antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2012 18 comments

АТГ-ын ээлжит шоу нь Р.Нямдорж тэргүүн

нийтлэсэн Admin

Монгол орон авлига хээл хахуулийн нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй гамшигтай хүлээсэнд

баглуулчхаад дороо дэвхцэж байгаа нь хэнд ч илэрхий. Шүүх, цагдаа, гааль, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээ гээд нийгмийн харилцааны бүх л салбар хээл хахуульд бүрэн автаж, мөнгөөр бүхнийг зохицуулдаг бохир систем цэцэглэн хөгжиж байгаа. Хэн ч халдаж зүрхэлдэггүй хээл хахуулийн цайрчихсан «вант улс» Монголын Үндэсний бөхийн холбоог АТГ шалгаж эхэлсэн нь ёстой л «загатнасан газар маажив» гээч нь болж магадгүй.

Гэхдээ «загатнасан газар маажихгүй» ч байж болзошгүй. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн улсын арслан Х.Мөнхбаатарт хэлсэн гэх «Ахын дүү манай хүүд унаад өгчих, ах нь чамд 70 сая төгрөг өгье» гэсэн үгийг батлах гэж АТГ «шар мах»-тайгаа хатах нь тодорхой.

Анх зургаан хүн хувиасаа зуу зуун төгрөг гарган байгуулсан Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 22 жил завсаргүй заларч суугаа Р.Нямдорж тэргүүнийг ганц Х.Мөнхбаатар арслангийн тэр үгэнд ялагдахыг нь хүлээнэ гэвэл бидний нас хүрэхгүй.

Далай даян дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн тэргүүтнүүд Р.Нямдоржийг энэ суудлаас нь унагаж, Монгол бөхийн өргөөнд хяналтаа тогтоох гэж 20 жил тэмцэлдээд чадалгүй Р.Нямдорж тэргүүний өмнө гараа өргөцгөөсөн түүхтэй.

Улсын Дээд шүүхийн тогтоол гарч, «Р.Нямдорж нь МҮБХ-ны тэргүүн биш» хэмээн зарласан ч дархан аварга Х.Баянмөнх тэргүүтнүүд МҮБХ-нд эзэн сууж 4 чадаагүй. Түүнээс гадна Монголын үндэсний бөхийг хүү, хүргэн, шавь нартайгаа 50 жил эзэгнэж, 13 түрүү авч байсан далай даян дархан аварга Х.Баянмөнхөд хуульч тэргүүн Р.Нямдоржтой тэрсэлдэх хувийн олон шалтгаан бий. Хүү Б.Гантогтох нь сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга цолыг Монголд анх удаа авч ирэхэд гавьяат цол өгөөгүй мөртлөө мөнгөн медаль авч байсан улсын заан Ц.Баярсайханд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоход «голдоо ортол» гомдсон хүн.

Улсад гурав үзүүрлэсэн Б.Гантогтоход улсын арслан цолыг нь өгчихсөн бол Р.Нямдорж тэргүүн энэ олон жил Х.Баянмөнх аваргын өстөн дайсан нь болохгүй байв. Хүргэн А.Сүхбатад даян аварга цолыг нь тэртээ хойно 2007 онд биш ид бужигнуулж явахад нь өгчихсөн бол монгол бөхийн чимэг болсон залуу аварга 35-хан насандаа зодог тайлахгүй л байсан. Мөн далай даян дархан аваргын цолны хишиг шагналын мөнгийг нь зарим үед өгдөггүй байсан зэрэг нь Х.Баянмөнх аваргын уур хилэн дүрэлзэх гол шалтгаан болсон нь тодорхой.

Өөрийнх нь тодорхойлсноор «Зүлэг ногоон дэвжээнд хагас зуун жил ганцаардаж яваа» Х.Баянмөнх аварга тэргүүтэй Р.Нямдоржийг хялайгчдад иймэрхүү хувийн тооцоо их бий. Улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн нарын Р.Нямдоржийн эсрэг фракцын гол зорилго нь монгол бөхийн өргөө байсныг бөхчүүд ч хоорондоо барин тавин ярилцдаг. Жилийн дөрвөн улиралд мөнгө үйлдвэрлэгч болсон Монгол бөхийн өргөөнд эзэн суух далд хүсэлдээ арааны шүлс нь асгарч явдаг хүмүүсийн хорсол тэмцэл түр зуур намжмагц улсын арслан Х.Мөнхбаатарын «чилийсэн палийсан»-ий хэрэг дэгдэж, өнөөдөр Р.Нямдорж тэргүүнтэйгээ хоёул АТГ-ын хаалга сахиж сууна. Улсын арслан Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарын дунд ч ужгирсан тэмцэл явагддагийг бөхчүүд төдийлөн гадагш нь гаргадаггүй гэх юм билээ.

Одоогийн улсын заан Ч.Санжаадамбыг цэргийн хурц арслан цолтой байхаас иймэрхүү хандлага илрэх болжээ. Өвөрхангай аймагт болсон даншиг наадамд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, тэр үед улсын заая цолтой байсан Х.Мөнхбаатартай тунаж барилдаад Х.Мөнхбаатар давж байж. Харин түүнээс хойш өнөөдрийн улсын заан Ч.Санжаадамба Х.Мөнхбаатар арсланг ихэнхдээ өвдөг шороодуулдаг. Тэдний хооронд сүмогийн их аварга Д.Дагвадорж жуучлагч болж, эртний хөөргөөр Х.Мөнхбаатар арслангийн гарыг цайлгах аман тохироо явагдсан ч ажил хэрэг болоогүй гэдэг. Эндээс л Х.Мөнхбаатар арслан, Д.Дагвадорж аварга нарын хооронд таагүй харилцаа үүсч, эцэс сүүлд нь арслангийн толгойд их аварга ирт мэс хүргэх хүртэл хурцдаж байсан удаатай. Энэ бүхний ард МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг турхирч зогссон гэх хардлагыг санаатай, санамсаргүй тараасан нь өнөөдрийн тэмцэл үүсэх нөхцөл болсныг ч үгүйсгэх аргагүй.

Ямартай ч өнөөдөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж АТГ-т асуугдаж байгаа нь үнэн. Харин «сүржин эхлээд, даржин дуусдаг» энэ цагийн хамгийн эрэлт хэрэгцээтэй ч хамгийн сайн шоуддаг АТГ Р.Нямдоржийг оролдсоноор монгол бөхөд хачиг шиг наалдсан «цолны найраа»-г устгана гэвэл ёстой л «гонжийн жоо» болох биз. Энэ жил л гэхэд Дундговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болохын тулд 123 сая төгрөг өгөлцөж авалцсан тодорхой баримт бий.

Баримт нотолгоо нь илэрхий, төсвийн мөнгөнөөс зуу зуун саяар нь цохичихсон аймгийн дарга нарт ганц хоёр жилийн ял өгсөн болж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглож суугаа одоо цагийн хамгийн сайн «шоучин» АТГ энэ удаа Р.Нямдорж тэргүүнийг түлхэн унагахын тулд түүний өрсөлдөгчдийн уухайгаар бамбай хийгээд дайраагүй л байгаасай. МҮБХ-г «мөнгөний авдар»-ын дүрээр харж байгаа бол Р.Нямдоржийг түлхэн зайлуулснаар эсрэгээрээ завхрал, гажуудлыг гааруулж ч болзошгүй. Статус нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа МҮБХ-г шинэчлэх, монгол бөхөд бугшсан бусармаг бүхнийг яаралтай хэлэлцэж, үр нөлөөтэй шийдэлд хүрэх асуудлууд хүлээгдэж байгаа ч өс хонзон, элдэв турхиралтаар энэ бүхнийг шийдэж хэрхэвч таарахгүй.

Монголын үндэсний бөхөд бугшсан идээ бээрийг шахаж, булингарыг ариусгах ид шидтэнүүд нь өөр хэн ч биш зодог шуудгандаа чангарах хүчит бөхчүүд маань л юм. Монгол түмний их цэнгэл болсон хүчит бөхчүүд хэзээнээсээ нутаг нугын өсч яваа залуу хүчтэнүүдээ ахын ёсоор дэмжиж тэтгэх харамгүй цагаан сэтгэлээр элэг бүсээ тайлан өгч, даваа ахиулдаг байсан. Тэр сайхан чигч шударга ёс жудаг өнөө цагт түмэн олноо хуурч, төрийн наадмаар тоглоом хийдэг хээл хахуулийн цадиггүй тогтолцоо болсныг үгүй хийх хүндхэн ачааг Р.Нямдорж тэргүүн ч үүрэлцэх л учиртай. 22 жил халуун тогоонд нь чанагдаж яваа Р.Нямдорж тэргүүнтэй ажлын хариуцлага тооцох эрх АТГ-т бий. Харин хэсэг бүлэг хүмүүсийн түлхээсээр ээлжит шоу хийх эрх АТГ-т байхгүй.

Д.Түвшин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (November 20, 2012 11:32:04 am )

    monhbaatar teneg ym yarij dee etsest n monhbaatar l muu nertei bolno doo nutag usaa bodsongui yu chi

  • Anonymous (November 20, 2012 11:56:54 am )

    yamar bohchuuded tetgemj tsalin gj bh bish nairaa hiih ni zov chadaj bgaa yumand

  • Anonymous (November 20, 2012 1:26:44 pm )

    Ñàéí áàéíà Øàëãàõ ë õýðýãòýé.¨ñòîé ë ìºíãºíèé õ¿¿äèé áîëñîí ãàçàð. Ýíý èõ ìºí㺺 áºõèéí ºð㺺ã çàñ÷ ÿíçëàõ òîõèæóóëàõàä åð çàðäàãã¿é Áºõèéí ºð㺺 øèã ìºí㺠õ¿¿äèéë÷èõýýä òóõã¿é õ¿éòýí õºíäèé áàéøèí åð áàéõã¿é Õààÿà öàãààí ñàðààð áèò¿¿íèé áàðèëäààí ¿çüå ãýõýýð áèëåò îëäîõã¿é .àæèë÷èä íü Ẻíäºæ àâààä ãàäàà íü øàãëààä çîãñ÷ áàéäàã ø äýý. Àíõ àøèãëàëòàíä îðñîí öàãààñ íü õîéø åðººä òàòààã¿é õàÿà áºõ , òîãîëîëò ¿çýõýýð äààðñàí áýýðñýí çàðèì íü äààðààä ºâ÷èí àâààä ãàðäàã. Ìàø çàâààí çàìáàðààã¿é ãàçàð øäýý Ìîíãîë ò¿ìýí ìèíü èéì ë ãàçàð áºõºº áàðèëäóóëæ áàéíà äàà Íÿìäîðæèéí áàãûã á¿ãäèéã íü ñîëèâîë òààðíà. Äàðãà íÿ-áî íàð íü íýã èõ ìýäëèéí , õ¿ì¿¿ñèéã Ẻí áººíººð íü ¿íýã¿é ñóóäàëä ñóóëãààä àðä îëîí øàòàí äýýð íü çîãñîæ ¿çâýð ¿çíý. àÿòàéõàí òîãîëîëò áîëîõîîð ñóóäàë íýìæ òàâü÷èõààä Ẻí îðëîãî îëäîã ÷ òýð íü äàðãà íÿ-áî íàðûíõ íü êàðìàíä îðäîã Òà íàð ¿¿íèéã ìýäýõ ¿¿ Òýð ñàéõàí îðäíûã óðãàøã¿é óäèðäëàãà ãóòààæ áàéãààã ººð÷ëºõ öàã íü áîëñîîí.

  • Anonymous (November 20, 2012 1:32:56 pm )

    Áºõèéí ºð㺺 þì óó Óðëàãèéí òàéç þì óó Îéëãîäîãã¿é . ßïîí÷óóä ñóìîãèéíõîî äýâæýýíä ýìýãòýé õ¿í ãàðãàäàãã¿é ãýäýã áèç äýý Ãýòýë ìàíàé áºõèéí ºð㺺íä ýëäýâ òîãîëîëò , þó ë áîë þó áîëäîã Áîëèìîîð þì.

  • Anonymous (November 20, 2012 5:31:55 pm )

    Monhbaatar tom tenegtlede uul ni saihan boh ard ni uvsin nogo horchin baynaa l bga bzde ene uvsin gj yostoi vhej duusdgui horchinguud bnaa sdaa

  • Anonymous (November 20, 2012 5:57:32 pm )

    monhbaatar 2dugeer angi tossson hun iim l baih ymdaa monhoo icheehc ooriigoo ymar hun gedgee haruulaj chadlaaa daanch teneg hun ymdaa ooroo

  • Anonymous (November 20, 2012 7:17:03 pm )

    Yu bodoj yu bicheed bnadaa humuus min. Negent nyam dorjiig diilehgui hoino orhi gej bgaa yum uu. 2 dugaar angiin bolowsroltoi hun tuilshirsan ta naraas iluu yarij bn. Ter hunii huwid dugai yawj bolno. Haashdaa l mongo oldno. Harin mongol er hunii zangaar unenii toloo l dugarsn. Harin iluu bolowsroltoi chadaltai hun ni tsaashid urgeljluuleh heregtei. Salhiig hagalj hodlohgui bol 1hen chono hottoi honiig iddeg. Huts uhna baij hagas ni ch gsn amid ulddeg. Tolgoigoo jaahan sergeg ajilluuldaa humuusee.

  • Anonymous (November 20, 2012 7:56:39 pm )

    wow vnen vnen

  • Anonymous (November 20, 2012 8:04:25 pm )

    Энэ Нямдоржийг бөхийн холбооноос зайлуулах цаг нь болсон. Ямар хуц ухна тавьчихсан биш дээ. Энэ холбоог ерөөс том цолтой бөхөөс нь эхлээд 2жилээр ээлжлэн тэргүүлдэг журамд шилжих хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд нэг хүн 20-иод жилээр ноерхож, элдэв муу муухай юм хийж суухаа болино.Үүнийг Нямдорж өөрөөсөө эхлээд санаачилж хэрэгжүүлэх шаардлагатай.Тэгж чадвал элдэв хэрүүл маргаан, атаа жөтөө арилах болно. Ямар ч үйл ажиллагааг нэг л хүн үгширтэл удаан эзэгнэх гэсэн санаархал, үйлдлээс болж л авлига хээл хахууль, урагшгүй бүхэн үүдэлтэйг Нямдорж эрх биш ухаарч ойлгох хэрэгтэй. БХ-ны ерөнхийлөгчөөс гарчихвал арай өлсөөд үхчих гээд байгаа биш биз дээ!

  • Anonymous (November 20, 2012 8:37:55 pm )

    Hyamdorj bol mongol boh-g shine tuvshind gargaj irsen gavyatai hun shuu dee. Boh-n orgootei bolgoson hun bol Nyamdorj harin ter Suhbat avraga odoo boliochee ichdeggui yum bh daa. Naadamchin olniig yag doromjilj bailaadaa Suhbattai batgui mongol boh yavdagaaraa l yavna shuu. Tegej avsan ogson oo
    yarih yum bol harin Byanmonh avraga l ene ATG t shalguulah estoi hun shuu dee.

  • Anonymous (November 20, 2012 8:51:21 pm )

    ATG tegej shalgah geed bgaa bol 1960 onoos hoishih buh avraga , arslan , zaan, nachinguud-g bugd-g ni l shalgah bolj dee. amjihuu aan.

  • Anonymous (November 20, 2012 9:11:57 pm )

    shalgaad ilrvvlne gedegt ta nar itgej bna uu.. teneg l bish bl itgene de naad nymdorj bl jinhene luiwarchin.. luiwriinh ni hor honool vr hoichid ni l hvrne de naadah chin mongolchuudiin bohoo gsen ariyn setgeleer holjij bgaa nowsh doo.. suudlaasaa vhen hatan zuurch bgaag ni.. iim horwoogiin shaaruud bgaa tsgt mongol min hezeeeeeech hogjijhgvi eeeeeeeee!!!!!

  • Anonymous (November 20, 2012 10:44:16 pm )

    Áºõ÷¿¿ä áºõºº ìýäíý ãýæ ñîëèîðäîã áàÿíìºíõ ìýòèéí õóëãàé÷ ñýòãýõ¿éòýé íîâøíóóäûí ñàíààãààð ̯ÁÕ-ã çîõèîí áàéãóóëæ áîëîõã¿é.¯íäýñíèé ¸ñ çàíøèë,í¿¿äëèéí ñî¸ë èðãýíøëèéí ¿íýò ç¿éëèéã äýýäýëæ ÷àääàã,õàòóó çàð÷èìòàé,øóäàðãà õ¿ì¿¿ñýýð ̯ÁÕ-ã óäèðäàõ èðãýíèé çºâëºëèéã áàéãóóëàõ õýðýãòýé.Òýíäýýñ ãàðñàí øèéäâýðèéã áºõ÷¿¿ä ¿ã äóóã¿é äàãàí ìºðäºõººñ áóñ ñ¿õáàòäàõ þì óó ,ìºíõáààòàðäàõ ýðõã¿é áàéõ ¸ñòîé.Îäîîíûõ øèã ãýìò ¿éëäýë õèéñýí áºõ÷¿¿ä õîëáîîãîî äîðîìæëîîä ÿâæ áàéäàã æèøãèéã á¿ðìºñºí õàëàõ íü ç¿éòýé.Ýíý ÷èíü õ¿í àëñàí àëóóð÷èí ø¿¿õèéã áóðóóòãààä ñóóæ áàéãààãààñ ÿëãàà àëãà.Èéì áàéäëààð ÿâáàë ¿íäýñíèé áºõ á¿ðìºñºí ñºíºæ àëãà áîëíî.Äàãààä áºõ÷¿¿ä ººðñ人 õîîëã¿é áîëöãîîíî. Ýíèéãýý òýíýã òîëãîéíóóä îéëãîõã¿é òîìðîîä áàéõ þì.Òà íàðûã áºõºº äýýäýëäýã àðä ò¿ìýí òýæýýæ áàéãàà ø¿¿ ìààíàãóóä àà.

  • Anonymous (November 21, 2012 9:39:09 am )

    Nyamorj bol boh gedeg yumiig hogjuulsen hun shuu dee buh chuud yaduu bsan uu bsan biz dee, odoo tehed yaj bna bayan sain amidarj bna sh ddee teneg Monhbaatar gesen aimgiin naadamd ochood tsolton turuuldeg l biz dee mungund durtai sh deee Hartsaga Batbaatar aas aimgiin naadam manai duud ugchih 2saya ugii gehed ugui gesen teheer ni Munhbaatar 4-iin davaand Batbaatariig amalchihsan gesen shuu dee teheer hunees guidag mungu ugii l gedeg yum bna sh deee

  • Anonymous (November 21, 2012 11:06:56 am )

    boh hvn bvdvvn ovsond gegxheer teneg yum helj ooriinhoo her hvn be gedgee haruulah shig bolloo iim yumnaas xhin bolj boh hvnii ner hvnd unaj bna mangar min

  • Anonymous (November 21, 2012 11:12:55 am )

    boh hvnii ner hvndgvi bolson boh gedgiig mongolchuud martah dohson vedNyamdotj bohiin holboo baiguulj bohchvvdiig odii daitai avch yavaa shv de

  • Anonymous (November 22, 2012 9:22:39 am )

    Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар

  • Anonymous (November 22, 2012 10:35:35 am )

    nymdorj chadaj bgaa yumand arga bhgui gj hoortsogloj bgaad ur huuheddee nugel huraaj uldeeh viidee…bohiin holboog nutgiin holboo nereer zaluusiig uruu tataj evdej bsan nugelee ooroo uurch chadah boluu …! esvel ur huuhedddee uldeeh boluu gdeg n tsag hugatsaal medeh bhdaa…!

antalya rent a car