antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2012 5 comments

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН АНИР

нийтлэсэн Admin

Дөрвөн жилд нэг удаа болдог УИХын сонгууль Орон нутгийн ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг араасаа дагуулдаг онцлогтой. Өндөрлөж амжаагүй Орон нутгийн ИТХ-ын сонгууль ирэх онд явагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээг дагуулах нь. Ерөнхийлөгчийн сонгуульд дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн өрсөлдөх боломжтой. Ирэх оны сонгуулийг ажиглагчид өмнөх сонгуулиудаас сонирхолтой болно гэж дүгнэж байгаа. Сонгуульд МАН, АН, МАХН-ын нэр дэвшигчид гол өрсөлдөгч байх нь тодорхой болов уу. Тэдгээр намаас ямар хүмүүс нэр дэвших боломжтойг тандах гээд үзье. Эрх баригч АН-д Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бэлтгэж буй гурван улстөрч бий гэсэн таамаг байна.

Ц.Элбэгдорж: 2009 оны Ерөнхийл өгчийн сонгуулиар Н.Энхбаярыг ялж өнөөгийн Монголын улс төр дэх гол фигур, өнгөнд гарч ирсэн лидер улстөрч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Улс төрийн ардчилал, нийгмийн ардчиллыг хослуулах, шударга ёсыг төлөвшүүлэх чиглэлээр хийсэн ажлыг нь олон нийт үнэлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржид дахин нэг удаа нэр дэвшин сонгогдох эрх нээлттэй. Тиймээс дахин даага хөтлөх бодол бий нь тодорхой. Ажиглагчид түүнийг Ерөнхийлөгч болсноосоо хойш үйл ажиллагаагаа АН-ыг дэмжихэд зориулсан. Авлигатай тэмцэх газар, Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагыг өөрийн гар хөл болгосон, хэт нэг талыг барьсан гэж шүүмжилж байгаа. Гэхдээ МАН-аас С.Баяр дэвшихгүй бол тэр Ерөнхийлөгчийн сунгаанд ялах нь үндсэндээ тодорхой болов уу.

Э.Бат-ҮҮл: Ц.Элбэгдоржтой эн тэнцүү үзчих хүн байхгүй мэт боловч түүнд төвөг учруулах хүн нь АН-ын гадна талд биш дотор нь байх магадлалтай. Тэр нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат- Үүл. Өөрийгөө олон нийтэд сурталчлах ажлыг Ц.Элбэгдоржоос дутуугүй хийж байгаа. АН хотыг удирдаж эхэлснээсээ хойш хийсэн ажил, хэлсэн үг, баримталсан бодлого нь түүнийг тун эергээр харуулж, аравдугаар сард хийсэн судалгаагаар ТОП-10 улстөрчийг тэргүүлж эхэлсэн сураг байна. “Сант марал” сангийн энэ судалгааг олон нийтэд зарлаагүй гэж санд ажилладаг эх сурвалж мэдээлэв. Хэрвээ энэ үнэн бол Ц.Элбэгдорж жийрхэхээс аргагүй. Уг нь түүнд Улсын баатар цол олгож, хот руу хийсэн нь энэ өрсөлдөөнийг эртнээс таамагласан Элбэг хүүгийн нүүдэл байсан байх магадлалтай. Гэвч Үүл тоглоомноос гараагүй шүү гэдгээ ил шулуухан мэдэгдсэн сураг бий. Нөгөө талаар яг өнөөдөр тус намд Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн марафон эхэлбэл Э.Бат-Үүл олонхийн дэмжлэг авах дүр зураг ил харагдаж байгаа юм. Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийг толгойлж оролцон, ялалт байгуулсан хүч нөлөөндөө итгэж эрдсэн Э.Бат-Үүл өрсөлдөгчдөө “Энэ удаа чи биш би” гэж хэлэх зүрхтэй болчихсон яваа нь үнэн болов уу. Гэхдээ 2013 оны хавар болтол байдал хаашаа ч эргэж мэднэ. Э.Бат- Үүлийн рейтинг байнга өндөр байна гэдэгт итгэх аргагүй. Хот хуучин, Э.Бат-Үүл шинэ, өвөл, хавар ужиг билээ.

З.Энхболд : УИХ-ын даргыг Ерөнхийл өгчийн сонгуульд хүч үзэх магадлалтай улст өрчдийн нэг гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байгаа. Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ намынхандаа амар биш хүн гэдгээ удаа дараа харуулж, хэрэгтэй үед хүч нөлөөг өөртөө цуглуулж чаддаг, бусдын өө сэвийг олж, өөрт баймгүй хүчээр нударчихдаг чадвартай, сүрхий зуумхай энэ эрд Ц.Элбэгдоржтой сөргөлдөх шалтгаан бий. Түүнийг АН-ын тамгыг шүүрэх боломж бүрд нь Элбэгээ саад болсон билээ. Одоо УИХ-ын даргын тамгыг атгаж суугаа З.Энхболд УИХ-ын даргаас Ерөнхийлөгч болон дэвшсэн Н.Энхбаярын жишээг давтан сонгуульд өрсөлдөх боломж хүлээгээд сууж байгаа гэх. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус намын дотор Ц.Элбэгдорж, З.Энхболд гэсэн хоёр хувилбар яригдвал намынх нь нөхөд самар цөмөхөөс жийрхэж УИХ-ын даргыг дэмжинэ. Харин З.Энхболд нэрээ татахад хүрвэл Ц.Элбэгдоржийг биш Э.Бат-Үүлийг дэмжих нөхцөл бүрдэнэ хэмээн намын нөхөд нь дүгнэж байна.


Олныг дагуулж, өнгөлөх лидергүй болтлоо суларсан хэмээн шүүмжүүлж буй МАН-аас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших бол гэсэн асуулт олны сонирхлыг татаж байгаа. Сул суурин дундаас босоод ирэх хамгийн боломжтой хувилбар, ялагдсан ч нэг их гундчихгүй байх хөрс дэвсгэртэй М.Энхболд энэ сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн сураг сонсогдов. Харин ажиглагчид С.Баярыг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАНын гол лидер гэж дүгнэж байсан ч тэрбээр МАН-ын даргын ажлаа өгчихөөд улс төрөөс чимээгүйхэн холдчихсон юм. Өрсөлдөхгүй болов уу гэж өөрөө мэдэгдсэн удаатай. Бас биеийн байдал нь тийм ч сайнгүй байгаа.

Ө.Энхтүвшин: МАН намын дарга Ө.Энхтүвшингээ сойх магадлалтай. Сонгуульд ялагдсан хүнд үед намын ажлыг нуруундаа үүрсэн Ө.Энхтүвшин зөөлөн зантай хүн. Гэхдээ их улс төрд 20 гаруй жил зүтгэж, намын хариуцлагатай албыг хашиж явсан арвин туршлага түүнд бий. Прагматик хандлага, чигээрээ зан нь амжилт дагуулах магадлалтай.

У.ХҮрэлсүх: УИХын гишүүнээс татгалзан, олны анхаарлыг өөртөө татаж, оньсого таавар үүсгэж, шуугиан тарьсан У.Хүрэлсүх 2013 онд 45 нас хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нь нээгдэх юм. Түүний УИХ-ын гишүүнээс татгалзахдаа хэлсэн “Би эргэж ирнэ” гэсэн үгийг эргэн санахад илүүдэхгүй. Намынхан нь С.Баяраас хойш түүний үгийг түлхүү сонсдог болсон бөгөөд энэ хэрээр намдаа нөлөөгөө хадгалсаар байх биз. Бас түүний ард МАН-ын залуучуудын арми тэр чигээрээ жагсаж байгаа. Тодорхой шалтгаан бий ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базаахаар нуувчинд орсон байхыг үгүйсгэх аргагүй.

Ц .Нямдорж : МАН-ын урдаа барьдаг улстөрчдийн нэг Ц.Нямдоржийг сонгуульд хүч үзэх бодол битүүхэн тээж яваа гэж ажиглагчид үзэж байна. З.Энхболдын адил хүмүүс түүнээс жийрхдэг. Ц.Нямдорж өрсөлдвөл тийм ч амар буугаад өгчих хүн биш. Харин өөрийг нь дэмжих хандлага нам дотор нь суларсан. Шинэчлэл ярьсан залуус уулзалт, хуралд түүнийг чөлөөтэй шүүмжилж, үндсэндээ үе чинь өнгөрч байгаа гэсэн хандлагыг илт цухуйлгах болсон аж. Энэ хандлага цааш хүрээгээ тэлбэл тэр олонхийн дэмжлэг авч чадахгүйд хүрч болзошгүй. Тиймээс тэр нөхцөл байдлыг тооцож шийдвэрээ гаргах биз ээ.

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ерөнхийл өгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзах юмгүй гэж мэдэгдсэн сураг байна. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг аваргын дотор Ерөнхийлөгчийн суудал харагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нам дотроо олонхийн дэмжлэг авахад хүнд байх болов уу. Хэрвээ Ө.Энхтүвшин нэр дэвших сонирхолгүй, С.Баяр, У.Хүрэлсүх нар өрсөлдөхгүй гэвэл байж болох л хувилбар.


Улс төрийн гурав дахь хүчний орон зайг эзэлж байгаа МАХН “Ерөнхийлөгч-2013” марафонд оролцож таарна. Н.Энхбаярт энэ удаа дахин нэр дэвших сонирхол бий ч Улсын дээд шүүх хэргийг хэрхэн шийдэхээс өрсөлдөөнд оролцох эсэхээ тодорхойлох болно. Ер нь бол түүний улс төр дэх оролцооны үүд 2013 оны сонгуулиас хойш л нээгдэх биз ээ. Энэ тохиолдолд МАХН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарт үзээд алдах боломж нээгдэж байгаа. Гэвч Шадар сайд Б.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар сонгуулийн өрсөлдөөнд оролцохоор бэлтгэж байгаа тухай яриа чих дэлсэв.

Д.Тэрбишдагва: Н.Энхбаярын хамгийн ойрын бөгөөд итгэлт хүн гэдгээ олон нийтэд ил зарласан цөөхөн хүний нэг. Тиймдээ ч хамтарсан Засгийн газарт албан тушаал хаших эрхээр шагнуулсан нэгэн. Түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзахгүй гэж тус намд ойр эх сурвалжууд баталж байна. Санаанд оромгүй санал цуглуулж магадгүй ч Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал үгүй л болов уу.

Ц.Цолмон : “Шударга ёс” эвсэл дэх албан тушаалын бялуунаас болж эвдрэлцэн нэг л өдөр МҮАН-наас гарч МАХН-д элссэн. Парламентад 12 суудал авсан “Шударга ёс” эвслийн хувь заяаг эргүүлэх шахсан тэрбээр М.Энхсайханд намаас гарсан шалтгаанаа “Би Энхбаяр даргатай том юм тохирсон” хэмээн тайлбарласан гэдэг. Энэ үгийг улс төрийн хүрээнийхэн “Энхбаяр Цолмонг намдаа татахдаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг хяналтдаа барьж байх хөзөр болгосон нь хэнд ч илэрхий. Энэ хөзрийг бага биш үнээр олж авсан Н.Энхбаяр хариуд нь “Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэрвээ би биш бол чи” гэж хэлсэн хэмээн тайлбарлаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 27, 2012 2:52:06 pm )

    С.Баяр бүр улс төрөөс бүр мөсөн алга болсон хэрэг үү?

  • Anonymous (November 27, 2012 9:29:08 pm )

    Баяр эргэж ирвэл бүрэн эрхийнхээ хугацаанд чад, Хүрэлсүх санаачлага гаргавал шорон пад, Энхтүвшин зүтгэвэл далаараа пид,Тэрбишдагва горьдвол мад, Үүл өрсөлдвөл под, Элбэгээ орвол пүд, Энхболд өрсөлдвөл няд.

  • Anonymous (November 28, 2012 11:34:57 am )

    Аваргаас өөр нуруутай хүн алга.

  • Anonymous (November 28, 2012 2:17:08 pm )

    ЭЛБЭГ З,ЭНХБОЛД 2Лбиш бол дүүрчээ

  • Anonymous (November 28, 2012 5:48:37 pm )

    nyamdorj l bish bol yahav gehdee neg mur AN NAMAAS GARGASAN NI ILUU BHAA DEEREE DOOROO AN bga yum chini te zaluusaa

antalya rent a car