antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2012 13 comments

Ө.ЭНХТҮВШИН: НИЙСЛЭЛИЙН ХЭСГИЙН ХОРООДЫН 52,2 ХУВЬД НЬ ИРЦ ХҮРЭЭГҮЙ

нийтлэсэн Admin

Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа ч намууд ажиглагч, штабын ажилтнуудаасаа авсан мэдээллээ танилцууллаа. МАН өчигдөр 16.00 цагт сонгуулийн дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв. Тэд есөн аймаг, нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт МАН ялсан хэмээн үзэж байна. Энэ нь нэр дэвшсэн хүмүүсийн дүн бөгөөд намын жагсаалтын дүн хараахан гараагүй байгаа гэв. Нийслэлийн хэмжээнд нийт 357 хэсгийн хороо байгаагийн 186-д нь ирц бүрдээг үй тул тухайн хороодын санал хураалт хүчингүй тооцогдохоор байгаа талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин мэдэгдэв. “Нийт хэсгийн хорооны 52.2 хувьд ирц бүрдээгүй гэсэн үг. Тухайлбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим хэсэг үүнд хамаарч байна. АН өнөөдөр (өчигдөр) хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ иргэд шинэчлэлийг дэмжиж байна. Ялангуяа нийслэлчүүд сайн оролцож, АНыг дэмжлээ гэсэн. Бидний бодлоор хэсгүүдийн талаас илүү хувьд нь ирц хангалтгүй, иргэд сонгуульд идэвхгүй оролцсон нь нийслэлчүүд сэтгэл дундуур байгааг харуулж буй юм” хэмээн тэрбээр мэдэгдэв

Автомат машинаар саналын хуудсыг тоолж буйн давуу тал нь санал хураалтын дүн богино хугацаанд гарах учиртай. Гэвч СЕХ өчигдөр 16.00 цагийн байдлаар урьдчилсан мэдээлэл огт өгөхгүй байгаа нь намууд болон иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа хэмээн үзэж буйгаа МАН-ынхан хэлж байв. Тухайлбал, 16.00 цагийн байдлаар 2440 автомат машинаас 68-ынх нь дүн ирээгүй байлаа. Ийнхүү сонгогчдын ирц бүрдэхгүй байгаа явдлыг сонгууль болсон хугацаатай тус намынхан холбон тайлбарлав. Орон нутгийн сонгуулийг өмнө нь аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан явуулдаг байтал Засгийн эрхийг барьсан АН арваннэгдүгээр сарын 21-нд явуулах санал гаргасан.

Тухайн үед УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Сонгуулийг ингэж орой явуулж байгаа нь сонгогчдод эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж байна. Үүнээс болж олон хэсэгт ирц бүрдэхгүй, хүчингүй болж магадгүй” хэмээн сануулж байсан ч АН машинаар тоолохтой холбон тайлбарлаж байсан. Тиймээс машинаар тоолсны үр дүн харагдахгүй байна хэмээн МАН үзэж байна. Орон нутгийн сонгуультай зэрэгцээд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшсэн Д.Арвин, Б.Батзориг нарын дахин санал хураалтыг явуулсан боловч мөн л СЕХ-ноос ямар нэгэн дүн, мэдээ ирээгүй байна. УИХ-ын тухай Сонгуулийн тухай хуульд дахин санал хураахад ирцийн талаар ямар нэгэн нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас ирцэд ямар нэгэн босго хувь тавихгүй гэнэ. Тиймээс УИХ-д нэр дэвшсэн хоёр хүний санал хураалтын ирц бүрдэхгүй гэсэн асуудал үүсэхгүй хэмээн МАН-ын удирдлагууд тайлбарлав.

Аймаг, сум, дүүргийн ИТХын төлөөлөгчийг сонгох тухай хуульд заасанчлан сонгуулийн дүнг дүүрэг, аймаг, сумдын Сонгуулийн хороо тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэх ёстой. Харин хэсгийн талаас илүү хувьд нь ирц бүрдээгүй тул санал хураалтыг цөөнгүй хэсэгт дахин явуулах нь тодорхой болж байх шиг байна. “Сонгууль зохион байгуулж буй СЕХ, Үндсэн хуулийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ёстой Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагаа нь сонгогчдын ирцтэй холбоотой

УИХ-ын чуулганд Н.Алтанхуяг сайд тухай үеийн Ерөнхий сайд С.Батболдоос “Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг Монгол Улс даяар Ерөнхий сайд хангах ёстой. Эс чадвал огцрох ёстой” гэж байсан. Энэ асуултыг өнөөдөр Ерөнхий сайдад өөрт нь тавимаар байна” хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэлсэн. МАН-ынхан орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар ийнхүү мэдээлэв. Одоо СЕХ-ноос өгөх эцсийн дүнг хүлээх үлдэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (November 23, 2012 10:11:41 am )

    2008 -онЫ СОНГУУЛИЙГ МАН-ЫНХАН Л БУДИЛУУЛСАНЫГ МАРТАХ ЦАГ БОЛООГҮЙ Л БАЙМААР ЮМ,СОНГУУЛЬ ТАЛДАА Ч ОРРГҮЙ БАЙХАД Л БИД ЯЛЖ БАЙНА ГЭЭД МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД БАЙСАН НЬ ХЭН БИЛЭЭ ,ОДОО БОЛОХООР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ ААШЛАХ ЮМ ДХХ,

  • Anonymous (November 23, 2012 10:19:01 am )

    ТА НАРТ ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ БАЙНА УУ?ТА НАР ЗАСАГ БАРЬЖ БАЙХДАА СОНГУУЛИЙН ДҮНГ ЕӨӨСӨӨ УДААЖ БАЙГААГҮЙ ЮУ,МӨН НАМЫН ДАРГА НЬ УРЬДЧИЛЖ ДҮН ЗАРЛАЖ БАЙГААГҮЙ ЮУ?ЭР ХҮН ШИГ БАЙЖ ЧАДАДГҮЙ ЮМАА ГЭХЭД ОЛЙГТЙХОН ЭМ ХҮН ШИГ БАЖ ҮЗЭЭЧ.

  • Anonymous (November 23, 2012 11:12:22 am )

    Shalchgar shar chuwganz zarailsan uwgun ch yumuu emgen ch medegdehgui zaraitai ene nuhur dandaa iluu dutuu yum yarij yawj shalchignaj bhiin bolildoo, ur huuhed gej bdgiinmuu ted nar ni naad duraktaa heleldee, bas zawaan nowshoo ehneree solizon jaluujuulzan ch bh shig nuguuh ni bas hugshun tugzug s huuhed gargachijee, iim uhamsargui yumnuud turd heregui zail MAN odoo duussanaa medej aw

  • Anonymous (November 23, 2012 11:27:43 am )

    sanal huraah mashin uneheer budliantai yagaad gebel odoo ch buren duuren hariu garaagui bn oriloldood l baidag ter ni haana bna 2o minutiin daraa uridchilsan dun garna gsn yasan ta nar olon udaa turiin esreg gemt hereg uildej baigaa gedgee sanaarai daa yum uneneeree baisan ni deer shuu

  • Anonymous (November 23, 2012 11:28:10 am )

    Suhbaataraa tand amjilt husie bitgii naad heddee het hun chanartai handaj bai tand amjilt husie

  • Anonymous (November 23, 2012 3:55:01 pm )

    zailaa zail zail zai bolood ug alnii utnuud

  • Anonymous (November 23, 2012 6:58:32 pm )

    Хөөрхийс таварын мөнгө идэх гэж шүлэнгэтээд хэн ч мэдэхээр тэнэг балай луйвар хийж байхад чинь тэнэг л биш бол хэн очиж санал өгөх юм бэ сэтгээч тэнэг луйварчингуудаа. Та нар хэзээ нэгэн цагт үр удамаараа сүйрч л таараа. Энэ бол Монгол орныг мөхөөж буй хамгийн гэмт хэрэг шүү. Монгол хүний орны хувь заяагаар тоглож байна шүү энэ хувь заяаг Бурхан шүүдэг юм шүү

  • Anonymous (November 23, 2012 7:32:39 pm )

    Сонгуулийн дүн гарах болоогүй байхад мэргэн бөөдийнүүд би ч ялсан манайх олон суудал авлаа, яллаа гэж зарлаад л сонгуулийн албан ёсны дүн гараад ирэхээр энэ худлаа манайх ялсан гээд улс төрийг будилуулдагаа болимоор юм.Орон нутгийн сонгуулийн хуулиндаа санал хураалтын дүнг хэдий хугацаанд гаргана гэсэн юм тэр хугацаандаа сонгуулийн байгууллагууд нь ажиллаж дүнгээ гаргаад ултай суурьтай дүн мэдээгээ танилцуулах хэрэгтэй шүү дээ. Юу ч болоогүй байхад хэрүүлийн алим тарьдагаа болиочээ.Орон нутгийн сонгуулийн хэсгийн хороодын ажлыг үндсэндээ МАН-ын ажлын албаныхан тэр намаас алба ажилд томилсон хүмүүс гардан зохион байгуулсан шүү дээ.Энэ утгаараа Энхтүвшин,Занданшатар нар илүү мэдээлэлтэй байж болох ч тэвчээртэй байж сонгуулийн албан ёсны байгуулага байгуулага дүнгээ зарласаны дараа мэдээлэлээ хийж болдоггүй юм байх даа.Урьдаар манайх олон болсон шүү гээд зарлачихаар олон болчихно гэж боддог юм уу,эсвэл олон байсан цөөн болчлоо гэж дараагийнхаа хийх ажлаа төлөвлөчөөд мэдээллээ түрүүлж цацаад байдаг юм уу. Олны толгойг битгий эргүүлж тоглоом хийж бай л даа улс төрийн хэнээтэнгүүд минь.Сонгуулийн дүн гарах болоогүй байхад мэргэн бөөдийнүүд би ч ялсан манайх олон суудал авлаа, яллаа гэж зарлаад л сонгуулийн албан ёсны дүн гараад ирэхээр энэ худлаа манайх ялсан гээд улс төрийг будилуулдагаа болимоор юм.Орон нутгийн сонгуулийн хуулиндаа санал хураалтын дүнг хэдий хугацаанд гаргана гэсэн юм тэр хугацаандаа сонгуулийн байгууллагууд нь ажиллаж дүнгээ гаргаад ултай суурьтай дүн мэдээгээ танилцуулах хэрэгтэй шүү дээ. Юу ч болоогүй байхад хэрүүлийн алим тарьдагаа болиочээ.Орон нутгийн сонгуулийн хэсгийн хороодын ажлыг үндсэндээ МАН-ын ажлын албаныхан тэр намаас алба ажилд томилсон хүмүүс гардан зохион байгуулсан шүү дээ.Энэ утгаараа Энхтүвшин,Занданшатар нар илүү мэдээлэлтэй байж болох ч тэвчээртэй байж сонгуулийн албан ёсны байгуулага байгуулага дүнгээ зарласаны дараа мэдээлэлээ хийж болдоггүй юм байх даа.Урьдаар манайх олон болсон шүү гээд зарлачихаар олон болчихно гэж боддог юм уу,эсвэл олон байсан цөөн болчлоо гэж дараагийнхаа хийх ажлаа төлөвлөчөөд мэдээллээ түрүүлж цацаад байдаг юм уу. Олны толгойг битгий эргүүлж тоглоом хийж бай л даа улс төрийн хэнээтэнгүүд минь.

  • Anonymous (November 23, 2012 9:36:39 pm )

    mungu taraaj madhinaar uilchilj bj yalsan shdee ygiin buduulug xumuus shydarga bj chaddaggui xylchigaryyd

  • Anonymous (November 23, 2012 10:00:39 pm )

    МАН-ын gishuud Ө.Энхтүвшин nar ichij uheesei yalagdaj surah heregtei

  • Anonymous (November 23, 2012 10:55:23 pm )

    Yu ve AN uursduu bas yaj bulhai hiidgiig bid mash sain medne An bas mungu taraasan sh dee
    songuuliin huuli denduu buzar huuli bolsniig hun buhen medne dee

  • Anonymous (November 24, 2012 9:21:23 am )

    Gadaad bgaa humuusiig neriig yraitail bichsen bh.Manai geriin neg gishuun gadaad surdag,Tuunii neriig bichchihsen bnalee.Ulsiin Ih Hurliin songuuliar sanal ugch bhad ner n haragdaagui murtluu yahaaraa oron nutgiin songuuliin uuyed neriig n bairshuulasan bnaa.Bi gaihaad bgaa yumdaa.Tegeed baahan gadaad ajillaj amidarch bgaa humuusiin ner zoogood irts burdeegui geed meden budilaj bgaa yum bish uu!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (November 24, 2012 10:54:35 am )

    Манай СХД-ийн хэдэн хороодын дарга нар бүгд МАН-ынхан гэсэн. Тэгээд энэ сонгуулийг санаатайгаар нам дарсан гэж би бодсон. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль шиг хаана, яаж саналаа өгөх талаар мэдээлэл өгөх байх гэж хүлээлт үүсгээд, дараа нь хаана саналаа өгөх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байсаар сонгууль болгосон. Би нийгмийн идэвх тмйм ч дорой хүн биш л дээ, тэхдээ л санал өгөх газраа хайж 3 байранд очоод хамгийн сүүлд өөрийнхөө санал өгөх газраа олсон. Тэр өдөр маш хүйтэн өдөр байсан, зарим хүмүүс санал өгөх газраа ололгүй хайгаад сүүлдээ гэр рүүгээ буцсан тохиолдол гарч байсан. Ер нь хүйтний улиралд сонгууль явуулах буруу шүү дээ. Дээр нь сонгуулийг булиулах санаатай хүмүүс олон байгаа цагт АН энэ асуудалд жаахан толгойгоо ажиллуулах хэрэгтэй байж дээ.

antalya rent a car