antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 13 comments

Ц.Нямдоржийн дөрвөн тэрбумын дөрвөн хаусд хэн атаархав?

нийтлэсэн Admin

Хууль зүй, дотоод хэргийн сайдын байшинг барьж байсан хоригдол амиа хорлосон тухай саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байсан. Харин өнөөдөр түүнийг нийт гурван сая зургаан зуун мянган америк долларын үнэтэй дөрвөн тансаг байшинтай тухай шуугих болов. Эдгээрийн хоёр нь өөрийнх нь бөгөөд үлдсэн хоёрыг нь хоёр хүүдээ зориулан бариулж байгаа аж.

Туул голын эрэг дээр “МСS” компанийн барьсан Кувейтийн ЭСЯ-ны байрны таван давхарт байдаг Ц.Нямдоржийн байр нь нэг сая  долларын үнэтэй юм. Мөн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны задгай буюу Билгүүн уулын энгэрт байдаг гурван давхар тансаг хаус нь 600 мянган долларын өртөгтэй аж. Түүний хоёр хүүдээ бариулж байгаа байшин нь тус бүр нэг сая долларын үнэтэй гэж эх сурвалжууд мэдээллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд дээрх байшингуудынхаа гурвыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоригдлуудаар бариулсан нь үнэн. Тэдний байшинг барьж байсан нэг хоригдол өндөр дээрээс унаж нас барсан бол нэг нь амиа хорлосон. Тиймээс олон хүний анхааралд өртөхгүй гээд яах билээ. Ялангуяа Ц.Нямдорж сайдын суусан сандлыг яаж нэг сугалъя даа гэсэн нэгэнд сайхан шалтаг болов. Тэгээд ч дээрх үл хөдлөх хөрөнгө нь АТГ-ын төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байдаггүй юм билээ. Тэрээр насаараа төрийн албанд ажилласан, эхнэр, хүүхэд нь ч төрийн албан хаагч тул тэр их мөнгийг хаанаас олов гэдгийг олон хүн сонирхож байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын хүний эрхийн дэд хороог Ц.Нямдоржийг шалгаж өгөхийг ч хүсэв. Сонирхолтой нь дээрх мэдээллийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн юм.

МАХН-аас сэтгүүлчдэд тараасан хуудсанд “Гүнт дэх Ц.Нямдоржийн вант улс” гэсэн гарчиг өгөөд дараах зүйлийг бичсэн байв. Үүнд:

“Хувьсгалт намын төдийгүй Монголын улс төрийн хамгийн том, тод төлөөлөгч Хууль зүйн “мэнгэт” сайд Ц.Нямдорж бидний дунд амьдарч буй нэг өвөрмөц дүр. Сав л хийвэл Чапигийн элэглэлийн бай болчихдог эрхэм гишүүн хэрвээ рекламанд тоглосон дүрийнхээ төлөө мөнгө нэхвэл FM-үүд болон бизнесийнхээс овоо хэдэн цаас салгачихаар. Монголын парламентад олон жил сууж буй хашир улс төрчийн хөрөнгө мөнгө, хувийн амьдрал тэр хэрээрээ олны хараанд байдаг. Хамгийн их хэл ам дагуулж байсан хөрөнгө нь зуслангийн байшин.

Нэгэн цагт алдарт буудалцаан болж байсан Гүнт угаас цагдаа, хүчнийхний зуслан гэгддэг. Ноён Ц.Нямдоржийн вант улс ойр хавьдаа л байхгүй тансаг, бэл нүнжиг илтгэсэн байшингуудтай. Хашаа хороо, хаалганаасаа л их хөрөнгө хаясан нь илт эднийх Ху намын лидерүүд болох Гаалийн дарга Д.Цэвээнжав, УИХ-ын гишүүн Сүхбаатар, БО-ны сайд асан У.Барсболд нартай айлсдаг. Бүр нэг гал болж төмөр хашаагаар хил хязгаараа тогтоосон нь өвөл, зуны аль ч улиралд аюулгүй байдлаа бодолцсоных биз ээ. Тэгээд ч зиндаа зиндаагаараа гэж нэг зүйл бас бий.

Энэ эрхэм сайд архан талдаа ихэр мэт адилхан 2 том хауз сүндэрлүүлсэн нь хоёр хүүгийнх нь гэнэ. Энэ хэдэн тэрбумын өртөгтэй хаа холоо харц булаах 2 ягаан хаузыг ойр хавийнхан нь шүлсээ гоожуулан харах болжээ. Ц.Нямдорж сайд зуслангийн байшингаа асар өндөр үнээр бариулсан хэмээх хар пиарыг 2000 оны сонгиулаар сөрөг хүчний өрсөлдөгчид нь хүчтэй хийж байсан түүх ч бий” гэжээ.

Б.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (October 26, 2011 3:15:20 pm )

    ed nar arai dendvv umaa jdarsan hvmvvstee tuslaach dee tolgoi saitai mortloo surguuld surah geheer mongo baihgvi,ger oron gej aimaar hvmvvjil saitai tiim hvvhdvvdiig harj vzej bujn boloochee njmdorj guai chinii hvvhdvvd gej hiih umgvi bvh umiig n chi ooroo hulgain zamaar beldeed ogchihno nogoodvvl n aab shig umniihaa neriig bodood neg surguul togsdsg ch um uu bvv med har tamhu heregleed l arai dendvv umaa jaj ingetlee idej uuj chaddag bnaa aimaar umaa odoo boluh heregtei shvv dee.zuragtaar orobdmoor hvmvvs garah umaa ene hvmvvsiin setgel obddoggvi l um baih daa.jah be ene toriin ondorlogt baigaa umnuudiig odoo songuuld joohon jdarsan hvmvvsee gargaad johon ch gesen ood n tataach elbegee min

  • Anonymous (October 26, 2011 3:21:51 pm )

    heleh ch vg algaa hort habdartai ter joohon umnuudiig 1-iig n ch gesen edgeegeed ogooch ene njmdorj 4 tom hausaar jadag bainaa jasan orobdmoor um be.boluochee ta nariin uhaan bodol ervvl saruul um bol ergeed har daa ard tvmnee

  • Anonymous (October 26, 2011 4:14:36 pm )

    MONGOLIIN LUIVARCHIN HUULI ZASAN HUDLAA INEEH NJMDORJ BOL-ARABIIN KADAFFI MON SUUDLAA TAVIJ OGOHGYI ARD TYMNII ED HORONGOOS HYSEL SHUNALAARAA DUR MEDEN GAR HYRSEN HEN HAMAAGYI OOROO TOLON TOROOS ZAILAHIIG HOICH YE BID ANHAARUULJ BAINA.ES SONSVOOS TENGERIIN HATYY GESGEELIIG HULGAICHID BYGD HYRTEH BOLNO.UK

  • Anonymous (October 26, 2011 4:41:04 pm )

    ard tumnee shulagchdiig Kadafi shig huun zailuulya, temzezgeeye mongolchuudaa

  • Anonymous (October 26, 2011 5:03:50 pm )

    SHudraga tcarailsan xogiin novsh

  • Anonymous (October 26, 2011 6:49:36 pm )

    arai l muuhai yumaa
    hvnd bas ichih zovoh setgel, ulaih ulaan hvvr baimaar yumdaa.
    nyamdorj guai ugaasaa aimaar hvn haragddag yumdaa
    hvvhdvvd n umnuus n sanaa n zovdog boluu
    esvel tiim teleegvi shunaliin orchind ussun bolohoor bas haralgan boltsiin boluu. ARAI L TELEEGVI SHUNALTAI HVNDEE.

  • Anonymous (October 26, 2011 6:51:41 pm )

    YAG VNEN………….TELEEGVI SHUNALTAI HVN.

  • Anonymous (October 26, 2011 6:53:37 pm )

    ard tvmen odoo yum bodoh tsag ni boljee. bvh yum hemjee hyazgaartai.

  • Anonymous (October 26, 2011 6:57:32 pm )

    ter hos 2 hausnii hajuud bga geriigee yamar uruvdultei haragdaj bnaa. ard tymen tanii amidral 2 iim l ylgaatai haragdaj bndaa shudarga hyn guai!!!

  • Anonymous (October 26, 2011 8:49:20 pm )

    teer jil jigjidiin zusland neg yambii ambaartai bsan daa Nuyamdorj, terel ariljjee, manai 3 saya gariu irged bayajih amarhan arga bol 2 jileer 76 hunee ikh hurliin gishuuneer eelj daraalan songoloo gehed erdee 20 jiliin daraa bugd bayan bolno shuu

  • Anonymous (October 26, 2011 9:04:29 pm )

    ingej bayjina gej baih uu, iim l humuus unuudur mongolin tur zasgiig udirdaj , ard tumniig gartaa atgaj yaduurlin tuild hurgej uvchin zovlongoos ch salahgui tuilin yaduu ard ulsig baiguulj amjsan.

  • Anonymous (October 27, 2011 12:02:27 am )

    2 nuurtei sain jyjegchin adgiin muu hun hyadadad nasaaraa ynench zutgene gej am ygsun tuuniig shorond buh nasaar ni hori

  • Anonymous (October 27, 2011 9:37:55 am )

    muu luivarchid. Umhii durved

antalya rent a car