antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2012 9 comments

Ноён уулын мөхөл – 3

нийтлэсэн Admin

Нүүдэлчин монгол­чуу­дын уугуул нутаг Төв Ази болохыг нотолсон хө­дөлшгүй баримт, нэг ёсон­доо язгуурын монголчуу­дын түүх, соёлын голомт болсон Ноён уул алтны эрэлчид, уул уурхайнхны хөлд хэрхэн сүйдэж буй талаар цуврал сурвалж­лага, нийтлэлийг бид ун­шигчиддаа хүргэж бай­гаа билээ.

Нэр бүхий гурван ком­­­пани хайгуул, ашиг­лал­тын үйл ажиллагаа явуулж Ноён уулыг “Нүхэн уул” болгосныг бид өмнөх дугаартаа дурьд­­сан. Түүний зэрэг­цээ нинжа нар тоймгүй олон гэдгийг нутгийн ир­гэд хэлж бай­гаа. Тэдний яриа­наас ихэс, дээдсийн газ­рыг хөндөж, түүхийн дурс­галыг бусниулах эр­хийг уул уурхайн компа­ниу­дад хэн өгөв гэсэн асуулт гарна. Гэтэл ШУА-ийн археологийн хүрээлэн зөвшөөрөл өгч, уул уур­хайн компанийнхан “Бид зөвшөөрөлтэй. Тэр дагуу ажлаа хийж байна” гэж ам тагладаг тухай иргэний хө­дөлгөөнийхөн ярьж бай­на.

Тиймээс түүх соёлын дурсгалын хадгалалт, хам­­гаалалтын талаарх хууль тогтоомжийн бие­лэл­тийн тайланг олж үзэхийг зорилоо. Энэ нь археологийн дурсгалыг ямар нэгэн байдлаар эвдэн сүйтгэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс авран хамгаалах малтлага судал­гааны ажлыг хэрхэн хий­сэн тухай нэг ёсны бүрт­гэл юм. 1990 оноос хойшхи бүртгэлд 1999 онд Төв аймгийн нутаг Ноён уу­лын бүс нутагт “Kaскадиа Монголия Инк” компа­нийн ашиглалтын талбайд хайгуул хийсэн хэмээн дурдсан ч уг судалгаа 2000 онд хийгдсэн бололтой. Судалгааны багт Д.Цэ­вээн­дорж, Б.Гүнчин­сү­рэн, Б.Цогтбаатар, Ч.Амар­түвшин, Ж.Баяр­сай­хан, А.Энхтөр нар ажил­лаж 70 гаруй түүхийн дурсгал илрүүлсэн тухай тэмдэглэл байна. Ер нь тухайн үеийн томоохон уул уурхайн компаниуд, тэр дотроо Инк гэсэн нэр­тэй болгоны судалгааны ажлыг дээрх хүмүүс хий­сэн нь анзаарагдсан. Ха­рин 2005-2006 оноос хойш­хи судалгааны тай­ланг олж үзэхийг хичээсэн ч чадсангүй. Гэхдээ Ноён уулын түүхийн дурсгалыг авран хамгаалах судалгааг нэр бүхий археологичид саяхан хийсэн тухай эх сурвалжууд хэлж байна. Гол утга нь Ноён ууланд түүхийн дурсгал байхгүй, эс­вэл хайгуул, ашиглал­тын ажил явуулахад саад болохгүй гэж дүгнэлт гар­га­сан бололтой. Ийм хард­лага төрж байна. Тиймээс ч уул уурхайн үйл ажил­ла­гаа тасралтгүй явж ир­сэн гэж ойлгогдож байна.

Өнөөдөр Ноён ууланд хамгийн их талбайг эзэлж, үйл ажиллагаа явуулж бай­гаа нь “Гацуурт” ком­панийн эзэмшил байсан шороон орд. Харин тэр хавийн байгаль орчныг хам­гийн их сүйтгэж бай­гаа нь “Пураам” компа­нийн алтны уурхай. Өнгөр­сөн жил тэнд хоёр ч удаа буун дуу гарч байсныг монголчууд мэднэ. Тэд 2000 оноос тэнд ажилла­сан, сүүлийн 5-6 жил шо­роон ордод алтны хайгуул хийж байгаа юм байна. Хамгийн гол хэсэг буюу өвөг дээдсийн булш орш­сон онгон дагшин газраас 50 хүрэхгүй метрт Австра­лийн хөрөнгө оруулалттай “МРS” компани үйл ажил­лагаагаа эхлээд ол­бор­лолт явуулахад бараг бэлэн бол­чихжээ. Гурван ком­пани Ноён уулын өвөр хэсэг орчим гурван талаас ухаж эхэлсэн бол уулын ар, өвөр хормойгоос нин­жа нар сэндийчиж эхэл­сэн нь харахаас элэг эмт­рэм. Энэ байдлыг дээрх компаниуд өөгшүүлж, тэр байтугай нутгийн иргэ­дийн хэл амыг дарахын тулд хамтран ажиллах маягаар явж ирсэн гэнэ. Үүнээс үүдэж ойн сан их хэмжээгээр сүйрч, гол ус бохирджээ. Учир нь дээрх компаниудын үйл ажил­ла­гаа явуулж буй уулын амнаас том, жижиг 10 га­руй гол горхи эх авч урсдаг байсан. Одоо тэдний олон­хи нь ширгэж үгүй болс­ныг иргэд, малчид ярьж байна. Урт нэртэй хууль гарч, нэг хэсэгтээ хэрэг­жиж эхэлснээс хойш Ноён ууланд нөхцөл бай­дал огтхон ч өөрчлөгдөөгүй гэнэ. Энэ нь улс төр, биз­несийн бүлэглэлийн ли­цензийн томоохон наймаа тэнд хэрхэн хөгжин цэцэг­лэж ирсний илрэл хэмээн жишээ татах хүн ч цөөн­гүй байна.

Сүүлийн жилүүдэд өв­гөд дээдсийн ариун даг­шин газарт бузар оруулах­гүй, байгаль орчноо сүйт­гүүлэхгүй гэсэн Төрийн бус байгууллага, байгаль хамгаалагч иргэдийн хол­боод идэвхжсэнээр алтны эрэлчид, уул уурхайнхан Ноён уулыг улайм цайм ухаж чадахгүй байгааг олон хүн хэлж байсан. Тухайлбал, нэр бүхий ком­­пани бэлтгэлээ базаа­сан ч ашиглалт, олборлолт руугаа орж чадахгүй хү­лээл­­тийн байдалтай бай­гаа гэцгээж байна. Түү­нээс үзэхэд тэд юу хүлээж байна вэ, энэ УИХ лоб­би­ны хууль батлах юм биш биз, эсвэл одоо аль нэгэн лобби бүлэг аль эрт за­хиал­гат хуулийн төслөө боловсруулаад эхэлчихсэн юм биш байгаа гэх асуулт дагуулна.

Үргэлжлэл бий.

Ч.Үл-Олдох


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (November 24, 2012 10:46:29 pm )

    zugeer orhij bolohgui uvug deedes udam sudriinhaa shariliig uhuulaad heden bor tsaas avdag nuhduudiin etseg eh ah duugiihen orshuulgiin uhaad gazriin neg taraagaad hajaad baij jmar sanagdah nuu uzejl dee

  • Anonymous (November 24, 2012 10:58:54 pm )

    ene omhii awstraluud dawarch baina owog deedsiin gazar nutagiig buzaralj duuslaa

  • Anonymous (November 24, 2012 11:05:29 pm )

    уул усаа харамлан хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг,уул усны эзэд нь бид юм шүү залуусаа мэдтүгэй

  • Anonymous (November 24, 2012 11:31:15 pm )

    zuvshuurul arai uguhgui bailgui dee. bayan hangai mini urshuu

    arai zuvshuurul uguhgui bailgui dee. Bayan hangai mini urshuu

  • Anonymous (November 25, 2012 2:58:53 pm )

    NOYON UULAND CHINE OLON ERTNII ONGON HERGIS BDAG YUMSHDEE MANAI UVUG DEEDSIIN MINE SUNS HURTEL TAIVAN BJ CHADAHNUU!!!! ENE UGSUN PSDAG NI BARAID AVAACH!!!

  • Anonymous (November 25, 2012 6:30:10 pm )

    noyon uulaas ertnii tvvhiin dursgalt zvilvvd mash olnoor garsan tsaashid ch garah bno harin bidnii ungursun tvvhiig ene uul uurhain kompaniud ugui hiigeed duusgalaaaa

  • Anonymous (November 26, 2012 3:56:20 pm )

    Энэ уулыг маш хурдан төрийн хамгаалалтанд аваач ээ,нутгаас нь сонгогдсон нөхөр юу хийгээд суудаг юм бэ? Оюунтангууд 2лаа нийлээд шийдвэр гаргаач…….

  • Anonymous (November 29, 2012 1:58:58 am )

    Kkk, Ul-oldoh guai barimttai ym bichne shuu! Zuvshuurul hen olgodog genee? Kkkk! Neg l ikh sanaa zovson humuus, hiij baigaa ni hed? Hudlaa shaaj baigaa ni hed?

  • Anonymous (November 29, 2012 2:00:58 am )

    Uvug deedes, ongon dagshin ene ter geed l yridag boljee.

antalya rent a car