antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2012 1 comment

“Эрэл”, “Баярс констракшн” зэрэг найман компани Туул голд 9 тэрбумын “өртэй”

нийтлэсэн Admin

Хайрга олборлох 84 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

Нийслэлийн байгаль хамгаалах газраас Туул голын энгийн хамгаалалттай бүсэд элс, хайрга олборлож, хайгуул хийж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг хотын захирагчид хүргүүлэхээр зэхэж байна.

Тус газраас өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард хийсэн шалгалтаар Туул голын ойролцоох суурьшлын бүсэд хайгуулын болон олборлолтын зөвшөөрөлтэй 84 байгууллага ажиллаж байгааг тогтоож, мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулжээ. Туул голын урсац болон Өлзийт хорооллын оршин суугчдын амьдрах орчин, зам харгуйд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буй элс, хайрганы олборлолтыг цаашид бүрэн зогсоох гэнэ.

Дээрх 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвш өөрлийг цуцлаад зогсохгүй, ашигласан талбай тус бүрт нь нөхөн сэргээлт хийлгүүлэх юм. Эсвэл нөхөн сэргээлтэд шаардлагатай хөрөнгийг тухайн аж ахуйн нэгжээр гаргуулж, мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх аж. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Туул голын орчимд олборлолт хийж байсан ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон найман байгууллагын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Нийслэлийн байгаль хамгаалах газраас тооцон гаргажээ.

“Эрэл”, “Туул сонгинын усны нөөц” компани, “СТН” Улсын үйлдвэрийн газар, “Баярс констракшн” зэрэг найман аж ахуйн нэгжийн экологид учруулсан хохирлыг нөхөн сэргээх зардалд 9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Эдгээр байгууллагын тусгай зөвш өөрлийг цуцалсан бөгөөд, тэдний байгаль орчинд учруулсан хохирлын тооцоог гаргахад улсаас зардал гаргажээ.

Б.Номин

 

ЭХ СУРВАЛЖ:ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 05, 2012 3:09:47 pm )

    ЗӨВ ЗӨВ МУУСАЙН ДАВАРСАН БАЙГУУЛГЫГ ЭНГЭХ ХЭРЭГТЭЙ

antalya rent a car