Манай сурвалжлах баг өнгөрсөн сарын сүүлээр Өмнөговь аймгийн нэлээд хэдэн сумаар орж, малчдын ахуй амьдралтай танилцсан юм. Малчид өөрсдийгөө алтан дээр суусан азтай хүмүүс гэж тодорхойлдог юм билээ. Учир нь, тэдний амьдрал дутагдаж гачигдах зүйлгүй байгаа нь илт байв. Жирийн нэгэн малчин айлын хотонд өндөр үнэтэй машинууд эгнэн зогссон байсан.
Бид эхлээд Г.Норов гуайн хотоор зочилсон юм. Түүнтэй хууч хөөрөх зуураа нөгөө л алтны тухай ярилцсанаа доор сийрүүлье. Тэрбээр “Манай аймаг чинь газар доороо ихээхэн алт хадгалж байгаа шүү. Сүүлийн үед сум орон нутаг маань олон хөлийн газар боллоо. Улсын том цолтой бөхчүүд ойр, ойрхон ирэх боллоо. Энүүхэн зүүнтэйд орших Номгон сумын малчид зуданд малаа алдсанаас болж амьдрахын эрхэнд алтны эрэлд мордоцгоох болсон.
Гэтэл харин тэнд Даян аварга А.Сүхбат маань байн, байн зочилдог болсон гэнэ билээ. Номгон сумын малчин Дашренчин гар аргаар алт олборлож байгаад дөрвөн килограмм орчим цул алт олж байсан юм. Тэрийг А.Сүхбат аварга тун хямдхан авсан гэж манай нутгийнхан ярьдаг. Тэгээд ч байгаль дэлхийгээс гар аргаар ийм их хэмжээний цул алт олж байсан нь ховор шүү дээ.
Уг нь мань хүн зарахгүй байх санаатай байсан юм. “Би зарахгүй гэж байтал монголчууд бидний хайрлаж, хүндэлдэг аварга саяхан ирээд гуйхаар нь яаж ч чадсангүй өгчихлөө” хэмээн ярьж байсан. Аваргыг энэ их хэмжээний алтыг ядаж улсдаа зарах байх хэмээн Дашренчин найдаж байсан юм билээ. Гэтэл аварга алтыг зарах нь бүү хэл таг чиг болсонд манай нутгийнхан гайхаш тасраад л байгаа.
Монгол бөхийн сүр хүч болсон бөхчүүд маань алтны хойноос хөөцөлдөх нь элбэг болж байх шиг байна. Хөдөөний бид бөхчүүдээ хараад сэтгэл омогшдог болохоор тэдэнд байдаг юмаа л барьдаг. Одоо ч муу, муухай зүйл бөхчүүдээс л гардаг болж.Дөрвөн килограмм алт хямдхан үнээр худалдаж авсан тухайгаа А.Сүхбат өдий хүртэл яриагүйг бодоход гадныханд зарсан байх.
Ядаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах ёстой баймаар юм. Бид ч чих тавиад л байгаа. Их л жудаггүй зан гаргах шиг боллоо доо, аварга маань” гэсэн юм. Нутаг орны малчдын аж амьдралыг сонирхож явсан бидэнд их л олзуурхууштай мэдээ байлаа. Мэдээж бид А.Сүхбат аваргыг алт худалдаж авлаа гэж буруутгах гэсэнгүй. Бид үүнийг нотлох ч албагүй.
Гэхдээ энэ талаар А.Сүхбат аваргатай холбогдож тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан юм. Харин нутгийн малчдын сэрдэж байгаа шиг зүйл хийсэн бол нэлээд тоогүй асуудал үүсч мэдэх юм. Манай улсад сүүлийн таван жилийн дотор хуулийн дагуу алт олборлож нийлүүлэх нь эрс багассан гэсэн статистк судлагаа бий.
Үүний гол учир нь хувиараа алт олборлогчид буюу нинжа нар “Монголбанк”-наас өрсөж алт худалдан авч, нууцаар хил давуулан өндөр үнээр борлуулдагтай холбоотой аж. Гар аргаар алт олборлогчидтой зэрэгцээд алтны хар зах хөгжиж, хятадууд Монголын нинжа нараас тонн, тонноор алт авдаг болжээ. Том ногоон сав нуруундаа үүрсэн, гар аргаар алт олборлогчид яст мэлхийтэй төстэй харагддаг.
Тиймээс тэднийг нинжа хэмээн нэрлэсэн гэдэг. Амьдралын боломж тааруу хэдэн мянган малчин алт дагажээ. Алтны ханш өссөөр байгаа нь тэдний хүнд нөхцөлд дарамтан дор ажилласан он жилүүдийг зөвтгөх мэт. Даанч нэр төртэй эрхмүүд ирж, алдар нэр, цол гуншингаараа түрий барин тэднээс алтыг нь хямдхан авч зарж байгаа нь харамсалтай.
Иргэдийн ярьж буйгаар нинжа нарыг удирдан чиглүүлж алтыг нь цааш борлуулдаг хүмүүсийн ихэнх нь бөхчүүд байдаг гэнэ. Ер нь, бөхчүүдтэй холбоотой маш олон хэрэг бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Хатанбулаг сумын Тэнгэр нуурын орчмын гурван газарт өнгөрсөн онд бөхчүүд гэрээт нинжа нартаа тэсэлж дэлбэрэх бодис ашиглуулан, 10 гаруй метр гүн нүх ухуулсан аж.
Энэ мэтийн үйлдлээс нь болж техникээр нөхөн сэргээлт хийх ямар ч боломжгүйг байгаль хамгаалагчид ч ярьсаар ирсэн. Ингээд бодохоор монголчуудын сүр жавхаа болсон бөхчүүд маань алтны хойноос үхэн хатан зүтгэдэг нь гутармаар.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 06, 2012 10:59:12 am )
tegd bi hvnees hymd alt nvvreere awlaa gd ywj bh ymu yu hutsaad bgan be eswl altaa zarsn gej zawl helh ymu an so ym yrnaa bs
-
Anonymous (December 06, 2012 11:02:00 am )
Buh chuud geltgui Lam huvragt hurtel Delhiid gantshan huvi delhii eejiin buteeliig mini guihaar ni barag unegui hyamdhan ugchihsun avaad arilsan geh humuustei taarch baisan.Hunii aj hiimori bolson beleg oldvoriig ni ner nuureeree olnii tanil argaaraa deeremdehee bolimoor jum ard irged ch gesen haraad taniad yachich chadalgui ugluu barilaa gesen gonshignoson ugneesee salj jumandaa ezen shig baij surmaar jum uurt ni ugsun eh delhiin belgiig und oruulj surmaar jumdaa hezee nyalh huuhed shig huurtagdahaasaa salah bolj baina
-
Anonymous (December 06, 2012 11:16:53 am )
hogiin teneg medee bn
-
Anonymous (December 06, 2012 11:18:53 am )
Өөр муулах сэдэв нь дууссан юм байх даа, Хэ хэ
-
Anonymous (December 06, 2012 11:40:14 am )
Neg n alt oloo l biz nuguu n avaa l biz.
-
Anonymous (December 06, 2012 12:20:36 pm )
bichih yumaa olj yadtsiin. yag 4 kg aaraa alt bj haragdaach.
-
Anonymous (December 06, 2012 1:56:17 pm )
энэ сүхбат өөдгүй амьтан ш дээ, төв аймгийн газар нутгийг хаашаад авсан, бурханы оронд явахдаа аваад явах вм байх даа бузар юм. кккк өөдлөхгүй
-
Anonymous (December 06, 2012 2:51:09 pm )
Ta nar alt gej nuurs gej gazaraa uhahaa bolioch dee yu ch ugui singapor bolood l b,na sh deee
-
Anonymous (December 06, 2012 3:16:43 pm )
ХУЖААД ӨГСӨНӨӨС ХЭН НЭГЭН МОНГОЛДОО ӨГЧИХ НЬ ДЭЭР ШҮҮ ДЭЭ,ӨГСӨН ХОЙНОО ГОНШИГНОХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ,НАЙМАА НИЙСЭН БОЛ НИЙСЭН ЮМ ШИГ БАЙЛ ДАА
-
Anonymous (December 06, 2012 4:01:59 pm )
huniig muulah umaa olj yadah umaa ingej suns chin horgodoh bsan um bol uhsenee hiij zardagiin be odoo chin uur niigem balainuud mini
-
Anonymous (December 06, 2012 5:40:55 pm )
NUUTSGUI HELEHED BIDNII HUNDETGEDEG BOHCHUUD HUNSHGUI BOLSON SHUU…DAANCH ENE SEDVEER SHUDRAGA HONSHOORTOI ASUUDAL UUSGECHIH HUN OIRIIN 20 JILD GARAHGUIEE…20 JILIIN DARAA MONGOL NAADAM MIN ZEVREH UED L ASUUDAL MASH HURTSAAR SEDREH BHDAA…HUJAAGIIN OLZ , BAS DELHIIN SHIVSHIG BOLCHIHGUI YUMSANDAA MONGOLCHUUDAA…!!!
-
Anonymous (December 07, 2012 8:51:11 am )
Altaa zaraad mungiig n avsan bol hoinoos n olon yum hutsaj yavah hereg bgaa yumuu.Alt ch bai,talkh ch bai munguuruu avsan hunii l huviin yum.Bichij bgaa nuhur n ch ter zai bugluh yum oldoogui yumuu haashaa yum.Hunii ner hundiig unagah geed bgaa yumuu haashaa yum,iim yumand unaj muudahaargui halhin saihan ershdee.Ems ohidtoi orootsoldloo l geh yum.Chi,ta,ta nar ch yalgaagui hen negnii uvruus hun medchihvii geed l nuugdan garch bgaashdee nuutsgui.Hunii l amdral ene bol.Chamaig ehner,nuhruus chini uur hen ch harj shohoorhodgui,neg udaa ch bol chamd iim zuil taaraagui bol chi orchlongiin hangiin azgui,za ter burhan biz esvel
-
Anonymous (December 18, 2012 12:41:02 pm )
Alt oloogvi, bas abch chadaagvi chad akh ch bgvi azgvi nalaikh iin bichsen argaa barsan khvnii vg ba
13 Comments