antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2012 4 comments

Энэтхэгчүүд шиг Авлигын эсрэг нам байгуулъя

нийтлэсэн Admin

Энэтхэгт авлига хээл хахуулийн эсрэг улс төрийн нам байгуулагджээ. Баян ядуугийн ялгаа туйлдаа хүрсэн энэ улсын иргэдийн дундаас ийм санаачлага гарсан нь юутай сайн хэрэг вэ. Дэлхийн хэмжээнд тахлын тархалт шиг гамшиг тарих болсон авлигыг тэд одоо л цэгцэлж өгөх нь бололтой. “Энгийн хүн” нэртэй анх байгуулагдсан тус намын гишүүд дэмжигчид саяхан Дели хотод томоохон цуглаан зохион байгуулж улс төрийн авлига биднийг хоёр өөр ертөнцөд хуваалаа хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. Цуглаанд олон хүн очиж Авлигын эсрэг нам хэмээх ийм содон нэртэй улс төрийн байгууллагыг анх санаачлагч Арвинд Кежривалд баяр хүргэв. Түүний Арвинд хэмээх энэ нэрийг манай хүмүүс Баянзүрх дүүрэгт дахин санал хураалган байж арай ядан УИХ-д дахин сонгогдсон өнөөх Арвин авгайтай арай андуурахгүй биз. Монголын иргэн Арвин гэдэг авгай бол бусад шигээ улаан авлигач гэгдэхгүй ч байж магадгүй л дээ. Гэхдээ авлигыг устгана гэхээс шээс нь гоожих шахдаг юм шиг байна лээ. Тиймээс ч Ардын намынхан нь түүнийг дахин нэр дэвшүүлсэн байх. Ер нь сүүлийн өдрүүдэд Ардын нам ялагдалдаа шаралдаж, хажуугаар бас өнгөрсөн жилүүдэд төрийн толгойд сууж байхдаа авч завшсан хөрөнгө мөнгөө илчлэгдэхээс үхтэлээ айж байгаа бололтой. Сү.Батболд гэдэг дарга нь Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулалгүй бүтэн дөрвөн жил гацаасан нь түүний багийнхны авлига, ашиг сонирхолтой холбоотой байсан юмсанж. Ухаа худагт одоо тэд хөеөгөө улам их овоолох гээд Хятадуудын өлмий дор мөлхөцгөөж байна. Бороогийн алтыг хамж авсан шиг, тэндээс хэдэн жилийн өмнө гуч, дөчин тонн алт Оросоор дамжуулан гадагш хулгайгаар зөөсөн шигээ л нарийн аргаар ажиллаж буй ажээ. Тэгвэл ийм улаан авлигчдын эсрэг Монголчууд бид ч гэсэн Авлигын эсрэг нам байгуулвал ямар вэ. Болохгүй юм юу байна, аан.
Б.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 04, 2012 7:24:57 pm )

    çºâ õº

  • Anonymous (December 05, 2012 9:22:40 am )

    Unenii toloo temtsegch manai setguulchid l uuniig hiij chadna.Klub bish jinhene nam evsel baiguulaad avilgachidiig archaad haiatsagaaiaa zaluusaa.

  • Anonymous (December 05, 2012 1:19:34 pm )

    abilgtai temtswel ehleed songuuliin huulia huuchin sistemeer ard tvmneer songuuldag bolgoh heregtei yun namiin jagsaaltaar songogdoh be.ene chinl abilgiin svljee tasrahgvig haruulaad bainshtee.daraan uliruulan songohoo bolih heregtei.ter tsagtl abilgiin esreg arga hemjee abah yostoi.odoo ih hurald namaas garsan gishvvd yamar horongtoi bolson yunii toloo temtseed baigaag bvgdl medne

  • Anonymous (December 06, 2012 3:37:18 am )

    зов альч намтай нийлэхгуй тусдаа байх естой

antalya rent a car