доггүй залгамж чанараа нэхэх төрийн ха­туу чанар гэж бас байдаг ажгуу.

Б.Онон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 07, 2012 10:20:51 pm )

    Маш зөв асуудал хөнджээ

  • mens dress shirts online (September 05, 2013 10:09:16 pm )

    742773 595992I as effectively believe thence , perfectly pent post! . 165847

antalya rent a car