Аливаа улс орны үндэсний аюул гүй байдал, тогтвортой хөгжлийн чиг хандлагын үндсэн тулгуурын нэг нь нефть,
нефтийн бүтээгдэхүүн байдаг. Тийм ч учраас дэлхий нийт нефтийн төлөө дайн хүртэл дэгдээдэг биз ээ. Нефтьтэй орон хүчирхэг,бас баян байх зүй тогтлын дагуу л тэр.
Хэдийгээр ийм үнэт баялаггүй хэдий ч үүнийгээ гаднаас авч хэрэглэхдээ бас л аюулгүй байдал талаас бодолцох учиртай. Манай улс газрын хөрсөн доороо энэ төрлийн нөөцтэй гэх ч өнөөдөр бол гаднаас л авч хэрэглэдэг. Тэр тусмаа төрөөс баримталж байгаа бодлого ямар хэмжээнд байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татах сэдэв юм.
Энд хэн хүний анхаарал татаад байдаггүй иргэний агаарын тээврийн шатахууны асуудалд анхаарал татсан нэг мэдээлэл байгааг онцлохоор шийдлээ. Өнөөдөр манай улсын иргэний агаарын тээвэрт зориулагдсан шатахууныг “Магнай трейд”, “Петровис”, “Сод Монгол”, “Жаст Ойл”, “Шунхлай” гэсэн таван компани импортлож авчирдаг аж.
…Тодотгож хэлбэл, 4000 метр өндрөөс дээш нисч болдоггүй гэсэн үг. Өнөөдөр агаарын тээврийн онгоц 8000-10000 метрт нисэх ч үе бий. Гэтэл 4000 метрээс дээш нисэх үед хөлөгт аюул дагуулах шатахуун хэрэглэхээр салбарын яаман дээр төлөвлөгөө боловсруулсан сураг дуулдаж байгаа юм. Энэ бол тун аюултай бөгөөд ноцтой асуудал байж таарна…
Магадгүй эдгээр компаниуд адилхан л зовлон эдэлж байж энэ шатахууныг Монголын нутагт оруулж ирдэг байх. Хамгийн гол нь шатахуун түлшний үнэ нэмэгдэх, буурах нь тэднээс огт хамаагүй гэдгийг эрх баригчид хийгээд иргэд бид нэн тэргүүнд мэдэх учиртай. Хойд “ах” нар нефтийнхээ цоргыг хэд хоног хаахад бид юу болох билээ.
Гэнэт л шатахууныхаа экспортын татварыг нэмнэ гэвэл яах вэ гээд олон асуудал бий. Шатахуун түлшний үнэ нэмэгдэх нь шатахуун таслахгүй байгаа хэдэн импортлогч байгууллагаас огт хамаарахгүй. Гагцхүү манай улсын Засгийн газар, төрийн бодлого л нөлөөлнө.
Өөрөөр хэлбэл, манай эрх баригчид хөрш оронтойгоо эв хамтын гэрээг сайтар байгуулж, элдэв улстөрийн бодлогоор, хэвлэл мэдээллээр цохилт хийдэггүй байх хэрэгтэй. Бусдаас хараат биш юм шиг аашилдаг улстөрчдөөс болж, иргэд бид хохирно гэдгийг хаана хаанаа ойлгох нь чухал.
Гэвч ингэж “зовлон” туулан байж оруулж ирдэг иргэний агаарын тээврийн шатахууны асуудал сүүлийн үед ноцтойгоор яригдаж эхэлжээ. Юу гэвэл, өдгөө манай иргэний агаарын тээврийнхний “Роснефть”-ээс авч хэрэглэж байгаа “ТС-1”-ийг халж, түүний оронд тийрэлтэт онгоцонд хэрэглэдэг “РТ” шатахууныг оруулж ирэх гэж байгаа сураг чих дэлсэв.
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар энэ бол аюултай зүйл аж. Учир нь өнөөдөр дэлхий нийтэд “ТС-1” шатахууныг гол төлөв хэрэглэдэг, агаарын тээвэрт нэн тохиромжтой аюулгүй гэж үздэг байна. Гэтэл “РТ” шатахууныг 1945 онд оросууд тийрэлтэт буюу байлдааны зориулалтын онгоцонд зориулан үйлдвэрлэсэн бөгөөд энэ шатахуун 55 хэмээс дээш хүйтэнд хөлддөг юм байна.
Тодотгож хэлбэл, 4000 метр өндрөөс дээш нисч болдоггүй гэсэн үг. Өнөөдөр агаарын тээврийн онгоц 8000-10000 метрт нисэх ч үе бий. Гэтэл 4000 метрээс дээш нисэх үед хөлөгт аюул дагуулах шатахуун хэрэглэхээр салбарын яаман дээр төлөвлөгөө боловсруулсан сураг дуулдаж байгаа юм.
Энэ бол тун аюултай бөгөөд ноцтой асуудал байж таарна. Бүхэл бүтэн салбарын яам арай ч ийм тэнэг зүйл хийхгүй байлгүй хэмэн найдаж сууна. Түүнээс биш олон зуун зорчигчийн амь насанд заналхийлсэн төлөвлөгөө байна шүү гэдгийг дахин дуулгая.
Угаасаа агаарын тээврийн шатахуун импортлох зөвшөөрлийг 16 тусгай байгууллагын зөвшөөрөл гарч байж нэг жилээр олгодог. Ийм асуудлыг дурын нэг сайд дарга нар шийдээд байж болохгүй. Хамгийн наад зах нь энэ талын дадлага туршлагатай аж ахуйн нэгжид ийм зөвшөөрлийг өгөх хэрэгтэй.
Түүнээс биш ашиг хонжоо харсан хэн нэгэнд авч өгөөд байх зөвшөөрөл яавч биш байж таарна. Үндэсний аюулгүй байдлаас гадна Монголын агаарын тээврийг дэлхий нийтэд хэн бэ гэдгийг таниулах үндэс суурь нь болсон агаарын тээврийн хэрэгслийн зориулалтын шатахуун түлшид онцгой анхаарал хандуулах учиртай. Тийм учраас Зам тээврийн сайд А.Гансүх Та арай ч ийм зүйл хийхгүй байлгүй гэдэгт найдаж буйгаа дуулгая.
С.УУГАНБАЯР
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 06, 2012 11:48:40 am )
obshnuud chini tsuun hede mongoliig agaart delbelj duusgah nee hujaa nar garsan geed bsan unen yum bna ldaa uursduu teruugeeree suuh ongotsoo tenegleerei tegeed ter uchriig ni meddeg mergejilten baibal telebiz radiogoor helj yariach ee uhseer baigaad duuslaa sh tee
-
Anonymous (December 06, 2012 12:48:15 pm )
baildaany ongotsond zoriulsan yum bol ted chini bas l ih undurt nisdeg yum sh de jaahan barimttai bichvel yaj baina
-
Anonymous (December 06, 2012 4:24:24 pm )
baildaanii tiireltet ongotsuud 20 km khurtel undort nisdeg kkkkkk
3 Comments