antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2012 6 comments

Чин хүсэл

нийтлэсэн Admin
УИХ-ын чуулган энэ долоо хоногт бараг хуралдсангүй. Тодруулбал, ирц хүрэхгүй байгаа гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлогдоод байгаа юм. Уг нь чуулганаар шийдэх ёстой нэг номерын асуудал нь УИХ элэг бүтэн болох явдал. Зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэхээр АН-ын гишүүд, түүнийг нь танилцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нар өглөө эртлэн ирсэн ч МАН, МАХН-ны нөхдүүд чуулганд суухгүй байсаар энэ долоо хоногийн ажлын өдөр өндөрлөж байна. Харин хоёр намын гишүүд яагаад чуулганд чирэгдэл учруулах болов хэмээн олон хүн ярьж байгаа. Мэдээж  МАН-ынханд Өвөрхангайн хоёр суудлаа алдаж АН-ын гишүүдийг шүүхийн шийдвэр гараагүй байхад тангарага өргүүлэх нь тааламжгүй байгаа.  Мөн МАХН-ын тухайд өнөөдөр даргынх нь давж заалдах шүүх хурал болсонтой холбоотой биз. Ямар хариу гарахыг хүлээж, улмаар хэнийг УИХ-д суулгахаа шийдэх гэж цаг хожиж байгаа. Гэхдээ Н.Энхбаяр даргын шүүх хурал долоо хоногоор сунгагдсан болохоор ирэх долоо хоног хүртэл ямар арга сэдэж цагаа хумслах нь их сонин. Ер нь “Шударга ёс” эвслийн зүгээс Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг тангараг өргүүлэх хүсэлтэй явдаг болохоор ийм сонголт хийж байгаа байх. Эцгийг нь хэрэгт унагасан болохоор хүүг нь ч болтугай татаж авах гэсэн тэдний чин хүслийг хэн мэдэхгүй байхав дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 01, 2012 9:38:33 am )

    Yun notion oims ve

  • Anonymous (December 01, 2012 9:39:15 am )

    Yun nogoon ungutei oims ve

  • Anonymous (December 01, 2012 10:04:49 am )

    СЕХ өөрсдөө будлиан хутгасан шүү дээ. Батшугар гишүүн болох ёстой шүү дээ. өмнөх өчнөөн хүн нь ороогүй байхад Оюунбаатар болох үндэслэлгүй. Бүх хүмүүс нь орох юм бол Баянсэлэнгэ ч болохооргүй л байсан. Тэхээр Оюунбаатар сенсаац үүсгэх хэрэггүй л баймаар.

  • Anonymous (December 03, 2012 1:34:13 am )

    ЮУНЫ ЧИНЬ БАТШУГАР ВЭ. ААВ НЬ АВИЛГАЛ АВААД ШОРОНД ОРВОЛ ХҮҮ НЬ ЗАЛГАМЖИЛДАГ ЮМ УУ.ЭНХБАЯРЫН АВИЛГАЛ АВСАНЫГ ҮҮНЭЭС ОНДООГООР ЯАЖ ИЛРҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ ВЭ.ЭНЭ ОЛОН ГАДААД БОЛОН МОНГОЛД БАЙГАА БАЙР БАЙШИН ТЭНГЭРЭЭС ЭНХБАЯРТ БУРХАН ӨГСӨН БОЛЖ БАЙНА УУ. ЭНХБАЯРЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЕРӨӨСӨӨ ӨМӨӨРӨӨГҮЙ ШҮҮ.ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ БАЙСАН БОЛ 2008-07-01НИЙХ ШИГ БОСЛОГО БОЛОХ БАЙСАН. ГЭТЭЛ ЗӨНӨГ ХӨГШЦҮҮЛЭЭС ОНДОО ХЭН БАЙГАА ЮМ ВЭ. ДҮРДЭЭ ИТГЭЧИХСЭН САМБАРЫН ЭНХБАЯР. ДЭЭД ШҮҮХЭЭС 4 ЖИЛ ДЭЭР НЬ ЯЛ НЭМЭХ БАЙХДАА.ТИЙМ Л АРИУХАН САЙХАН ХҮН ЮМ БОЛ ГАДААДАД НУУГДААД БАЙГАА ХҮМҮҮСЭЭ АВЧИРААД ГЭРЧЛҮҮЛЭЭД ЦАГААДААЧ. ТЭНЭГ ХЭДЭН ЭРГҮҮТСЭН ДЭД САЙД, УИХ-ГИШҮҮДЭЭР БОР ШУВУУ НИСГҮҮЛЭЭД АРД НЬ ХОР НАЙРУУЛААД СУУХАА БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ ВЭЭ.САМБАРЫН ЭНХБАЯР ГУАЙ

  • Anonymous (December 03, 2012 1:37:31 am )

    ЮУНЫ ЧИНЬ БАТШУГАР ВЭ. ААВ НЬ АВИЛГАЛ АВААД ШОРОНД ОРВОЛ ХҮҮ НЬ ЗАЛГАМЖИЛДАГ ЮМ УУ.ЭНХБАЯРЫН АВИЛГАЛ АВСАНЫГ ҮҮНЭЭС ОНДООГООР ЯАЖ ИЛРҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ ВЭ.ЭНЭ ОЛОН ГАДААД БОЛОН МОНГОЛД БАЙГАА БАЙР БАЙШИН ТЭНГЭРЭЭС ЭНХБАЯРТ БУРХАН ӨГСӨН БОЛЖ БАЙНА УУ. ЭНХБАЯРЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЕРӨӨСӨӨ ӨМӨӨРӨӨГҮЙ ШҮҮ.ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ БАЙСАН БОЛ 2008-07-01НИЙХ ШИГ БОСЛОГО БОЛОХ БАЙСАН. ГЭТЭЛ ЗӨНӨГ ХӨГШЦҮҮЛЭЭС ОНДОО ХЭН БАЙГАА ЮМ ВЭ. ДҮРДЭЭ ИТГЭЧИХСЭН САМБАРЫН ЭНХБАЯР. ДЭЭД ШҮҮХЭЭС 4 ЖИЛ ДЭЭР НЬ ЯЛ НЭМЭХ БАЙХДАА.ТИЙМ Л АРИУХАН САЙХАН ХҮН ЮМ БОЛ ГАДААДАД НУУГДААД БАЙГАА ХҮМҮҮСЭЭ АВЧИРААД ГЭРЧЛҮҮЛЭЭД ЦАГААДААЧ. ТЭНЭГ ХЭДЭН ЭРГҮҮТСЭН ДЭД САЙД, УИХ-ГИШҮҮДЭЭР БОР ШУВУУ НИСГҮҮЛЭЭД АРД НЬ ХОР НАЙРУУЛААД СУУХАА БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ ВЭЭ.САМБАРЫН ЭНХБАЯР ГУАЙ ТА ШОРОНД СУУЖ ГЭМЭЭ УХАМСАРЛААД ГАРЧ ИРЭЭД УЛС ТӨРД ОРВОЛ ЯАСАН ЮМ БЭ

  • Anonymous (December 04, 2012 1:07:21 am )

    MONGOL ULS CHIN BUR 1 HUNEER TOGLUULCHIH YUM BNA L DAA. IIMERHUU ASUUDLIIG UUR HUULIA HUNDELDEG DEEDELDEG DEG JURAMTAI OROND ALI HEDIIN HUMUUS BITGII HEL UURSDUU UHAMSRAARAA BOLICHIHSON BAIGAA GETEL HUULI DUREMGUI OROND HEDEN LUIVARCHID HEDEN MEDLEGGUI HUMUUSIINHEE TOLGOIG ERGUULJ BAIGAAD SAIHAN ULSAARAA TOGLOCHIH YUM BNA L DAA. UNEN HZEE NEGEN ZAGT IRJ TA NARIIN BULAI BULHAI CHIN ILRENE SH DEE.

antalya rent a car