antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2012 23 comments

Задруулаагүй задарсан нууц

нийтлэсэн Admin

Сонгуулийн дүн таалагдаагүйгээс болж улс төрчид олон түмнийг турхирч үүсгэсэн долдугаар сарын 1-ний гэх үймээнтэй холбоотой хэрэг эцэслэн нэг тийш болоогүй л байна.

Үймээний үеэр таван хүн буудуулж, амь насаа алдсан хэрэгт буруутгагдаж буй хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт нартай холбоотой хэргийг өчигдөр Улсын Дээд шүүх хэлэлцэв. Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.6 жил, О.Зоригтод 2.6 жил хорих ял оногдуулсан. Тэдний хувьд эцсийн найдвар болж Улсын Дээд шүүх өчигдөр ялыг хэвээр үлдээсэн шийдвэр гаргав. Тиймээс тэдний ирээдүй тун бүрхэг болж байна. Уг нь тэд хар залуугаасаа цагдаагийн байгууллагад орж, насаараа ард түмний амар амгалангийн манаанд зүтгэсэн. Гэтэл нэг л өдөр хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүд болчихсон. Ялангуяа хошууч генерал Ч.Амарболдыг хүний аминд хүрэх хүн биш гэдгийг мэддэг хамтран зүтгэгч нөхөд нь үүнд туйлын харуусдаг. Нэгэнт шүүх хурлыг хаалттай хийдэг болохоор таван хүн амиа алдсанд яг хэн буруутай вэ гэдэг нь хөдөлбөргүй тогтоогддоггүй. Яллуулж буйгаараа цагдаагийн гурван дарга юм шиг. Гэвч тэд өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байгаа. Тийм ч учраас давж заалддаг. Долдугаар сарын 1-ний үймээн самуунтай холбоотой энэ хэргийн шүүх хурлыг нээлттэй, хаалттай явуулна гэж энэхүү хэрэг явдалд хамааралтай албан тушаалтнууд нэг хэсэг маргалддаг байснаа одоо сураггүй алга болцгоолоо.

Нээлттэй хийх ёстой гэх нэгэн байхад хэзээ ч болохгүй гэж хориглох хүн ч байсан. Гэвч шүүх шийдвэрээ гаргаад хаалттай хийж байгаа. Үүнийгээ төрийн нууцтай холбоотой гэж тайлбарладаг. Шүүн таслах ажиллагааны үеэр яах аргагүй үймээн самуунтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн хурлын протоколууд, заавар, шийдвэрүүд дэлгэгдэнэ. Тэр дэлгэгдэх нууц нь юу байж таарах вэ. Нийгэмд нэгэнт газар авсан “Иргэдийг буудах тушаалыг цагдаагийн дарга нарт өгсөн. Гэхдээ сургуулийн сумтай буугаар буудаарай гэсэн гэнэ билээ” гэх яриа задлахгүй гээд байгаа нууц нь юм уу гэхээр аль хэдийнэ задарчихсан. Цагдаагийн дарга нар тушаалын дагуу сургуулийн сумтай буу хэрэглэсэн гэдэг. Гэтэл прокурорын байгууллага иргэдийг байлдааны буугаар буудаж хөнөөсөн нь тогтоогдлоо гэж зарласан. Үүнийг дагаад “Тэгвэл иргэдийг байлдааны буугаар хэн буудаж хөнөөв” гэх асуудал босч ирсэн ч, эзэн нь олдоогүй. Энэ мэт ээдрээ, төвөг “Нууц” ихтэй эл хэрэгт буруутахгүйн тулд эрх мэдэлтнүүд ерөнхийдөө зайгаа авч, эдүгээ цагдаагийн дарга нар, тэдний ар гэрийнхэн шар махтайгаа хатаж хоцорлоо. Цагдаагийн дарга нарын зүг нийгмээс “буруугүй юм бол тушаал өгсөн хүнээ хэлчихээч” гэх шүүмжлэл гардаг. Мэдээж тэр хүмүүс шүүх хурал дээр үүнийг хэлсэн байж таарна. Харин олон нийтэд дэлгэж болохгүй. Хэрвээ хэлчихвэл “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх” үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, “Нууц хадгалж чадаагүй” хэргээр дахин хэдэн жилийн ял нэмүүлнэ. Шүүх ч мөн төрийн нууцыг хамгаалах нэрээр шийдвэртээ энэ тухай тусгахгүй. Эцэст нь тушаал өгсөн эрх мэдэлтэн өөрт нь хамгаалалт болсон төрийн нууцаар “өлгийдүүлэн”, ял зэмгүй үлдэж, харин цагдаагийн дарга нар өөрсдөд нь хатуурхсан төрийн нууцад захирагдан ялтан болон хоцорч байна уу даа гэх харддагаар энэ хэрэг төгсөх тийшээ хандлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (November 30, 2012 10:25:34 am )

    ENHBAYAR,S BAYAR,MUNH-ORGIL NAR tushaal ygsen bolj taarch bna.Tedend huuliin hariutslaga tootsoh rsag ni boljee.

  • Anonymous (November 30, 2012 10:25:50 am )

    Es jamaaraa l bolloo Odoo avilgin zagalmailsan etsgiin yalig n heveer n vldeeh

  • Anonymous (November 30, 2012 10:52:37 am )

    Ene bol AN-iinhan turhirch hiisen asuudal. Manaid shudarga yum baih bish, harin humuusiig terend turhirsan humuus shiitgegdeh yostoi. Odoo bol eserguutslee ilerhiilj ugee helsen hun yamar neg argaar shuuhed tatagdah bolson sh dee. AN l hariutslaa huleeh yostoi.

  • Anonymous (November 30, 2012 11:06:16 am )

    Yagad uimeen samuun gargaj uduun turhirsan humuusiig n shiitgehgui bgan

  • Anonymous (November 30, 2012 12:36:42 pm )

    er ni tuhain ued MAN songuuliin dung huleen zovshoorson bol iim uimeen samaan u gej bolohiin.sanaataigaar er ni ene yumeeniig turhirch ard tumniig nam daraa bizdee MAN!!! hervee ene bugdee shudargaar huleej uuchlalt guival ardiin baatar bolno bh shu

  • Anonymous (November 30, 2012 12:39:55 pm )

    bitgii tenegteech malnuudaa ene hereg chin anhnaasaa MAN-iin ooriih ni turhirch nairuulj tavisan jujig. harin ene hed bol zugeer l taizii ni zassan humuus, taiz zasahdaa hetruuleed aldaa gargaad 5 jujigchiniig ni alchihsan bolohoos yag nairuulagch ni MAN, Eebee ene heded orshool uzuulchih heregtei bgaa umdaa

  • Anonymous (November 30, 2012 1:13:38 pm )

    anduurad baina anduurad baina

  • Anonymous (November 30, 2012 1:43:28 pm )

    mongoliin buh tsagdaa ta 3tai tsug shu

  • Anonymous (November 30, 2012 2:39:03 pm )

    7 sariin1 nii hereg ehelsen turhirsan ulsuud todorhoi baihad yagaad ingeed baigaag oilgohgui bna. Tedend n bas arga hemjee abah heregtei bizdee. Tegvel say shudraga boloh um bishuu

  • Anonymous (November 30, 2012 2:47:20 pm )

    7 sariin1 nii hereg ehelsen turhirsan ulsuud todorhoi baihad yagaad ingeed baigaag oilgohgui bna. Tedend n bas arga hemjee abah heregtei bizdee. Tegvel say shudraga boloh um bishuu . Ene 3 xun ajillaal hiij baisan vaih
    hervee ene3 tiim jagsaal uimeen garaagui bol zugeerl vaih vaisan shuudee .Ene minii vodloor helmegduulelt um shig sanagdaj bna

  • Anonymous (November 30, 2012 2:57:28 pm )

    ЭНд бол дээрээс нь тушаал өгсөн л байж таараа. Энд Энхбаярыг хардах үндэслэл байгаа лдаа гэхдээ мэдэхгүй тэр хоригдож байгаа хүмүүс шударгаар хэлчиж. Ар гэрий нь барьцаалаагүй л бол,,,,,,,,,,,

  • Anonymous (November 30, 2012 2:59:24 pm )

    энэ
    үймээнийг эхлүүлэж зохион байгуулсан хүн бол яахйн аргагүй элбэгээ бүх биялэг байгаа шүү дээ бүр гаднйханй заавараар ч байж болзошгүй одоо үед сонгууль будлиантай болсон гэдэг шалтагаар төрийн эраэлт хийдэг нь баруунйханй зан гүрж польш чех словак зэрэг оронд туршсан шүү дээ

  • Anonymous (November 30, 2012 4:46:54 pm )

    uuchlaarai neg zalaruulga hiihgui bol bolohgui ni; 5 hun buuduulj amia aldaagui yum shu 4 hun!!!!!! tegeed ch buudah ni onts baidal togtoosnoos hoish bolson uildel,,, onts baidal gedeg bol ,,,, tushaal avsan bol buudah erh neegdsen gesen ug,,, nuguu neg ni ugartaj uimeen buudaltsaan bolson gazraas haa hol soyolyn tuv urguunii hongild hulgailj avsan arhia uugaad shaal sogtuu amia aldsan…. nemeed helehed uduun sedsen, turhirsan humuus ni beleehnee bii shu de. sagsuu har SO ch ednii neg ni shuu

  • Anonymous (November 30, 2012 5:09:03 pm )

    Боловсролоор дорой хүмүүс жагсаалыг зохион байгуулсан эзнийг хайдаг юм. Сонгууль завхруулсан МАН-ыг эсэргүүцэж олон түмэн боссон нь онолын хүвьд ч практикийн хүвьд ч жам ёсны үйл явц юм.Хамгийн их буруутан нь МАН-ын дарга ерөнхий сайд асан С.Баяр, ерөнхийлөгч Н.ЭНХБАЯР нар мөнөөс мөн. Эд нар цагдаад үүрэг өгч олон түмнийг галт зэвсгээр буудуулсан гэдэг маргаад байх зүйл биш ээ. Иймд одоо энэ хоёр этгээдийг гэмт үйлдэлд татаж байцааж шийтгэвэл зохино.

  • Anonymous (November 30, 2012 5:35:09 pm )

    Darga zereggui dawarsan zagdaa nart tom surgamj blloo

  • Anonymous (November 30, 2012 5:38:57 pm )

    үЙмээнийг анх зохион байгуул сан хүн бол ЭЛБЭГДОРЖ шүү дээ. Элбэгдоржид хариулага тооцох хэрэгтэй. Одоо төрийн тэргүүн ий далбаан дор нуугдаад хэн ч юу ч хэлж чадахгүй байна.Аяндаа хойтон. буухаар нь Энхбаяр шиг хоригдоно.

  • Anonymous (December 01, 2012 4:48:23 am )

    7 sariin 1 nd Burmaa geed odoo UIH -d bgaa avgai, Elbegdorj guia 2 l hamgiin turuund humuusee garad ir geed urialaad baisan ter udur Elbegdorj guiag naash tsaash alhaad talbai deer yavaad humuusiig urialaad abihiig zunduu hun harsan biz dee , Bas urd oroi ni Magnai zuragtaar Hu namiinhan ch amiaaraa togloloo doo geed garaad baisan biz dee, galiin naadam hiine ch geh shig yarij bgaa ni haragdaad baisan , Ingene gej bodoogui yu heleed bgaa galzuu ve gej bodood ungurch bilee

  • Anonymous (December 01, 2012 7:52:06 pm )

    ЭЛБЭГЭДОРЖ 1ЖИЛИЙН ДАРАА ШОРОНД ОРНО

  • Anonymous (December 01, 2012 8:04:23 pm )

    ЭЛБЭГДОРЖ 1 ЖИЛИЙН ДАРАА ШОРОНД ОРНО ГЭЖ \ БИЧЖЭЭ . ЭЛБЭГДОРЖийг хундэтгэдгуй юм гэхэд торийн тэргуун гэж худэтгээчээ. 46.48.154.242 12-р сарын 1,2012 at 7:52 pm зочин залруулж уншина уу!!!

  • Anonymous (December 02, 2012 8:21:28 am )

    элбэгдорж зохион байгуулсныг хүн болгон мэднэ телвизийн бичлэг ч байгаа элбэгжорж баыйгаа цагт ану ийн далд нөлөө удшрдлага яг оросынх шигнөлөөлсөөр байх болно хэрэггүй болох үед тэд өөрсдөө учрйг нь олж л таарна нүгэл нүдээрээ гэдэг дээ

  • Anonymous (December 02, 2012 11:14:03 am )

    Tyriin terguuhee doromjildog,gutgedeg,hudal medeelel taraadag,ul hundetgel ujuuldeggui ene humuus uhaaral hairlaasai iim hachin ujleer eh ornoo hugjild muu nuluutei dhuu,horon sanaagaa bolij ujeech..

  • Anonymous (December 03, 2012 10:46:14 am )

    hen ankh turhirsaniig teneg bish bol bugd zuragtaar harsan biz de, Elbegdorj l yavj bsan biz de.

  • Anonymous (December 03, 2012 10:51:05 am )

    bulhai luivriig hiij sursan nam bol Ardchilsan nam, busdiig buruutgaj har piar hiihdee mergeshsen, ard tumnii tarhiig ugaaj sursan,yalanguya niigmiin yaduu doroi amidraltai humuus bolon uchraa medehgui zaluusiig ardchilal nereer buruu zuild uduun turhirahdaa garamgai, busdad buruugaa tohohdoo garshsan, buh l muu muuhai buhniig hiideg nam bol ARDCHILSAN NAM !!!

antalya rent a car