antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Оюутан = Бизнес

нийтлэсэн Admin

Мундаг байна шүү, Монголын оюутны холбоо. Оюутнуудаа “Тэнгэр” гэх компанитай хамтраад даатгалд хамруулаад эхэлчихэж. 170 мянган оюутныхаа өмнөөс талархал болон харамсал илэрхийлье. МОХ, “Тэнгэр” даатгал компанид өгөх талархал: МОХ болон “Тэнгэр” даатгалын компанитай хамтран,  автобусанд цахим картаар үйлчлүүлдэг оюутнуудаас сар бүр 1000 төгрөг “сааж”, тэднийг болзошгүй эрдлийг даатгаж буйд гүнээс гүн талархал илэрхийлье. Та бүхний нөр их хөдөлмөр удахгүй Монголын 170 мянган оюутанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хэт их баярлаж, талархсанаас болоод өөр хэлэх үг олдсонгүй.

Харин харамсал: Тэгтэл МОХ болон “Тэнгэр” даатгалтай хамтран гаргасан мундаг санааг чинь оюутнууд мэдээгүй байна. Цахим картны наалт нь 1000 төгрөгөөр нэмэгдсэн мэт хүлээн авчээ. Одоогийн байдлаар 90 мянган оюутан хамрагдсан гэлээ. 90 сая төгрөг болж байна. Баяжжээ, МОХ, “Тэнгэр” даатгал компани хоёр ч. Хүний мөнгийг “сааж” байгаад бүр ч  илүү гүн харамсал илэрхийлье.  Дуслыг хураавал далай гэж үнэхээр гайхалтай үнэн үг ажээ. 170 мянган оюутнаас 170 сая төгрөг олно. Зуны гурван сар сургуулиа, ангийн анд нөхдөө санаад ирэхэд амралтын сонин сайхнаас илүүтэй сургалтын төлбөрөө хугацаанд хийхийг захидаг. Сургалтын төлбөр нэмэгдэхийн хэрээр суралцах орчин сайжирч байна гэвэл ёстой худлаа. Одоо бүр “ичих булчирхайгүй” мэт аашлан, оюутнаа шууд мөнгө болгож хардаг болсон.

Намар эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа нэрээр манай улсын таван том сургуулиуд оюутнуудаас овоо хэдэн төгрөг “салгасан”. Үүнийг чанартай сайн болгох талаар МОХ огт дуугараагүй. Эрүүл мэндийг үзлэг хэрхэн авсныг мэдээгүй мэт өнгөрөөсөн. Гэтэл тэдэнд адилхан оюутнаар хийх нүсэр том бизнес төлөвлөгөө байсан бололтой.  Оюутнуудын төлөө зүтгэх ёстой цорын ганц байгууллага МОХ оюутнаа мөнгө болгоод хараад эхэлсэн. Тэд нэг оюутныг мянган төгрөгөөр харсан байна. Чингис хааны зурагтай, хөх өнгөтэй мянгатын дэвсгэртүүд хичээлдээ явж байна гэж төсөөлөөд л. Энэ хөх өнгөтэй мянгатууд нийлээд олон сая болон үржээд тансаг машин, байр, хаус мэтээр харагддаг болоо юу. Үүнийгээ зөвшөөрөхгүй байхын аргагүй нөхцөлөөр буюу даатгуулаагүй оюутныг автобусанд үнэ төлбөргүй зорчуулахгүй гэсэн дүрэм, журам гаргаад мөрдүүлжээ.

Хүн эрүүл мэнд, амь насаа даатгуулах гэдэг байдаг зүйл. Бүр хэрэгтэй чухал ч байж болох зүйл. Харин даатгуулах, эс даатгуулах нь хувь хүний өөрийнх нь эрхийн асуудал баймаарсан. Гэтэл ийнхүү “албан хүчээр” даатгалд хамруулах нь зүйд хэр нийцэж байгаа талаар бодолцвол яасан юм бэ, МОХ болон “Тэнгэр” даатгал аа. Эсвэл МОХ Монголын оюутнуудыг бүх эрх, үүргийг дураар мэддэг “эзэн” нь болчихоо юу?

Б.Ойнбилэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car