“Оюу толгой”-н гэрээний талаархи халз мэтгэлцээн дээр С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив. Ямар ойворгон, тэнэг этгээд болохоо ч харууллаа. Цаад Канадууд нь “бидний эдийн засгийн модуль 50 өгөгдөлтэй, 20000 хувьсах үзүүлэлттэй, үүгээр бодохоор монголд ашигтай гарч байгаа” гэж ойлгуулж л дээ.
Мань Баярцогт өөрөө ч мэдэлгүй тархиа угаалгачихаад “модуль”-д шүтэн биширч, юу яриад байгаагаа ч ойлгохгүй магтан сайрхаж байна.
Уурхайд 5 монгол хүн ажиллавал ашиг нь нэг өөр, 10 хүн ажиллавал бас нэг өөр гарна гэх мэтээр 1 сая хувьсах үзүүлэлттэй ч модуль зохиож болно. Харин ингэж олон өгөгдөл оруулах нь зөвхөн хууран мэхлэх тархи угаах арга болохоос өөр ямар ч ач холбогдолгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч ийм олон өгөгдөл, хувьсах үзүүлэлттэй бодолтыг Канадын зохиосон программ гэгчээр нь бодохоос бус Баярцогт мэт нь түүний учрыг нь ч олохгүй.
Гэтэл өөрөө бодчихсон мэт тэр модулиар гайхуулах нь тэнэг хүн тэнэгээ гайхуулснаас өөрцгүй хэрэг. Өөр бас нэг тэнэглэл нь Монголд ямар ч эрсдэлгүй гэж залав.
Гэтэл хамаг эрсдлийг нь Монгол улс үүрнэ. Баялагийг нь ухаж авсан аварга том ангал нүх, ямар ч амьдралгүй сарны гадарга мэт, усгүй ангамал цөл үлдэнэ. Дээрээс нь бас өртэй үлдэнэ. Энэ тэгээд эрсдэл биш юм уу?!
Харин харамсалтай нь ийм ойворгон тэнэг байдлыг ухаантай, мэдлэгтэйн илэрхийлэл гэж хүлээж авдаг, хүний үг ойлгодоггүй, үнэн худлыг, буруу зөвийг ялгах чадваргүй этгээд бүр ч олон юм байна. Уг нь С.Ганбаатар гэрээний талаар ойлгомжтой, соёлтой ярьсан боловч түүнийг ялагдлаа хэмээн “орилж” хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгааг үзээд “мундашгүй эрдмийг сурахад нас яасан богино, мунхагуудын дунд амьдрахад нас яасан урт юм” гэж халагласан их эрдэмтний үг эрхгүй санагдлаа.
Юм ойлгох чадваргүй тэр хэсэгт зориулж уг гэрээг харилцан ярианы үгээр тоймлон хөрвүүлье.
-Танай энэ газар доорхи “дэмий хэвтэж байгаа” баялгийг чинь бид авъя!
-Тэгээ тэг.
-Тэгэхдээ бидэнд бас энэ газрыг чинь ухах хүрз жоотуу авах мөнгө дутаад байна аа.
-За яах вэ тэр хүрз жоотуу авах мөнгөний чинь хагасыг манайх өгье. Тэгэхдээ одоо биш. Чи юу ч гэсэн энд тэндээс мөнгө зээлээд авч бай.
-Бид мөнгө зээлэхлээр хүүний өрөнд орно шүү дээ.
-За яах вэ тэр хүүг нь бид бас нөхөж өгье.
-Өө, тэгвэл та нар биднээс хүүтэй мөнгө зээлээч!
-Тэгье ээ тэгье. Бидэнд одоогоор бэлэн мөнгө хэрэгтэй байгаа.
-За бас нэг зовлон байна аа. Бид эндээс чинь алт эрдэнэсийг чинь ухаад авчихлаар манай улс биднээс татвар авна. Тэгэхлээр бид та нарт бол татвар төлж чадахгүй шүү!
-За яах вэ, цаанаа төлсөн татварыг чинь бидэнд өгсөнд тооцъё.
-Бас нэг юм байна аа. Ухахад их зардал гарна. Тэгэхээр бид алдагдалтай ажиллавал яах вэ?
-За тэгвэл бидэнд юу ч өгөхгүй л бай л даа. Бид татвараас яаж ийгээд чөлөөлөөд байя.
-Бас нэг юм байна аа. Эрдэнэсийг чинь ухаж авахад энд ус хүрэлцэхгүй юм байна шүү дээ.
-За яах вэ байгаа усыг нь шавхаад авч л бай, та нарын мэдэлд бүрэн өгье. Бид бас Орхон голоос ч болтугай ус татаад өгөхийг бодъё. Ямар ч гэсэн хэрэгтэй юм аа авахад чинь бид бүх л хэрэгтэй зүйлээр туслана.
-Орхон голоос ус татахад бид оролцохгүй шүү!
-За яах вэ, бид Азийн хөгжлийн банкнаас зээл аваад тэр асуудлыг чинь зохицуулаад өгнө.
-Тэгээд үүнийг танай ард түмэн зөвшөөрөхгүй гэвэл яах юм бэ?!
-Яах вэ дээ гэрээндээ их татвар авна, монголчууд ажилтай болно гэх мэтээр олон сайхан заалт оруулчихъя.
-Өө тэгвэл та нар амнаасаа буцаж биднээс өчнөөн юм нэхэх нь байна шүү дээ!
-Хаанаас даа гэрээндээ та нарын үүрэг хүлээсэн бүх заалт зөрчигдсөн ч эрдэнэс баялгийг авах гэрээ нь цуцлагдахгүй гээд оруулчихъя.
-Танайхан тэгээд биднийг ийм их баялаг авлаа гээд хянаад хэл ам хийгээд байх юм биш биз!
-Хаанаас даа. Манайх 34 хувь гээд заачихсан болохоор та нарын хичнээн юм авч байгааг хянах бололцоогүй шүү дээ.
-Танай гудамжныхан эзэмших хувиа 50-аас дээш болгоно гээд хэрүүл хийгээд байгаа шүү дээ.
-Тэгвэл гэрээндээ монгол 50 хувийг авсан ч хяналтын саналын эрхгүй байхаар заачихъя.
Гэрээний утга ийм. Энэ тэгээд монгол улсад ашигтай байна уу?!
Хэрэв энэ бүхнийг Хөрөнгө оруулагчийн гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ гэх хоёр тусдаа баримт бичгүүдээс нягталж харахаас төвөгшөөж байвал манай Засгийн газрыг төлөөлж уг гэрээг байгуулагчдыг эх орноосоо урвасан хэмээн үзэж 2011.01.18-нд уг хэргийг шалгуулахаар хууль хяналтын бүх байгууллагад хандаж өгсөн доорхи өргөдлөөс та бүхэн тодруулж харж болно.
ӨРГӨДӨЛ
Эх орноосоо урвасан
хэргийг шалгуулах тухай
УИХ-ын гишүүн С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрыг тэргүүлж байхдаа эрх мэдлээ ашиглан УИХ-д тулган зөвшөөрүүлж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарын үсэг зурж, Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай байгуулсан Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын, мөн хувь нийлүүлэгчийн гэрээ гэгч нь Монгол улсын эрх ашгийг ноцтой хохироосон, тонон дээрэмдэх шинж чанартай луйврын гэрээ болсон байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газрыг төлөөлсөн дээрх нэр бүхий этгээдүүд /Санжийн Баяр, Сангажавын Баярцогт, Дашдоржийн Зоригт, Лүймэдийн Гансүх нар/ эх орноосоо урвасан байна.
Ингэж дүгнэж буй шалтгаан нь дээрх гэрээнүүдийг хийхдээ анхнаасаа Монголын нийт ард түмний өмч болсон их баялгийг хууран мэхлэж луйвардах санаа зорилгыг агуулсан байжээ. Гэрээний заалт эхнээсээ аваад дуустал зөвхөн Хөрөнгө оруулагч гэх гадаадын компаниудын ашиг сонирхлыг хангаж, харин ямар ч нөхцөлд Монголын талд ашиггүй байхаар хийгдсэн байна.
Тухайлбал: “Хөрөнгө оруулалтын гэрээ”- г байгуулахдаа “… Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн хооронд 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувьцаа борлуулах тухай гэрээ /өөрчлөлтийн хамтаар/-г тус тус иш үндэс болгов.” гэж тодорхой дурьдсан байна. Тодруулж хэлбэл Монгол улсын баялагийг ашиглахтай холбогдсон гэрээг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, түүний үзэл баримтлал, монгол улсын эрх ашгийг биш, харин хувьцаа борлуулахаар хоорондоо байгуулсан гадаадын хоёр компанийн гэрээг иш үндэс болгож хийсэн нь хэний эрх ашигт нийцүүлэхийг зорьсныг гэрээний эхнээс л илэрхийлж байна.
Энэчилэн хөрөнгө оруулагч гэх гадаадын компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч ямар ч хариуцлага хүлээхгүйгээр Оюу толгойн баялгийг ухаж авсаар байх нөхцлийг гэрээний заалтад оруулж өгсөн байна. Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээний 15.29-д “Хэрэв энэхүү Гэрээний аль нэг заалт ямар нэг шалтгаанаар хэрэгжих боломжгүй болох нь тогтоогдсон бол тухайн заалтыг Гэрээнээс тусад нь авч үзэх бөгөөд энэхүү Гэрээний үлдсэн хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.” Гэж заажээ. Гэрээний заалт зөрчигдөхөд яахаараа гэрээнээс тусад нь авч үзэх болдог билээ?!
Өөрөөр хэлбэл байгаль орчинг яаж ч сүйтгээд гэрээгээ яаж ч зөрчөөд, монгол улсад өчүүхэн ч ашиг өгөхгүй байлаа гээд уг гэрээ цуцлагдахгүй байх нь ээ. Тэгээд ч Монгол улсад ер нь өчүүхэн төдий ч ашиг орлого оруулахгүй, ямар нэг татвар төлөхгүй байх талаар нарийн бодож тооцож энэ гэрээг хийсэн байна.
Тухайлбал уг гэрээний 2.11-д “Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлж болно” /юуны ямар татвар гэдгийг зааж хязгаарлаагүйгээр/ гэж заасан нь Манайд битгий татвараа төл, гадаад улсад татвараа төлсөн байна гээд бид татвараас чөлөөлж байя” гэж илэрхий Монгол улсын эрх ашгийг хохироосон тохиролцоо хийсэн байна../Яахаараа монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани, тэр тусмаа монголын баялагаас олж байгаа ашгаас гадаадад татвар төлж болоод байдаг, тэр нь манайд татвараас чөлөөлөгдөх эрхийг эдлэж байх ёстой юм бэ?!/
Гэтэл дараагийн заалт нь /2.12./ нөгөө санаа зорилгоо бүр ч тодорхой илэрхийлж “Хөрөнгө оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.” гэж, тэгэхдээ бүр 100 хувь хүртэл хасч тооцох заалт оруулсан байна.
Ингэснээр манайх алдагдалтай гарлаа гэж нэг хоёр жил явахад дараа нь 8 жил ямар ч татвар төлөхгүй явж болохоор байна. Тэр ч байтугай манай улс үл хөдлөх хөрөнгөнөөс нь ч татвар авах боломжгүй болгохын тулд элэгдэл хорогдлын шимтгэлийг жилд 40 хувь байхаар зааж өгсөн байна. 2 жил хагасын дараа гэхэд л үл хөдлөх хөрөнгө нь элгэдэл хорогдлын шимтгэл нь хийгдэж дуусаад татвар төлөх үл хөдлөх хөрөнгө тэг болох нь ээ. Энэ мэтээр элэгдэл хорогдлын шимтгэл хийж ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүртэл байхгүй болгох аргыг бодож олсон байна.
Энэ бүхнээ бататгаж 2.13-т “Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогоос аль нэг татварын жилд хасагдах алдагдлын хэмжээнд хязгаарлалт тавихгүй. Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогын дүнд алдагдал тооцох хэмжээ 100 /зуу/ хувь байж болно” гэжээ. Ер нь яаж ийгээд 70 жил алдагдалтай ажиллуулаад байхад бид хязгаар тавихгүй шүү л гэж шулуухан зөвшөөрч, дураараа дургих эрхийг нь тавьж өгчээ.
Мөн дараагийн нэг заалтад /2.16./ дээрх санааг лавшруулж “Оюу толгой төсөлтэй холбоотой урсгал засвар, үйлчилгээний зардал болон бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр /түүний дотор Менежментийн үйлчилгээний төлбөр/-ийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.” гэх мэтээр татвар төлөх бүх нөхцлийг үндсэндээ үгүй хийсэн байна. Бүр яль шалихгүй төлбөр, авто зам ашигласны төлбөр хураамжаас ч бүрэн чөлөөлжээ.
Энд нэмэж хэлэхэд хаалтанд бичигдсэн Менежментийн үйлчилгээний төлбөр гэгчээ Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6.4-ийн (I), (II) –т бүр лавшруулан “Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд Үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 3 хувь, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэснээс хойш мөн нийлбэр дүнгийн 6 хувь байхаар заасан нь увайгүй луйварчдын санаа зорилгыг бүр ч тодорхой харуулж байна.
Энэ нь хөрөнгө оруулалт гэж яриад байгаа хөрөнгө нь манайд өгч байгаа 6 хувийн хүүтэй зээл болж таарч байна. Банкнаас зээл авч хүүтэй нь төлөх, дээрээс нь үйлдвэрээ банканд өгөх тохиролцоотой гэрээ байж таарах уу?! Манай баялгийг ав, дээрээс нь чамд өр төлж байя гэж гэрээ хийх нь эрүүл ухаантай хүн хүлээн зөвшөөрөх тохиролцоо мөн үү!
Тэр ч байтугай энэ гэрээ гэгчээр баялагаа харийнханд өгөхийн тулд Монгол улс ямар нэг саад болохгүй байх үүрэг гадны компаниудын өмнө хүлээснээс бус гадны компаниуд ямар ч үүрэг хүлээгээгүй байна.
Энэ тухай Хөрөнгө оруулалтын гэрээний 1.8-д “Энэхүү Гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Талууд гарын үсэг зурж, Хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувьтай тэнцэх энгийн хувьцааг Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу шинээр гарган Төрд шилжүүлснээр … Хөрөнгө оруулагчийн хүлээх бүх үүргийг хангаж байгааг зөвшөөрч байна.” Гэж заасан байна. Монгол улсад 34 хувийг нь өгч байна гэж хэлээд хэдэн хувьцааны бичиг гэх цаас атгуулаад л түүнээс цааш ямар ч үүрэг хүлээхгүй болох нь л дээ. Гэхдээ энэ нь хоосон цаас ч биш харин өрийн бичиг болж таарч байгаа нь бүр эмгэнэлтэй.
Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь хэдийд хэн нь хэр хөрөнгө оруулах, хэн нь ямар ажлууд хийх, хэзээ бэлэн болгох, үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналтаа яаж тавих, ямар эрх үүрэгтэй оролцох, эрх ашгийн харилцан тэнцүү байдлыг хэрхэн хангах, хариуцлагыг яаж тооцох талаар цаг хугацаатай, хэмжээ хязгаартайгаар тодорхой заагдсан баймаар. Гэтэл энэхүү гэрээнд Монгол улс гадаадын компанийн бүх хүсэлтийг толгой дохин зөвшөөрч, “та өөрөө л мэдээд хийгээд бай” гэсэн бүрэн эрх чөлөө олгосон нь харийн түрэмгийлэлд эзлэгдсэн орны ард иргэдэд эзлэн түрэмгийлэгчид буу тулган хүсэл зорилгоо зөвшөөрүүлсэн мэт сэтгэгдэл төрөхөөр болжээ.
Монгол улс зөвхөн тэр хувьцаа гэгч өрийн бичгийнх нь төлөө, бүр тодруулбал тэдэнд баялагаа өгөхийн тулд тухайн орон нутгийн цэвэр усны нөөцийг хүртэл тэдний мэдэлд өгч, татварыг хөнгөрүүлсэн хуулийг хүртэл тэдэнд зориулан гаргасан, Дээр нь бүр аливаа хүсэлтийг нь татгалзах боломжгүйгээр эрх зөвшөөрлийг нь өгч байхаар гэрээнд заажээ.
Гэтэл манайд оногдох 34 хувь гэгч нь чухам хэдэн хувь нь юм бэ?!
Гэрээнд хөрөнгө оруулалтын гээгүй, хөрөнгө оруулагчийн гэж заасан байна. Тэгвэл гэрээний эхэнд хөрөнгө оруулагч гэж хэнийг нь хэлээд байгаагаа ялгаж тодосгон
“Айвенхоу Майнз Монголия Инк ХХК /цаашид “Хөрөнгө оруулагч” гэх/,
Айвенхоу Майнз Лимитед /цаашид “Айвенхоу Майнз Лимитед” гэх/,
Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед /цаашид “Рио Тинто” гэх/
хооронд энэхүү гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулав.” Гэж заажээ.
Эндээс Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Монголия Инк ХХК юм байна гэсэн ойлголт төрнө. Хэрэв тийм юм бол ганцхан түүнтэй л Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулахгүй юунд Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед гэсэн тус тусдаа бие даасан эрх бүхий компаниудыг энэ гэрээнд холилдуулж оролцуулаа вэ?! Гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь тодорхой. Луйвар хийхийн тулд тэдний нэрийг оруулах шаардлага гарчээ.
Өөрөөр хэлбэл Монгол улс зөвхөн Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн нийт энгийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр гэрээнд заасан. Өнгөн талаас нь харвал Монгол улсын Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж 34 хувийг нь Монгол улсад өгөх юм байна гэсэн ойлголтыг Монголын ард түмэнд өгч мэхлээд, үнэн чанартаа ямар ч үнэ цэнэгүй, өчүүхэн ч хувь, ашиг хүртэхгүй хоосон цаас атгуулчихаад сохор зоос ч өгөлгүй Монгол улсыг луйвардах, баялагийг нь цөлмөх луйврын бүх бололцоог энэ гэрээгээр хангаж өгсөн байна.
Дээр нь бас хувь нийлүүлэгчдийн гэрээ гэгчээр Монгол улсыг луйвардах далд тохиролцоог Монгол улсын засгийн газрыг төлөөлсөн дээрх нэр бүхий этгээдүүд нарийвчлан хийж, тиймээс ч түүнийгээ ард түмнээс нууцалж байжээ.
Хамаг будлианы хөрөнгө болсон энэ хувь нийлүүлэгчдийн гэрээ гэгчид Айвенхоу Оюу Толгой (АйВиЭн гэх) /Виржинийн арлуудад бүртгэлтэй/, Оюу Толгой Нидерланд Би.Ви (ОТН гэх) /Нидерландад бүртгэлтэй/ гэсэн шинэ нэрс гарч ирсэн нь бас л луйврын үйл ажиллагаа хийхийн тулд хиймэл сахал тавьж зүсээ хувиргаж байгаа нь тэр ажээ. Хувь нийлүүлэгч гэсэн сайхан нэрийн дор Монголын төрд өгөх хувьцаа гэгчээр мөнгө хүүлэх арга сэджээ. Монгол улсын баялгийг зүгээр авсныхаа хариуд өгч “гийгүүлэх” хувьцаа гэгчийг Монгол улс зүгээр ч нэг худалдаад авчихгүй юм байна.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.1-д зааснаар АйВиЭн-ийн санхүүжүүлэгч гэх этгээд Монголын талын өмнөөс төлбөрийг хийж дараа нь Монголын тал түүнд 9.9 хувийн хүүгийн хамтаар төлөх үүрэг хүлээжээ. Үүний тулд энэ өрийн нөхцлийг баримтжуулах зорилгоор тусгайлсан гэрээг Монголын тал АйВиЭн-ийн санхүүжүүлэгчийн хооронд энэ гэрээний нөхцөлд нийцүүлэн байгуулах ажээ.
Мөн давуу эрхийн хувьцаа буюу санхүүжүүлэх хувьцаа гэгчийг гаргаж АйВиЭн, ОТН, эсвэл тэдгээрийн томилсон этгээдэд эзэмшүүлэн бүх хувьцаанд улирал тутамд ноогдол ашиг төлөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл Монголын талын энгийн хувьцаанд ноогдол ашиг хуваарилагдахгүй байж болох бол давуу эрхийн хувьцаагаар улирал тутам ноогдол ашиг авч байх болж байна. Энэ нь угтаа Оюутолгойг барьцаалан олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж босгосон хөрөнгөө нөгөө гараараа санхүүжүүлэгч гэгч өөр этгээд болон зүсээ хувиргаад Оюутолгой төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өндөр хүүтэйгээр зээлүүлж байгаа л нэг хувилбар.
Энэ гэрээг Монгол улсын эрх ашгийг гаргуунд нь гаргаж зориуд санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг болохын өөр нэг нотолгоо нь “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” УИХ-ын 57 дугаар тогтоолыг ч үл тоож санаатайгаар зөрчсөн байна. Тэгээд хөрөнгө оруулалтын гэрээний 15.28-д “Энэхүү Гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэж заасан нь Монгол Улсын Төрийн хууль, тогтоомж бол өөрсдийнх нь үзэмжээр яаж ч өөрчилж, засаж, тайлбарлаж болдог “цаас төдий” юм гэж ойлгодог, эрэмшиж оодорсон увайгүй этгээдүүдийн басамжлалыг илэрхийлжээ.
Улсын их хурлын уг тогтоолын 1-д “Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэж заасан.
Гэтэл “Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүргийг гэрээнд тусгахдаа /Хөрөнгө оруулалтын гэрээний 1.9, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3в-д/ уг үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн нь 1-рт Хөрөнгө оруулагч Монголын хууль биелүүлэхээс татгалзаж, 2-рт Монголын Төрийн эзэмшлийн хэмжээг 34 биш 24 хувь болгох луйврыг харилцан тохиролцож хийсэн байна.
Гэтэл Хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцаа гэдэг нь давуу эрхийн хувьцаа орсон нийт хөрөнгийн 60 хувиас хэтрэхгүй байхаар /Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.2-ын (в)-д заасан нь үнэн чанартаа дээрх хувь бүр багаар тооцогдох болжээ.
Мөн УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-т “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг” болгосон билээ.
Тэгвэл мөн энэ заалтыг үл хэрэгсэж, 30 жилийн дараа гэрээг сунгаснаас хойш “Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 /арван зургаа/ хувийг нэмэж өмчлөх сонголт хийх эрхтэй.” Гэж гэрээнд /1.6-д/ заасан нь “Хуц. Бид хөрөнгө оруулалтаа нөхсөн ч та нарт хувь нэмэхгүй, 31 жилийн дараа нэмдэг юм гэхэд та нарт хэзээ ч 50 хувь хүртэл нэмэхгүй” (24+16 =40) гэж тодорхой хэлсэн хэрэг биш гэж үү!
Тиймээс ч Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.10-ын (г)-д “Энэхүү гэрээний 15-д заасны дагуу ТӨК Опцион эрхийн хувьцааг авснаас үл хамааран Айвенхоугийн хувь нийлүүлэгчид нь Оюу толгойн менежментийн эрхийг бүрэн хэмжээгээр хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд ТУЗ-ийн бүх хурал болон Хувь нийлүүлэгчдийн бүх хуралд шийдвэрлэх саналын эрхтэй байна.” Гэж заажээ. Тэгэхлээр энэ Опцион эрхийн хувьцаа гэгч нь манайд бол ямар ч ашиггүй, харин ордын нөөц нь дууссан үед манайд бас нэг зээлийн өрийн бичгийг атгуулаад, түүнийг нь Монгол улс хүүтэйгээр төлөөд сууж байх нь ээ.
Монгол улс энэ бүхэнд давхар давхар хүү төлж, ямар ч ашиг хүртэхгүй, харин өртэй үлдэх нь бүр тодорхой байна. Энэ бүхэн тэгээд луйвар биш гэж үү?!
Энэ гэрээ Монголын төрийг, Монгол Улсын хуулийг, Улс үндэстний эрх ашиг, тусгаар тогтнолыг нулимсан хэрэг биш юм уу?!
Ийм гэрээг хийсэн, үүнийгээ хамгаалан худал мэдээлэл сурталчилгааг эрх мэдэл, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан явуулж ирсэн, санаа зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагааных нь төлөө Санжийн Баяр, Сангажавын Баярцогт, Дашдоржийн Зоригт, Лүймэдийн Гансүх нарыг, мөн эдгээр урвагчдыг өмгөөлөн хамгаалж ирсэн, тэднийг энэ үйл ажиллагаанд хөтлөх эх суурийг тавилцсан Монгол ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/-ын дарга нарыг хамруулан Монгол улсын эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн Эх орноосоо урвасан гэмт хэрэгт эрүү үүсгэн шалгаж өгнө үү!
Өргөдөл гаргасан …………………….
Дашрамд дурьдахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчийн гэрээний хуулбаруудыг батлагдсан хувилбараар нь бүрнээр нь хавсарган хүргүүлсэн энэхүү өргөдөлд Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар болон Тагнуулын Ерөнхий Газар /ТЕГ/-аас Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэрэгт үл хамаарах асуудал байгаа тул эрүү үүсгэн шалгах үндэслэлгүй байна гэсэн инээдэмтэй хариу өгч билээ.
79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэдэг нь зөвхөн гадаадын тагнуулын байгууллагад элссэн нь нотлогдох ёстой ажээ.
Харийн түрэмгийлэгчдийн талд ороод монгол улсынхаа эсрэг зэвсэг барин халдаж байсан ч гадаадын тагнуулын байгууллагад элссэн нь нотлогдохгүй бол эх орноосоо урвасан гэж үзэхгүй байхаар Монгол улсын эрүүгийн хуулинд хуульчилсан байгаа нь эрх баригчид эх орноосоо урвах бэлтгэлийг эртнээс хийснийг л илэрхийлэх билээ.
О.Лхагвадорж
Эх сурвалж: Sonin.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 29, 2012 9:54:45 am )
tsutsalyaa mongolchuudaa
-
Anonymous (November 29, 2012 10:00:04 am )
Рио тинтог хөөж гаргаад оронд нь хятад компани л орж ирнэ шүү дээ нөхдөө. барууны ямарч компани орж ирэхгүй.
-
Anonymous (November 29, 2012 10:00:46 am )
үнэн бичиж
-
Anonymous (November 29, 2012 10:01:57 am )
нээрээ юмны учир сайн мэддэггүй дуракуудад маш сайн ойлгохоор бичиж.одоо ойлгохгүй байгаа бол үхэр мал шиг сэтгээд яваарай
-
Anonymous (November 29, 2012 10:10:07 am )
bayrtsogt bol Ganbaataraas hamaagui bolovsroltoial deer um bn lee.Teneg Ganbaatar gudmandaa bval deer um bn lee.Harin Bayrtsogt ard tumniihee erh ashgiin tuluu sain geree hiisen sh de muu uheruudee sain bodood uzeerei.
-
Anonymous (November 29, 2012 10:25:21 am )
URVAGCHIIG OCHIGGUI TSAAZAL GESEN OVGODIIN SURGAAL BAIDAG BIZ DEE NOVAHIIG HAMSAATNUUDTAI NI HAMT TSAAZAL
-
Anonymous (November 29, 2012 10:26:37 am )
ЗАРИМ ТЭНЭГ ХҮМҮҮС БАЯРЦОГТЫН ҮЛГЭРТ ИТГЭЭД БАЙХ ЮМ ИЙМ ТЭНЭГЧ БАЙХ ГЭЖ ДЭЭ
ЧААВААС ЭНЭ МОНГОЛ УЛС ИЙМ ТЭНЭГ АРД ТҮМЭН ЯААНА ДАА
МӨР НЬ УЛАЙЖ ХӨЛ НЬ САЙРТАЖ ЦУС ШҮҮРХЭЭР Л САЯА НЭГ МАХ ЦУСААРААН ОЙЛГОХ ЮМ УУ
ТЭР ҮЕД ОЙЛГОВЧ ЮМ БҮХЭН ДУУССАН БАЙНА ЯДАРСАН АРД ОЛОНД ТЭМЦЭХ ХҮЧ
ҮЛДЭХГҮЙ ҮХЭХ Л ҮЛДЭНЭ -
Anonymous (November 29, 2012 10:27:20 am )
GYTAD CH GEH SHIG MUN AILGAVAA HENII OROLTSOOGUIGEER UURSDUU UHIISHDEE
-
Anonymous (November 29, 2012 10:33:25 am )
zagatnasan gazar maajiv,gegcheer sain bichij dee.
-
Anonymous (November 29, 2012 10:48:22 am )
Ãàäààäûíõàíä õóäàëäàãäñàí ãýäãýý ãàéã¿é ñàéí õàðóóëæ ÷àäñàí äàà
-
Anonymous (November 29, 2012 10:56:39 am )
Uviagvu mgl nytagaa Zarj bhgvu ey’m ooriin udam ni bavjaad mgl bh dyrgvi blood gadaadaar neg tarsan ,,ooroo Vldeh vldsen heddee avah gj ylaurch bgaag ard tvmen Harsan,,bidniig doromjilj bna,,bid temstene,,,temstel gj ard tvmniig haraarau,
-
Anonymous (November 29, 2012 10:57:24 am )
c.Bayariin tolgoig avya
-
Anonymous (November 29, 2012 10:58:03 am )
Ganbaatar ta sain ajil lasan,tanid tvmen olon bavaralaj bga,,tor gj nydarga boljee vneheer
-
Anonymous (November 29, 2012 11:03:57 am )
зэс ганцхан монголд байдаг эд биш шүү дээ нүүрс ч гэсэн ганцхан монголд байдаг эд биш харин ганцхан хятадад зарах нь үнэн ийм л болохоор бид өөр улсын компани оруулж ирнэ гээд байгаа шүү дээ эрдэнэт дээр үүнээс доор гэрээ хийсэн байж дуугай л байна яагаад оросоос айгаад биз дээ
-
Anonymous (November 29, 2012 11:09:50 am )
Менежментийн зардал 1 хувиас доош 0,0001 хувьтай байдаг үйлдвэрлэл эхэлтэл юун 3 хувь, үйлдвэрлэл эхлэхээр 6 болдог ямар учиртай юм бэ Баярцогтоо арай ч дээ 34 хувь эзэмшихийг ярьж байхад баярцогтоо юун монгол 53 хувийн ашиг яриад хүнии толгой эргүүлээд байнаа 34 хувь эзэмшил 53 хувь ашиг 2 өөр ойлголт шүү
-
Anonymous (November 29, 2012 11:15:20 am )
Санжийн Баяр, Сангажавын Баярцогт, Дашдоржийн Зоригт, Лүймэдийн Гансүх нар дуракууд
ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ НЬ ЗҮЙТЭЙ АРД ТҮМЭН МИНЬ… -
Anonymous (November 29, 2012 11:16:32 am )
yamar teneg um be. BAYAR, BAYRTSOGT ed nariig shuuhed ugiee. geree hiihdee 10 jiliin huuhdeer boduulahgui yasan um be. Naadah chin teneg tootsoo b.na shuu dee.odoo hurdan zasahgui bol ard tumen chin urund orno shuu MAN -iin hiisen ajil. yagaad duugai b.naa. Semeeren bultah gej baigaa daa
-
Anonymous (November 29, 2012 11:34:59 am )
Rio Tinto garval Hyatad orj irne gej ailgah yum. Rio tinto garch chadahgui gej bodoj baina. Garval ted bur iluu ikhiig aldana. Gol hudaldan avagch hyatad tednees avahaa bolivol ted harin mash ikh aldagdal huleeh bolno shuu dee
-
Anonymous (November 29, 2012 11:39:03 am )
Buun emgenel yuma… bayartsogt gej nuhur busdiin beldsen yumig uuruu ch oilgolgui baahan hudlaa yarij bas boloogui ganbaatarig teneg mangar bolovsrolgui meteer dairch dawshilj amidralaas ogt hiisber moduli yarij nuguuduhud n humuus itgej l bdag! Harin ganbaatar zuvhun engiin jishee awch bugded oilgomjtoi yarih geheer teneg bolchihdog yum bna l da
-
Anonymous (November 29, 2012 11:44:14 am )
Gants ch gesen unen bichdeg site bdag l yum bna
-
Anonymous (November 29, 2012 11:45:01 am )
Ганбаатар гишүүний ярьж байгаа нь үнэн гэхдээ яг юу болоод өнгөрчихвөө.Баярцогт гуайгийн яриад байгаа зүйл өөрт нь болон өөрийнх нь хамтлагийн хүмүүст л ашигтай байх…?
-
Anonymous (November 29, 2012 12:22:28 pm )
Aldagdaltai gereegeer buh baylgaa gadninhand ugch baihaar uursduu uhaj avch surahaaraa uhsan ni deer baih aa. Tegvel ydaj ur hoichdoo ym uldeeh ym da
-
Anonymous (November 29, 2012 12:44:58 pm )
иймэрхүү сэтгэлгээтэй сайхан боловсролтой залуус байгаад баяраллаа Та бүхэнд амжилт хүсье.
-
Anonymous (November 29, 2012 12:46:55 pm )
NAADHAA ALCHIH!
-
Anonymous (November 29, 2012 1:27:30 pm )
geree uurchlugduhgui,,, yagaad gej uu ANd hoino ni uldeh MANd heregtei harin ard tumend hooson tsaas, hajanhui nuh l uldene
-
Anonymous (November 29, 2012 1:56:59 pm )
Haa gazarii neg muu luivarchin bain Tom Tom buudald hvvhen teverch zugaatssan zatglan gahai shvv dee ene Bayrzail guigai
-
Anonymous (November 29, 2012 1:57:29 pm )
гэрээг сайжруулахын төлөө хөдөлгөөн өрнүүлж шуурхай эрч хүчтэй ажиллаж богино хугацаанд ажииллахыг ард түмэндээ уриалж байна.
-
Anonymous (November 29, 2012 2:04:57 pm )
Хариуцлагагүй гэрээ хийсэн Баярцогттой Шудрага өрсөлдөөний газрын нөхөд болон АВИЛАГАТАЙ ТЭМЦДЭГ ГАЗАР ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ ХИЙХДЭЭ АВИЛАГА АВЧУУ?ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ,ЯАГААД БАЯРЦОГТ МОНГОЛЧУУДААС ЯЛГАРААД БАЯЖААД БАЙНА ВЭ? ХЭНИЙ ӨГСӨН МӨНГӨӨР ТҮНТЭГНЭЭД БАЙНА ВЭ?ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ,ШУДРАГ БАЙЦГААЯ,АМЬ АМЬДРАЛАА ӨӨД НЬ АВЧ ЯВЦГААЯ,ҮҮНЭЭС ЭХЭЛЦГЭЭЕ
-
Anonymous (November 29, 2012 2:18:09 pm )
Гэрээг зайлшгүй сайжруулах шаардлагатай шүү Монгол ахан дүүсээ. Энэ тийм ашиггүй байсын бол Канадууд цуцлуулахгүй гэж ингэж их тархи угаахгүй байсан шүү дээ. Харваас биднийг илтэд дорд үзэж байна.
-
Anonymous (November 29, 2012 2:45:56 pm )
teneg zaluu baina le xelex sh ug alga.Selenge shuud iim maliig songoj baidag shalgax xeregtei Elbegdorjoo shudraga baitsgaay gej yaridagda da shi…
-
Anonymous (November 29, 2012 2:51:49 pm )
гайхамшигтай гэрээ хийсэн гайхамшигтай худалч гайхамшигтай луйвардуулагч Баярцогт харийн хөлсний ажилтан
-
Anonymous (November 29, 2012 3:18:48 pm )
маш сайн бичжээ. Баярцогт угаасаа өөрийнхөө тэнэгийг гайхамшигтайгаар гайхуулсан.
-
Anonymous (November 29, 2012 3:28:35 pm )
бүтээн байгуулалт, удирдлагын зардал, үйл ажиллагааны зардал/ шууд хөдөлмөр, шууд материал, ҮНЗ/ зэрэг зардлыг оруулаад үлдэх мөнгөнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авна гээд байгаа. Дээрээс нь ногдол ашиг авна гээд байгаа. Энэ их зардлаас ямар юмандаа ашиг гарах юм бэ? Харин тэр Ашигт малтмалын нөөцийн татвараар л 10 хувь орж ирнэ. Тэр мөнгө нь давхар давхар зээлийн хүүдээ зарцуулагдаад дуусна. Эцэст нь ашиглаад дууссан нүх, элэгдээд дууссан барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг танай эзэмшлийн юмаа гээд үлдээгээд явна даа.
-
Anonymous (November 29, 2012 3:39:12 pm )
shaa shaa ganbaatar um helj chadahgui bvltugnuud l bsan shdee
-
Anonymous (November 29, 2012 3:41:35 pm )
Энэ Баярцогт Орост ямар сургууль төгссөн хүн бэ, арай Комсомол гэжж сонсоогүй байлтай, Сайханбилэг тэр 2-ыг, хэрвээ тийм бол эдний үед 2,3 -хан жил сурдаг ,одоогийнхоор бол курс ,дамжаа л байсан ш дээ, сүүлд Ану-д 4,5 жил улсын өмчийг хулгайлсан мөнгөөрөө ,гэр бүлээрээ тансгалцгаасан байх.
-
Anonymous (November 29, 2012 3:45:06 pm )
Эх орон, ард тїмний ємчийг гадныханд зїгээр єгч байгаа энэ Баярцогтыг эх орноосоо урвагч гэнэ биз дээ? Ерєнхийлєгч энэ талаар юу гэж бодож байгаа юм бол? Ойлгохгїй, мэдэхгїй яваад байгаа юм болов уу, эсвэл мэдээгїй царайлаад хувь хїртээд яваад байгаа юм бол уу? Баярцогтыг яах ч їгїй, давраагаад байхыг бодоход нэг тал юм уу? Ёстой ойлгохоо байлаа. Бид чинь урвагч, залилагч, мэхлэгчдийг сонгоод гаргаад тавьчихсан юм биш її.
-
Anonymous (November 29, 2012 3:58:19 pm )
Ganbaatart zuvluhud Bayarzogt-iig odoo l jinhene halz tulaand duud. Tehdee tuunii hiisen tabelle deer tulguurlaad.Jinhene uneniig odoo l yarilzah bolomj oldono.
-
Anonymous (November 29, 2012 4:01:55 pm )
Esvel zaaval halz tulaanaar ch yahav de. Ganbaatar hariulagdaagui uldsen asuultuudaa soningoor neelttei asuuj bolno. Ner tortei mongoliin bolon gadaadiin erdemtdeer hariultad analyse hiilgesen nevtruuleg hiilgej bolno
-
Anonymous (November 29, 2012 4:15:19 pm )
Elbegdorj hujaa baihad ene bAYRTSOGT HARIUTSLAG HULEENE GEJ GONJIIN JOO
-
Anonymous (November 29, 2012 4:23:34 pm )
Ганбаатар гудамжиндаа орилбол таарсан амьтан байна лээ.Ядаж мэтгэлцэх гэж байгаа зүйлээ сайн судлах хэрэгтэй ш дээ.
-
Anonymous (November 29, 2012 4:37:34 pm )
INGEED ERGELZEE UHAA DBAIGAA BOL ASHIGLAHA BOLICHINO BIZDEE, TEGEED L HESEG ZALITAI HUMUUSIIN HOOL BNO BIZ, BAYARZOGT TENEG BAIJ BNO GEHDEE ARAI CH TIIM TENEG BISH BAILGUI, ENE SETGUULCHIIN BICHSNEER BOL USAN TENEG HUN HIISEN GEREE BOLSON YUMUU HAASHAA YUM. YAMAR CH L BAISAN 6 JIL DUNSHIJ GARSAN GEREE TENEG BOLSON BOL ZAAHSDAA UU RYAMAR CH GEREE HIIGEE DHEREGGUI BIZ.
-
Anonymous (November 29, 2012 4:48:20 pm )
Ганди гэж Коммунист унгарт элчингээр амар жимэр сууж дурдатгалаа бичиж байгаа гэлүү монголчууд чамайг мартахгүй ээ. Хичнээн олон удаа их хуралд сууж хичнээн жил сайд хийвээ. Бид чамаас тайланг чинь сонсож байж л тэтгэвэрт чинь гаргана. Зүгээр тэгээд Дашёндон эд нар шиг усанд ууссан давс шиг алга болно гэж битгий горьдоорой 20 жилийн тайлангаа тавихдаа бэлдээд л байж бай. Ард түмний өмнө. Дурдатгал энэ тэр гэчихжээ. Танай нам чинь титаник онгоц шиг сүйрч байна. Чамд нөмөр нөөлөг олдохгүй л болвуу гэж би айж бн. Хичнээн хор найруулж юү юү хийснийг чинь сөхнөө за
-
Anonymous (November 29, 2012 4:51:00 pm )
Хятадын Чайналько компани нь Рио Тинтогийн Бүх хувьцааны 19.8 хувийг эзэмшдэг, цаашдаа энэ хэмжээгээ 49 хувьд хүргэхээр яригдаж байгаа, иймд Рио Тинто нэг л өдөр хужаа нарт зарчихахыг хэн мэдлээ ийм л ирээдүй ОЮУТ ТОЛГОЙГ хүлээж байгаа шүү. Баярцогт гэж нэг тэнэг юм юуч мэдэхгүй байж ГАЙХАМШИГТАЙ ГЭРЭЭ гэж солиорох юм, Монголын бүх ард түмнийг бүх насаар нь төлөх боломжгүй өрөнд оруулсанаа гайхамшиг гэж хэлээд байгаа бололтой. Энэ гэрээнд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол Монголын ард түмэн бид баялаг ч үгүй, эцэс сүүлд нь газар нутагч үгүй үлдэх болно шүү. Баярцогттонгууд авсан хахуулаараа амьдрах гээд удахгүй гадагшаа оргон зайлах болно шүүдээ.
-
Anonymous (November 29, 2012 4:58:53 pm )
ene muu BAYTSTOGTIIG BUUDAH HEREGTEI..MUU AMILSAN CHUTGUR…
-
Anonymous (November 29, 2012 5:16:36 pm )
õè÷íýýí ýðäýì ìýäëýãòýé áëàà ãýýä õ¿í îëîí íèéòèéí ºìíº ººðèé㺺 äºâèéëãºæ áóñäûã äîîø íü õèéíý ãäã áîë òýíýã ë õ¿íèé õèéäýã àæèë. þóíû ºìíº òºðä ãàðæ áóé, ýðõ ìýäýë îëãîæ áóé õ¿ì¿¿ñýý õ¿í ìºí ¿¿ ãýäãèéã íü òàíèõ õýðýãòýé.õ¿í áóñ, õ¿í ÷àíàðã¿é, àìèí õóâèà õè÷ýýñýí õ¿íýíöýð¿¿äýýð ìîíãîë óëñ ìààíü àðàé ä¿¿ð÷èõýýã¿é áàéëòàé.
-
Anonymous (November 29, 2012 5:20:10 pm )
ene gomo bayartsogt mongoliig mini hudaldaj idcheheed mongoliin ard tumniig doromjilj doromjiljihood zugeer inegeed yavna gej yostoi bhkui shuu buh nasaar ni shorond hataah heregtei
-
Anonymous (November 29, 2012 5:31:46 pm )
bayrtsogt hen hij ogch beldsn ymig hudla unshad bgn bl oornhon held bgagr bolovsrolt hun ingej hunt yrij bhuu chi ymarch medlggui bolovsrolgui yuch medku bn gdg ugee orto helsee ydaj busdiga hundled garaa karmnsa avd yrij chadhgui bsin bhda ganabaatar ydajl talh busnii uniig bngl herul urul hij bj barij bdag shde ydaj im zuilch hij ogch chadhgui bj yah gj gishuun boldog bna
-
Anonymous (November 29, 2012 5:34:41 pm )
Баярцогт, Баяр, Зоригт нар эх орноосоо урвасан байна. Мөнх тэнгэр гэсгээх болтугай.
-
Anonymous (November 29, 2012 5:39:20 pm )
Монгол эх оронд төрчөөд, ус агаараас нь ундаалж байж хар урвагч байна. Их хуралд сонгсон хүмүүс нь хариуцлагаа давхар үүрнэ. Тиймээс санал өгөхдөө маш болгоомжтой өгөх хэрэгтэй. Эх орноо худалдаж байгаа хүмүүсийг төрийн сонгуулиар гаргаж байгаа хүмүүс цаагуураа хөхүүлэн дэмжиж байна. Хэрэв та саналаа өгөөгүй бол энэ мэт луйварчид төрд гарахгүй. Энэ муу Зоригийг манай дэнжийн мянгаас гарсан. Гэхдээ би өгөөгүй. Өгсөн хүмүүс нь энэ хүмүүсийг далд хэлбэрээр дэмжсэн.
-
Anonymous (November 29, 2012 6:16:00 pm )
vnexeer zob um bichijee miniixeer ganbaatar ard tumend oilgogdoxoor ilt dawuu zob yarij bcan bayartsogtiin omnooc ichij bna iim geree xiichixeed teriigee tailbarlaj ch chadaxgvi xudlaa tseejilcen xeden vgee daxin daxin yariad uy ch xelex vggvi vedee ganbaatarluu dairaad vnen archaagvi umaa eniigee zacaj zalruulaxaa bodood xuulia cain oilgoogvi bol end xyalbarchilj bichceniig unshij oilgoj abbal taarna ec tegbeec xoich vedee xaraalguulcaaar amar mendiig vzne gej baixgvi baix
-
Anonymous (November 29, 2012 6:19:37 pm )
Bayartsogtiig ediin zasgiin mash undur medlegtei huntei halz metgeltseend oruulaachee. mongold IUN bayartsogt tuunees 1000000000000 dahin undur e.zasgiin doktor ene ter baigaa sh dee. tegeed mad bolgooch.Ganbaatar sain baisan gehdee e.zasgiin meregjiltei huntei bol shal uur ur dun garna daa. Bayartsogtig yamar ium yariad baigaagaar ni shuud baasand zoo.
-
Anonymous (November 29, 2012 7:50:00 pm )
Эх орноо зарж худалдсан эдгээр хүмүүсийг урвагч гэхгүй бол өөр юу гэж нэрлэх юм.
-
Anonymous (November 29, 2012 8:27:39 pm )
Jinhene mongoliin unen nuur tsaraig bichjee. Deerh urvagchidiig uter turgen tsaazlah yostoi shuu.
-
Anonymous (November 29, 2012 8:30:23 pm )
Xamgiin gol ni S.Bayar ter xaxuul abch geree baiguulsan .Musak meddeg emxii buriadiin geleg .Tvvniig l xurdan shorond xiij amidaar ni ebchij ustgaya
-
Anonymous (November 29, 2012 8:48:31 pm )
Bayartsogt.Shoron nasaar ni hataa.Muu gadaadiin gar hol.Urvagch
-
Anonymous (November 29, 2012 9:12:52 pm )
Ene Bayrtsogtiig songodog durakuudiig bas yaltai ni bilee neree ta nar oilgohgui uhaan chini dutna Mgld yamarch aldagdalgui gej yaj hutsaj hoshgiruulj chadaj bna aa uhsan uhsen gazar shoroo uldeegeed zugtahad ni bid yah jum boloo iim tenegiig ih hurald songodog said bolgodog songogchdiig yaltai ni ve tamini ee
-
Anonymous (November 29, 2012 9:19:01 pm )
Ene Bayrtsogtiig songodog durakuudiig bas yaltai ni bilee neree ta nar oilgohgui uhaan chini dutna Mgld yamarch aldagdalgui gej yaj hutsaj hoshgiruulj chadaj bna aa uhsan uhsen gazar shoroo uldeegeed zugtahad ni bid yah jum boloo iim tenegiig ih hurald songodog said bolgodog songogchdiig yaltai ni ve tamini ee. O.Lhagva dorj mundag heljee bichjee bayrlalaa chamd amjilt husje mun Gambaatar gushuund bayrlalaa eh oronch setgel zutgel gargasand ih murun dulguun gegcheer teneg Bayrtsogtod doromjluulaad duugai baij baihad nuguu bayrtsogt teneg ni tenheegee medehgui tenegtej burj baidag ichsen hun hun alnaa gedeg bolsondoo
-
Anonymous (November 29, 2012 9:35:55 pm )
-
Anonymous (November 29, 2012 9:53:22 pm )
YAMARCH ASHIGGUI 10 JIL USGUI BOLJ HARANGDAJ ULDHEER UHUULAHGUI BSAN NI DEER SHU!!!
-
Anonymous (November 29, 2012 10:11:32 pm )
Гэрээг өөрчилөх сонирхол зөвхөн хувь хүртэх гэсэн албан тушаалтанд байгаа
-
Anonymous (November 29, 2012 10:23:11 pm )
Яагаад Яагаад Монголын талын хувийг 1 болов ч хувиар нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ? Баярцогтын Монгол хүн гэхэд үнхээр итгэхгүй байна
Зөвхөн дагалдах баялаг болох алт нь л гэхэд Монголын бүх айлд 4 өрөө байр барьж өгөхөд хангалттай хүрэлцэх хэмжээний хөрөнгө байгаа шүү дээ -
Anonymous (November 29, 2012 10:42:35 pm )
bayartsogtiig rion tento sain beldsen bn lee gehdee unen yum hezeed unen baidag gegchilsen bayartsogt hezeech rio tentoog hamgaallaach beldsen bie daalt n nemer bolohgui dee hoorhii oyu tolgoin buruu buhniig ene nohor suuld uurj taaran daa hoorhii…
-
Anonymous (November 30, 2012 1:42:42 am )
Баярцогт эргүү мал. Хамгийн балиар амьтан. Монголыг дуусгалаа даа.
-
Anonymous (November 30, 2012 6:42:47 am )
энэ гэрээг хийсэн ноход үхэх ялтай………
-
Anonymous (November 30, 2012 8:14:14 am )
baruunii shudarga biznessmen hurungu oruulagtsidiig mongoliin tur barigtsid huleej avahgui baigaa jmaa . ted olon ulsiin huuliin hureend ajilna geheer manai heded mungu unagaaj avilgal avah bolomjgui bolhoor tedentei hamtarts ajillah sanaa baihgui bgaa jm .
-
Anonymous (November 30, 2012 8:45:39 am )
lalariin golog baina lee shdee
-
Anonymous (November 30, 2012 9:19:40 am )
bayartsogt hujaa tsustai bolohoor bidnii bayalagiig avilgal avch busdad ogsoniig ni maluud medehgui l bn daa,ene uhernuud oorsdiigoo unelj chaddaggui humuus bn shuu
-
Anonymous (November 30, 2012 9:21:00 am )
saya say dolloriin avilgal avsan humuus oorsdiigoo yu ch gej hamgaalj chadna,chichreed dairaad baisniig ni sanaj bnuu,hujaa naraa…
-
Anonymous (November 30, 2012 9:22:30 am )
ene asuudal etsestee todorhoi bolloo. odoo yugiin huleeh be dee. huuliin daguu eh ornoosoo urbasan gishuudiig arga hemjee awah heregtei,ene asuudliig ali boloh zuw talruun shiidej aldsan ed baylag hurunguu erguulj tuluuleh heregtei. hariin oron hezeech MGL-chuud bidend ashig uguhguishdee. tegeheer bid baylagaa oorsdoo zob hereglej surch chadah heregtei. ene hurungu oruulaad bgaa kompanaasaa tatgalz ali eswel durem zuram zaaltiign MGL-iin tald buren uilchleh chigleltei bolgoh heregtei. ingeed ireheer naad kompani chin unen yarij bsan uu hudlaa yarij bsan uu gedegn garaadl irne. uneheer MGL-iin tald uilchilj bsan bol ted ashig honjoo harahgui hiihl bolno. alibaa gadaadiin kompaniud MGL ulsad hul tawisan ter tsagaasnl deer dorgui sain hinaj baihgui bol ert oroi hezee 1n tsagt MGL uguiren hoosorch ur huuhed bolood undesnii ayulgui bdal udahgui aldagah jishee ene bileehen haragdaj bna. eh orniihoo tuloo ard tumen min temtseh tsagn irseen. tsag bitgii ald. tsag bol alt.
-
Anonymous (November 30, 2012 10:29:59 am )
unen bichijee
-
Anonymous (November 30, 2012 10:33:52 am )
ЭНЭ КОМПАНИ БУСАД ЖИРИЙН КОМПАНИУДААС ИЛҮҮ ЭРХТЭЙ МОНОПОЛЬ БАЙГААГ БАС ДУРЬДАХ ХЭРЭГТЭЙ.
-
Anonymous (November 30, 2012 10:34:52 am )
ТӨР ЗАСАГТАЙ УГ КОМПАНИ ҮГСЭН ХУЙВАЛДСАН БАС БИЧИХ ХЭРЭГТЭЙ.
-
Anonymous (November 30, 2012 10:38:32 am )
БОЛЬЖ БОЛЬЖ, АЛЬ ЭРТНИЙ Л ИНГЭХ БАЙСАН ЮМ.
-
Anonymous (November 30, 2012 10:51:51 am )
ganbaatar onigoo bolson sh dee ta buhen bayartsogtod bitgii ataarhaad yanz buriin yum bicheed bai ene hun shig iim mundag medlegtei hun mongold bgaa ni tom az zavshaan yum bish uu
-
Anonymous (November 30, 2012 10:53:51 am )
ganbaatar yalsan. bayartsogt ter huvisagch modultaigaa zail
-
Anonymous (November 30, 2012 11:32:26 am )
Bayartsogt Zorigt Bayar, Gansukh nart Eruugiin hariutslaga tootsoh yostoi, es tegwel mongol gedeg uls archigdan alga bolno
-
Anonymous (November 30, 2012 11:54:26 am )
eee hutswaa muu nohoin baas chinii tarhi idee beereer dvvrsen bhaa bayartsogt shig medlegtei genvv bitii shaa teriig chine hench haraad helchiheer zuil bna lee bayartsogt zvgeer tseejilchihsen yumaa unshsan bizde muu bayartsogtiin buunii nohoi
-
Anonymous (November 30, 2012 6:05:25 pm )
Фридлаанд дэлхийд луйварчнаараа алдартай, түүнийг тахин шүтэгч Монголд байна, энэ бол хятад цуст,Фридландыг унаж тустал эргүүтүүлж, ,,Гайхалтай ,,гэрээ хийсэн БАО овогт ,мундаг залуу.КККК
-
Anonymous (November 30, 2012 8:52:05 pm )
ЭНЭ ОТ ГЭРЭЭНЭЭС ЗОВ ХИЙГДЧИХАЭЛ ДААН Ч МОНГОЛ ХУН БОЛГОНД 2-4 САЯ ДОЛЛОР ОНОГДОЖ БАЙГАА УЧИРААС ХУН БОЛГОН САНААГАА ИЛЧИЛЖ ЭНЭ ГЭРЭЭГ МОНГОЛЫН АРД ТУМНИЙ ТАЛД АШИГТАЙГААР ХИЙХ ХЭРЭГТЭЙ!!!!! ХЭРВЭЭ ГЭРЭЭ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ОН ГАРВАЛ МОНГОЛ ХУН БОЛГОН 2018ОНД 32,000ДОЛЛОРИЙН ОРТТЭЙ БОЛНО!!! ХУУ НЬ 6,6%ООР ЖИЛ БОЛГОН НЭМЭГДЭЭД ЯВНА!!!!2040ОН ГЭХЭД ИРГЭН БОЛГОН 120,000ДОЛЛОРИЙН ОР БНХАУ -д ТОЛОХ ЕСТОЙ БОЛНО!!!
-
Anonymous (December 01, 2012 6:21:43 am )
ene luivarchdiig ard tumnii shuukheer oruulj bugdiig n duujlekh kheregtei!!!
-
Anonymous (December 01, 2012 6:29:17 am )
Nokhoin gulog tsarai gargachikhaad ikh khurliin tankhimd uilaad suuj baisan bayartsogt odoo khen bolood ard tumniig teneg malaar n duudaad bainaa. ene khulgaichiin khandiig n khaga darakh tsag bolson yum bishuu MONGOLCHUUDAA!
-
Anonymous (December 01, 2012 6:41:03 am )
tarvagadorj guai! Uls oron,ard tumen gej bainuu? ta bolon tanii khamsatnuud uls oron,bukhel buten ard tumneer toglood duusgalaa!Tamiin togoond ta bugdeeree zalrana shuu!
-
Anonymous (December 01, 2012 6:14:34 pm )
teneg oivorgon hyatad taldaa setgeltei hujaa bna lee
-
Anonymous (December 02, 2012 8:52:14 am )
Ex sayd er ni huvisagch olontoy tegshitgel bodvol mongold ashigtay gej bodood bh shig . Chaavaas. Tednii X ni 5 ba 50 ba u yamar hamaa ba a. Bidend l ashigtay bh ni chuhal biz de. Ogt tegshitgel bodolgyigeer ch ashigtay hj boloh geree. 20 jil umnu batsykh bagsh 200 garuy x tey tegshitgeleer mongoliin ediin zasgiin zagvarchilsan bdag shyy.
-
Anonymous (December 02, 2012 8:59:32 am )
Nambariiin enhbayar tegshitgel bodvol kasyanovt tavyulahaa medeed tegshitgel ogt meddeggyi hynii dyr gargaj gyriiseer bgaad ih uriin 98 % iig teglesen gej yaridag yum ba lee bayartsogt dargaa. Tegj l ard tymnii chinii tuluh uriig nimgelsen gedeg yum ba lee.
Getel ta 50 huvidagchtay tegshitgel meddeg hynii dyrd togloj ot tavij ugchee dee. -
Anonymous (December 02, 2012 9:13:33 am )
tm gesen shyy. Tegshitgel yarihaar ni l oylgoloo, gehdee haruy ni 98% garna biz dee geed baysan gedeg. Bayartsogt dargaa Enhbayaraas ene turshlagiig ni sudalbal ilyydehgyu bayhgyi urgah nar met devshij yavaa tanid.
-
Anonymous (December 02, 2012 12:51:09 pm )
bayartsogt bayar geh met muu lalaruudiig buudsan ch bagadna
-
Anonymous (December 02, 2012 4:03:02 pm )
Bayar —shal hudlaa Elbegdorjtoi mmetgeltsej bsang sanaj bgaa biz dee
Ter 2 niilj 7 sarin negen zohion bguulj bhan hun duuddaj avaachsan
Odoo haa bna –jagsdag hun?????
Mungu yum ugch –alban tushaal amlaj jagsaadag bsan ni batlagdaad bna odoo ter jagsaj hudlaa temtsej bsan hun bur –yumtai bolood tag bolov.herev tiim bish bol –odoo l Eh roni bayalag deeree tsuglah estoi biz dee.hen negniig Sonsuulod garsangui gej –yum suitgej bhaar.Ter olon –7 sarin hohirogch nar haachiv????
Mashinaa tsataalgasan delguurgui bolson —bie setgeleer hohirson geed???? -
maid nanny service hong kong household help driver baby nannies kids school cleaning (September 06, 2013 7:48:40 am )
848047 825179The electronic cigarette makes use of a battery and a small heating aspect the vaporize the e-liquid. This vapor can then be inhaled and exhaled 877939
-
hop over to here (September 06, 2013 4:39:20 pm )
500356 692334I like this internet internet site quite considerably, Its a genuinely good billet to read and obtain information . 66958
-
εταιρίες διαχείρισης κτιρίων (September 07, 2013 1:27:21 pm )
118970 151986Howdy! Do you know if they make any plugins to safeguard against hackers? I
-
Hi Guess the Food Answers (September 08, 2013 5:59:14 am )
516001 84568Jeden Tag stellt man sich die Frage Was Koche Ich Heute?! Zerbrechen Sie sich nicht den Kopf, besuchen Sie uns am besten direkt auf unserer Webseite uns l***en Sie sich inspirieren 502579
-
διαχείριση κτιριών (September 08, 2013 10:37:54 am )
672506 256151There is noticeably a bundle to know about this. I ***ume you produced certain good points in capabilities also. 343099
-
Hi Guess the Food (September 08, 2013 2:43:01 pm )
837075 458015You made some decent points there. I looked on the internet for that issue and located most individuals will go together with with the website. 927246
-
site web (September 09, 2013 5:49:59 am )
352037 552018This really is *** to get your foot within the door. 563700
-
-
navigate here (September 11, 2013 6:06:01 am )
11492 539427Extremely informative post. Your current Web site style is awesome as nicely! 59831
-
Iphone (September 11, 2013 7:20:36 am )
967460 53759You ought to participate in a contest for among the top blogs on the internet. I will recommend this internet site! 909396
-
learn this here now (September 11, 2013 8:39:51 am )
926257 809557Bookmarked your amazing internet site. Fabulous function, exclusive way with words! 208236
-
kitchen carts (September 13, 2013 1:13:19 am )
434890 303998Soon after study some with the weblog posts within your internet site now, and i genuinely such as your technique for blogging. I bookmarked it to my bookmark internet site list and are c****ing back soon. Pls appear into my internet internet site likewise and make me aware what you consider. 38934
-
-
verifywhoiscalling.com (September 13, 2013 7:09:15 am )
887026 3870I adore your wp internet template, wherever would you obtain it by means of? 19**03
102 Comments