antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2012 25 comments

Г.Уянга: Жижиг эрх ашгаар “гул барьж” төр засгийг тогтворгүй болгож байгаа нь хариуцлагагүй үйлдэл

нийтлэсэн Admin

МҮАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянгатай улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чуулганы хуралдаан гацсан өдрөөс эхлээд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тарж бу­тарлаа гэх яриа явагдаж бай­сан. Чуулганд орохгүй бай­­сан шалтгаан нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд хүр­­гэ­сэн үү?
-Үл ойлголцол үүссэнээс бол­сон юм байхгүй л дээ. Чуулганы хурал­даан гацсан шалтгаан эв­сэлд байгаагүй. Нэгдүгээрт, Ар­дын нам чуулганы хуралдааныг хаясан, ажлаа хийхгүй байгаа. Хоёр­дугаарт, АН-ын гишүүд то­милолттой явж байгаа учраас ирц нь хүрээгүй. Мөн манай “Шударга ёс” эвслээс завсрын шалтгаан бас байсан. “Шударга ёс” эвсэлд байгаа МАХН-ын гишүүд маань шинэ гишүүдийн тангараг өргөх асуудлаар зөрүүтэй байр суурьтай байсан. Э.Батшугарыг оруулж ирэх ёстой. Ц.Оюунбаатар бол орж ирэх хүн биш гэж үзэж байсан. Бид хамтрагчийн хувьд байр суурийг нь хүндэтгээд улайраагүй. Цаашдаа Шударга ёс эвслээс, тэр тусмаа МҮАН-аас шалтгаалж, чуулганы хуралдаан гацах, төрийн хуралдаан гацахыг гишүүнийхээ хувьд хүлээн зөв­шөөрөхгүй. Тэр тусмаа манайхаас шалт­гаалахгүй.
-Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна. Хэлмэгдүүлэлтээ зог­соох­гүй бол эвслийн Засгийн газ­раас гарна гэсэн мэдэгдлийг МАХН-аас гаргалаа. Дөнгөж өчиг­дөрхөн Н.Батцэрэг дарга, Ч.Улаан сайд хоёр зэрэгцэж суугаад эвсэл задрахгүй, Зас­гаас гарна гэсэн ойлголт байх­гүй гэж хэлсэн биз дээ?
-”Шударга ёс” эвсэл задарна гэж хэлээгүй байх. Хэрвээ Н.Энхбаяр даргын ялыг хэвээр үлдээвэл МАХН Засгийн газарт орохгүй гэх мэдэгдэл хийсэн гэж ойлгосон. Энэ нь манай эвсэл задарна гэсэн үг биш. Тэгээд ч манай хамтрагч нөхдийн харж байгаа өнцөг, барьж байгаа шал­таг, шалтгаан нь зөв биш бай­на. Засаг төрийн ажил гэдэг Мон­голын ард түмний эрх ашиг­тай хол­боотой том эрх ашиг. Бид үүнийг жингийн туухайны нэг талд тавьчихаад нөгөө талд нь ямар эрх ашиг зэрэгцүүлж тавьж бай­гаагаа бодох хэрэгтэй. Энэ хоёрыг нэг туухайн дээр та­вих бололцоогүй эрх ашиг гэж үзэж байна. Түүнчлэн МАХН-ын нөх­дүүдийн байр суурийг ойл­гож байна. Тэд Н.Энхбаяр гэдэг хү­нээс уяатай, тэр хүний нэр сүр, нө­лөөн дор явж байгаа хүмүүсийн хувьд гарцаагүй хүн ёсны, хүн ча­на­раа гаргаж байгаа хэрэг гэж хувь хүний бодлоор дэмжиж бай­гаа. Гэхдээ биднээс улс орны эрх ашиг, Монгол төрийн эрх ашиг шалт­гаалж, ард түмэн биднээс огт өөр зүйлийг шаардаж байгаа. Нэ­гэнт засаг хамтарсан юм чинь том төсөл хөтөлбөрийг хэ­рэг­жүүл, Монголыг ядуурлаас авар. Эхлүүлсэн ажлаа яаралтай хэрэгжүүлж ард түмнийг ажлын байртай болгох ийм үр дүнг энэ Засгийн газраас хүлээж байгаа шүү дээ. Бид энэ бүхэнд оролцоё гэж энэ засагт орсон хүмүүс. Анх хамтарсан Засгийн газар байгуулагдахад би дэмжээгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт руу орох нь зүйтэй гэж үзсэн. Гэвч энэ удаагийн сонгуулиар өнгөр­сөн 22 жилийн хугацаанд анх удаагаа АН засаг барьж байгаа нөхцөлд хамтарч төр барих бо­лол­цоог ашиглаж үзэх ёстой гэж бодсон. Хоёрдугаарт, то­моо­хон төсөл хөтөлбөр зэрэг бод­ло­гын өөрчлөлтүүдийг энэ Зас­гийн газар тавьж байсан. Мөн сонгогчиддоо амлаж гарч ирсэн таван хувьсгалаас цөөн­гүй хэсэг нь Засгийн газрын мө­рийн хөтөлбөрт орсон. Энэ мэт үндэс­лэлүүдээр хамтарсан Зас­гийн газар байгуулахыг зөв­шөөр­сөн.
мтарсан засаг байгуулсан бол баттай байдлаа хангаж, хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө явах нь бидний хувьд зарчимч эрх ашиг болно. Тэрнээс наана нь жижиг эрх ашгаар “гул барьж” засаг төрийг тогтворгүй болгож байгаа бол энэ нь хариуцлагагүй үйлдэл.
-МАХН-ын гүйцэтгэх товчоо­ноос гаргасан шийдвэрийг та­най нам хэзээ сонссон бэ. Энэ асуудлаар МҮАН-ын удирдах зөв­лөл ярилцсан уу. Хэрвээ МАХН засгаас гарвал танай на­мын гаргах шийдвэр юу байх бол?
-Энэ бол МАХН-ын шийдвэр. Хувьсгалт нам өөрийн шийдвэрээ гар­гах, өөрийн үзэл бодлоо илэр­хий­лэхдээ МҮАН-аас асуухгүй. Тэд­­ний  шийдэх асуудал. Онцгой ач холбогдол өгөөд хуралдаад санд­раад байсангүй. МАХН өөрсдөө шийд­вэрээ гаргана биз. Хэрвээ МАХН засгаас гарлаа гэхэд эвсэл тарж, Засаг огцрох асуудал биш. Зас­гаа дэмжсэн хэвээр байна гэд­гийг хариуцлагатай хүмүүс нь мэдэгдэж байгаа. Төрийг дон­солгох хэмжээний нэг их том асуудал гэж үзэхгүй байна. Өөрийн эрх ашгийг эрэмбэлж, дэн­сэлж ажиллаж сурах ёстой бай­гаа юм. Хэдийгээр хувь хү­ний ёс зүй, эрх ашиг байсан ч гэсэн монголын төрд сууж бай­гаа хүмүүс хэн нэгний эрх аш­гийг хамгаалж явж болохгүй шүү дээ. МАХН дотор олон жил төр барилцсан туршлагатай пар­ламент­чид зөндөө байгаа. Эрх аш­гийн эрэмбийг зөв тогтоож, зөв шийдвэр гаргана гэдэгт огт эр­гэлздэггүй. Бид ийм хөнгөм­сөг, эмзэг байж болохгүй. МАХН-ын гүйцэтгэх товчооны 10 гаруй хүний байр суурийн төлөө төр ганхаад, засаг төр нь балрах хэмжээнд ажиллах нь ямар эмзэг, буруу тогтолцоо байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 14-15 Засгийн газар солигдсон байна. Дундаж насыг нь аваад үзэхээр 1.6 жил насалсан байгаа юм. 1.6 жил насалж байгаа Засгийн газар юу хийх, ямар бүтээн байгуулалт хийж, холыг харж зорилт тавьж чадах юм бэ. Өнөөдөр энэ намыг унагачихвал эвсэл задрах нь уу, яах нь уу. Маргааш огцорчихвол яана аа гэж бэмбэгнэж байгаа засгаас ерөөсөө том бодлого, том үйл хэрэг гарахгүй. Тэгэхээр энэ төрийг тогтворгүй байлгах гэсэн улс төрийн будлианыг зүгээр л дуртай хэсэг буюу жижиг эрх ашигтай залуус хийж, засаг огц­руулах гээд яваад байж бо­лохгүй. Энэ байдлаас монгол төр гарах ёстой юм. Явж явж үндэсний эрх ашгийг манай нам барим­тална. Зарим нь АН-ыг ба­римталдаг, АН-ын угшилтай гэж хэлдэг. Энэ бол тийм биш. МҮАН-ын хувьд бол жингийн ту­хайны нэг талд үндэсний эрх ашиг гэдэг зүйл заавал байдаг. Тэр эрх ашгийг дийлж чадвал бид тий­шээ явна. Бидний эрх ашиг бол монгол үндэсний эрх ашиг.  Тэр эрх ашгийн төлөө монгол төр тогт­вортой байх, монголын ард тү­мэн түүний үр шимийг зөвөөр хүр­тэж ядуурлаас гарах, ажлын байр­тай болох ёстой. Бусад нь энэ эрх ашгийн дэргэд жижигхэн юм.
-МАХН-ын дарга Н.Энх­баярын хэрэг дээр улс төрийн хэл­мэгдүүлэлт үнэхээр болоод бай­на гэж харж байна уу?

-Тэмцэгч Г.Уянга байсан бол байр сууриа чөлөөтэй илэр­хийлж болох байсан. Өнөөдөр пар­ламентын гишүүний хувиар шүү­хийн шийдвэрийн энэ нь зөв, тэр нь буруу гэж хэлэх боломжгүй бай­на. Монгол үндэсний эрх ашиг гэдэг зүйлийг Н.Энхбаяр дар­гын хэрэг хэрхэн шийдэгдэх асуу­далтай хольж, хутгах нь болж байна уу, үгүй юу гэдгийг би боддог юм. Мөн Н.Энхбаяр дар­гад өөрт нь алдаж, оносон асуу­дал байгаа. Н.Энхбаяр дар­гын алдаа, оноог дэнслэх шаард­лага гарна. Энийг шүүх өөрөө дэнсэлж байгаа байх. Шүүх биш юм гэхэд түүх өөрөө үнэн зөвөөр дэнсэлнэ. Н.Энхбаяр гэж хүн буруу, зөв аль алинийг нь хийж байсан. Бурууг хийхэд нь та бу­руу зүйл хийж байна гэж хэлж чад­даг байсан цөөхөн хүний нэг нь би. Зөв юм хийгээд зөв зам дээр гарч ирэхэд нь хүлээж аваад хамтарч чадсан. Би зөв, бурууг нь хангалттай хэлсэн. Гэмт хэрэг хийсэн үү, үгүй юу, шүүх үнэн зөв шүүж байна уу гэдгийг хэлэх нь өрөөсгөл. Түүхийн тавцан дээр тавьж үнэлж, дүгнэх хэрэгтэй болов уу. Н.Энхбаяр даргын ал­даа, оноо бол монгол төрийн ал­даа, оноо сургамж, өв болоод үл­дэх ёстой. Зөвхөн Н.Энхбаяр гэ­дэг утгаар бус монгол төрийн тол­гойд нь байсан ҮАБЗ-ийн тэр­гүүн 16 хүн байна. Үүргээ гүй­цэтгэж байгаа гурваас бусад нь 16-хан байгаа. Энэ 16 хүний алдаа, оноо сургамж нь монгол төрийн үнэт өв болж үлдэх ёстой юм. Монгол төрд ийм тогтолцоо байхгүй учраас ийм хуулийн төсөл санаачилж хүргүүлсэн байгаа. ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсээ бүх талаар хамгаалах, тэр хүмүүсийн алдаа, оноог мон­гол төрийн үнэт өв болгож хад­галах, монгол төрийн ой санамж тас­ралтгүй байх, төрийн бодлого та­сардаггүй байх ёстой учраас тэр хүмүүсээ монгол төрд байх хэ­рэгтэй гэж үзсэн.
-МАХН-ын гишүүд УИХ-д орж ирсэн цагаасаа л Засгийн газарт орсон шалтгаан бол Н.Энхбаярыг суллах гэдгийг ил цагаанаар, далдуур хэлж байсан. Хийсэн мэдэгдэлдээ ч эмх замбараагүй байдал үүс­вэл хариуцлага хүлээхгүй гэж ярьсан байна лээ. Эмх зам­бараагүй байдал гэдгээрээ юуг хэлэх гээд байгаа юм бол?
-Тэдний мэдэгдлийг би үзэж хараагүй. МАХН-ынхан тиймхэн жижиг шалтгаан тоочиж, намын даргаараа барьцаалж дараа нь засгийг унагана гэж ороогүй болов уу гэж найдаж байна. Тэнд том улстөрчид олон байгаа. Тийм шалтгаанаар орсон бол ард түмэн ойлгохгүй. Би ойлгохдоо амлалтаа биелүүлэх, улс орны эрх ашгийн төлөө байсан болов уу гэж бодож байгаа. Өөрчлөлт шинэчлэлийн Засгийн газарт өөрс­дийн хувь нэмрээ оруулах нь үндсэн шалтгаан гэж л ойлгосон.
-Ц.Оюунбаатар тангараг өр­гөх, эсвэл энэ суудлыг Н.Энх­баяр, Э.Батшугар нарт үлдээх үү гэдэг асуудал маргааны гол бай байсаар өдийг хүрлээ. СЕХ-ноос Ц.Оюунбаатар тан­га­раг өргөх ёстой гээд нэрийг нь дуудчихсан. Гэтэл одоо Э.Бат­шугар тангараг өргөнө гэж яриад эхлэх юм?
-Хуульзүйн үүднээс харвал нэг номерт МАХН-ын дарга Н.Энх­баяр байгаа. Н.Энхбаяр дар­га одоогоор ялтан болоогүй бай­на. Шүүх хурал болоогүй. Н.Энх­баяр даргын асуудал шийдэг­дэ­хээс шалтгаалж дараа нь Э.Бат­шу­гарын асуудал гарч ирнэ. Э.Бат­шугарын асуудал дээр ямар байр суурьтай байгаа нь тодор­хойгүй байна. Энэ асуудал нэг тийшээ болмогц дараагийн хүн нь Ц.Оюунбаатар байх ёс­той. Мэдээж СЕХ шүүхийн шийд­вэр болон, бусад маргаан яаж ший­дэгдэхээс хамаарч аль нэгнийх нь нэрийг өргөн барих байх. Өргөн барьсан хүнийг бид хүлээн зөвшөөрнө. СЕХ хэнийг оруулж ирэх нь ялгаагүй. Хэн орж ирэхээс шалтгаалахгүйгээр тэр хүн манай эв­сэл дотор МАХН-ын нэрээр суух ёстой. Ойлгомжгүй байр суу­ринаас буюу улс төр, чуулганы үйл ажил­лагаа “Шударга ёс” эвслээс болж гацах нөхцөл байдал үүсвэл бид сонголтоо хийх шаардлагатай болно.
-Хүссэн хүсээгүй сонголт хийх болов уу. Үүсээд байгаа нөх­цөл байдлын гарцыг хэр­хэн харж байна вэ?
-Айхтар ноцтойгоор бодохгүй байгаа. Тэгвэл бид тэгнэ, ингэвэл ийм шийдвэр гаргана гэж бо­дохгүй байна. Бид хэтэрхий их нөлөөлөлд автаад байна. МАХН яг гарна гэсэн шийдвэр гаргаагүй байгаа шүү дээ. Тэрнийг дагаж монгол орон даяараа бужигнаж, сүржигнэх хэрэггүй юм. Хэрвээ МАХН засгаас гарах асуудлыг үүсгэвэл бид үндэсний эрх ашгаа дэнсэлнэ. Буруу хоёр асуудлыг нэг жингийн тухай дээр тавиад байх юм. Бид дэсний нэг талд үндэсний эрх ашгаа тавьж үзнэ. Үүнийг үндэслээд намынхаа хувьд болон улстөрчдийн хувиар шийдвэрээ гаргана. Бид ямар ч тохиолдолд болон эцсийн мөчид энэ төр засгийг тогтвортой байлгаж, үр дүнд нь монголын ард түмэн хожих сонголт дээр МҮАН байх болно. Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (December 05, 2012 9:52:48 am )

    uls turiin yanhan

  • Anonymous (December 05, 2012 9:53:19 am )

    Busgui hunii uran uhaan uyan hatan bodlogo barij ajilalaarai. Chamd amjilt husie. Shudarga baigaarai. Evsel zadrahgui baih ni hamgaas chuhal.

  • Anonymous (December 05, 2012 10:02:01 am )

    uls turd cham shig bulai heregui de heden sariin umnu ard tumnii duu hooloi gej hudalaa chalchij erh medel ruu oroh zamaa zasaad odoo orson hoinoo hudalaa zusarchilj baih yamar hereg bna aa chi uls turiig togtvorgui bolgoj bsan hun yahaaraa uuruu orohooroo tarj butarch bolohgui bolchivoo zadarsan butarsan turiig ta nar shig urvagch nar bi bolgoj bna chi aygui bol AN D ORJ ULDAH BAILGUI DE

  • Anonymous (December 05, 2012 10:04:39 am )

    uls ornii erh ashig l gej yum yugaa yariad baigaagaa oorooch oilgohgui baigaal da chaavaas, yur ni oilgodog hun mongold baidag yumu, Enkhbayaraas oor hun Mongold idej uugaagui, alban tushaalaa ashiglaagui bugd tsever odoo goy tsaashaa yavay l da Elbegdorj, Dorligjav, Cu. Batbold, Nimdorj, M. Enkhbold ed naruus bol jishee ni dandaa idej uusan gej gutguulj doromjluulj baisan Avilgatai temtsehiin Hurts gej nohor bol shudarga yuchgui tsalingaaraa amidardag hun, omnoh yoronhiilogchid boloh Bagabandi, Ochirbat bol mongoliin toloo uhtlee zutgesen toroos tevne ch hulgailaagui avilgatai temtseh gazraar shalguulah shaardlagagui humuus Mongold yur ni Enkhbayar bolon tuuniig dagasan humuus l Mongoliig duusgaj baigaa hulgaichuudaas salj tsaash ni hiigeed saihan amidartsgaay l gej helehgeed baih shig baigaan ene Uyanga, Elbegdorjtonguud Nimdorjtonguud ta nart neg zovlogoo heley ta nar bitgii huts bugd shoron ruugaa yavaarai

  • Anonymous (December 05, 2012 10:06:37 am )

    shudarga es evsel gechihjee odoo itgehee bolison doo

  • Anonymous (December 05, 2012 10:25:45 am )

    nuhruu darga bolgoj bhdaa naad ugee heleh n yagaav

  • Anonymous (December 05, 2012 10:35:45 am )

    САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ

  • Anonymous (December 05, 2012 10:46:06 am )

    uuruu ch gesen ter hunii nereer l songogdoj garaa bizdee icheechee iim yaridag

  • Anonymous (December 05, 2012 11:14:57 am )

    hudla 1 dens yarisan shaaltuur ve

  • Anonymous (December 05, 2012 12:31:30 pm )

    Энэ муу янхан нөхрөө дарга болгоод одоо эвслийнхээ нөхдөөс урваж байна. Алруу нь шил шаа

  • Anonymous (December 05, 2012 1:00:13 pm )

    Ene Uyanga odoo uuriin chadlaar UIH-iin gishuun bolchihloo gej bodoj bgaa yum bhdaa . Enhbayar ahiin nereer l garaa biz de. Ishig evree urgahaar ehiigee murguj aldag gej unen yumaa

  • Anonymous (December 05, 2012 1:17:38 pm )

    МАХН ын ХОГЫН НОВШНУУДЫГ ГУДМАНД НЬ ХӨӨЖ ГАРГАААА… ЭНХБАЯР ШОРОНД ОРСОН Ч МОНГОЛЫН ТӨР МӨНХ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (December 05, 2012 1:53:04 pm )

    enhbayar gej shar huvalziin buzar har heruul hezee duusah uym boloo,hend heregtei huvalz uls orond uy hiij buteesen bolood ene hun ingej udur bolgon heruul hiij suudag bnaa muu amid yavahaar sain uh enhbayaraa

  • Anonymous (December 05, 2012 1:54:39 pm )

    chi tegeed uy huseed bgaan ergeed uls turd orloo gehed uy hiih uym be hiisen ajliin tailan bny, hiih ajliin tuluvluguu uy bna shar huvalzaa

  • Anonymous (December 05, 2012 2:03:29 pm )

    Зарим нэгэн хүмүүс ичмээр юм даа муу амьд явахаар сайн үх гэж нэг үг байдаг юм байна лээ. Уянга одоо Улсын Их Хурлын гишүүн болсон өөр хүмүүс хэрэггүй гэж үзэж дээ өөрөө чадлаараа гишүүн болчихсон юм шиг яах гэж ингэж худлаа зүйл ярьдаг байна даа. Зүгээр л мэдлэггүй боловсролгүй ухаангүй сэтгүүлчдийнхээ нэр хүндийг унагасан замын нөхдөө ашиг сонирхолын төлөө худалдсан энэ нэг янхануудыг зүгээр л зайлуулмаар юм.

  • Anonymous (December 05, 2012 2:04:32 pm )

    Зарим нэгэн хүмүүс ичмээр юм даа муу амьд явахаар сайн үх гэж нэг үг байдаг юм байна лээ. Уянга одоо Улсын Их Хурлын гишүүн болсон өөр хүмүүс хэрэггүй гэж үзэж дээ өөрөө чадлаараа гишүүн болчихсон юм шиг яах гэж ингэж худлаа зүйл ярьдаг байна даа. Ямар ч мэдлэггүй боловсролгүй ухаангүй сэтгүүлчдийнхээ нэр хүндийг унагасан замын нөхдөө ашиг сонирхолын төлөө худалдсан энэ нэг янхануудыг зүгээр л зайлуулмаар юм.

  • Anonymous (December 05, 2012 3:14:07 pm )

    mongolchuud songoltoo buruu hiisnii gai ene shvv dee.odoo uahav dee songoltoo buruu hiisniihee goriig amsaal yaduu zvdvv toostoi utaatai hervvltei uruultai tamiin amidralaaraa amidraal baij deeeeeeeeeeeeeeeee novsh gej

  • Anonymous (December 05, 2012 5:16:45 pm )

    Ene balai yaj ichihgyi iim yum yarij chadaj bnaa yadaj duugyi baidag boloosoi

  • Anonymous (December 06, 2012 12:07:36 am )

    mash zov uhaalag yaria boljee.chamd itgedeg shuu tsaashdaa ooriinhooroo l yav!

  • Anonymous (December 06, 2012 12:09:41 am )

    uhaalag, saihan ch emegtei!!!bi chamaig bainga demjdeg shuu!

  • Anonymous (December 06, 2012 9:28:18 am )

    Чи юу хийж явлаа. Төрд ороод урд хийж байсан шигээ ажлаа болон юмаа хийгээч УИХ гишүүн байж битий хүүхэд шиг үсэндээ янз бүрийн өнгөтэй үсний даруулга хачин хачин пад энэ тэр үсэндээ зүүгээд л зурагтаар гараад байхын үнэн шог харагдаж байна лээ

  • Anonymous (December 06, 2012 11:37:14 am )

    Уннгаа маш зөв хэлсэн байнаа. МАХН угаасаа л Энхбаярын ч гэж дээ Цолмонгийн хувийн нам биз дээ. Хулгай хийсэн ч өмнөөсөө хуцуулах зөндөө олон зусарч ноходтой, тэр ноходдоо өгөөш хаяж өгч хооронд нь байнга алалцуулдаг хамгийн аймшгийн энэ хүнийг хамгаалаад хичнээн хүн амь, амьдралаа үрснийг санацгаа

  • Anonymous (December 07, 2012 12:15:30 am )

    mgl chuudiig yaduurllaac avarii gej l yaraad baigaa shyy chi martav enxbayr darga baixdaa bac 20 jil yaraad byteegui chi xeden jil yarxiig chin xarj baigaa shyy yadaj l olon xyyxed turyylcen exchyydee bayrlluuval geed l

  • Anonymous (December 07, 2012 5:25:02 pm )

    битгий хуц ал минь

  • Anonymous (December 10, 2012 3:34:57 pm )

    huuhee MANyg muulbal chamd unatstai gedgiig sain hurdan uhaarch biaga abiz, MAN hurald suusan ch suugaagui ch irtsee burduuleed yavchihna gej tanai buduun darga nar danhalzaad baisan biz de teheer suuh hereg yu bgaam zgr l shaltag gargaj chihleh gej amaa urj baihaa boli teh uu

antalya rent a car