Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Зоригт, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Арвин, Ц.Оюунбаатар нарын тангаргыг өргүүлж, УИХ-ын гишүүнээр батлах ёстой байсан ч УИХ дахь МАН, МАХН-ын гишүүд оролцоогүй тул хуралдаан завсарласан билээ. Уг шийдвэрийг гаргах, мөн цаашид хэрхэн ажиллах талаар ярилцахаар өчигдөр Төрийн Ордонд МАН, МАХН хамтран хуралдсан байна.
Уг уулзалт-хуралдаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Шийлэгдамба, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн дэд сайд Б.Тулга тэргүүтэй хүмүүс оролцсон бөгөөд Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцэж буй МАН-ын, Ц.Оюунбаатарыг дэмжихгүй байгаа МАХН-ын ашиг сонирхол тэднийг нэгтгэж, ойрын үед чуулганы хуралдаанд оролцохгүй байх шийдэлд хүрчээ.
Гэсэн ч “Шударга ёс” эвслийн нөгөө субьект болох МҮАН-ынхан уг шийдвэрт төдий л таатай хандахгүй байгаа тул албан ёсоор завсарлага аваагүй аж.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугартаа УИХ-ын 2012 оны намын жагсаалтаас хасагдсан нь хууль бус гэсэн дүгнэлт СЕХ-ноос гарч, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдох эрх зүйн боломж байна гэж үзэж буй тул Ц.Оюунбаатарыг аргалаад байж бай гэсэн чиглэл, үүргийг МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Шийлэгдамбад өгсөн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Үнэхээр ч Батлан Хамгаалах Яамнаас Э.Батшугарыг цэргийн албан хаасанд тооцсон тухай албан тодорхойлолтыг гарган, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд буй бөгөөд ингэснээр түүнийг УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшигчээс хассан үндэслэлийг хүчингүй болгох боломж нээгдээд буй билээ.
Юутай ч өнөөдөр эцсийн шатны шүүх хурал нь болж буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр л МАН, МАХН-ын удирдлагуудтай тохиролцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гацааж буй “гол эзэн” нь бололтой.
Э.Мягмардорж
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 30, 2012 5:04:22 pm )
Ene avilgach shaar tonilood ugduggui yum bhdaa…
-
Anonymous (November 30, 2012 5:25:51 pm )
yoo ymar ydargaatai yum be mongol banknii ded darga boloo bizz de odoo bas yu hiseed bn aa shunalaaa gj
-
Anonymous (November 30, 2012 9:00:17 pm )
ЭНХБАЯРИЙГ ОТ ГЭРЭЭГ АЛДАГДАЛТАЙ ХИЙЧЭЭД ОДОО 3САЯ МОНГОЛЧУУДИЙН АМЬДАРЛЫГ ДАХИН 20ЖИЛЭЭР ХОЙШ ТАТАЖ ЯАХ ГЭЭД БАЙНА АА!!!!БУР ОРОНД ОРУУЛЖ МОНГОЛЧУУДЫГ УСТГАХААР ШИЙДЭЖ ДЭЭ!!!ЭМНЭЛЭГТ ЕР НЬ НЬ БУРУУ ТАРИА АНДУУРААД ХИЙГЭЭ ОВЧТОНГОО АЛДСАН ТОХИОЛДОЛ ХАА САЙГУЙ ЗОНДОО Л ДАЙДАГ Ш ДЭЭ!!!
-
Anonymous (December 01, 2012 2:33:29 pm )
Vhej dald ordoggvi avilgin zagalmailsan etseg chini odoo uy geed hutsaad emnelegt hevteed baigaa uym Ter shorond n ayvuulaach ee
-
Anonymous (December 02, 2012 7:18:55 pm )
uhej dald ordog boloosoi mongoloor mongoliin ard tumneer togloj duusdaggui huur ve.muu yoriin suns. yasan davartsan shees ve ter ni uuriinh ni shees bish hunii shees gee biz dee
-
Anonymous (December 03, 2012 2:09:30 am )
КОММУНИСТУУД НЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ. ЗҮҮН ЕВРОПЫН ШУЛМАН ЗҮҮДНИЙ КОММУНИСТ ДЭГЛЭМ МОНГОЛООР ДАЙРААД АЗИД ОЧСОН. ЭНХБАЯРЫН АВИЛГАЛЫН КОММУНИЗМ ХҮҮГЭЭР НЬ ДАЙРААД МОНГОЛЫГ БҮРХЛЭЭ. МОНГОЛОО АВИРЪЯАА МОНГОЛЧУУДАА БОСОЦГОО.
-
Anonymous (December 03, 2012 2:10:44 am )
КОММУНИСТУУД НЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ. ЗҮҮН ЕВРОПЫН ШУЛМАН ЗҮҮДНИЙ КОММУНИСТ ДЭГЛЭМ МОНГОЛООР ДАЙРААД АЗИД ОЧСОН. ЭНХБАЯРЫН АВИЛГАЛЫН КОММУНИЗМ ХҮҮГЭЭР НЬ ДАЙРААД МОНГОЛЫГ БҮРХЛЭЭ. МОНГОЛОО АВИРЪЯАА МОНГОЛЧУУДАА БОСОЦГОО.СЭРЦГЭЭ. ЗЭВСГЭЭ АВЦГАА
-
Anonymous (December 03, 2012 2:12:58 am )
КОММУНИСТУУД НЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ. ЗҮҮН ЕВРОПЫН ШУЛМАН ЗҮҮДНИЙ КОММУНИСТ ДЭГЛЭМ МОНГОЛООР ДАЙРААД АЗИД ОЧСОН. ЭНХБАЯРЫН АВИЛГАЛЫН КОММУНИЗМ ХҮҮГЭЭР НЬ ДАЙРААД МОНГОЛЫГ БҮРХЛЭЭ. МОНГОЛОО АВИРЪЯАА МОНГОЛЧУУДАА БОСОЦГОО.СЭРЦГЭЭ. ЗЭВСГЭЭ АВЦГАА, МОРИНДОО МОРДОЦГОО, ТАШУУРАА АВААРАЙ БҮҮ МАРТ ????????
8 Comments