antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2012 4 comments

Чингэлтэйн Газрын албаны дарга Ч.Очир болон гурван өөр овогтой ганц Ганзоригийн мөрөөр мөшгөвөл их юм сонсох нь ээ

нийтлэсэн Admin

Газрын маргаан, луйвар иргэдийг хахир өвлийн жавраас илүү жиндүүлж байна. Сүүлийн жилүүдэд захиргааны хэргийн шүүүх дээр ийм төрлийн хавтаст хэргүүд дэндүү олноороо овооорч буй аж. Иргэд шүүх танхимаас гомдлоо тоочсоор гарч явах нь цөөнгүй. Яав гээд асууж сураглахаар голцуу өнөөх газрын албаны дарга, мэргэжилтнүүдийнх нь тарьсан элдэв будлиан руу хөтлөөд явчихна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь Өвөр Гүнт ийм хэрүүлээс салдаггүй газар бололтой. Урьд нь эндэхийн нэг сүрхий хэл ам буюу Н.Цэрэндэжид эмээд тохиолдсон адал балмад гэмээр хэргийн талаар манай клубээс нийтлэсэн л дээ. Энэ хэрэг 2002 оноос эхтэй байлаа. Тухайн үед дүүргийн Засаг даргын Захирамжаар Н.Цэрэндэжид эмээгийн хүүхдүүдтэйгээ хамт авсан газрыг баталгаажуулж, гэрчилгээ олгосон байв. Гэвч буруу санаатнууд хоёр хүүхдийг нь банкны зээлээ төлөөгүй хэмээн шалтаг гаргаж, зохион байгуулалттайгаар шоронд илгээгээд газрыг нь бусдад худалджээ. Ийм хуйвалдаанд тухайн үед Чингэлтэйн газрын албаны кадастрын мэргэжилтэн байсан, одоо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа Ч.Батбилэг нь Д.Оюунчимэг гэгчтэй үгсэн тохиролцож, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байлаа. Үүнийг нь саяхан болтол хууль хяналтынхан бүрэн дүүрэн нотолж, тогтоож чадаагүй байсан юмсанж. Харин энэ оны долдугаар сард нийслэлийн прокурорууд тэдний буруугаас болж Н.Цэрэндэжид эмээгийнхэн цөмөөрөө хохирсон гэдгийг хэлээд өгчээ. Үүний дагуу Улсын дээд шүүхээс өнөө хэр маргаан дагуулсаар байгаа газрынх нь асуудлыг ердийн байдлаар дахин шалгуулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцаасан байна. Н.Цэрэндэжид эмээгийн хүүхдүүд анх тэнд хоёр давхар зочид буудал зэрэг аж ахуй, амины зориулалттай овоо дориун юм хийж эхлээд байжээ. Одоо ийнхүү бусдад алдсан өмчөө буцааж авах боломж бүрдэх нь тэр. Гагцхүү анхан шатны шүүх хэрхэн шийдэхээс бүх зүйл шалтгаална. Эмээгийнхний газрын түүх товчхондоо ийм. Бүтэн арав жил үргэлжилсэн энэ хэрүүл тэмцэл дунд Н.Цэрэндэжид эмээ доромжлол, дарангуйллыг ханатлаа амссан гэдэг. Тэрбээр хэд хоногийн өмнө энэ тухайгаа TV-8 телевизээр хагас дутуу ч гэсэн яриад авсан байна лээ. Харин өөрт тохиолдсон зүүд зэрэглээ мэт үйл явдлуудыг бүхэлд нь мань хүн анхан шатны шүүх хурлын дараа хэвлэлээр дамжуулан хэлнэ гэсэн юм.
Түүнтэй хаяа зэргэлдээ, бараг нэг хашаанд шахуу газар авсан Ц.Бямбадорж, Ч.Цэрэнлхам нар ч бас бөөн асуудалтай болчихоод Захиргааны хэргийн шүүхийн үүдийг сахиж сууна. Мөн л дээрэмд өртжээ. Шулуухан хэлэх юм бол уг дээрмийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ч.Очир өдий хүртэл өөгшүүлж яваа юм байна. Ц.Бямбадорж гуай бол дээхэн үед хөлдөө гэмтэл авч эрэмдэг зэрэмдэг болсон тул идэх уухаа дөнгөн данган залгуулах төдий жирийн нэгэн. Хотын утаа униараас дайжиж Гүнтэд сэтгэл амар аж төрөх гэснээс цаашгүй. Гэвч түүний санаснаар болоогүй байна. Газраа өөрийнхөө нэр дээр баталгаажуулаад сууж байтал нэг л өдөр хажуугийн айлынхан нь “Та нар эндээс бушуу нүүх хэрэгтэй. Энэ чинь бидний газар” хэмээн Д.Ганзориг, Ё.Бор гэх мэт хүмүүс дайрч эхэлжээ. Ингээд хэл амаа ололцохгүй явсаар байтал Д.Ганзориг, Ё.Бор нар өөрсдийн зуучлагч бололтой, хэрцгий дээрэнгүй ааштай Ч.Өгөөдэйбаатар гэгчтэйгээ нийлэн хоёр хөгшинийг 380 вольтын хүчдэлтэй цахилгааны шугам тасалсан хэмээн гүтгээд эрүүгийн хэрэгтэн болгохоо шахаж гэнэ. Адгын зарга арав хоног гэгчээр эрүүгийн мөрдөн байцаалтын өмнө тэд нэлээд сандарч гүйлдсээр хамаг цагаа баржээ. Өрөөсөн хөл муутай, өтөл насантай Ц.Бямбадорж гуайг хэн ч харсан уг нь ийм хөгийн юм хийхээргүй хүн гэдгийг ойлгохоор юм билээ. Тэгээд ч үйл муут хүн үнэнд гүйцэгдэнэ гэдэг. Иймээс эрүүгийн хэрэг үндэслэлгүй болохыг прокурор, шүүгчид төд удалгүй тогтоогоод өгчээ. Д.Ганзориг, Ё.Бор нар анхнаасаа л тэдний газрыг өөрийн болгож авах санаатай ийм башир арга хэрэглэсэн нь ийнхүү ил болсон байна. Гэхдээ тун хачирхалтай бас нэг зүйл гараад ирж. Юу гэвэл, Д.Ганзоригынх нь Захиргааны хэргийн шүүхэд өгсөн материалууд дотор гурван өөр овогтой Ганзориг цохиж явна. Түүний регистрийн дугаар бүхий нэгэн баримт дээр Доржпаламын Ганзориг гэсэн бол Засаг даргын 122 тоот захирамжинд Дэнжингийн Ганзориг, мөн 75 дугаар захирамжинд нь Дугаржавын Ганзориг гэжээ. Эдгээр Ганзоригуудын аль нь жинхэнэ Ганзориг болохыг таахад бэрх. Түүнчлэн Д.Ганзориг, Ё.Бор нарын авсан гээд байгаа газар, гэрчилгээнийх нь хуулбарууд Газрын албаны архивт байхгүй байна. Мөн нэгэнт байхгүй гэрчилгээнд нотриатын газраас баталгаа хийж өгсөн нь бүүр ч гайхалтай хэрэг болжээ. Хотын захирагч асан М.Энхболдын гарын үсэг бүхий “ориг” гэрчилгээтэй гээд таахалзаад байсан нь бас талаар өнгөрч, тэрхүү гэрчилгээг хавтаст хэргийн материалаас өнөөдөр хэн ч олж харсангүй. Ер нь энэ мэт ербусын баримт шүүх дээр олон бий гэнэ. Тэр бүү хэл хуурамч баримтаар газрын дээрэм хийгсдийн гар хөл болж буй Ч.Өгөөдэйбаатар нь “Би газар худалдаж авсан юм” гээд хавьтсан болгоныг барьж аваад зодчихдог юм байна. Юутай ч энэ удаа гурван өөр овогтой ганцхан Д.Ганзориг, түүний хамсаатан Ё.Бор нарын газрын луйврын маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх удахгүй хэлэлцэх бололтой.
Хот орчмын газар улам үнэд орж буй энэ цагт бэл бэнчинтэй нь ямар ч аргаар хамаагүй их хэмжээний газартай болохын төлөө үхэн хатан гүйцгээх байна. Ц.Бямбадорж гуайтай ойр зуурыг хуучилж суутал тэр нэгэн утасны дугаар бичсэн цаас гаргаж ирснээ “Чи энэ хүнтэй нэг яриад үз дээ. Их сонин юм хэлэх учиртай. Түүнийг Баянмөнх гэдэг. Миний амьдарч байгаа Өвөр Гүнтийн зүүн талын Майхан толгойд гэр нь байдаг юм. Тэр арваад жил 0,07 га газраа өмчилж авах гээд чадахгүй яваа хүн. Гэтэл цаахан талд нь бүхэл бүтэн уулын амыг баячууд нь авчихсан байна” гэв. Нэгэнт тэр хавийн газрын луйврыг олон нийтэд ил болгохыг хүссэн тул түүний энэ мэдээлэл тун аятайхан санагдаад бушуухан залгалгүй яахав дээ. Баянмөнх ч утсаа тэр дор нь авлаа. Учир байдлаа танилцуулаад хэн, ямар хэмжээтэй газар авсныг лавлахад тэр “Манай эндэхийн Майхан толгойн арын Шар хоолойн Шаварт гармын ойролцоох уулын амыг бараг бүхэлд нь “Түшиг” компанийн Сүхээ гэдэг авгай авчээ. Нийтдээ 10 гаруй га газар юм шиг байна. Түүний ах нь гэсэн байхаа, хуучин “Анод” банканд байсан Чулуунбаатар хамтарч эзэмшдэг болов уу. Чулуунбаатар одоо тэндээ хоёр, гурван дүнзэн байшин бариад байгаа. Бас Майхан толгойн хажуугийн хуучин цагдаа нарын зуслан байсан газрын хавилдуу нэг нөхөр 30 орчим га газар авсан байна. Гэтэл мань мэтийн ядарсан хүмүүст Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ч.Очир огт газар олгохгүй юм. Хүлээж бай л гээд байдаг. Би нэг удаа түүнтэй хэрэлдээд салсан. Ерөөсөө энэ хүн газрын наймаанд яваад байх шиг байна” гэсэн юм. Түүний чин сэтгэлээсээ ийнхүү хэлж буйг худал хуурмаг хэмээх боломжгүй санагдлаа. Учир нь үнэнч шударгаар газар эзэмших гэхээр нь хааж боогоод байгаа дарга нарт гомдсоноо л тэр илэн далангүй ийнхүү өчсөн болов уу, харилцуурын цаанаас дуу хоолойных нь өнгө хүртэл цаанаа л өөр. Эцэст нь Баянмөнх “Би хүн гүтгээгүй шүү” гэж давтан хэлж байсан юм. Чингэлтэйн Газрын албаны дарга Ч.Очиртой холбоотой элдэв но-той үйлийн мөрөөр хөөгөөд байвал их юм олж сонсох бололтой.
Б.Отгонбаяр

Эх сурвалж:http://manaiklub.com/2012/11/28/%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D0%B9%D0%BD-%D0%B3%D0%B0%D0%B7%D1%80%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%BD%D1%8B-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0-%D1%87-%D0%BE%D1%87%D0%B8%D1%80/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 29, 2012 7:25:13 pm )

    Чд 5 хорооны нутаг хөдөлмөрийн дээд сургуулийн ард байсан хувийн грашуудыг кран авчирч хотын захруу хүчээр нүүлгэсэн .Оронд нь хүүхдийн тоглоомын талбай хөгшид салхилах газартай болох юм гэж иргэд хүлээсээр гэтэл удаа ч үгүй шавар грашууд битүү барьж хог новш хөглөрсөн газар болсон .Жирийн иргэдийн грашийг болохоор хүчээр нүүлгэж оронд ньЧД газрын албаныхан өөрсдөө болон танилыхаа грашуудыг бариулж шударга бус хандаж байна.Шавар грашуудаа нэн даруй зайлуулж амласанаа биелүүлж хүүхдийн тоглоомын талбайгаа байгуулах хэрэгтэй

  • Anonymous (November 30, 2012 12:18:42 am )

    bug iim shorond hii hunii unergui nosh nariig hunii zovlongoor zargal hiihch nar

  • Anonymous (November 30, 2012 8:37:04 am )

    ºàõîîûá

  • Anonymous (November 30, 2012 8:41:07 am )

    ãàðãàñàí ìýäýýëýëýý ñàéí íÿãòàëæ, ñóäàëæ ¿íýí çºâººð íü ãàðãàâàë ç¿ãýýð áàéõèé øàë õóäëàà þì áè÷ýýä áàéõ þìàà Á.Îòãîíáàÿðàà

antalya rent a car