antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2012 4 comments

Эрхэм түшээдийн 76 өнгө буюу удмаа дагаад улстөрч бологсод

нийтлэсэн Admin

Улстөрийн алба нь яршиг төвөгтэй хэл ам, хардлага сэрдлэгийг сүүдэр шиг араасаа чирч явдаг нажид­тай хэцүү ажил боловч, тэрбум  төгрөгөөр сонгуулийн шоу­гаа хийчихдэг, ямар ч эрх мэд­лийг ард түмнээсээ худалдаад ав­чихаж болдог буянтай ажил.

Төр, түмнээс хул­гайл­­сан бүхнээ өөрийн болгож  дөн­гөдөг далдын их хүч чадал­дагуулж байдгаараа аргагүй л шороо хөдөлгөөд гэлдэрч  яваа хүн болгоны арааны шүлсийг асга­руулсан шидэт алба.

Харин улстөрч  болж, төрд алба хаших эрхийг ямар  гээчийн “баян бөгөөд буянтай” эрхмүүд эдлээд байгаа нь энэ цаг үеийн хамгийн учир нь олддоггүй толгойны өвчин билээ. Монгол улсын иргэн  бүрт “Бид бүхний дээр  76 далдыг хардаг далай лам, аргагүй л хий нь  гарсан данагар сайхан улстөрчид өдөр шөнөгүй хууль батлаад, Монгол орны  маргаашийн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал зүтгэж  яваа” гэсэн өхөөрдөм хөөрхөн ойлголт байдаг л даа.

Харин нөгөө хий нь гарсан, цагаан цаас шиг буртаггүй сайхан улстөрчид маань сүүлийн жилүүдэд улам л олон өнгө төрхтэй болж  жинхэнэ холион бантангийн эзэд болцгоочихлоо. Одоогийн 76 товарищ дотор “хэлд ороогүй  унтаахай, хөлд ч сайн ороогүй хөлчүүхэн  баагий”-нууд захаас аваад л гэмгүй  царайлаад сууцгааж байна.За тэгээд “гүндүүгүй сайхан монгол бөх, гүйлгээ ухаантай тамхи, спиртийн наймаачид, аймаг, дүүргийнхээ татаасын мөнгийг аргалж, гувчуулсаар  архайж, дархайт­лаа баяжигсад гээд “инээмт­гий хүн”-ий баг зүүсэн эрхмүүд ч бий.

УИХ-ын чуулганы танхимд үзэгдсэн болж, эвшээлгэн сууж байснаа тун удалгүй годхийн гарч, өрөөн­дөө ороод хавьтсан бүхэнд үнэ­тэй чамин Виски задлан улаа бутарч суудаг “нүнжигтэй” баячууд ч  байгаа. “Мэргэшсэн парламентч” цол гуншин­тай, 4-5 удаа УИХ-ын ги­шүүний “шидэт олбог”-ноос ховхор­чихолгүй  сууцгааж байгаа  өвгөд, хөг­шид хэд байгаа.

Мэргэшсэн пар­ламентч өвгөдийн маань түрүүч нь гэзэг үсээ ургуулж  сур  гөрөөлөн  сүлжиж эхэлсэн нь жинхэнэ “төрийн хар хүн” болж байгаагийн  бодит нотолгоо гэнэ лээ.Гөрөөлөн сүлжсэн гэзэг  үсээ намжиртайхан шувтарч, хойш нь хаянгаа хэзээний зэхээстэй хөөргөө гарынхаа алганд бөмбөрүүлж, “цагаан өвгөн” шиг бувар, бавар тамхилах нь донжтой.

Энэ жилээс эрхэм гишүүн гэгдсэн ч УИХ-ын улаан модон суудлынх ньхий гарах байтугай агшин хором алдалгүй ордны хонгилоор холхиж, телевизийн дуран харагдвал гүйн очиж,  гэгээн дүрээ түмэн олондоо тольдуулах хорхой нь дарагдах яагаа ч үгүй хэдэн нөхөр бас бий. Сүүлийн үед манай  улстөрчид “Монгол төрийн бодлогод  “Эхийн эрхт ёс” тун ч муухай алдагдаж,  Өүлэн эх,Мандухай хатны энэ цаг үеийн амилсан дүрүүд хэтэрхий цөө­хөн байна” хэмээн наашаа харан уйлал­даж, цаашаа харан жуу­малзац­гаасаар есөн бүсгүйг дундаа суулгаж аваад амсхийсэн.

Саяхан л УИХ-ын  хуралдааны танхимыг урдаас нь хойш нь шүүгээд үзэхэд арай дэндүү гэмээр “хар юмнууд”-ын дарангуйлал тогтсон газар байлаа.Хэнтий зүгээс хэд дахин сонгогдсон  нэгэн  л  монгол  ахайтны  айхавтар сүрхий хувцсаа өмсөн,  хааяа нэг заларч  ирдгийг нь эс тооцвол ёстой л  “100 ямаанд 60 ухна”-ын эвэр сэрийлдэж, их бага дуугаар тургилаад тун ч эвгүй  байсан даа.

Гурван жил гаруй “ханцуй дотроо наймаалцсан Сонгуулийн тухай хуулиа эрхэм улстөрчид маань өлгийдөн авснаар өнөөдөр “ 60 хар”-ын дунд есөн цагаан тормолзож суугаа нь аштай юу. Сонгуулийн тухай хуульд УИХ-д суух “Эхийн эрхт ёсны” квотыг 20-оос доошгүй хувь байхаар тусгасан.Гэхдээ энэ нь УИХ-ын 76 гишүүний  15-16 нь Өүлэн эх, Мандухай цэцэн хатан байна гэсэн үг биш л дээ.  Одоо есүүлээ байгаа торомгорууд тун удахгүй 11-үүлээ болох зам нээгдээд байгаа нь 76-гийн тухай дуусдаггүй яриа арай жаахан эмэгтэйлэг болохын дохио.

Ишиг эврээ ургахаар эхийгээ….

Монголд улстөрч гэгдэх  “шидэт” зөөлөн суудалд насаараа бүү­­вэйлэгдэн суух  хамгийн хялбар, боломж­­той арга бол “удмаа дагаж улс­­төрч” болох л байгаа юм. Ийм жишээ ёстой  захаас аваад л байж байна. “Саарал ордон”-ы булан тохой, коридор бүрээр нисч яваа улс­төрчдийн тухай хов жив, явган яриа үүнийг хамгийн сайн гэрчлээд өгнө.

Төрийн албанд  гайгүйхэн  зүтгэж байгаад цаг бусаар хорвоог орхисон эцэг, ах, дүүгийнхээ буянаар өнөөдөр малилз­тал инээчихээд “хууль зохиож” яваа эрхмүүд олон.
Сайн хүний нэрийг хэд дахиад ч худалдаад идэж болдгийн сонгодог жишээ Монголын улстөрд хангалттай  бий. Сүүлийн үед эцэг эхийнхээ, ухаж, зөөж, хураасан буяныг баруун солгойгүй цацаж, “улстөрч” бологсдын араас дараагийн ээлжинд хоолонд орохоор ээлжээ хүлээгсэд шөнийн од шиг л тодрох боллоо.

Улстөрийн халуун тогоонд хошуугаа дүрэхээр  сэрүүн  зүүдлээд унтаж чадахаа больсон “шар завжтай ангаа­хай­нууд” орон нутгийн сон­гуулиар ил гарч, өөрсдийгөө гололгүй  цээ­жээ дэлдэцгээсэн нь инээдтэй хэр­нээ эмгэнэлтэй байсан.Бараг л гэр бүлээ­рээ улстөрч болцгоолоо шүү дээ. Шинэ монголчуудын тэргүүн эгнээнд нэг их “номтой” хүү,бас нэг нисдэг тэрэг хөлөглөөд  газар буухаа  больсон залуу, за тэгээд байсхийгээд л хурдны морь дагаж гүйгээд байдаг хөл хөнгөнтэй нэгэн гээд тун ч олон эрхмийн нэр цохиж явсан цаг саяхан.

Тэгвэл өнөөдөр дунд сургуулийн менежер, лангуу түрээслэгч, бие хамгаалагч, жолооч, зочид буудлын ресепшн зэрэг шинэ залуу, шилдэг улстөрчид тодрон гарч Монголын улстөрд цахиур хагалах гэж байна. Зарим нэг шинэ, шилдэг залуу улстөрчид “Орон нутгийн сонгуульд онхолдсон ч өөрийн хөрөнгөөр дүүргээ Сөүлийн Ганнам дүүрэг шиг болгож байгаад дараагийн УИХ-ын сонгуульд үзэж тарна даа” хэмээн нүдэндээ нулимстай шазуур зууж сууна.

Хөөрхийг бурхан ивээж, ганц өөрийнх нь халааснаас биш нам нь санхүүжүүлээд ч болтугай дүүрэгтээ ганц нэг сүүдрэвч, хоёр гурван сандал ч хамаагүй хийлгээд тавих байлгүй дээ. Удмаа дагаж улстөрч болохыг мөрөөдөгсдийн нэрсийг жагсаавал хараа гүйцэхгүй ч байж магад.За тэд нар ч яах вэ, бурхнаас зурсан зурлагатай хүмүүс.

Харин мешок үүрээд айлд хоноод явдаг нөхөр, тайзан дээр уйлаад суудаг уярамтгай нь дэндүү хүүхэн, орой үдэшгүй сүнстэй уулзаад явдаг  авгай, хээгүй нь дэндсэн барилгачин нөхдийн ирээдүй л жаахан бүрхэг байгаа. Уг нь удмаа дагаад жолооч, багш,слесарь, бөх болдог сайн цаг хэдхэн жилийн  өмнө л байсан юм даг.Одоо бол удмаа дагаж  уурхай бараадсанаас ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүдийн цүнхийг нь ч болтугай бариад, хажууд нь навсаганаж явахаа илүүд үздэг болсон цаг. Удам дамжсан улстөрчид цаагуур чинь дүүрэн л байна. Харин ард түмнийхээ аж амьдралыг хоромхон зуур ч болтугай гэрэлтүүлээд дуусах  ганц хүрз нүүрс ухаж гаргасан  хүн тэдний дунд байхгүй. Удам дагасан улстөрчид Монголын ард түмэнд гялайж гялтайх өгөөжөө хайрлахыг хүлээж сууснаас  Улаанбаатарын утааг багасгах арга боломжийг  их багагүй хайцгаасан нь дээр.

Монголын улстөрд шургалаад орчих санаатай өдрийн бодол, шөний зүүд болж яваа “ангаахай”-нууд улстөрч гэдэг үгний учрыг  баримжаагаар ч болтугай тунгааж, гаргалгааг нь  жаахан ч гэсэн дөхүүлж  ойлгоод сурчих хэрэгтэй. Нүүрс, алт ухаж,  хил давуулан зөөснөөр “шилдэг залуу улстөрч” болчихдоггүй. Төгсөх нь байтугай барааг нь  ч хараагүй сургуулийнхаа  дипломыг худалдан авч, намтар түүхээ зохиож бичсэнээр “Оны онцлох залуу улстөрч” болдог нь манайхаас өөр хаана ч байдаггүй инээдэмт эмгэнэл билээ.

Урьд  “Удмаа дагаад тэмээчин болно ” хэмээх сайхан дуу байв даа. Одоо бол  “удмаа  дагаж,  улстөрч болно доо, би” хэмээн бархиралдах болж дээ. Гэхдээ удмаа дагахаар  л  улстөрч болчихоод байдаггүй нь гашуун ч гэсэн үнэн билээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 27, 2012 12:02:27 pm )

    ene dalan zurgaa dotor gants 2 gaigui turiin har hun bga baihaa ter useeree turiin har hun boloh gej oroldohoos eluu uil hudlul ajillagaa alga bna sh uude yag l onoj bichsen bna da huurhii

  • Anonymous (November 27, 2012 1:44:35 pm )

    зөв сэдэв бичсэн байгаа. Удмаа дагаж улс төрч болсон баян айлын хүү О.Содбилэг нь гадаадад хар тамхичин байж байгаад л ирээд баруун солгойгүй мөнгө цацаж байгаад гишүүн болчихоод хэнэгч үгүй сууж байна даа хөөрхий

  • Anonymous (November 27, 2012 6:52:21 pm )

    НАМГЭДЭГ БАЙГУУЛАГ ЛУЙВАРЧАДЫН ҮҮР БОЛОЖ МӨНГӨӨР ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛИЙГ ЭЛДЭВ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАН НАРТ ХУДАЛДАЖ БАЙДАГ БАЙГУУЛАГ БОЛСОН
    НАМАД ЗУУ ЗУУН САЯ ТОГРОГ ТӨЛСӨН ХҮН СОНГУУЛД НЭР ДЭВШНЭ ЗАРИМ ТОМ ЛУЙВАРЧАД БОЛ НАМЫН НЭРЭЭР НЭР ДЭВШЭНЭ СОНГОГДОЖАВААД ЛУЙВАР ХИЙНЭ
    ҮҮНИЙ ТОД ШЭЖЭЭ БОЛ ОЮУНТОЛГОЙН ГЭРЭЭ ЭНЭ ГЭРЭЭГ ХЭРХЭН ХИЙСЭНИЙГ БҮХ ХҮН МЭДЛЭЭ ЭДИЙН ЗАСАГИЙН АЛУУРЧАН БА ТЭДНИЙ ГАР ХӨЛ УЯАНИЙ НОХОДООС ХАРЛАА ШҮҮ ДЭЭ
    МОНГОЛЧУУДИЙГ ИЙМ АРГААР ХУУРЧ ЧАДАХГҮЙ БАЯРЦОГТ МИНЬ

  • Anonymous (November 27, 2012 6:55:05 pm )

    НАМУУДИЙГ ЦӨМИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ДАХИН ШИНЭЭР ӨӨР МАЯГААР БИ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ХУУЧАН НЭРИЙГ ДАХИН АШГАЛАЖ БОЛОХГҮЙ

    НАМ ӨӨРИЙН ХӨРӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

antalya rent a car