antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Монголыг махан таташтай зүйрлэвэл?

нийтлэсэн Admin

Босоо Монголыг махан таташтай маанаг Л.Нарантөгс зүйрлээгүй юм шүү. Засгийн газраас л ийм санал гараад байгаа юм. Угшил нь Хэнтийгээс гаралтай гэсэн. Хэнтий гэснээс “Газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ явдаг байтал Хэнтийн гурван тэнэг хамтдаа явдаг нь юув дээ” гэдэг хэлц хэсэг “хит” болоогүй юу. Тэрнээс хойш хэсэг мартагнаад байсан тэд ахиад анхаарлын төвд орж ирлээ. Тэгэхдээ 11219 хүн амтай Дархан сумын харъяанаас Бор-Өндөр тосгоныг салган сум байгуулах гэнэ. Хэнтийн Дархан сум 1908 хүн амтай гэнэ. Харин түүний харъяа Бор-Өндөр тосгон нь 9311 амтай. Сумаасаа ч илүү хүн амтай болохоор тосгоноо бие даасан болгох гэнэ дээ.

Тэдний саналаар нь бол 1908 хүн амтай сум бий болно. Манай сонгодог хуваарилалтаар бол 1900-хан хүн амтай тэр суманд 30 мянган хүн амтай хотын хороотой ижил хэмжээний санхүүжилт олгоно. Үүнийг нэг хүнд ногдох хэмжээгээр нь задалбал, 30 мянган хүн амтай нэг хорооны 15 хүнд зарцуулж буй төсвийг Дархан сумын  харяат ганцаараа хүртэх боломжтой болно гэсэн үг. Хүн амынх нь өсөлтийг харгалзвал хэдэн жилийн дараа бүр инээдтэй зураглал гарч ирнэ. Яагаад гэж үү. Хэнтий аймгийн хүн ам өсөх бус байнга буурч байгаа. 2010 онд л гэхэд 0,66 хувиар буурсан байгаа юм. Энэ байдал үргэлжлэх аваас хэтдээ байгуулах гээд байгаа сумын хүн амыг Засаг дарга, түүний нууц амраг, даргын эхнэр, эхнэрийнх нь нууц амраг, даргын хүүхдүүд, хүүхдүүдийнх нь багш, багшийн нөхөр эсвэл эхнэр, сургуулийн захирал, захирлын эхнэр, эхнэрийнх нь ээж, тэдний хүүхдүүд, даргын жолооч, жолоочийн эхнэр, дундаас нь гарсан хүүхэд, сумын эмч, эмчийн нөхөр, тэдний хүүхэд, уурын зуухны галч, галчийн эхнэр, хүүхэд гээд ердөө 20-30 хүн л бүрдүүлэх вий. Өнөөдөр зарим сумын сургуулийн нэг ангид хоёроос гуравхан л хүүхэд сурдаг талаар баталгаатай жишээ бий.

Ингээд  бодохоор сумыг салгах бус харин ч нэгтгэмээр байгаа юм. Хэнтий аймгийн суурин хүн амын тоо 56 мянга. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гурван хорооны иргэнийг нийлүүлсэнтэй дүйнэ гээд бод доо.Сүүлийн таван жилийн хугацаанд Хэнтийд 3000 орчим хүн шилжин очиж, 11 мянган хүн шилжин явжээ. Тавхан жилийн дотор хүн ам нь 8000 мянгаар буурсан гэсэн үг.

Ийм байхад Засгийн газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Хэнтийн Дархан сумаас Бор-Өндөр тосгоныг салгаж сум байгуулъя гээд оруулж ирж байна. Байнгын хорооны гишүүд үүнийг эрс эсэргүүцэж байсан ч УИХ-ын чуулганд оруулж санал хураалт явуулахаар болж. Мартаагүй бол Засгийн газар бүсчилсэн байдлаар хөгжинө гээд байгаа. Тэгсэн сумаас сум салгах вм яриад явж байна. Эхнэр авсан хүүдээ шинэ гэр төхөөрч байгаа юм шиг л.

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, ИТХ ийм санал гаргасан юм билээ. Ч.Эрдэнэбаатар ч гэж дээ, түүнийг “Засаг дарга болгож өгөөч” гэж шаналгадаг нэг нөхрийн л санаачилга болов уу. ИТХ-ын төлөөлөгчдийг харин Засаг даргын туслах, сумын нягтлан, нярав болгоод өгөөч гэсэн олон “амьтан” бий л дээ. Тэгээд л ажлын байр нэмэгдүүлэх мэргэн санаа олсон нь энэ байх. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сумдын нэгтгэх асуудлыг хувь хүнийхээ хувьд дэмждэггүй, харин  задлахыг дэмждэг философитой юм даг уу.

Түүний эсрэг юм хэлсэн хөөрхий Х.Тэмүүжин гишүүн тас загнуулаад өнгөрсөн. Энэ мэтээр яриад байвал энэ яриа дуусахгүй. Уг нь бол эртнээс л шилжилт хөдөлгөөнийг сааруулах үүднээс сумдыг нэгтгэж бүсчилсэн байдлаар хөгжүүлэх янз бүрийн бодлого, хөтөлбөр боловсруулаад байсан. Хэрэг дээрээ харин ч эсэргээрээ 2000 хүнтэй сум байгуулах тухай яриад явж байгааг нь гайхах юм. Ийм санал хэлэлцүүлж байгаа хүмүүс ирэх жилийн төсөвт нэг сумын нэмээд биччихсэн л байх. Шинэ сумын Засаг дарга хийгээд албан хаагчдын цалин, орон нутгийнх нь төсөв энэ тэрийг төсөвт шигтгэчихсэн яваа.

Хэнтийгээс сонгогдсон гурвал үүнийг алга ташин дэмжиж байгаа юм билээ.Ингэвэл Хэнтий рүү чиглэх хөрөнгө оруулалтыг маш бодитойгоор дэмжинэ. Сумын захиргаанаас эхлээд эмнэлэг , сургууль гээд тэрбум тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Харин хотын ядмагхан төсвийн багагүй хэсгийг нь Хэнтий болон бусад аймгаас ирэгсэд хумслана.

Иймэрхүү утгагүй шийдвэрээс болж сүүлийн үед хачин сонин явдал их гарч байгаа юм билээ. Жижиг, дунд бизнесийг дэмжих хүү багатай зээлийг хөдөө орон нутагт авах хүн олдохгүй болохоор нь төсөвлөсөн хөрөнгөө буцааж татаж байгааг төсөл хариуцагч нар хэлж байна. Харин хотод эсэргээрээ. Энэ төслийн зээлд хамрагдах олон зуун иргэд байгаа ч мөнгө хэзээний дууссан гэсэн.

Тэгвэл баячуудын хороолол гээч шинэ нэр томъёо гарч иржээ. Тэрхүү хорооллыг хариуцсан дүүргийн дарга нь маш сэтгэл гонсгор байгаа юм билээ. Ядуу иргэдэд олгохоор хуваарилсан мөнгийг нь авах хүн олдохгүй хэцүүдэж. Баянчуудын хороололд ядуу иргэн яаж ч байх билээ. Хамгийн утгагүй нь нөгөө Засаг дарга ядууст мөнгө тараагаагүй учраас хийсэн ажилгүй болж, нөгөө мөнгө нь оны эцэс дөхөж байгаа болохоор эргүүлэн татагдах гээд баларч л байна.

Энэ мэт утгагүй, иргэдээ ялгаварлан гадуурхсан байдалтай тогтолцоо Монголд үйлчилж байна. Үүнийг засч залруулах талаар олон жил хэлсэн ч хийх дээрээ тулахаар нэгтгэх бус салгах бодлого бариад болдоггүй. Харилцуулбал, Монголын эсрэг Манжийн барьж байсан бодлоготой их төстэй юм уу даа. Манжууд монголчуудаас айхдаа аль болох хагалан бутаргаж, ноёдуудыг нь нутаг нутгаар нь жижиглэж, улс доторх улс болгохыг урьдал болгосон гэдэг дээ. Яг л тэр чинь шүү дээ. Хоолоор ярьвал хуушуур болгох төлөвлөгөө юм уу. Махыг нь нарийн таташ болгосон болохоор сайн, мууг нь ч анзаарахгүй иднэ шүү дээ. Тийм тохиолдолд хойшид гарах үр нөлөө нь хамаагүй, хордлого авна уу байна уу гэдэг нь.

Л.Нарантөгс

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car