“Шударга ёс” эвсэл задарч, МАХН нь МАН-тай, МҮАН нь АН-тай нэгдэх галт тэрэг хөдлөөд хүчээ авчихжээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуульд сонгогчдын 20 орчим хувийнх нь дэмжлэгийг хүлээж, 11 суудал авсан билээ. Монголын парламентад өмнө нь АН, МАН-аас өөр нам ийм олон суудал авч байсан тохиолдол байхгүй. Тиймээс парламент дахь намуудын хүчний харьцаа тэнцвэржиж, жинхэнэ утгаараа “гуравдагч хүчин болж чадлаа” хэмээн дүгнэж байсан. Тэднээс гадна ИЗНН-аас хоёр, бие даагч гурван нэр дэвшигч гишүүн болж орж ирснээр түүхэн дэх хамгийн эрээвэр хураавар парламентаа бид өлгийдсөн юм. Манайхан 2000 оны сонгуулиар гарсан 72:4 үр дүнгээс хойш нэг нам үнэмлэхүй олон болчихвол муу юм байна гэдгийг ойлгосон. Тэгвэл нэг нам нь ядаж 39 суудал авч чадахгүй болчихвол бас л муу байдаг гэдгийг одоо мэдэрцгээж байна. Тоо бодсон, суудлаа олохгүй бужигнасан байдал сонгуулиас хойш арилсангүй. Намууд ч гэсэн нийлж салсан, гишүүдээ урвуулсан, урвуулаагүй гэлцэн маргалдаж, ажлаа хийгээд явж байх ёстой олон түшмэдүүд шүүхийн хаалга сахицгаана. Ингэж суудлаа олохгүй бужигнацгааж байгаагаараа тэд ард түмэнд “яах гэж ийм “арааз” сонголт хийсэн юм хохь чинь” гэж хэлж байна. Ядахад яр гэгчээр Шинэчлэлийн Засгийн газрын бүлд багтсан МАХН-ынхан Н.Энхбаярт ял өгвөл манайх эвслээс гарна гэсэн сүрдүүлэг хийж үүнээс болоод Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва хоёр сүрхий муудалцсан гэх бор шувуу Төрийн ордонд ниссэн юм. Шадар сайд бүх зүйл дээр санал нийлнэ гэж юу байхав. Маргалдах зүйл гарна. Гэхдээ сүртэй биш гэсэн тайлбар өгч байгаа ч Н.Энхбаярын шүүх хурал, интерполын захидлаас болж МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл дотроо хагаралдахаас гадна, АН-тайгаа гэр бүлээ салгуулах бэлтгэлээ базааж эхэлжээ.
СЕХ “Шударга ёс” эвслийн жагсаалтын 9-д бичигдсэн Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсний дараа эвслийн дунд гарсан цав улам ангайсан гэнэ. З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын зэрэг Н.Энхбаярын улаан хамгаалагчид МАХН-д бий. Тэд даргынхаа хүү Э.Батшугарыг гишүүн болгохоор зүтгэж, цэргийн алба хаасан гэсэн баримтыг СЕХ-нд хүргүүлээд байгаа бөгөөд албан ёсны хариу өгтөл УИХ-ын чуулганд оролцохгүй гэсэн байр суурийг баримталж байгаа. Энэ асуудлаас болж, хоёр намын гишүүд түнжин хагарсан, МҮАН бүлгийн хуралдааныг орхиж гарсан гэсэн мэдээлэл “тэнэж” явна. Э.Батшугарын хувьд, Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн суудалд тухалсан нь “оргүйгээс охинтой” гэж бодсоных биш, унах газраа зөөллөсөн хэрэг байсан аж. Өөрөөр хэлбэл, тэр УИХ-д орох мөрөөдлөө хаяагүй яваа юм байна. Баасан гарагийн чуулганы хуралдаанаар Ц.Оюунбаатар тэргүүтэй таван гишүүн тангаргаа өргөх байсан ч эвслийн бүлэг чуулганд суугаагүй. Яагаад суугаагүй гэдгээ янз бүрээр тайлбарласан. Тухайлбал, бүлгийн дарга Н.Батцэрэг “Эвслийн удирдах зөвлөлөөс СЕХ-нд албан тоот хүргүүлсэн. Энэ албан тоотын хариу одоохондоо гараагүй байгаа. Тиймээс яаравчлан тангараг өргөх нь буруу гэж эвслийн гишүүд санал хэлсэн. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг хассан СЕХ-ны тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж олон хуульч тайлбарладаг. Тиймээс хуульчид шүүх, холбогдох байгууллагад хандсан байгаа юм” гэсэн бол гишүүн Д.Батцогт “Ирц бүрдвэл чуулганд орно” гэж байх жишээтэй. Э.Батшугарын асуудлаар эвсэл хагаралтай байна. 2020 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан хоёр нам Н.Энхбаяр, Э.Батшугараас болоод хоёр тийшээ харах болсон бололтой.
Гэхдээ ганцхан энэ шалтгаан “Шударга ёс” эвслийг салгахад хангалтгүй гэдэг нь мэдээж. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-д орсноор энэ нам үзэл бодлын хувьд хоёр хуваагдсан гэдэг нь хэвлэлд өгсөн ярилцлага, илэрхийлсэн байр сууринаас нь тодорхой харагддаг. Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй “МАХН-ыг МАН-д нэгтгэх”, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ тэргүүтэй “МАН-ыг МАХН-д нэгтгэх” гэсэн хоёр хэсэг одоо ч өөрсдийнхээ үйл хэргийн төлөө тэмцсээр байгааг бид харж байна. Тэгвэл сүүлийн үед Д.Тэрбишдагва, Ч.Улааны тэргүүлсэн МАН-д нэгдэх бодолтой нөхдүүд үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлж байгаа бололтой. Орон нутгийн сонгуулийн дүн ч “тусгаар тогтносон хэвээрээ” байх бодолтой нөхдүүдийн үзэл бодолд ихээхэн нөлөөлсөн гэнэ. Орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа ч АН үнэмлэхүй ялалт байгуулж, МАН үлдсэн тойргуудад ялалт байгуулсан гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Товчхондоо УИХ-ын сонгуулиас хойших таван сарын хугацаанд албан тушаалын төлөө үхэн хатан гүйдэг, асуудалд хөнгөн хуумгай ханддаг гээд сул талаа хангалттай харуулсан МАХН-д ард түмэн дүнгээ тавьчихсан бололтой юм. Цаашид явцгүй боллоо гэдгээ мэдэрсэн учраас МАН-тай нэгдэх эсэх талаар нухацтай ярилцаж байгаа юм байна. Хоёр намын нэгдлийг хүсэгчид МАН-д ч цөөнгүй байгаа юм. Тэдний үзэж байгаагаар бол, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-д орсноор хоёр нам нэгдэх процесс эхэлсэн гэнэ. Харин дараагийн алхам нь Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох явдал ажээ. МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах явдал бол “орших уу, эс орших уу” гэдгээ шийдэх чухал шалгуур болж хувираад байгаа. Тиймээс саналаас нь хуваалцдаг МАХН-тай “буруу харж уйлж, зөв харж инээж” байгаад эвсч орох нь тодорхой аж. МАН-ын гишүүд дунд МАХН-тай эвсэх нь буруу гэдэг саналыг баримталж байсан цөөхөн хэдэн гишүүд сонгууль болгоны дараа хоёр хуваагдсан гишүүдийнхээ саналыг хараад ер нь нэгдэх нь зүйтэй юм байна гэдэг байр суурийг баримталж бууж өгсөн сурагтай. Өөрөөр хэлбэл, МАН-ын угшилтай ч МАХН гэдэг нэр цусанд нь шингэчихсэн нөхдүүд аль учраа олохгүй энхрий хайрт Ху намаа дэмжиж, МАН-ын гишүүдийн санал хуваагдаж байгааг сонгуулийн дүн мэдээг хараад мэдэрсэн нөхдүүд хамтдаа лаг байх нь зүйтэй гэдгийг ухаарч нууц тохиролцоо хийж эхэлсэн байгаа юм. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулиар эвсчихээд гаргасан амжилтаа харсаны дараа нэгдэх үү гэдгээ шийдэх улс төрийн тоглолтыг хийхээр зэхэж эхэллээ.
АН-ын хувьд УИХ-д яаж ийж байгаад олонхи болохыг хичээх нь мэдээж. Тэд МАХН-д сайдын суудал амалж байгаад ямар ч байсан Засгийн газраа байгуулж, дахин сонгууль болох аюулаас зайлсхийж чадсан. Одоо харин гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж, МАХН-гүй Засгийн газар байгуулах хэмжээнд хүртлээ нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. МАН-ын нөлөө бүхий улстөрчид ийм мэдэгдлүүдийг байнга хийж байгаа юм. Энэ бол шуудхан хэлэхэд МҮАН-ыг урвуулна гэсэн үг. Одоогоор АН 31 суудалтай байгаа. Өвөрхангайн асуудал ашигтайгаар эргэвэл хоёр нэмэгдэж 33 болно. “Шударга ёс” эвсэл задарсны дараа Увсын тойрогт болсон мөнгө тараасан хэргийг дахин сөхөж Засгаа унагахгүй аварч үлдэхийн тулд дээгүүр доогуураа тун эрчимтэй ажиллаж эхэлсэн гэнэ, Ерөнхий сайд маань.

Холбоотой мэдээ
-
Anonymous (December 03, 2012 10:03:16 am )
zavaan enhbayariin suuder yaasan urt yum be bid yagaad iim humuusiig uuj id gej songodog yum be enhbayariig darchih aaviin huu mgl dalga uu
-
Anonymous (December 03, 2012 10:14:52 am )
Chadahgui l bnahdee number 1 gedeg chin endshdee enhbayar batshugaraa uuregdee l tend n ardchilsan Nam haltirchkaad archaagaa aldaad bugd l harsanshd
-
Anonymous (December 03, 2012 11:20:31 am )
chinii suuder derged ni joom gedgee medej ab bitgii olon yum xyts . yugaach medexgui medemxiirsen amitan be chi .jooxon alsiig xarax geed uz dee chi .ch chadaxgui l dee unuudruuruu baigaa nysan taglaa
-
Anonymous (December 03, 2012 11:22:55 am )
AH-iig zailuulaad busad namuud ni baij baival zugeer l yum.
-
Anonymous (December 03, 2012 11:24:37 am )
chinii suuder derged ni joom gedgee medej ab bitgii olon yum xyts . yugaach medexgui medemxiirsen amitan be chi .jooxon alsiig xarax geed uz dee chi .ch chadaxgui l dee unuudruuruu baigaa nysan taglaa. ENXBAYAR chamaig bodoxod er xun shuu
-
Anonymous (December 03, 2012 1:36:08 pm )
MAXN iig MAN namtai negdene gevel ard tymend tedniig ix xyrlaas tatax xeregtei , bid MAXN iig 3 daxi ch xychin arai sain xyanalt tavina gej bodj songoson . ynexeer iim yum bolbol esvliin nereer songyylid yalsan xymyysiig ergyylj tatax xeregtei
-
Anonymous (December 03, 2012 7:13:18 pm )
MAHN gej baih yosgui yum shu de AN elbegdorj MANyg unagad gej zohiomol nam uusgeed odoo uursudduu laigaa huraaj ehelj baigaa ni ene unedsen huuliar bol 30 jil dahin hereglehgui ner yum l da daanch,,,
-
Anonymous (December 03, 2012 8:56:45 pm )
Ene aluurchin Enhbayar mongoliig zalgij duusgana shuu!!!!!!!!! Ene bug chutguriig hurdan tonigoochee!!!!!!!!! shuud tsaazaar avah yal uguuchee ene buzariin hog mongol orniig hagaralduulj idej uuj duusgana shuu muu yoriin shaariig uter turgen ustga!!!!!!!!!!!!
-
Anonymous (December 03, 2012 9:44:10 pm )
mongolchuud songoltoo zov hiigeegvin gai shvv de
-
Anonymous (December 04, 2012 9:55:29 am )
Huniig aluurchin gej gutgej bolj bgaa yumuu.Muullaa gehed arai dendnee
10 Comments