antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2012 15 comments

“Саус гоби сэндс” ххк 200 гаруй монгол ажилтнаа халахаа мэдэгджээ

нийтлэсэн Admin

“Саус гоби сэндс” ХХК дахин 200 гаруй монгол ажилтныг ажлын байргүй болгохоор

шийджээ. Энэ талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Ганболдоос тодрууллаа.

 

-Тус компани монгол 200 гаруй ажилтнаа халах болсон гэсэн мэдээ байна. Ямар шалтгаанаар дээрхи ажилчдыг халах гэж байгаа юм бол?

-Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Ноён, Сэврээ, Гурван тэс суманд ажиллаж буй 200 гаруй хүнийг халахаар болсон. Шалтгаанаа зах зээлийн борлуулалт муудаж, нүүрсний үнэ унаснаас ажилчдаа цөөлөх хэрэгтэй байна хэмээн тайлбарлаж байна билээ. Халагдах 200 гаруй хүнд мэдэгдэл өгч эхэлсэн гэсэн.

-Сүүлийн үед уул уурхайн компаниудын хувьд борлуулалт муудлаа гэж хэлэх болсон. Тэгвэл “Саус гоби сэндс” компанийн борлуулалт тэдэн хувиар ингэж буурлаа гэсэн статистик тоо гарсан уу?

-Тус компанийн мэдэгдэж байгаа шиг нүүрсний үнэ буурч, борлуулалт багассан нь албан ёсоор батлагдсан тоо баримт байхгүй. Албан бичиг дээрээ л нүүрсний зах зээлийн үнэ буурснаас олон хүн ажиллуулж чадахгүй хэмээн шалтгаанаа тайлбарлаж. Хэрэв 200 гаруй монгол ажилтныг халахаар шийдсэн бол тэнд байгаа хөдөлмөрчдийн төлөөлөл болсон үйлдвэрчний эвлэлийн хорооныхонтой зөвшилцөх  ёстой. Хэдийгээр  Хөдөлмөрийн

хуулийн 41.1-ийн заалтаар захиргааны санаачилгаар ажлаас халсан гэж хэлж буй ч цаанаа бас зөвшилцөх механизмыг барихгүй байгаа нь зүйд нийцэхгүй байна л даа. Хэрэв халахаар бол ямар хүмүүсийг халах вэ гэдгээ үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөх хэрэгтэй. Магадгүй, тэнд гэр бүлээ цалингаараа тэжээдэг өрх толгойлсон эмэгтэй ч халагдах ажилчдын тоонд багтсан байж болзошгүй.

-Танайхаас энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн дөрөв дэх өдөр 200 ажилтанг хална гэсэн мэдэгдлийг компанийн удирдлага гаргасан байна. Энэ тухай ажилчид нь манайд мэдэгдэж, бид эхний ээлжинд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт хандсан.

-“Саус гоби сэндс” компани өмнө нь бас 40 гаруй ажилтнаа халж байсан. Тэр иргэд нөхөн төлбөрөө бүрэн авч чадсан болов уу?

-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 4-нд 48 хүнийг ажлаас халсан. Орон тооны цомхотголоор халсан хэрнээ дараа нь ажилд авна гэсэн зар явуулсан. Тэдгээр иргэнийн зарим нь нөхөн төлбөрөө авч, нөгөө хэсэг нь шүүхдээд өнгөрсөн. Ажилчдыг олноор цомхотголд хамруулахаар бол Үйлдвэрчний эвлэлтэй заавал зөвшилцөнө гэж хамтын гэрээн дээр байгаа. Үүнийгээ мөрдөхгүй үйлдвэрчний эвлэлийг үл тоолоо.

-Компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин, нийгмийн хангамж хэр юм бол?

-Үндсэн цалин нь 800 мянган төгрөг байдаг. Дээр нь шөнийн, хээрийн нэмэгдэл гээд багадаа сая гаруй төгрөг авдаг. Энэ бол их мөнгө шүү. Гэтэл нүүрсний үнэ буурсан нэрээр 200 гаруй ажилчдыг хоолноос нь салгаж байна гэсэн үг.

“Ардчилал” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (November 22, 2012 10:01:13 am )

    DEER N TEGEED OORSDOO ZAILTSGAA

  • Anonymous (November 22, 2012 10:05:30 am )

    OORSDIIG NI ZAILUULAA GAZAR NUTGAA HARIIHNAAS CHOLOOL MUUSAIN AVILGALCHIDAA

  • Anonymous (November 22, 2012 10:32:47 am )

    altan deer suusan guilgachin.yamarch gadnii kompani ehleed saihan amlaj orduudiin uhaj ihleed daraan jijig zuileer shaltgaalj mongolchuudiig shahaj bna!!!!!!hotond orood honi miniih gej!!!!!!!!

  • Anonymous (November 22, 2012 10:38:50 am )

    Huuliin baiguullagig n ingej doromjildog togtoltsoo mongoloos uur haana ch bhgu shu iim adgiin shaarnuudig turd gargaad bga humuus n odoo yahaw de hohi chin

  • Anonymous (November 22, 2012 10:51:01 am )

    ер нь энэ ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга 3 юн хийж байнаа.зөөлөн буйданд тухлаад зүйрмэгдэж суухад чинь эх орон чинь эзгүйдлээ юм бодооч.

  • Anonymous (November 22, 2012 10:51:49 am )

    ер нь энэ ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга 3 юу хийж байнаа.зөөлөн буйданд тухлаад зүйрмэгдэж суухад чинь эх орон чинь эзгүйдлээ юм бодооч.

  • Anonymous (November 22, 2012 12:06:26 pm )

    Энэ компанийн бүх лицензийг нь хураагаад Монгол дахь үйл ажиллагааг нь зогсоомоор юм.Даварчихсан лалрууд вэ

  • Anonymous (November 22, 2012 12:12:17 pm )

    yg zuv. oluulaa bolson bol ardchlsan nam hiih blgvi dee

  • Anonymous (November 22, 2012 1:29:39 pm )

    chalkogoos hahuuli avsan rodney kurt nar yasiin? naaduulaa shorond hiigeechee shalgaachee manaihaan

  • Anonymous (November 22, 2012 1:30:21 pm )

    ed nar unen davarsan yumaa. mongolchuudiig aimaar eleg barij bna. hudlaa ineechiheed estoi muuhai humuus.

  • Anonymous (November 22, 2012 2:59:54 pm )

    ийм хөгмйн газрыг юунд л тэгээд байлгаад байдаг байнаа ,зайлуулаач

  • Anonymous (November 22, 2012 7:00:27 pm )

    ed nar unen davarsan ymaa gadnihan mongolchuudiig aimaar eleg bairj bna

  • Anonymous (November 22, 2012 7:58:14 pm )

    76 n nowshoo,ardchillaliig demjigch eronhiilogchoo ta muu sain nowshnuudaas bolj vnen deerelhvvlj bna harj bna uu eniig medsen vv medsen hernee aiw uu gadnii golog nor bid nariig eh oromd maani engeh gej de bid mongol hvmvvs mon vv mongol hvn gej helj ywhaar vnendee gutamshigtai amnii tsaas shig bolj ta nariig heleh haraal ch bagdan.

  • Anonymous (November 22, 2012 8:04:24 pm )

    zewswglsen 30 garuu tsagdaa nar haan bna aa hooe tom ulsaas aigaa yu aij bga bitgii tiim lalariin zvil hiij yw za iim yuman deer hodolj chadahgvi bol ta nariig ymar tsagdaa gehiim be ohiduudaa.

  • Anonymous (November 22, 2012 8:09:29 pm )

    ene muusain gadaaduud l orj ireed awilgal gedgiig uusgeed bgaa sh d
    ed narig oruulj ireed bga tomchuud bas uuhshuuled bga hulgaichnar bugd tamruugaa tonil za

antalya rent a car