antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2012 31 comments

Н.Алтанхуягт илгээсэн Н.Энхбаярын бэлэг

нийтлэсэн Admin

МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаярыг нь цагаатгахгүй байгаа тул Засгийн газраас гарахаа мэдэгдэв. Энэ тухайгаа уржигдар орой хуралдан шийдвэрлэж, өчигдөр Ерөнхий сайдад бичгээр хүргүүлжээ. Гэхдээ Ерөнхий сайд өчигдөр өглөө эрт Киргизстаныг зорьсон тул тэдний илгээсэн бичгийг гар дээрээ аваагүй.

Ерөнхий сайдыг иртэл эл бичиг ширээн дээр нь хоёр хононо. Маргааш ирээд танилцах уг бичиг Ерөнхий сайдын хувьд 100 хоногийнх нь хамгийн том бэлэг болж таарлаа.
Ажлаа аваад 100 хонохдоо бараг л уулыг нурааж, усыг эргүүлчихсэн мэт сурталчилгаа хийн шоудаж байгаа түүний хувьд энэ бичиг хүндхэн цохилт боллоо. Үүнийг дагаад Засгийн газар задарвал хэнтэй нийлж, хэний аманд орчих вэ гэх зэргээр асуудал босно. Нам нь дотоод амбиц ихтэй, дээрээс нь найдваргүй эвсэлтэй ураг барилдсан гээд Киргизстанд яваа Ерөнхий сайдын толгойг өвтгөх асуудал ийнхүү хангалттай босч ирлээ.

Н.АЛТАНХУЯГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ХОЁРЫН РЕАКЦИАС АЙЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ҮРГЭЛЖЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛНО
МАХН-ын удирдах байгууллагаас л Засгийн газраас татгалзах улс төрийн шийдвэр гаргасан болохоос сайд болоод байгаа Д.Тэрбишдагва, Н.Удвал, Ч.Улаан гурав гарах сонирхолгүй байгаа гэнэ. Иймээс ч эвслийг бүрдүүлсэн МҮАН-ыхныгаа тандан тэр талаа түшихээр шийдээд байгаа тухай яриа Төрийн ордноор хөвөрч байна. Үнэндээ Д.Тэрбишдагва намын дарга Н.Энхбаярынхаа асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр санаархсанаас болоод Н.Алтанхуягтай муудалцсан ч гэсэн Засгийн газраас гарах дээрээ тултал асуудлыг дэвэргэх бодолгүй байсных гэнэ. Түүгээр ч барахгүй намынхаа төв аппаратаас гаргасан эл шийдвэрийг хэрхэн зөв тийш нь залахаа мэдэхгүй байдалд ороод байгаа юм байх. Энэ хооронд МАХН-ыг тойроод үйл явдлууд өрнөж гурван сайдынхаа хяналтаас гараад байгаа ажээ. Намын дарга Н.Энхбаяр давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулсан эл хугацаандаа өлсгөлөн зарлахаар биеэ бэлтгээд эхэлсэн гэнэ. Түүнийг дэмжиж З.Баянсэлэнгэ ч өлсгөлөн зарлана гэчихсэн гүйж яваа сурагтай. Энэ хоёр мэдээж хэрэг Н Алтанхуягийг ирсний дараа АН-ынхнаас гаргах реакцийг харж байгаад өлсөх эсэхээ шийдэх байх.

Мөн дайны хажуугаар дажин гэгчээр О.Баасанхүү, Э.Батшугар хоёр нийлчихсэн өчигдөржин Төрийн ордноор гүйлдэв. Тэр хоёр МҮАН-ын гишүүдийн үүдийг онголзуулан Засгийн газраас гарах тухай ухуулга хийцгээсэн ажээ. Мөн О.Баасанхүү “МАН-тай нийлээд бүдүүн бүлэг” байгуулсан ч яахав гэх үгийг унагаж явсан байна. Ийнхүү МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа суллахаар дээр дооргүй бужигнаж, түүнийх нь нөлөөгөөр Н.Алтанхуягийн Засгийн газар 100 хоноод л доргив. Гэхдээ мэдээж хэрэг “Засгийн газраас гарна” гэдэг мэдэгдэл нь Ардчилсан намын удирдлагуудыг, Ерөнхийлөгчтэй хамт айлгах төлөвлөгөө. Тэгэхээр Ардчилсан нам удтал хүлээн байж босгосон засгаа унагахгүй гэж үзээд Н.Энхбаярыг суллавал бүх зүйл хэвэндээ орно. Харин үүний цаана хууль гууль болох уу, улс оронд шударга ёс тогтох уу, үгүй юу гэх асуулт хариу нэхсээр үлдэх болно.

МҮАН ЗАСГААС ГАРАХГҮЙ
Засгийн газраас МАХН гарна гэснээс болоод эвсэл задрах эсэх тухай асуудал хөндөгдөх дээрээ тулаад байгаа. Угаасаа ч бялуу хуваалтын эхлэлээс Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр муудалцаж, түүнийгээ ил тод зарлаад байгаагаас болоод “Шударга ёс” эвсэл задарна гэх яриа гурван cap орчим үргэлжилж байгаа. Гэхдээ хоёр том дарга нь муудалцсан ч эвслээ өнөөдрийг хүртэл хадгалсаар байгаа. МАХН засгаас гарахаа мэдэгдсэн энэ үед ч МҮАН хийхээр төлөвлөөд эхлүүлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. М.Энхсайхан л гэхэд “Нэг хүний асуудлыг үндэсний эрх ашигтай эн зэрэгцүүлж шийдвэр гаргах хүртлээ төөрөлдөж болохгүй шүү дээ. МҮАН-ын хувьд үндэсний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавина гэдэгт хатуу зогсоно гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүд нь ч яг л ийм байр суурийг илэрхийлж байсан.

М.Энхсайханы тухайд яг ийм тохиолдолд Засгийн газарт орохоор төрүүлж өсгөсөн намаа орхиж байсан жишээ бий. Тухайн үед ч М.Энхсайхан ба түүний нөхөд Засгийн газарт орохдоо “улс эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх учиртай” гэсэн тайлбарыг л хэлсэн. Тэр чигээрээ ч зүтгэсэн. Энэ тохиолдолд ч түүх давтагдах нь гарцаагүй болоод байна. Тэгээд ч МАХН засагт эвсэл болж Хөтлөлцөж орсон МҮАН-даа гарах тухайгаа дуулгаагүй ажээ. Иймээс бүх зүйл өрнөөд эхэлчихсэн хойно одоо МАХН-тай нийлэн эл асуудлаар зөвлөлдөөд суухгүй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Иймээс МҮАН үйл явдал цааш хэрхэн өрнөхийг зүгээр л хөндлөнгөөс харахаар шийдсэн байна.

АН ДОРДОХЫН ДОЛООГОО ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ
Ардчилсан нам эл тохиолдолд хайнааг хагална. Ерөнхийлөгч гүрийдгээрээ гүрийж авлигын загалмайлсан эцгийг яллана гэсэн сонгуулийн амлалтаа нэхэн сануулаад байвал МАХН-ынхныг тавьж явуулахаас өөр гарц үлдэхгүй. МАХН-ынхныг тавьж явууллаа гэхэд Засгийн газраа хэрхэн элэг бүтэн болгох тухай бөөн бодлого бодоцгоох нь тодорхой. Мөн тохироо, наймаа хийгдэнэ. Ардчилсан нам одоо парламентад 32 суудалтай. Засгаа дангаараа бүрдүүлэх гэхээр дордохын долоон суудал дутаад байгаа юм. Иймээс МҮАН-ын Д.Батцогт, Г.Уянга, Н.Батцэрэг, М.Сономпил, ИЗНН-ын С.Оюун, С.Дэмбэрэл нарыг нэмээд ч нэг суудал сох дутна. Энэ тохиолдолд Өвөрхангайн хоёрыг хурдхан тангараг өргүүлж тоогоо нэмэх, эсвэл бие даагчдад хандран талдаа татах гэсэн хоёрхон гарц байна.

Эсвэл сураагүй биш гээд МАН-тайгаа эвсэх. Гэхдээ энэ хувилбар яг энэ үед биеллээ олно гэдэг бараг л лөөлөө биз дээ. Энэ хоёр нам эвслээ гэхэд хоёулангийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Үүнийгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Харин Н.Алтанхуяг Киргизээс ирээд шууд Ерөнхийлөгчийн өрөө рүү зүглэж өөрөөрөө овоглосон Засгийн газрынхаа хувь заяаг хэрхэн хэлэлцэх нь тодорхой. Үүнээс нь ч хамаарч улстөрчдийн амралтын өдрүүдийн булангийн уулзалтууд, отон тоглолтууд ямар тактикт шилжих нь тодорхой болно.

М.МӨНХЧИМЭГ

Эх сурвалж: Өдрийн шуудан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Anonymous (December 05, 2012 11:17:35 am )

    Enhbayarig niit mongolchuud vzen yadaj baina ene hvn mongol turd ih gai bolj baina daa

  • Anonymous (December 05, 2012 11:39:40 am )

    kirgizd elentsgee hiij yavaa yum

  • Anonymous (December 05, 2012 12:33:01 pm )

    ZA ZAILAA IIMERHUU YS HAYSAN BURUU MEDEELEL TARAAHAA TANAI SITE BOLIMOOR YUM TSAGTAA ENHBAYRIIN HOLD GUIJ YWSAN HUMUUS ODOO INGEJ YRIHGUIEEE…. HEN NI EH ORONCH HEN NI BAG ZUUCHHEED BGAAG OILGOHGUI BAIJ EH ORNII ERH ASHIG YRIH BOLOOGUI. UCHRAA OLJ TARHI UGAAMAAR YUM

  • Anonymous (December 05, 2012 12:38:46 pm )

    muuu sdanuudaaa 10000 myngan togrog hulgailsan hun 2 jiliin yl awch bhad enhbayr 4 jil bolnoooo ene arai shudarga bus eronhiilogch irgen hun 2 yugaareaaa ylgaaatai ym mongol tord bitgii gai bol sdaaanuudaaaaa maxn

  • Anonymous (December 05, 2012 12:53:26 pm )

    Энэ сайт шуурхай нэрэндээ огт тохирохгүй юм. Мэдээллүүд нь мангар хуучирсан байх юм

  • Anonymous (December 05, 2012 12:54:09 pm )

    chamd yamar muu zuil hiisen yum be?

  • Anonymous (December 05, 2012 1:28:10 pm )

    Тэртэй тэргүй нэг л тогоонд буцалж байгаа юм хойно одоо яахав МАХН-ынхан олдсон боломжоо улс эх орныхоо төлөө ашиглаж чадахгүй хувь хүний эрх ашгийн төлөө ажиллаж байгаагаа нотлож төрөөр тоглож байгаа нь тодорхой болж байна.Үхсэнийх нь шударга ёс эвсэл вэ.Муу авилгачины гар хөлийн үзүүрт зарагдсан хөгийн амьтад,МАХН-аа сэргээж улс эх орныхоо төлөө зүтгэх боломжтой боллоо гэж ойлгосон олон түмний итгэл сэтгэлээр тоглоод өнгөрч байгаа биз дээ.Улс төр ийм бохир байгаам даа сонголтоо зөв хийгээч дээ ард түмээн ядаж үндсэн хуулиндаа юу гэж бичсэнээ санах хэрэгтэй ш дээ сонголт хийх дээ.Сайхан амлалт болгон хуульчлагддагүй юм шүү дээ.Одоо яахав ард түмний өгсөн саналын дагуу эвсэж л засаг байгуулах ёстойгоос МАН-тайгаа эвсэх л болж дээ дуртай ч дургүйч тийм л боллоо.Энэ нь АН-ын сонголт биш ард түмний л сонголт болж таарч байна.Ахиад л манантах болж байна л даа. МАН-ынхан одоо бас жаал сандал ширээ сольж тоглоно.Бас өөрсдийн бүлгийн эрх ашгаа хангах саналаа бас дураараа тулгаж төрийн ажлаар барьцаалж жаал тоглолт явуулна.Авилгач Энхбаярт өөрт нь л ашиггүй бол монгол төр хэд унаж хэд шургачих нь хамаагүй гэдгээ харуулж байг хэрэг.Шинэчлэлийн засгийн газар солигдох тусам дэвшүүлсэн зорилт хэрэгжихгүй бүрхэг болж олон улсын өмнө нэр нүүрээ барж ,улс л хохирно доо.Улс төрчид төрөөрөө тоглосоор л.Үйлс нь хазайсан ард түмэн юм даа хөөрхий.Хэзээ тэнгэр тэтгэж төр улс тохинох юм бол доо. Манай улс дотор эв нэгдлийг эрхэмлэдэг юм ч гэж алга улс төрчид нь увайгүй,ард олны дотор дайсаннагчууд олноороо шигдсэн байна даа хөөрхий.хагалж бутаргаж л байвал санаа нь амарч байдаг хэсэг байна шүү дээ.Улс хараандаа авах цаг болсон баймаар юм даа.

  • Anonymous (December 05, 2012 1:46:57 pm )

    Ingej zoriud yas hayaj ene Hediig bainga mereh um

  • Anonymous (December 05, 2012 2:27:32 pm )

    enhbayraas bolj mgl ulsiin erh ashig zorchigdoj bn aaa chi odoo bolildoo zugeer ylaa idleed shorondoo suuhgui ymarch buruugui geel guriigeed bhiin maniin nohoduud gd bga ymnuud ch gsn bodmooriin ta tuuhend neree tod tomruunaar neree uldeeh gd bga ym u mgl ulsiin 3 dahi yronhiilogch gsn ner ch hangaltgui bn uu hiisen heregchin 3dahi yronhiilogch gsn ner hundteichun harshlaad bga ym uu odoo ch olsoj uhsen yronhiilogch gsn nertei tuuhend uldeh bhdaa bas ginnesiin nomd neree bichiilchihne ee hurdan uheech gahai min

  • Anonymous (December 05, 2012 2:27:55 pm )

    enhbayraas bolj mgl ulsiin erh ashig zorchigdoj bn aaa chi odoo bolildoo zugeer ylaa idleed shorondoo suuhgui ymarch buruugui geel guriigeed bhiin maniin nohoduud gd bga ymnuud ch gsn bodmooriin ta tuuhend neree tod tomruunaar neree uldeeh gd bga ym u mgl ulsiin 3 dahi yronhiilogch gsn ner ch hangaltgui bn uu hiisen heregchin 3dahi yronhiilogch gsn ner hundteichun harshlaad bga ym uu odoo ch olsoj uhsen yronhiilogch gsn nertei tuuhend uldeh bhdaa

  • Anonymous (December 05, 2012 2:50:58 pm )

    mongolchuudiin oorsdiih ni songolt ooh ch bish bulchirhai ch bish

  • Anonymous (December 05, 2012 2:51:17 pm )

    mongolchuudiin oorsdiih ni songolt ooh ch bish bulchirhai ch bish

  • Anonymous (December 05, 2012 3:30:13 pm )

    hohi ni hohi tarval taarna

  • Anonymous (December 05, 2012 3:33:21 pm )

    ANKH AZIIN BAR BOLNO GEED SAIHAN MURUUDULTEI BAISAN MURUUDLIIG ENKHABAYR GARCH IRSNEESEE HOISH NUHCHIN DARSAN SHUU DEE, HAMAG ERKH MEDLIIG GARTAA AVCH ZUVHUN UURIINHUU BAYJIH HREGESEL BOLGOJ TOIRON HUREELEGCHDEE TURIIN ALBAN TUSHAALIIG MYALAAJ, SHUDARAGA YOS, HUULI DURMIIG ILTEER GAJUUDUULJ NIIGMIIG AIDAST AVTUULJ BASIAN NI TUUHIIN HUUDASNAA DUURAIN ULDSEN BAIGAA. ENKHABAYR GARCH IREED SHUDARGA YOSIIG TOGTIOONO GEVEL CHONOND MAH HADGALUULSANTAI ADILHAN SONSOGDOJ BNA. ENE UL BUTEH ITGEED ZAASHLAAD MONGOL ULSIIN UMNU ASAR IH GEMT HEREG, NUGEL HIISEN HUNIIG SULLAVAL HUULI YOS SHUDARGA YOS GEJ ZUUDLEED CH HEREGGUI. YAMAR HUN BAIJ YAJ YAVSAN NI TER UEYIIN SONINGUUD DEER DURAITLAA BAIJ BAIHAD NUDEN BALAI CHIHEN DULII YAVJ MEDEEGUI YUMSHIG ZARAILJ JUJUEGLEH NI YAVCH SHUDARGA SAIN HUNII SHINJ BISH. MONGOL ORONDOO GAI BOLJ BAN GEJ L OILGOH HEREGTEI.

  • Anonymous (December 05, 2012 3:58:02 pm )

    Enhbayar guai ta ard tumnuu uneheer l boddog um bol odoo jujiglehee boloichee, tanig anh uruvduj bsan bol odoo uzen yadaj bn shuu. MAHN-d er n jaahan ch gesen uhaantai hun bn uu

  • Anonymous (December 05, 2012 3:58:20 pm )

    neg hynii erh chuluuguur ulsiin shuhal ajiluudiig zogsongi baidald oruulj bolohgyi ee.yynii tsaana ard amidral uls eh ornii yrgeljilyylj yavuulah chuhal ajiluud bgaa

  • Anonymous (December 05, 2012 5:10:53 pm )

    Хаан байсан Энхбаяр харц болж чадахгүй тэнэгтсэн луйварчин үхэж далд орог. Авилгач Энхбаярт аялдан дагалдагч нар нь дуртай байх

  • Anonymous (December 05, 2012 5:49:01 pm )

    НАМБАРЫН ХҮҮ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ.

  • Anonymous (December 05, 2012 7:07:22 pm )

    garchil baina bizdee

  • Anonymous (December 05, 2012 7:54:46 pm )

    Altankhuyag gej yarij chadakhgui makh iddeg mal bainaa. Khuurkhii chaavaas. Shambaliin orond morilokh boltugai. Um mani badmi khum.

  • Anonymous (December 05, 2012 8:45:18 pm )

    энд сэтгэгдэл бичсэн хэдэн муусайн үхээрүүд өөрсдийнх нь эрх зөрчигдвөл та хэд яаж үхэж байгаа болоо. 3 хоног ч өлсгөлөн байж чадахгүй үхэж далд орох байлгүй. та нар өмхий амаа угааж чадахгүй байж битгий юм болгоныг мэддэг юм шиг битгий солиорцгоо за. үнэн хэрэгтээ энэ бүхний цаана монголын эрх ашиг явж байгааг мэдхүү. өнгөц харцгааж байгаа бол цаадахыг нь харж сур. Жаахан уужуу байцгаагаач

  • Anonymous (December 05, 2012 9:01:00 pm )

    AN-n pizdaanuud odoo ingej jujig tavidagaa boliosoi

  • Anonymous (December 05, 2012 10:57:17 pm )

    OMHII LUIBARCHIDIIG BUGDIIG TSAAZAAR ABAH HEREGTEI GANTS HUN RYY DAIRAAD ENHBAYAR SHIG EH ORNIHOO TOLOO YU HIISWN YUM BE EH ORNOO LOMBARDAND TABIAD OMHII HUJAAGAAR EH ORON DUUREED MONGOLCHUUDIIG EZLEH GEED BAIHAD YHAARDAGGYI TENEG YUMNUUD NEGIIGEE BARIJ IDEED OLBORCH TAARAH BAIHDAA ERGUU MONGOLCHUUD HOHI CHINI ter.

  • Anonymous (December 06, 2012 12:16:21 am )

    ман махн 2 нэг эх 2 эцгийн хүүхдүүд юм чинь ууж идэж цаддаггүй юм уу?АН ард түмний төлөө ажил хийх гэж байг ажлыгнь дэмжээд ажиллах ёстой байтал албан тушаал булаацалдаад үхлээ.Энхбаяр хагартлаа баяжаад явсан ч эргэж төрд яах гэж гай болоод байна.Энхбаяр ард түмний төлөө эрх нь байсан ч юу ч хийгээгүйг ард түмэн мэдэж баймаарсан. одоо болооч ээ

  • Anonymous (December 06, 2012 1:20:49 am )

    Ene odoo yu bolood baigaam be. Turiin ajil hiih gej ih hurald orchood nam huviin ashig sonirhloo urdaa bariad baigaa nuhduudiig zailuulah heregtei. Ene odoo turiin ajluu huuhdiin tsetserleguu. Togloj naadhaa boliod ajlaa hii l dee yun zavtai yum be

  • Anonymous (December 06, 2012 7:42:24 am )

    enhbayriin gar hul bologsodiig uls turuus zailuulah heregtei

  • Anonymous (December 06, 2012 9:10:59 am )

    Taniii demjdeg shu ta ard tumnihe tolo l ene bvhnig hj bgaag medj bn tgdeee taniii eruuul mend chuhal gdgig ta oilgoooch taniiiig helmegdulj bgaad mash ih durgui hurch bn aaa

  • Anonymous (December 06, 2012 9:13:15 am )

    Enkhbayariig demjin shuu

  • Anonymous (December 06, 2012 3:00:36 pm )

    Enhbayar bol mongol turiin idee beer tembuu yari amid chutgur bug shulmas

  • Anonymous (December 06, 2012 3:02:10 pm )

    Enhbayaraa chi hor uusan gesen yasan ve? Uhdeggui hor uusan yumuu? Uheh boloogui bnuu

  • Anonymous (December 06, 2012 6:06:14 pm )

    uhlee gwel bi law gaihgu. .. .harin ch,

antalya rent a car