antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2012 14 comments

Ээж ээ, охин нь гадагшаа явж ажиллаад танд их мөнгө явуулна

нийтлэсэн Admin

Гэмт хэргийн өдөөгч, талбар болж буй зар сурталчилгааг хяналттай болгох хэрэгтэй байна

Хууль зүйн яам, Цаг­даагийн Ерөнхий газрын удирдлагууд зайлшгүй ха­раандаа авах зүйл байна аа. Учир нь хүний наймаа, биеэ үнэлэлт, ёс бус үйлдэл, элдэв гэмт хэргийн шалтгаан болж буй заруудыг хариуцах эзэн, хянах байгууллага өнөөдөр Монголд алга.

“Гадаадад өндөр цалин­тай ажилд зуучилна”, “Ца­райлаг, залуу охидоор бо­ломжийн цалинтай, хял­бар ажил хийлгэнэ” гэ­сэн утгатай заруудаас болж монгол охид садар самуунд уруу татагдан, биеэ үнэлж, бүр гадаад руу худалдагдан, боолын хөдөлмөр эрхэлж буй жишээ, баримт олон бий.

Зарим зар бүр ил то­доор “Хөөрхөн охидод санхүүгийн дэмжлэг үзүүл­нэ” гэдэг бол охид, бүсгүй­чүүд ч амар, хялбар амьд­ралыг эрэлхийлж, “Нас хар­гал­залгүйгээр танилцаж, санхүүгийн дэмжлэг авна” гэсэн байдаг. Хамгийн гол нь үүний цаана ямар хор хохирол гарахыг хэн ч урьд­­чилан тооцоолдоггүй бололтой.

Тухайлбал, сүүлийн зур­гаан  жилийн дотор хүн ху­далдаалах гэмт хэргийн 78 холбогдогч, 129 хохирогчтой 53 хэргийг цаг­даагийн байгууллага бүртгэн, шалгаж байгаа аж. Энэ бол асар их тоо. Тагнуулын Ерөнхий газ­рын судалгаагаар, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн охид, бүсгүйчүүд, залуус голдуу зарын дагуу биеэ үнэлж, гадаад руу гардаг аж.

Үүнээс гадна, хүнд хэцүү амьдралаасаа болж гадаад руу тэмүүлсэн залуус ч хүний най­маа­ны золиос болдог. Өндөр цалинтай ажил гэсэн хэдхэн үгэнд хууртан амьдралаа там болгож, ар гэрийнхнээ ч шар махтай нь хатааж буй тохиолдол олон.

Хүний наймааны хэргээр шүүгдэгчид Шанхай, Макаод охид, бүсгүйчүүдийг аваачиж, баян хятадуудад зарахын тулд тус, тусд нь дугаарладаг тухайгаа ярьж байсныг сонссон. Тэгэхээр бүхэл бүтэн гэмт хэргийн өдөөгч, талбар болж буй зар сурталчилгааг хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй байна.

Охин маань хүний наймааны золиос болсон байх вий гэж айж байна

Охиноо хүний наймааны золиос болсон байх вий гэсэн айдас тээж яваа З.Нарантуяа гэх эмэгтэй манай сонинд хандсан юм.

-Өөрт тулгарсан асууд­лынхаа талаар ярихгүй юу?

-Миний охин 21-хэн настай. Найман сарын өмнө “Ээж ээ, охин нь гадагшаа явж ажиллах болсон. Тэгээд тандаа зөндөө их мөнгө явуулна”  гэж байсан юм. Тэгээд гадагшаа явсан. Харин одоо би яах гэж явуулав гэж өөрийгөө зүхэж сууна.
-Тухайн үед охин тань хаашаа, хэнтэй, ямар аж­лаар явах гэж байгааг судлаагүй юм уу?

-Судлалгүй яах вэ. Охин маань надад “Цолмон гэдэг сайн эгч бий. Тэр эгч дөрвөн охиныг хүүхэд асрагчаар Герман руу авч явах болсон” гэж хэлж байсан юм.  Би өөрөө хөдөө ажилладаг уч­раас тэр хүнтэй уулзах зав гараагүй. Охиноо арай ч явчихна гэж бодоогүй.

Миний охин хичээл, сур­гуульдаа л анхаарлаа хандуулна уу гэхээс бусад шиг дэмий тэнэж, шоу цэнгээн гэж явдаггүй хүү­хэд. Гэтэл нэг охинтой найз­лах болсон. Тэр нь нэлээд хөдөлгөөнтэй байрын, сэр­гэлэн нь дэндсэн хүүхэд бай­сан. Тэгээд л охиныг минь дагуулаад явсан юм билээ.

Үүнийг манай охины сайн найз Орхон гэдэг хүү­хэд ч баталж байгаа. Хам­гийн аймаар нь, тэр охин телевизийн зарын дагуу хүнтэй танилцаад охиныг маань дагуулж явсан гэсэн.

-Цагдаад хандсан биз дээ?

-Охин минь хүний най­мааны золиос болсон гэж үзэж байна. Саяхан миний нэг танил Бээжин рүү яваад ирсэн. Гэтэл тэр хүн “Охиныг чинь Бээжинд харсан.  Баахан хятад хүнтэй  хамт машинд суугаад явсан” гэж хэлсэн. Яг танай охин байсан гэж барим тавим хэлээд байгаа юм.

Хэрэв үнэхээр миний охин урд хөршид хүний най­мааны золиос болж, биеэ үнэлж байгаа бол цагдаагийн байгууллагад хандахаас өөр аргагүй гэсэн бодол төрөх болсон. Уг нь охин маань биеэ үнэлэх тухай бодох ёсгүй. Манайх боломжийн амьд­ралтай айл.

Би өмнө нь хүний най­мааны тухай аймшигтай зүйлүүд сонсч, уншиж бай­сан. Даанч энэ зовлон на­дад ирнэ гэж бодсонгүй. Засаг төр хүний наймааны уурхай болж буй хяналтгүй зар сурталчилгааг үндэсний аюулгүй байдлын хэм­жээнд авч үзэж анхаарал та­виасай гэж хүсч байна.

Над шиг зов­лонтой олон мянган эх бай­гаа байх. Тийм ч үүднээс охид, бүсгүйчүүдийг  сонин хэв­лэлд  гарсан элдэв за­раас бол­гоомжлоосой гэсэн үүд­нээс танай сонинд ханд­лаа. Гэхдээ би ямар ч бай­сан охиныхоо араас явах гээд нэлээд олон хүнтэй хол­богдсон. Түүний дараа та бүхэнтэй эргэж холбогдох болно.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (November 29, 2012 12:43:40 pm )

    ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЮУ ХИЙЖ ЯВДАГЫГ МЭДЭХГҮЙ ЭЭЖ ХҮН ГЭЖ БАЙХ УУ. ТЭГЭЭД БАС БОЛОМЖТОЙ Ч ГЭХ ШИГ ДУРААРАА ХҮҮХДИЙН БӨГС ТОМ ГЭЖ. ХИЧНЭЭН АЖИЛТАЙ Ч ГЭСЭН ГАДААД ГАРААД ЯВЖ БАЙХАД ЮУ ХИЙЖ БАЙДАГ БАЙНАА.

  • Anonymous (November 29, 2012 2:50:35 pm )

    gadnii gar hul bologsod iim aimaar nvgel hiigsed vheheeree ter nvgelee bieree amsah blno amid shulumuud

  • Anonymous (November 29, 2012 3:08:38 pm )

    hvnd iim aimaar nvgel hiigsed heden veree vr udamaaraa odlohgvi ter hiis nvgel hvnd iim muuhai hvgel hiigsed dahij hezeech hvnii turuld irehgvi amidaarai shulam shutgor bologsod

  • Anonymous (November 29, 2012 3:08:56 pm )

    Охинтойгоо түргэн уулзах болтугай гэж ерөөе

  • Anonymous (November 29, 2012 4:26:15 pm )

    üLGER SHIG YM YRIHIIN ter olon say hun amtaa Beejind L ohniig ni olj haraad zügeer haraad hotsrow gej dee

  • Anonymous (November 29, 2012 4:29:36 pm )

    ohintoigoo hurdan uulzahiin erool orgie. ter jaahan ohin ih l aij baigaa daa. huuhduud genen itgemtgii baidag. tiimees am hamhilgui uglej, nud tsavchilgui harj baihgui bol bolohgui shuu eej nar aa.

  • Anonymous (November 29, 2012 4:42:45 pm )

    HUNII ZOVLONGOOR JARGAL HIIDEG ENE HUNII NAIMAACHID L LAV HUN BISHEE CHUTGURUUD, JINHENE HUN HEZEE CH IIM YUM HIIJ CHADAHGUI. ENE OLSON MUNGU NI YAJ HOOLOIGOOR NI DAVDAG YUM BOLOO, TEGHEER HUN DURSTEI CHUTGUR BAIHAAS GARZAAGUI.

  • Anonymous (November 29, 2012 4:45:17 pm )

    HUMUUSEE MUU HUMUUSEES ALI BOLOHOOR HOL YAVAARAI GAI BNO SHUU, MUU HUMUUS IHEVCHLEN MASH SAIHAN YARIDAG TED GENEN ZAILGAN HUMUUSIIG YAJ TATAHAA SAIN MEDDEG TIIM BOLOHOOR ITGEHEESEE UMNU TER HUNEE SAIN SUDALJ UZEEREI.

  • Anonymous (November 29, 2012 5:03:44 pm )

    Охин үр нь хурдан олдох болтугай. Тун түргэн хугацаанд муу хүмүүсийн савраас мултрах болтугай.

  • Anonymous (November 29, 2012 5:35:39 pm )

    hvnii zovlongoo jargal hiisen iim amidaaraa shulam bologsod hezeech sainaa vzehgvi ee udahgvi olon hvnii haraal idej vhej dald oroosoi iim muuhai aimshig iin ymnuud dahij hvnii torold idehgviee gadnii gal hol bologsod amid shulam chutguruud hvnd muu ym hiibel teriin hairiu ga hezee negen tsagt abna shi

  • Anonymous (November 30, 2012 4:06:29 am )

    Yamar erevdmeer um be,heerhii eejdee menge yavuulah zorilgotoi baij…

  • Anonymous (November 30, 2012 2:34:42 pm )

    hvmii naimaachid amid ahuidaa vildsen nvgel hilentsesee bolj toroloo olohgvi heden veiinvr udamdaa gai bologsod amid shulam chutguruud bologsod bushuun vhej dald oroosoi

  • Anonymous (December 01, 2012 12:51:26 pm )

    ehchyyd ohidoo muu zyil hiihgyi gej bodoj bhad ted ni jinhene shouchid bdag

  • Anonymous (December 02, 2012 10:36:46 pm )

    yg n sonin zyragtaar hunii haimaanii talaar zundool gargaj yarij bga getel ene ohidyyd yasan anzardagui umbe odoo ihenh ohid huvguud maani so setguul zyragt ch harahaa b.j..belenchilj mungo oloh gesen getgel zuin arai denduu ajlaad bga um bishuu?odoo tsagt hund itgehed hetsuu bolson tsag shu ohidyyd min. hezeech im zarar bitgii ajil bod.hunii haimaanii kinozyragtaar hurtel garch bna yagl tiim bdag. n.z chin etseg ehees ilvv bna gej hezeech bdagui gedgiig sana.ene ohin oilgomjtoi bna..hen etssiin etsest zovohov ter humuus chin tanai ger buliinhen hin lbna. n.z nar bol neg odorl yaanaa gd l martana. bolgoomjtoi ohidyydaa yhaantai amidartsgaa.

antalya rent a car