antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2012 42 comments

С.Баярцогт Монголчуудын эрх ашгаас урвасан учраас цаазын тавцанд очих ёстой

нийтлэсэн Admin

Өнгөрөгч долоо хоногт хамгийн их анхаарал татсан асуудал УИХ-ын дэд дарга С.Баярцогт, С.Ганбаатар нарын мэтгэлцээний талаарх яриа дуусахгүй байна. Энэ тухай  УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Төсвийн байнгын хорооны даргын хувьд Монгол Улсад орж ирж буй орлого, зарлагыг сайн мэдэх байх. С.Баярцогт гишүүн Оюу толгойн гэрээ Монголын талд 53 хувийн ашигтай гэж мэтгэлцээний үеэр хэлээд байсан. Үнэхээр тийм ашиг олох боломжтой юм уу. Та юу гэж бодож байна вэ?

-Оюу толгойн орд байхгүй бол тэнд ямар нэгэн үйлдвэрлэл, олборлолт явагдахгүй. Монголын тал өөрийн хувиа яагаад ингэж үнэтэй эзэмших ёстой гэж. Манайд баялаг нь байгаа учир ордын 50 хувийг монголчууд эзэмшиж, үйлдвэр барьснаараа хөрөнгө оруулагчид 50 хувийг нь эзэмшинэ гэж гэрээнд яагаад тусгаагүй юм бол. Үүнд л гол учир нь байна. Нөгөө талаар үйлдвэр барихын тулд Монголын баялгийг хөрөнгийн зах дээл дээр барьцаалж, зээл авч, босгож байгаа шүү дээ. Бид энэ их баялгаас яагаад 53 хувийг хүртэх ёстой юм бэ. Гэрээнд С.Баярцогтын яриад байгаа тэр үнээг үнэлэхгүй байна. Үнээгээ үнэлэхгүй, өвс тэжээл өгснийгөө тооцоод байх нь утгагүй. Үнээ байхгүй бол өвс тэжээл өгч чадахгүй шүү дээ. С.Баярцогтын хэлснээр манай улс Оюу толгойгоос 53 хувийн ашиг авна гэж бодоход менежментийн зардлын зургаан хувийг хасаад хувиа тэнцүүлчихнэ л биз дээ. Гэтэл бид дэлхийд эхний гуравт орж буй энэ их баялгаасаа яагаад 50 хувийг хүртэх ёстой гэж вэ. Энэ үнэхээр ойлгомжгүй байна.

-Мэтгэлцээний үеэр С.Баярцогт гишүүн маш олон тоо баримт гаргаж, тайлбарласан. Түүний ярьсан тооцооны тухайд ямар дүгнэлт өгөх вэ?

-С.Баярцогтын тооцоонд  худлаа зүйл их байсан. Тухайлбал, өөрийн өгсөн тооцоонд нэрлэсэн үнээр нийт орлого 119 тэрбум ам.доллар байна гэж нэг удаа хэлсэн. Нөгөө нэг тооцоондоо 145 тэрбум ам.доллар гэж хэлсэн. Түүний тараасан материал дээр хүртэл өөр өөр тоо байсан. Оюу толгойгоос 99 тэрбум ам.долларын ашиг олно гэж үзэхэд орд 1028 тонн алтны нөөцтэй. Нэг  килограмм алт өнөөдөр 50 мянган ам.долларын ханштай байгаа. Тэгвэл 90 тэрбум ам.доллар нь зөвхөн энэ ордод байгаа алтнаас шалтгаалж байна. Гэтэл нөгөө 25 сая тонн зэс хааччихав. Энэ гэрээ үнэхээр хяналтаас гадуур явагдсан. Энэ бүгдийг л хяная, ТУЗ-д байгаа төлөөгчдийн тоог олшруулья гээд байгаагийн гол учир нь энэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс зөвхөн шороо гаргаад, ашгаа хийчих гээд байна. Гэтэл бидэнд алтнаас олох ашгийн тал буюу 60 тэрбум ам.долларын ашиг олно гэж яриад байгаа. Тэр ашгийн 36 тэрбум ам.долларыг бидэнд өгнө гэж байна.

-Тэгэхээр зэсээс олох ашгаас манай улс юу ч хүртэхгүй гэсэн үг үү?

-Тийм.

-С.Баярцогт гишүүн Оюу толгойн гэрээг ямар ч эрсдэлгүй гэж хэлж байсан. Үүнтэй санал нийлж байна уу?

-Оюу толгойн орд өөрөө эрсдэлгүй. Харин гэрээ бол биднийг дэндүү басамжилсан, эрсдэлтэй гэрээ.

-Яагаад?

-Дэлхий хэчнээн хямарсан ч Оюу толгойн баялаг эрсдэлгүй. Үүнд эрсдэлийн тухай ярих нь утгагүй. Ордын зөвхөн алт нь гэхэд  90 тэрбум ам.доллар болно. Бидэнд ирэх ашгаас гурав дахин их байна шүү дээ.

-Оюу толгойн гэрээг зээлийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ гэдэгт хоёр тал нэлээд маргаантай байсан. Яг үнэндээ ард түмэн зээлийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний аль нь болохыг тодорхой ойлгосонгүй. Үүний ард их том булхай байгаа гэж яригдаж байна?

-Нэг жишээ дурдахад, бид урьдчилгааныхаа 250 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчдад төлнө. Ингэхдээ хөрөнгө оруулалтын зээлээ хүүтэй нь хамт төлнө. Тэгэхээр энэ зээл биш юм уу. Буцааж, хүүтэй төлж буй зүйлийг зээл гэнэ биз дээ. Ингэж мэтгэлцэж буй хүн, оролцогчид руугаа дайрч, доромжилж, гүтгэсэн байдлаар хандаж болохгүй.

-Оюу толгойн гэрээний графикт 2019 онд манай улс их хэмжээний мөнгө авна. Түүнээс хойш бидний авах ашиг буурна гэж яриад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол хамгийн чухал асуудал. Гэрээг байгуулахдаа яагаад 30 жил гэрээнд гар хүрэхгүй гэв. Хөрөнгө оруулагч тал 30 жил бүх ашгаа авахаар гэрээ байгуулсанд гол учир нь байгаа юм. 2019 оноос хойш нөгөө тал зардлаа өсгөөд ашиггүй ажиллана. Зардлаараа дамжуулаад бүх ашгаа хийнэ гэсэн үг. Тиймээс С.Ганбаатар гишүүн хяналт тавъя гэж хэлээд байгаа жинхэнэ эх оронч, Монголчуудын эрх ашгийн төлөө хийж байгаа зөв алхам. Хяналтын тогтолцоог сайжруулж байж бид ашгаа олж авч чадна.

-Мэтгэлцээний тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэтгэлцээн асуултаасаа эхлээд хариулт нь хүртэл сайн бэлтгэсэн жүжиг байсан. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт гадныхны  бэлтгэсэн материал дээр сайн ажиллаж байна лээ. С.Баярцогтыг гэрийн даалгавраа сайн биелүүллээ л гэж хэлэх байна.

-С.Ганбаатар гишүүн  бэлтгэл муутай байв уу, мэдлэг дутуу байсан юм болов уу гэж ард түмэн үзэж байгаа?

-С.Ганбаатар гишүүн гэрээний талаар ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэчихье гэсэн эх оронч  бодолтой байгаа нь харагдсан. Гэтэл С.Баярцогт өмнөөс нь дайрч, доромжлоод байхаар хүн чанартаа баригдаж, хэлэх гэсэн үгээ хэлэх боломжгүй, эргэлзсэн байдалтай болчих нь лээ. 

-Оюу толгойн ордоос монголчууд ямар ашиг хүртэх боломжтойг мэтгэлцээнээс мэдэж авах нь  мэтгэлцээний гол зорилго байсан. Гэтэл энэ талын мэдээлэл тун бага байсан хэмээн хүмүүс шүүмжилж байгаа?

-Дэлхий дээр Оюу толгойн орд шиг алт, зэс, мөнгөтэй орд хэдхэн байгаа. Үнэхээр хосгүй баялагтай орд. Дэлхийн эдийн засаг сүйрэлд өртсөн ч ордын зөвхөн алт нь гэхэд 90 тэрбум ам.долларын ашиг өгнө. Гэтэл бид 30 тэрбум ам.долларын ашиг хүртэхээр болчихоод байна. С.Баярцогт УИХ-ын дэд дарга, Сэлэнгэ түмний итгэлийг хүлээж сонгогдсон хүний хувьд гэрээний талаар ард түмэнд үнэн зөвөөр хэлчих хэрэгтэй байсан юм. С.Ганбаатар мэтгэлцээний үеэр “Монголчууд бид том орны тосгоноос цөөн хүн амтай” гэж хэлсэн. Ийм цөөхүүлээ байж Оюу толгойн гэрээнээс болж, С.Баярцогт нараас болж  ард түмэн хоёр хуваагдаж болохгүй. Ийм нөхцөл байдал бий болж байгаад харамсаж байгаа.

-Эрдэмтэд Оюу толгойн ордыг “Эрдэнэтийн үйлдвэрээс тав дахин илүү болохоор тэр хэмжээгээрээ ашиг хүртэх ёстой” гэж ярьж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ? 

  -Энэ гэрээгээр Эрдэнэт үйлдвэрээс олж буй ашгаас тав дахин илүү ашиг олохгүй. Монголын ард түмэнд ордын зөвхөн алтнаас олох ашгийн гуравны нэгийг өгөх гээд байна шүү дээ.

-С.Баярцогт гишүүнийг санхүүгийн модель ярьж, ард түмний толгой эргүүллээ гэж шүүмжлэх хүмүүс байна?

-Өнөөдөр Монголын эдийн засгийг бүхэлд нь тооцож буй Вашингтоны институцээс гаргасан загварчлал 200-300 өгөгдлийн хооронд байдаг. Би бага сургуульд байхдаа математикаар их хичээллэсэн. Оюутан болоод загварчлал дээр ажиллаж байлаа. Би өрийн удирдлагын программын алгоритмийг бичсэн. Тэгэхэд тэнд 40-50 орчим өгөгдөл эргэлддэг. Гэтэл ганц компанийн өгөгдлийг 2000-5000 болгож ярих нь иргэд, үзэгчдийг хэтэрхий басамжилсан зүйл болсон.

-С.Баярцогт гишүүн мэтгэлцээний төгсгөлд “Монголын за бол андгай буй за” гэж хэлж байсан. Нэгэнт “за” гээд хэлчихсэн юм чинь гэрээг өөрчлөх хэрэггүй гэдэг мессэжийг өгч байх шиг санагдсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Харийнханд буугаад өгчихөж буй хүний “за”-г андгай гэх үү. Урвалт гэнэ биз дээ. Энэ үгээрээ С.Баярцогт монголчуудын эрх ашгаас урваснаа ил цагаан мэдэгдэж буй хэрэг. Эзэн хааны” Урвалтыг өчиггүй цаазалж бай” гэдэг зарлиг бий. Тиймээс урвалтын “за” бол өчиггүй цаазын тавцанд очих ёстой л гэж хэлэх байна.

www.mnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • Anonymous (December 06, 2012 1:05:50 pm )

    Davaasuren mash zov unelj dugnejee. sain bna. Mongol humuus Mongolooroo bj Mongol erh ashgaa deedleh yostoi shuu. amjilt husey

  • Anonymous (December 06, 2012 1:11:37 pm )

    estoi zov xelsen shyy .bayartsogtiig tsaazlax xeregtei

  • Anonymous (December 06, 2012 1:12:42 pm )

    Гишүүнтэй санал нэг байна.Энэ ашиггүй гэрээг өөрчлөх ёстой.Баярцогт мэт нь хөрөнгө оруулагчдад,өөрчлөхөөс өөр аргагүй боллоо,зарим тохирсон юмаа буцаая гэх хэрэгтэй байна.

  • Anonymous (December 06, 2012 1:17:25 pm )

    Bayartsogt uil laigaa edleesei

  • Anonymous (December 06, 2012 1:25:31 pm )

    ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ, УС ХИЙСЭН Ч СЭГСРЭНЭ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ. ТАРХИА УГАЛГАЧИХСАН БАЯРЦОГТОД ЮУ Ч ХЭЛЭД ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ. МОНГОЫГ АШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ГЭДГИЙГ ДЭЛХИЙ МЭДНЭ ГЭХИЙН. ТЭР ДЭЛХИЙД ЧИНЬ ТИЙМ МЭДЭЭЛЭЛ ХЭН ЦАЦААД БАЙГАА БИЛЭЭ. 4 ДЭХЬ ЗАСАГЛАЛ ГЭДГИН ҮҮНИЙГ. БАЯРЦОГТ БОЛ ВИРУСТСЭН ОДОО ЭДГЭХ АРГАГҮЙ БОЛСОН, ХАНГАЛТТАЙ ХУВЬДАА АШИГ ОЛСОН ХҮН ХАРАГДАЖ БАЙСАН. ЭНЭ ЧИНЬ ХУВИЙН БИЗНЕС БИШ ГЭДГИЙГ Л ОЙЛГОХГҮЙ БАЙХ ШИГ БАЙСАН. ХУВИА Л НЭМЭХ ГЭЭД БАЙГААМ Ш ДЭ. АРАЙ ӨӨР ӨНЦГӨӨС ЮМ ХАРЖ СУР. ЧИ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙНА БАЯРЦОГТОО. ЧАМД А Ч АЛГА

  • Anonymous (December 06, 2012 1:36:07 pm )

    Za geed tsaazluul daa urvagch bayartsogtoo.tanai ger bul ih evgui bdald taashid ain amidrah ni dee.erthen aldaagaa zasaj ard tumniig taivshruul

  • Anonymous (December 06, 2012 1:36:34 pm )

    Дэлхийн санхүүгийн хуулинд гэрээнд зориуд тусгаж болох ашиггүй 40еөд заалт бүр ОТ гэрээнд орсныг манай санхүүгийн сургуулийн багш нар ярьж бараг уйлцгааж байсан тэр нь яваандаа монгол өөрөө ашигт малтмалаасаа болж сөнөх заалтууд байгаа гэж үнэхээр юм гадароадаг улсууд халаглаж байна. Баярцогтыг шууд шоронд хийгээчээ

  • Anonymous (December 06, 2012 1:37:15 pm )

    баярцогт шоронд шоронд шоронд

  • Anonymous (December 06, 2012 1:38:38 pm )

    Ard tumeen eh ornoo bidnii nuden deer zartsan baihad yagaad chimeegui doromjluulaad bnaa ene ordiig ashiglaad duushaar tend ymar yum uldeh veeeee ur huuheddee yuu uldeene gej bodoj bna geree batalsan humuus ter mgliig tuluulsun geed ichihgui hariihaniig umguulj bgaa humuusiig talbai deer nohoi shig zodoj alval taarna 1rt bayrtsogtiig muchluh sanal bna.

  • Anonymous (December 06, 2012 1:45:06 pm )

    Ard tumeen eh ornoo bidnii nuden deer zartsan baihad yagaad chimeegui doromjluulaad bnaa ene ordiig ashiglaad duushaar tend ymar yum uldeh veeeee ur huuheddee yuu uldeene gej bodoj bna geree batalsan humuus ter mgliig tuluulsun geed ichihgui hariihaniig umguulj bgaa humuusiig talbai deer nohoi shig zodoj alval taarna 1rt bayrtsogtiig muchluh sanal bna.

    Avilgal avsan nohoi bayrtsogt ur huuhedee avaad zugtaah viidee

  • Anonymous (December 06, 2012 1:46:22 pm )

    davaasuren gishuund amjilt husie. bayartsogt ugaasaa doromjilson deerelhuu hariltsaj bsang bugd harsan

  • Anonymous (December 06, 2012 1:50:00 pm )

    dabasvren chu yamar bvdvvleg gishvvm be,oortoo taalagdaxgvu xvnuug bvgdiig tsaazalax yy.bolioch,yxaantau bau.ta nar baugaa xurungoo xemjeed iim noots bauna geed xemjeed sonond gargaad bausan bush vv.odoo boloxoor yagaad vnee medexgvu dvnxvvreed baugaa ym. xvn alax xyyltau,yamar bysar amtai ym be iim ux xyrliin gishvvn geed,oorstoo tanar asyyltaa tabj chadaxgvu l baulaa shdee.bol za ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

  • Anonymous (December 06, 2012 1:50:59 pm )

    BAYARTSOGTIIG MONGOL HUULI ZASAG DIILHIIMU TIIM BAYAR LUIVARCHING… ZUGEER ARD TUMEN BUGDEERE UURSDUU SHIITGEHGUI BOL HENCH DIILHEERGUI BOLOOD BN!!! HAANA AMIDARDAG HAAGUUR YAVDGAAS AVHUULAAD BUGD HARAAJ YUM SHIDEJ BVAL TAARNA!!!!

  • Anonymous (December 06, 2012 1:54:17 pm )

    eh oron ard tumneesee urvaj gadni erh ashgiig hamgaalj bgaa hun eh ornihoo esreg bna gej shuud oilgoj bolno tuund tsaazlah yl onoovol zohino

  • Anonymous (December 06, 2012 1:57:08 pm )

    Tuhain ued Davaasuren chi uuruu MANiin gishuun bsan bizdee.Bas tegeed MANANhamt bsan shuudee.Tiimees ene geree batlagdasan.Gehdee odoo bolohoor neeh eh oron ch tsarailaad bhadaa yahavdee.Ter uyed ene gereenii tuhai tanias hen negen setguulch asuultaa asuusan bj taaran!!!!!!!!!!!!!Harin uuruu ene namiin shiideh hereg geed orhij bsan bailgui.Tegeheer bitgii hudlaa unench tsarailaad ar hudargaarn huruun hutga shaagaad baidaa.

  • Anonymous (December 06, 2012 1:59:38 pm )

    монголын баялагыг харьд хуйвалдан өгсөн этгээдийг эх орноосоо урвагсад гэж үзнэ,нөгөө талаас үндэсний аююулгүй байдалд заналт хийжээ гэж үзхээс өөр зам,гарцгүй бологчихжээ,БАЯРЦОГТИЙГ АВИЛАГАТАЙ ТЭМЦДЭГ ГАЗАРТ ХИЙСЭ ГЭРЭЭТЭЙ НЬ ХОЛБУУЛЖ АСУУЛТ ТАВИХ,МӨН МАШ ИХ ХӨРӨНГӨТЭЙ НӨХӨР ШҮҮДЭЭ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ,НЭНЭХЭН НАСАН ДЭЭРЭЭ ЯАЖ БАЙГААД ИЙМ ИХ МӨНГӨТЭЙ БОЛЧИЖ БАЙНА АА

  • Anonymous (December 06, 2012 2:00:39 pm )

    монголын баялагыг харьд хуйвалдан өгсөн этгээдийг эх орноосоо урвагсад гэж үзнэ,нөгөө талаас үндэсний аююулгүй байдалд заналт хийжээ гэж үзхээс өөр зам,гарцгүй бологчихжээ,

  • Anonymous (December 06, 2012 2:02:49 pm )

    ОЮУТОЛГОЙН БУЛХАЙГ ИЛЧИЛСЭН ХҮИҮҮС АЛУУЛАХ БАЙХ ШҮҮ ДАВААСҮРЭН ИЙМ ЮМ ЯРЬСНААР ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИНГИЙН ХАРААНД ОРНО ГЭСЭН ҮГ ХА ХА ХА ХА

  • Anonymous (December 06, 2012 2:04:31 pm )

    C.bayariin tolgoig avyaa

  • Anonymous (December 06, 2012 2:05:20 pm )

    Mongolchuudaa enhbayr gej yum maxnamiihan yuu vee ene maxnam gishuud oyutolgoin tuhai bish hamar tolgoi geed uhehneee naad hamar tolgoi chine 4jil suugaad garaad irne idsen uusan yumniihana hajuud 4jil yuuch bish nasaaraa idehee hun 4jild huraahguil baihgui yuu.oyutolgoi bol shal uur buh mongolchuudiin ideh asuudal bizdee mahn amiihaan

  • Anonymous (December 06, 2012 2:19:59 pm )

    Даваасүрэн энэ гэрээнээс 10хувь олж чадаагүйдээ боож үхэх нь ээ. Олон улсын гэрээ гэдэг чинь чиний тендер өгөхдөө яридаг шиг за 10хувь хаана байна , бэлэн үү гээд л болдог шиг юм бишдээ

  • Anonymous (December 06, 2012 2:33:44 pm )

    Dabaasyren gishyyn zob yarij bna amjilm

  • Anonymous (December 06, 2012 2:35:07 pm )

    зэс,алт, мөнгө,молбедин, бусад ашигтай компнентууд байгаа шүү?????? үүнийг С.Оюун сайн мэдэж байгаа. энэ хүн мэргэжлийн хүн байж ганц үг ч дуугарахгүй дурак цайраалаад суугаад байх юм.хамгийн гол нь агуулга ихтэй хэсгиийг богино хугацаанд сорчлон ухаад авна ш дээ.

  • Anonymous (December 06, 2012 2:40:49 pm )

    Bayrtsogt urvagchiig hooj yvuulya,muu doldoig.

  • Anonymous (December 06, 2012 2:48:49 pm )

    ynen yg heljee dabaasuren gishyyndee amjilt hysie

  • Anonymous (December 06, 2012 3:26:18 pm )

    эргүү хужаагийн эрлийзүүд ингэж байх зуур эх хүү 2 үзэгтэн
    http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tLn5oVzvVa8#at=1172

  • Anonymous (December 06, 2012 3:44:10 pm )

    Bayrtsogt enehuu metgeletseend geriin daalgavaraa mash sain beldsen gedeg n unen. Uchir n Ganbaatar gishuunii sul tal yu ve gej mash ih taktik bolovsruulj betgel hiisen. Metgeltseend ylah estoi shu gej daramtalj beltgelee bazaar bsan. Gadnaas metgeletseend ashiglah material bag burduulj ajilsan ym, no offense, Ganbaatar gishuun medleguudee bish Hun chanartai da zoololj hariulj bga n anzaaragdsan, gehdee yg l terendeer chine tsohilt ogno gej beldsen n nudee Olson ym. Sul talaa busdad bitgii medegdej bga rai tsaashdaa.! Boorchi

  • Anonymous (December 06, 2012 4:45:56 pm )

    УТГАГҮЙ АМЬДРАЛ… ХҮН ЯАХААРАА ИЙМ ӨЧҮҮХЭН БОЛДОГ ЮМ БОЛ ДОО ХӨӨРХИЙ ГЭЖ.
    МАНАЙД ҮСЭРЧИХЭЭР ХАМГИЙН ӨНДӨР ЮМ ЧИНЬ ЮУ БАЙДАГ БИЛЭЭ ДЭЭ? ЗАА ЗА, НЭГ ИХ ӨНДӨР ЮМ Ч ШААРДЛАГАГҮЙ ЮМ БАЙНА ДОО. БАЯРЦОГТОД 2 ДАВХАРААС ТОЛГОЙГООРОО ҮСРЭХЭД Л БОЛНО, ӨНДӨР ЮМ ХЭРЭГГҮЙ. БАЯРТАЙ ЗАЛУУ МИНЬ, ДИВААЖИН МЭДЭЭЖ УРВАГЧИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ, ТЭНД ЧИНГИС ХААН МИНЬ БАЙГАА. ТАМ РУУГАА ТАВТАЙ МОРИЛ ДОО.

  • Anonymous (December 06, 2012 5:57:38 pm )

    ter bayrtsogt gedeg maliig songohgvi bj boldoggvi yumuu odoo erguuleed tatahad bolohgvi gejuuu uneheer luivar bulhaitai geree hiisen yum bol buh nasaar ni shorond suulgaj bolohgvi yumuu ami bodoj huvia hicheesen yumaa hoorhiig orovdoj bna

  • Anonymous (December 06, 2012 8:15:36 pm )

    EH ORNOO HUDALDSAN HEHDIIG BUUDAH HEREGTEI

  • Anonymous (December 06, 2012 8:47:02 pm )

    Баярцогтоо чамайг ард түмэн чинь хэдий нь цаазын тавцанд аваачсан болохоор ТЭР ТАМДАА ТАВТАЙ МОРИЛДОО.Очихгүй гэж яаж тийчигнээд,лам хараар аргалуулаад ч нэмэргүй оройтсон байх даа.Өөрийнх нь хийсэн үйл лай яая гэхэв

  • Anonymous (December 06, 2012 8:58:17 pm )

    bayartsogtiin 9 n suveer n hailsh tsutgaj chinggis haanaa delhii dahind sanuulah heregtei

  • Anonymous (December 06, 2012 9:14:22 pm )

    buutaach baisan boloosoi sum olj baigaad bayrtsogtiig buudah ymsan daanch aigaad bain

  • Anonymous (December 06, 2012 9:40:36 pm )

    shuud hori

  • Anonymous (December 06, 2012 11:12:57 pm )

    gere hiisen s bayr bayrtsogt nar tsaazluulah ni todorhoi!! tsag ni irnee

  • Anonymous (December 06, 2012 11:56:11 pm )

    bayartsogt urvasan bna lee

  • Anonymous (December 07, 2012 12:01:45 am )

    erliiz hvn nuatggvi gej vg baidag daa bayrtcogt erliiz ucniraas nongo oj baibal yucn hiihees siihgvi hvn snvv dee tvvnii albal taarna tegj baij naad hed uhaan orj magadgvi

  • Anonymous (December 07, 2012 10:15:28 am )

    МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УРВАСАН ХУЛГАЙЧ БАЯРЦОГТЫГ НУХЧИХ ААВЫН ХҮҮ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА

  • Anonymous (December 07, 2012 10:54:00 am )

    zov bogood vnen vg bna. Nam ymar hamaa bna etsest n ard tvmen bgaa gedgiig medehgvi uymnuudiig zailuulah heregtei.

  • Anonymous (December 09, 2012 9:29:15 pm )

    Urwagshiig geree xsen noxdiig tsaazlax xeregtei.shudraga baitsgaay gej neg noxor orilood baidag da.

  • Anonymous (December 14, 2012 5:15:03 pm )

    Урвалтыг за бол цаазын за. Баярцогт урвасан гэдгээ баталсан. тэгэхээр урвагчийн зам л үлдэж дээ. Энэ мэт олон урвагч бий дээ, энэ улсад

  • Anonymous (December 18, 2012 11:45:57 am )

    Энэ бол ганц Баярцогт биш олуулаа байгаа

antalya rent a car