antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2012 32 comments

АН, МАН хоёулаа “ялжээ”

нийтлэсэн Admin

СЕХ сонгуулийн дүнг эцэслэн зарлаагүй ч, АН ялж, МАН ялагдсан нь тодорхой болов.

Ардчиллаас хойш аймаг, дүүргүүдийн  50 хувьд ч ялж үзээгүйг нь бодвол АН үнэхээр хавтгайдаа ялсан ч юм шиг. Гэтэл ингэж  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газартайгаа хамт, хуулийн байгууллагуудын шууд болон шууд бус дэмжлэгтэйгээр сонгуульд орж байсан түүх АН-д урьд өмнө байсангүй. 1990 оноос хойш 1996 оныг эс тооцвол өнөөдрийнх шиг хэн байх нь хамаагүй, “бор халзан” хонь ч байсан АН-ынхныг дэмжсэн, үгүйлсэн дэмжлэг ард түмний дунд ийм өндөр хувьтай байгаагүй.Энд нэгэн зүйлийг тодотгоход ардчилсан үзэл санаа, АН хоёр бол өөр. Зөвхөн АН-д саналаа өгөх нь ардчиллыг дэмжигчийн шалгуур ерөөсөө биш.Зарим хүн үүнийг ялгаж салгадаггүй, АН-ынхан болохоор зориуд нэг болгож улстөр хийдэг. Монголчууд бүгдээрээ ардчиллыг, ардчилсан үзэл санааг  дэмждэг. Намуудыг аль нь ардчиллын дууч болж, ардчилсан үзэл санааг тээж, ардчилсан зарчмаар засаглаж чадах вэ гэдгээр  өрсөлддөг. Энэ удаа УИХ, орон нутгийн төвшинд АН толгой өндөр, тохой илүү ялахад  МАН-ын нэр хүндийн уналт, дотоод хуваагдал, ард түмний залхалт байсан ч, гол нь ардчиллын дээрх шалгуурууд нөлөөлсөн нь эргэлзээгүй. Харин эдгээр давуу байдал, хоёр хуваагдсан өрсөлдөгчийнх нь сул тал, 90 хувиар ялна гэсэн том зорилттой нь харьцуулбал тэгтлээ хавтгай  ялж чадаагүйгээ АН-ынхан ойлгох хэрэгтэй байх. Тэд дүүргүүдийн олонхид, хамгийн олон аймагт л яллаа. Дундговь, Төв, Булганы дүнг маргаантай гэж үзвэл аймгуудын олонхид ялж чадсангүй.Сонгуулийн газрын зурагт өнгөний өөрчлөлт гарч, 1990 оноос хойш мөнхийн улаан явсан Увс, Ховд, Баян-Өлгий \Өлгийд 1996 онд ардчиллынхан ялж байсан\ аймгууд цэнхэр болсон нь энэ сонгуулийн онцлог.Эдгээр ялалт дан ганц  АН-ын нэр хүндийг дагаж ирээгүй. Жишээ нь, хатуу сонголттой Увсынхан гүйцэтгэх засаглалын толгойд Ж.Батмөнх агснаас хойш гарч ирж байгаа нутгийн Ерөнхий сайдаа дэмжсэн тал бий л байх.Үүнээс илүү бодитой нь гэвэл УИХ-д сонгосон хоёр гишүүнийг нь буцааж татна гэж хууль шүүхээр байнга шалгаж, аймгийн Засаг дарга, Хурлын дарга хоёрыг нь барьж, бас суллаж, шоронд хорих гээд ч байгаа юмшиг үгүй ч юмшиг бүтэн жил аймгийгудирдлагагүй байлгах замаар МАН-аас залхаах улстөр явсан нь  Увсад АН ялахад илүүтэй нөлөөлсөн. Ховд бол тодорхой.МАН, АН гэхээсээ нэг хүний фактор илүү нөлөөллөө.УИХ-ын сонгуульд Ховдод МАН-ын буруу нэр дэвшүүлэлтийн үр дүн, үргэлжлэл нь орон нутгийн сонгуулиар АН-д ялалт болж ирлээ.Хэрвээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрөөсөө дутуу рейтингтэй сул хүн дагуулж явах гэж зүтгээгүй, МАН-ын Бага хурал энэ санааг нь дэмжээгүй бол Ш.Адьшаа бие дааж, дараа нь АН-ыг сонгохгүй байлаа. Үнэн, худлыг мэдэхгүй МАН-ын Бага хурлын үеэр нэр дэвших эрхээ аймгийн Засаг дарга Г.Нямдаваад алдсаныхаа дараа Ш.Адьшаа “би өнгөрсөн хугацаанд хувиасаа бараг хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа хийсэн. Одоо боллоо, би өөр замаар явна” гэж хэлээд гарсан гэдэг. Тэрхүү өөр замын эхнийх нь УИХ-ын сонгуулиар бие дааж МАН-ын саналыг хуваасан, хоёр дахь нь АН-д элсч сонгуулийг нь удирдан бүтэн 23 жил улаан явсан Ховдыг аймгаар нь цэнхэртүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, Ш.Адьшаагийн сонголт, өөр зам нь энэ удаа Ховдод АН-ыг ялахад нөлөөлсөн нь эргэлзээгүй.Мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй, миний дайсны дайсан бол миний найз гэдэг учраас л улстөрийг бохир гэдэг.Тийм учраас хууль зөрчөөгүй л бол яаж яласан нь биш, эцсийн дүндээ ялсан байх нь л чухал.АН ялсан нь өөрөө баримт, үйл явдал.

АН-ыг үргэлжийн дагадаг бас нэгэн том давуу тал энэ намд бий.Ахмадууд, бас гишүүнчлэл дэмжигчдээр дамжсан намын тогтмол рейтинг МАН-д байдаг бол АН-д байнгын ийм рейтинг байдаггүй.Гэхдээ ардчилал бол үргэлж АН-ын рейтинг болдгоороо тус нам МАН-аас хамаагүй давуутай, халаасны оноотой явдаг.Ардчилал дээр ардчиллын лидерүүдийн нэр хүнд нэмэгдэж байж намын рейтинг болон АН-д өмчлөгддөг. Жишээ нь өнгөрсөн хоёр сонгуульд “Ардчилал+ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж+Э.Бат-Үүл= АН-ын рейтинг” болж байв. Гэтэл энэ боломжоо АН ашиглаж чадсан уу, үгүй юү гэдэг бас л асуулт.

Харин санасан хэмжээ, байгаа эдгээр боломжиндоо таарсан ялалт авч чадаагүйд янз бүрийн л шалтгаан бий байх. Үүнээс хамгийн бодитой нь сайд нарын албыг фракцуудын тохиролцоогоор хуваасан шигээ аймаг, дүүргүүдийг зохион байгуулалттайгаар мөн л  фракцууддаа өмчилж хуваарилсан юмшиг нэр дэвшүүлэлт нь гол алдаа байсан болов уу. Басхүү АН бол 1990 оны ардчилсан хувьсгалд оролцсон хэдхэн хүн, тэднийг л тойрсон хүрээллээс хальж,  шинэ, залуу хүмүүсийг “талбайд тоглогч”-оор гаргаж ирэх болсон нь нэр дэвшүүлэх үеийн боловсон хүчний дутагдлаас харагдлаа.

Орон нутгийн 23 жилийн ноёрхолтой нь харьцуулбал МАН энэ удаа навс ялагджээ.Тэгэхдээ бүхэл бүтэн төрийн \Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль шүүхийнхэн\ машины эсрэг бүлэггүй, дотроо хоёр хуваагдсан нам өрсөлдөж ийм хэмжээний амжилт үзүүлсэн нь бас ч чамлахаагүй ч юмшиг.Яагаад гэвэл урьд өмнө МАН-ыг төрийн машины залуур дээр сууж байхад АН ийм амжилт үзүүлж байгаагүй юм.Тэгэхээр МАН-ын инерц нь арай илүү, МАН хуваагдавч АН-ын дайтай гэдэг нь үнэний ортой бололтой.Үргэлжийн улаан байдаг аймгуудаа алдаж эхэлсэн нь МАН-ын энэ удаагийн ялагдлын хамгийн том хохирол.УИХ-д бүлгээ байгуулж чадаагүй, Засгийн газрын томилгоонууд дээр байр сууриа илэрхийлэн улстөр хийж чадаагүй, сонгуулийн дараахь халаа сэлгээний үеэр гишүүдийнхээ ажлын байр, эрх ашгийг хамгаалж чадаагүй зэрэг нь МАН энэ удаа гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдахад хүргэсэн.Өөрөөр хэлбэл, МАН-ынхан хэт унхиагүй, УИХ-ын сонгуулийн ялагдлын шоокноосоо бүрэн гараагүй, намын шинэчлэл удирдлагын төвшинд хэдэн хүний байрын солих төдийгөөр зогссон зэрэг нь ялагдлын бас нэгэн шалтгаан.Сонгуулийн PR дээр ч шинэчлэл гараагүй.АН МАН-ынх шиг засаглах гэдэг бол МАН нь сэтгэлгээний хувьд АН-ыг дуурайж, араас нь дагаж явдаг нь энэ сонгуулиар бүр тод харагдав. Тэгэхдээ МАН ялагдсан нь үнэн боловч, байгаа боломжийнхоо хэмжээнд оролцсон эсэх, намын рейтинг нь УИХ-ын сонгуулийн үеийнхээс өссөн үү, буурсан уу гэдэг нь СЕХ-ны дүнгийн дараа яригдах байх. Яагаад гэвэл тэд эрх баригч биш шүү дээ.Бас энэ сонгуульд ялах гэж, эрх баригч болох гэж оролцоогүй нь сонгуулийн гол урианаас нь харагддаг.Тэд буюу МАН-ынхан “Түмнээ түшиж, төрөө хяная” гэдэг гол уриан дор орон нутгийн сонгуульд орсон.“Түмнээ түшнэ” гэдэг хэнд ч ойлгомжтой.Харин “Төрөө хянана” гэдэг бол цөөнх болно оо л гэсэн үг.Үгийн утгаараа ч, улстөрийн ойлголтоор ч “хянах” гэдэг нь цөөнхийн, “ялах” нь олонхи болж засаглалхыг хэлнэ.Цөөнх байж засаглахгүйтэй адил олонхи өөрийгөө хянахгүй шүү дээ.Энэ утгаар нь үзвэл МАН харин ч зорилгоосоо даваад арваад аймагт олонхийн суудал авч засаглахаар болжээ.Харин “хянах” сонгуулийн зорилго, мөрийн хөтөлбөрөө тэдгээр аймагт яаж хэрэгжүүлэх юм бүү мэд.МАН-ын зарим гишүүн нам ялагдлаа гэж нэлээд бухимдуу яваа сурагтай.Энэ нь очих газраа зөв тодорхойлоогүй байж замдаа төөрчихлөө гэж бухимдаад байгаатай л адил юм. Эс бөгөөс тэд арав гаруй аймагт олонхи болж төрийг хянах эрхээ алдсанаа ялагдал гэж бухимдаад байгаа юм  болов уу даа.

Миний хувьд 1997 оноос хойшхи сонгуулиудыг мэдэх, гадарлах юм.Харин ингэж эхнээсээ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн уриа дэвшүүлж орж байсан намыг мэдэхгүй юм.Эсвэл хариуцлагыг АН-д дангаар нь үүрүүлэхийг уриалсан улстөрийн соёл байсан юм уу.Монгол Улс нэгдмэл улс, нэг төртэй ч орон нутаг бие даасан удирдлагатай.УИХ ч ганцаараа төр биш. Тийм учраас орон нутагт  эрх барьж байж УИХ-д хянах цөөнхийн үүргээ хэрэгжүүлнэ гэж байхгүй.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол бас түүхэнд байгаагүй  happy сонгууль боллоо. Яагаад гэвэл дэвшүүлсэн уриа, сонгуулийн зорилгодоо хүрнэ гэдэг бол ялалт.Тэгэхээр энэ удаагийн сонгууль бол АН, МАН хоёулаа ялсан сонгууль боллоо гэмээр. Яагаад гэвэл АН бүр олуулаа болох зорилгоо биелүүлсэн,  МАН-ын ч хамгийн олон аймагт “төрөө хянах” эрхээ авлаа. Мэдээж, аливаа сонгууль бүрийн ялагч нь ард түмэн. Хамгийн гол нь таны миний саналыг яг өгснөөр нь зөв тоолсон бол шүү дээ. Харин өрсөлдөгч гол хоёр улстөрийн хүчнүүд сонгуулиар дэвшүүлсэн зорилгодоо хамтаараа хүрч хоёулаа ялагч болж байсан ийм сонгууль урьд өмнө Монголд лав байсангүй. Дэлхийд харин мэдэхгүй юм.

Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Anonymous (November 26, 2012 12:56:16 pm )

    МАН хаха ялагдчихаад юу гэж эндүүрээд байнаа

  • Anonymous (November 26, 2012 1:05:42 pm )

    AH-iinhan tegj l baig. manaihan ch songosniihoo gaig udahgui uur ni dee

  • Anonymous (November 26, 2012 1:16:09 pm )

    Hangiin sain uls turch Bayariin helsen ug shuu de MAHN huvaagdsan ch AN DAATAI ULDENE GEJ an NEG ZUILIIG OILGKHGUI BGA UMDAGAA an HUVAAAGDVAL UY ULDEH VE GEJ man NAM ERUUSUU YALAGDAAGUI BHGUI UY AN IIN DAITAI ULDEJ CHADSAN GESEN UG

  • Anonymous (November 26, 2012 1:26:21 pm )

    undesnii box shigee 2-ulaa devej tenegtdeg bna sh dee malnuud chin

  • Anonymous (November 26, 2012 2:20:10 pm )

    man boli boli

  • Anonymous (November 26, 2012 2:37:16 pm )

    Багануур МАН ЯЛЧИХААД БАЙХАД Алтанхуяг АН ялсан гэж эргүүтээд байх юм өрөвдөлтэй ч эрдээ Баттулгын шээсийг долоодог гөлөг

  • Anonymous (November 26, 2012 3:38:27 pm )

    ineedtei yumaa ardchilsan namin humuus huuramch diplomtoi bolovson huchnuud geed bgaa nohduud ni yamarch medleg bolovsrolgui nohduud yaj uls ornoo avch yavah yum be iim humuus ardiin nam luivarchidaar duuren bsan ch gesen arai deer bga bhgui yu yadaad bolovson huchnuud ni medleg chadvartail bga bhgui yu saynii songuuliar garch irsen zarim nohdiig sudlaad uzvel eo eo liprchen hun huuramch diplom avaad magistrt suraad l devsheed garaad irsen bga bhgui yu sudalgaa hiigeech

  • Anonymous (November 26, 2012 3:54:58 pm )

    Сайн бичсэн байна аа. Байгаа байгаагаар нь сайн дүгнэлт өгч ээ. Манай улс төрийн хүчнүүд ийм л байгаа, алдаа оноог нь дажгүй гаргасан, уншсан хүн юм бодохоор л байна. Харин нөгөө хэд нь унших болов ууь ойлгохыг хүсэх болов уу….

  • Anonymous (November 26, 2012 4:12:19 pm )

    яг ийм л явдал болсныг АНыхан ерөөсөө ойлгохгүй ойлгохыг хүсэхч үхгүй муйхарлаад байгаад л гол учир оршино бодитой сайхан дүгнэлт хийжээ

  • Anonymous (November 26, 2012 4:32:38 pm )

    undesnii box shigee 2-ulaa devej tenegtdeg bna sh dee malnuud chin яаж ингэж онож хэлэв гайхалтай

  • Anonymous (November 26, 2012 5:25:05 pm )

    haad mashin chin hudlaa

  • Anonymous (November 26, 2012 5:38:46 pm )

    Гарцаагүй үнэн бол Цахим машины Луйвар, хавтгай ялж харагдаач.

  • Anonymous (November 26, 2012 6:19:25 pm )

    Áè ýíý óäàà ÀÍûã äýìæëýý.Ãýõäýý ÀÍûõàí òýíýã õ¿¿õýä øèã öýýæäýý äýëäýõýý áîëü.
    Õàâòãàé ÿëëàà,îëóóëàà ÿëëàà ãýýä ë áàéñàí õààíà áàéíà ÷¿¿ ÷àéìàà ÿëñàí áîë÷èõîîä îíãèðîî õ¿¿õýä øèã ìàíãàðòààä áàéõ þì.Èéì áîëîõîîð ÷èíü á¿ðýí óòãààðàà õàâòãàé ÿëàõã¿é áàéãàà þì.Äàðóó áàé.

  • Anonymous (November 26, 2012 6:22:28 pm )

    Санал хураах цахим машины луйвар сонгуулийн дүнд нөлөөөлсөнд эргэлзэхгүй байна.

  • Anonymous (November 26, 2012 6:24:02 pm )

    ялагдаж сур за ,,,дандаа та нар ялах ёстой юу ,,коммунистууд мөхөл рүүгээ марш

  • Anonymous (November 26, 2012 7:45:54 pm )

    ene arai bishee sejigtei bna ene mashin AN namiinh ni batlagdaad bna daa ingej bolohguishd ard tumnee huurj hanahgui bna uu ene elbegdorjguai???????????

  • Anonymous (November 26, 2012 7:51:05 pm )

    mongolchuudaa ingej luivarduulahaa bolii tegehuu? ene toriin udirdalguud gadniihantai niileed bidnii mongiig huraaj hanahgui bna shdee odoo udahgui amidarah gazargui bolgoh bh shuu odoo neg yum bodoj olj edniig buulgah heregtei bugdiin zaluu ireeduid mgliin toloo gesen hunee gargah heregtei bna nam hamaagui ok.

  • Anonymous (November 26, 2012 8:11:54 pm )

    ЁОЁ, ЭНЭ СОНГУУЛЬ ГЭДЭГ ЛУЙВАР ЯАСАН ДУУСДГҮЙ ЮМ БЭ, АН, МАН, бас бусад НАМ ЭВСЭЛ ЯРЬЖ УЛС ТӨРИЙН ХУВАЛДААН ХИЙСЭН УХААНТНУУДААС ЗАЛХАЖ БАЙНА, МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛМАРУУД.

  • Anonymous (November 26, 2012 9:18:26 pm )

    Ардчилалын салхины үнэр ард түмэндээ ариа ойр үнэртэж байна шүү .Цаг өөр болжээ ард түмэн Арчиллыг сонгожээ энэ цагийг хичнээн их хүлээвдээ .Урд сонгуулуудад саналаа луйвардуулдаг байж шудрага сонгууль сайхан байна 7сарын нэгэн олон хүний амь цусны үнэ цэнээр олдсон шудрага сонгууль

  • Anonymous (November 26, 2012 10:11:13 pm )

    an man 2 yaljee. ard tumen maani yalagdjee

  • Anonymous (November 26, 2012 11:38:14 pm )

    AH MAH 2 YALJ ARD TYMEN YALAGDAJEE GEJ YASAN YNEN HELVEE? MAH-AH LUIVAR DAGUULSAAR MAHAH TATUULSAAR SYYLDEE SONGUUL’D BYYR ARD TYMNEE HYRTEL YALAAD SONGUULIIN SANAL ZYGEER L NAIRUULJ YANZLAAD AVCHIHDAG BOLLOO!

  • Anonymous (November 26, 2012 11:42:23 pm )

    MAHAH MONGOLD MIN YRGELJILSEER BAIGAA HOINO ENE 2 HAM NERTEI LUIVARCHID ARD TYMNII CH OROLTSOOGYIGEER SONGUUL’D HAMT YALDAG BOLSON BN

  • Anonymous (November 27, 2012 12:21:00 am )

    AN neg bishee. AN-iig tsaashid demjihgui. Uls ornoo huvaaj, busdiig ushtun daisan met uzej baigaa ni durgui hurgej baina.

  • Anonymous (November 27, 2012 6:10:30 am )

    Могой гурав тасравч гүрвэлээс том Монгол гурав тасравч Францаас том гэж энэ дээ

  • Anonymous (November 27, 2012 7:54:25 am )

    Udahgvi ene songuuliin gaig mongolchuud vvrendee hezee neg nvdee neej zow alham hiih yum bol burhan mini gej yan da

  • Anonymous (November 27, 2012 7:57:06 am )

    Tsaishid an iig demjihgvi ene nam udahgvi mongoliig duusgan odoonoos il tod bolj bid yu hiichiv de

  • Anonymous (November 27, 2012 9:50:57 am )

    АН МАН-аараа талцаж сонгуулиар алалцаж албан тушаалаар уралцаж хөдөө хотгүй апу-даж охид хүүхнүүд янхандаж хүн бүр тэмбүүдэж амны үг нь хараалдаж улс орон нэг л унасан шинжтэй байх юм.

  • Anonymous (November 27, 2012 1:28:11 pm )

    MAN tahimaa ug l duu. Bur surchihjee muusain kommunistuud

  • Anonymous (November 27, 2012 3:34:42 pm )

    AN ajlaa xii l de. xii xooson ner toriin xoinoos xuutsulduj, ard tumniig ZALXAAJ baina shu

  • Anonymous (November 27, 2012 3:37:08 pm )

    AN SETGELGEEGEE OORCHLOX BOLJ. ARD TUMEN TENEG BISH SHU.HOOSON REKLAM XEREGGUI!

  • Anonymous (November 27, 2012 8:20:16 pm )

    дарханынхаа даргыг солиоч тэгвэл ан гарна шүү дээ дарханд. Энэ бол дарга биш ээ чадалтай мэдлэгтэй боловсролтой даргатай болгооч тэгсэн бол дарханчууд хэзээ ч ганбаатар болоод ман-г энэ насандаа ч сонгохгүй гэдэгт баталгаатай хэлж чадна. Энэ дарга шүү юм нь сонгууль болохоор л телезээр гарч ирээд тэнэг тэнэг юм яриад нэр хүндээ унагаж орхино.Ийм том байж тийм муу боловсрол нимгэн хүндтэй олигтой ч ярьж чадахгүй даргатай байх гэж ан-ын нэр хүндийг навс унагаж байгаа дарга даа хэдэн ч сонгуульд бүтэлгүйтэв

  • Anonymous (November 28, 2012 8:54:30 am )

    gaduur ene udaa AN-d itgel uzuuleed uzie gej ard tumen yarij bna gedeg bor shuvuu ali ert jirgeed ehelsen bsan.bi uuruu ene udaagiin songuuld ner devshij oroltsloo.AN-d yalagdsan gej gomdoj buhimdsan yum alga, MAN-d yalagdaaguigees hoish. Magadgui nad shig bodoltoi olon hun bgaa gedegt itgeltei bna.Hun ene horvood neg l amdarna,tiim bhoor ungursniig bodoj buhimdaad bval alsdaa yah bilee.Zarim zuiliig ter chigt n orhih heregtei met sanagddag.Songuuliin daraa bid amdarsaar baina,tiimees ene 4-n jil AN yuu hiihiig hartsgaaj baiya.Ard tumen teneg bish bhoor hugshin zaluugui neg yum bodson baij taarna,tsag hugatsaa hurdan,neg l medehed daraagiin songuuli hayand irne.Odoo tegj yalsan, ingesen gej taltsaad nemergui bmaar,hen negendee bolomj olgoj uzej bna gej sanaj baitsgaaya.AN harin genet bayajigchiin ulgereer ah duusee deesh tataad bgaa n jaahan tiimhen,gevch bas yalsan uls erhee edlej bgaa n ene baih geed evlerch suuna.Zaluuchuud maani uhaantai shan bolj bgaa bhoor ene 4n jil harj ajiglaad yamar songolt hiisnee dugnej dahin aldaa gargahgui gej naidah l uldlee.

antalya rent a car