antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2012 4 comments

Цагдаагийн экс удирдлагуудын ялыг хэвээр үлдээв

нийтлэсэн Admin

2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг  өнөөдөр Улсын дээд шүүхэд шүүж хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвэр үлдээжээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон бол цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан. Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж ялласан юм.

Давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүх тэдний гомдлыг өнгөрсөн сарын есдүгээр сарын 21-нд  хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг нар ажиллаж байгаа.

Дашрамд дурьдахад, хошууч генерал Ч.Амарболд өдгөө хуучнаар Ганцхудаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид шилжээд нэг сар гаруй болж байгаа бол хурандаа Ш.Батсүх Амгалан дахь хориход ял эдэлж байгаа. Харин хурандаа О.Зоригт Клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 28, 2012 8:54:17 pm )

    za za Odoo avilgin etsegiin shvvh hural oilgomjtoi uym baina l daa

  • Anonymous (November 28, 2012 11:08:00 pm )

    Hoorhii tsereg hun gej hetsuu ued joohon buruu ajillad l yal avad yvlaa da ondoroos oichih hetsuu bga bhda ug ni tushaal l guitsetgesen bhda odoo yal ogood bga shuugchid 2nuurtei amitas ymda urid ni mahn bhad bosoj bsan huuhduuded huigaar ni yal onoochod odoo bolhor bariad irseniig ni yallad suuj bdag mon ch togtvorgui uneniig oloh chadvargui shuuh zasaglal gej enede

  • Anonymous (November 29, 2012 10:13:15 am )

    Хөөрхийс. Дээд шүүхээр гарах байх гэж бодсон юм. Дээд шүүх үнэн мөнийг зөвөөр шүүсэн байх. Харин сануулахад Цагдаагийн албанд ажиллаж байгаа хүмүүс ёс суртхуунтай хүнлэг байхыг, хэн ч монголын ард түмэн ямар албан тушаалтай нь хамаагүй аавын хаалга татах эрсдэлтэйг сануулж байна.

  • Anonymous (November 29, 2012 11:22:43 am )

    Цагдаа нар одоо 2 хүн зодолдож байвал хараагүй юм шиг өнгөрөөнө, хоорондоо алалцаж байвал нэгийгээ алахыг хүлээх тийм л айдаст цагдаагийнхныг Ерөнхийлөгч оруулсны ачааг ард түмэн л хүлээнэ шүү дээ. Цагдпагийн энэ дарга нарыг шоронд хийгээд хэн хожих юм бэ, ард түмний аюулгүй байдал л хожигдож байгааг яг өнөөдөртөө жирийн иргэд маань даанч ухаарахгүй юм даа. Би цагдаагийн ахмад ажилтан хүн. Цагдаагийн зовлон жаргалыг мэднээ.Тийм аймшигтай үймээний үеэр цагдаа нар яах ёстой юм бэ, тийм хүч техникээр цагдаа нар яаж эвюээр зохицуулах вэ дээ, төр маань харалган байна, Шүүгч нар улс төрийн бохир тоглоомны хүүхэлдэй болжээ, Эзэн Чингис минь өрөөшөөх болтугай.

antalya rent a car