antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2012 4 comments

Баасан гаригийн шоу

нийтлэсэн Admin

Баасан гаригт болох Н.Энхбаярыг шүүх хурлыг угтсан улс төрийн шоу улам бүр далайцтайгаар өрнөж байна. МАХН-ын санаачилсан уг арга хэмжээнд Засгийн газар хүртэл татагдан оров. Н.Энхбаяр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн учраас Засгийн газрын бүрэлдэхүүнийг орхих гээд байгаагаа МАХН тайлбарлаж байх зуурт АН-ын пиарчид яаж зүгээр суухав. “Шинэчлэлийн Засгийн газар” гэдэг үг 2012 оны хамгийн онцгой үгээр шалгарсныг Засгийн газар цахим хуудсаараа зарлалаа. Энэ үг шидтэй байх нь маш чухал хэрэг. “Шинэчлэлийн Засгийн газар”гэдэг үгийн батламжийг Засгийн газрын Хэрэглэх эрлэх газрын дарга Ч.Сайханбилэг гардан авахдаа энэ Засгийн газар шинэчлэлийг үргэлжлүүлэн урт настай, удаан жаргалтай ажиллахаа нотлов. МАХН-ын шийдвэрийн талаар мэдээлэл хийхээр зарласан нь өчигдрийн хувьд мөн л анхаарал татсан үйл явдал байлаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах намынхаа шийдвэрийг танилцуулахдаа улс төрийн цочир алхмын талаар биш, харин ч улиг болсон зүйл хүүрнэж байгаа мэт уйтгартай царайлсан нь анзаарагдам байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.  МАХН-ын дэд дарга хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан нь МАХНын Гүйцэтгэх товчооны шийдвэр АН-ын байр сууринаас шалтгаалан өөрчлөгдөх нигууртайд найдсан бөөрөнхий шийдэл байлаа. Д.Тэрбишдагва “Орон нутгийн сонгуулиар МАХН-аас 8000 гаруй нэр дэвшигч мандат авах байсан ч хууль бус шалтаг, шалтгаанаар хасагдсаар нэр дэвшигчдийн 30 хувь буюу 2000 гаруй нь л өрсөлдсөн.

УИХ-ын сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, доктор С.Авирмэд, академич С.Нарангэрэл, нэр дэвшигч Э.Батшугар нарыг СЕХ жагсаалтаас хууль бусаар хассан шударга бус үйлдэл давтагдсан тул МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Засгийн газраас МАХН-ын гишүүдийг гаргах шийдвэр гаргасан” хэмээв. Засгийн газрыг орхих асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн түнш МҮАН-ынхантай ярилцах даалгаврыг Гүйцэтгэх товчоо Д.Тэрбишдагвад өгчээ. МАХН-ыг төлөөлөн Д.Тэрбишдагва, МҮАН-ыг төлөөлөн Н.Батцэрэг нар өнөөдөр “Шударга ёс” эвслийн дотоод хэлэлцээний талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан ёсоор мэдэгдэж, сэтгүүлчдийн асуултад хариулах аж. “Монгол оронд улс төрийн тогтворгүй байдал үүсвэл МАХН хариуцахгүй. Хууль, хяналтын байгууллагыг улс төрөөс хараат болгож байгаа асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээх ёстой.

Манай нам шаардлагатай бол ҮАБЗ-д хандана” гэсэн нь мэдэгдлийн гол агуулга байсан бөгөөд шоронгоос суллахыг Төрийн тэргүүнээс шаардсан Н.Энхбаярын санаа цухалзаж байх шиг. Ийнхүү маргааш хуралдах Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурлыг угтсан баасан гаригийн шоу Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүртэл удтал үргэлжлэх нь тодорхой болж байна. Гэвч энэ Засгийн газар огцорлоо ч “Шинэчлэлийн Засгийн газар” гэсэн оны онцлох нэр хаяг бүхий танхимаа аварч үлдэх гарц АН-д олон бий. Асуудал УИХ-аар хэлэлцэгдэх хүртэлх яриа хэлэлцээний шатанд сайд нарын танхимд ажиллаж буй МАХН-ын сайд нарын байр суурь саармагжихыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнээс МАХН гарснаар “Шударга ёс” эвслийн болон Засгийн газрын статус хэрхэн “хохирохыг” тайлбарласан хуулийн заалтууд мөргөлдөх бололтой. МАХН-гүйгээр хоёр дахь Засгийн газар байгуулах эрх УИХ-ын сонгуульд хамгийн олон санал авсан АН-ын гарт хэвээр үлдэнэ.

Харин хэнтэй хамтрах вэ гэдэгт хуулийн маргаан гарч болзошгүй. Мэдээж АН арай гэж буланд шахаж авсан МАНыг сонгохгүй. Тэдэнд МҮАН болон ИЗНН-тай эвсэн, сайд нарын шинэ танхимаа бүрдүүлэхээс өөр сонголт үлдэхгүй. Энэ тохиолдолд одоогийн танхимд ажиллаж буй МАХН-ын гурван сайд, гурван дэд сайд албан тушаалын хувьд хохирч хоцорно. Н.Энхбаярын төлөө орхиод гарах зориг байгаа бол “яадаг юм”. АН шинэ Засгийн газраа Н.Энхбаярын шоугүйгээр байгуулах боломжтой. Гэвч МАХН Засгийн газрыг орхиж, “Шударга ёс” эвслийг задалсан тохиолдолд АН-д МҮАН-тай хамтран ажиллах хуулийн гарц үлдэх эсэх маргаан дагуулж болох юм. АН Н.Энхбаярын на мынхны үзүүлбэрийг гурван өдөр чимээгүй ажлаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр эх орондоо хөл тавихдаа ямар хариу барихаа хэдийнэ тунгаасан байх биз. Баасан гариг хүртэлх улс төрийн шоу маргаашаар тогтохгүй үргэлжлэх нь.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 06, 2012 9:38:07 am )

    ажиллаж чадахгүй хүмүүстэй хамтарч ажиллаад яадаг юм бэ явуулах л хэрэгтэй ш дээ сайд болох дуртай хүмүүс зөндөө байгаа

  • Anonymous (December 06, 2012 2:39:45 pm )

    zailuulaachee nymka ahiin heldeg ortoo yumaa erunhii saidiin nuruu luu zooloo doo terbishdawgad ard tvmen 2016 ond bayrtai gej helne dee muu neg hvnii tuluu vhehees bustahgvi tvgjilvvd odoo bas teneg baynselenge gej gishvvn ulsuh geed bgaa bz dee nuhuruu halamjilsanan deer bgaa daa komnistuud

  • Anonymous (December 08, 2012 7:41:57 pm )

    enhbayariin shobu bishi elbegee 40 bitoniin shbu shvde elbegee yhej dald orooche araatni aluurchin ajil hiidegvi aluurchin zugaaldag eh ornoor toglogch

  • Anonymous (December 12, 2012 12:53:16 am )

    Хуучин МАХН = МАН + МАХН болж хуваагдахад АН-ынхан ямар их баярлалаа даа. Нөгөө 2 арслангийн хооронд яс хаяж ноцолдуулчихаад уулан дээр харж суудаг үнэгний үлгэр . Харин энэ үлгэр яаж төгсдөг билээ. Энэ үлгэрийн төгсгөлд гардаг шиг юм болох бий дээ АН-ынхаан

antalya rent a car