antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2012 12 comments

Мөрөөдөгчдөө БНСУ-д Монгол хүний эрх зөрчигдсөөр байна

нийтлэсэн Admin

Буруутай байсан ч эх орон нь иргэдээ хамгаалах ёстой-

Сүүлийн үед бид их мөрөөддөг болжээ. Хот даяараа л шил даран бичигдэж буй мөрөөдлийн тухай хэсэг хүмүүсийн нийтлэлийг уншаад “надад мөрөөдөл бий” гэж омогших болж.

Тэр нь хэн нэгэн чиний мөрөөдлийг биелүүлж өгөх “бэрд” байдагт итгүүлж өгөх сэдлийг нийтэд тарааж амжлаа. Харин хүний хүслийг биелүүлж өгөхийн тулд чи нэг бол ид шидтэй эсвэл эрх мэдэлтэй байх хэрэгтэй.

Харин тэр “бэрд” нь эрх мэдэлтэн бололтой. Тэгэхээр би тэдгээр эрх мэдэлтнүүдээс нэг зүйл мөрөөдөж өгөхийг хүсье. “Гадаадад суугаа Монголчуудын эрх зөрчигдөхгүй байна” гэж мөрөөдөж өгөөч. Иргэний итгэлийг олохоор мөрөөдөж, хүссэн суудалдаа заларсан ч өөрийн мөрөөдлөө биелүүлчихээд хэнэг ч үгүй ахин дахин шунаж илүү ихийг мөрөөддөг та бүгд бусдын төлөө түр ч атугай санаа зовинож өгнө үү.

Тодруулбал, БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан хэсэг оюутнуудын төлөө. Мөрөөдөж, хүссээр БНСУ-ыг зорьсон Монголчуудын эрх өдрөөс өдөрт зөрчигдөж байна. Тус улсын Цагаачлалын албанд аавынхаа алтан амийг эрсдэснийг мэдэлгүй уулзах мөчөө мөрөөдөн суугаа бяцхан хүүгийн бодол цагаанаас цагаан байхад ахиад л тус албатай холбоотойгоор Монгол залуусын эрх зөрчигдөж сэтгэл нь харлажээ.

Хэрэг явдлыг тодруулбал, БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан оюутнуудыг хуурамч диплом ашигласан гэж Сөүлийн Цагаачлалын албаныхан цагдан хорьсон  байна. Тус сургуульд албан бус мэдээллээр 230 гаруй Монгол оюутан суралцдаг аж. Харин Цагаачлалын албанаас тус сургуульд  урьдчилан бичиг баримтын шалгалт явуулсан байна.

Тэгэхдээ өнгөрөгч сарын 8-ны өдөр гадаад оюутны сургалт зохион байгуулах нэрийдлээр Монгол оюутнуудыг цуглуулжээ. Харин сургалт гэх нэрэнд хууртаж ирсэн оюутнуудаас нэр цохон дуудаж 11 оюутанг Цагаачлалын албаны байр руу авч явжээ. Эднээс нэг оюутны дипломыг шалгаж үзээд зөрчилгүй хэмээн явуулсан бол мөн нэгийг нь төрөх дөхсөн учраас тус албанаас явуулжээ.

Харин үлдсэн есөн оюутны ар гэрийхэнд тэднийг “Хэлний бэлтгэлд сурч байгаад магистрантурт дэвшихдээ бакалаврын диплом байгаагүй. Хуурамч диплом Монголоос авч ирээд Солонгосын дээд сургуульд элссэн байна. Уг үндэслэлээр тэднийг шалгаж байгаа” гэсэн хариуг өгчээ. Харин оюутнууд гэр бүлийнхэндээ “Биднийг дарамт шахалтаар хуурамч диплом хэрэглэж байгаа гэж хэлүүлэхийг оролдсон.” гэж хэлжээ.

Хэдийгээр хуурамч диплом байсан ч гэсэн тус улсад Монгол хүний эрхийн төлө тэмцэх ёстой улсын “итгэмжлэгдсэн” гэх төлөөлөл байгууллага бий. Түүнийг нь ЭСЯ гэдэг. Гэсэн ч цагдан хорьсон , одоогоор яг тас хуурамч гэдгийг нь тогтоогоогүй байхад хүний эрхэнд бүдүүлгээр халдаж Монгол хүний үнэ цэнийг юман чинээ тоохгүй байхад ГХЯ албан бичиг хүргүүлсэн гээд сууж байна.

Бид уг хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар тус яамнаас тодруулсан ч дээрх хариуг өгсөн юм. Тэдний албан хүсэлт “төгсөх курсын оюутнууд учраас сургуулийг нь төгсгөж өгнө үү” гэсэн утгыг агуулж байгаа гэнэ. Гэвч тус улсад суугаа Монголын ЭСЯ-д мэдэгдэлгүй цагдан хорьж, хуурамч дипломтой гэдгийг нь тогтоох гээд улайрч байгаа Цагаачлалын алба “тааллаар болог” гэсэн шидийн үг унагахгүй л болов уу. Ер нь БНСУ-д суугаа Монголын ЭСЯ өөрийн улсын иргэнтэй холбоотой мэдээллийг хамгийн сүүлд сонсдог нь их хачин юм шүү.

Хамгийн сүүлийн мэдээгээр есөн оюутнаас тавыг нь Хвасан хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт хүргэсэн байна. Энэ нь тэднийг Монгол руу буцааж байгаа гэсэн үг юм. Гурваас дөрвөн жил суралцаж, чамгүй их зардал гаргасан Монгол залуус ийнхүү нутаг руугаа хөөгдөж байгаа нь харамсалтай. Харин Хвасан дахь саатуулах газар тэдэнд нөмрөх байтугай дэвсэх гудас өөгөөгүй гэж эх сурвалж өгүүлсэн байна. Бид энэ талаар мөн л ГХЯ-наас тодруулсан гэвч “ийм мэдээлэл ирээгүй байна” гэсэн. Тэгэхээр хэн мэдээллэх ёстой вэ.

Гав гинжиндээ хүлэгдэж, газарт хүйтэн шалан дээр мөрөөдлөө дэвсэн суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах ёстой вэ. Хорьж цагдаж буй гадныхан хүнээ хурдан буцаа гэхээс, хөнжил гудас гээд элчин рүү утасдахгүй нь лавтай. Угтаа бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж түр хугацаанд хоригдож байх хугацаанд нь хяналт тавьж байх ёстой байгууллага нь ЭСЯ болон ГХЯ байх учиртай.

Гэсэн ч ажлаа хийлгүй мөрөөдсөөр суудаг гэдэг нь Монгол хүн БНСУ-ын төрийн байгуулагат нас барчихаад байхад одоог хүртэл хариуцлага үүрэх хүн олдохгүй байгаагаас илт харагдсан. Одоо ч гэсэн оюутнууд хэрхэх нь шийдэгдэлгүй хоригдсоор л байна. Мөн энэ хэрэгт холбоотойгоор хуурамч диплом үйлдэж, сургуульд зуучилсан гэх Монгол иргэний нэр холбогдсон. Одоогоор түүний нэр баталгаатай бус ч нэгээс хоёр сая вонноор хуурамч диплом худалдаж, 300-500 мянган вонноор сургуульд зуучилдаг аж.

Олон жилийн сургалтын төлбөр, бага сагахан чөлөөт цагаараа айж ичин цагын ажил хийж өөрөө өөрсдийгөө болгодог байсан залуус “Монголд очоод” гэх мөрөөдлөө үгүй хийгээд л ирэх нь дээ. Уг нь Монголын ЭСЯ иргэдийнхээ төлөө мөрөөдөн хүсдэг, түүнийгээ ажил хэрэг болгож, Монгол хүнийхээ төлөө санаа зовдог гэдгийг мэдрүүлж байсан бол бэлгэ тэмдэг төдий ЭСЯ-дууд ядаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах байсан юм. Та бүгдийг мөрөөдөгч хийж суух зуур БНСУ-д Монгол хүн үнэхээр үнэ цэнээ алджээ дарга нар аа.

 Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (November 16, 2012 10:57:32 am )

    Аливаа юмыг яаж ийж аргалаад нүд хуураад өнгөрөөчих гэсэн манайхны арчаагүй зангаас болж байгаамшдээ. Үхсэнээ хийж хуурамч юмтай очоо вэ. Тэгээгүй бол юу гэж баригдаж үйлээ үзэх вэ дээ. Хуулиа дээдэлдэг улсад энэ бол байх зүйл бөгөөд хууль мэддэггүй тэнэг бидэнд бас том сургамж өглөө

  • Anonymous (November 16, 2012 11:15:17 am )

    tiim shuu. yg unen. hund bas diploma avahad hicheel zutgel tsag hugatsaa ged ih yum zartsuuldag bhad. shuud l neg bolson boloogui hum hudaldaj avaad heniig huurna gej yavdgiin boldoo ene zaluus maani. odoo yahavde uuriin hiisen yum uuriin tolgoi deer.

  • Anonymous (November 16, 2012 11:16:44 am )

    бид боолын хөдөлмөр хийх гэж очсон шүү дээ битгий олон юм гоншигноод бай—–ямар манай эх орон биш шүү дээ юмыг наантай цаантай бодох хэрэгтэй —монгол хүний бодол ажиллахгүй юм даа

  • Anonymous (November 16, 2012 1:40:18 pm )

    hohi ni ee hohi ni, henii tuluu yavsiin uursdiinhuu tuluu l yavaa biz dee, odoo hendee yalarhah geed bgaan. Shirnen atsaa chi naadahaa uuruu muruud za! Bidend uur muruudul bii!

  • Anonymous (November 16, 2012 1:41:49 pm )

    Huuli durmee chand murddug ulsiin huuli durmiig zurchsun bol tendee yalaa edelj yasaa tsailgahaas uur yaadgiin, hohi ni huuli gedeg yum ali neg gazar bdag yum gedgiig medej avag!

  • Anonymous (November 16, 2012 2:00:34 pm )

    Энэ бол цэвэр өөрсдийнх нь буруу манайхан хариуцлага гэдэг ойлголтыг мэдэхгүй хуурамч дипломоор солонгосчуудыг хуурч байгаа биш өөрсдийгөө л хуурч байгаа гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй. Монголын элчин сайдын яам ямар ч ажил хийдэггүй нь үнэн ч Монгол улсын нэр хүндийг гутаасан худал хуурмаг диплом ашиглаж байгаад баривчлагдсан хүний эрхийг хамгаална гэдэг бол ичгэвтэр зүйл юм

  • Anonymous (November 16, 2012 4:29:49 pm )

    дээр саналаа бичсэн нөхөр монголын нэрийг гутаасан тул баривчилагдсан хүний эрхийг хамгаалахгүй гээд ,айхтар ичиж байнаа даа,харин би тэр коммунист тэнэгийн өмнөөс ичиж үхэх нээ,МОНГОЛ хүн хаана ч хэзээ ч өөрийн буруугаас байна уу өрөөлийн буруугаас байна уу үгтхүн ч хамаагүй ямар нэгэн хэлбэрээр эрх нь зөрчигдсөн тохиолдолд тэдний эрхи йг монголын засгийн газар хамгаалах ёстой ,энэ ёсыг монголын ГХЯ хэрэгжүүлэх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй,ГХЯ ажлаа хурдан шуурхай сайн хийх хэрэгтэй дандаа шүүмжлүүлээд л байдаг ажлаа хийхгүй үлбүүсэн хэвээрээ байх л юм даа

  • Anonymous (November 16, 2012 8:11:32 pm )

    Xuuramch diplom elsej orson manaixni buruu shde. mongol oyutni ner gutasan umnud. Durem jurmar ni yvj bga oyutan xuuxduudin ner xund.gutagad zogsoxgui uldsen xeden mongolchuda xuldu chirch bga. Mongolchudin visa sungaltig xiixe bolij bn. mongol elchin yu.gj xiix ajil.mundsan bish ene xedig umguulud yvj.bdagin. buxel buten solongos ulsig zalilj surguulid.orchod. xarin.ch shiitgelgui ex orondo butsan ni ix um gj bodvol taarna

  • Anonymous (November 16, 2012 10:30:37 pm )

    эх оронтой байсан бол яалаа гэж боолын хөдөлмөр эрхлээд хараар гадаадад байхам дээ——бид ам байна гэж авиа гаргаад гэмт хэрэг хийгээд байна —бодохгүй дуу гаргаад байна бага яариарай гэж нэг ам бурахнаас заяасан юм шүү ай даа энэ үхэр монголууд уцу

  • Anonymous (November 17, 2012 2:35:52 am )

    MANAIHNI BURUUSHDEE.DANDAA NEGNEE HUURNA. HUDLAA YRINA HULHIDANA AMLASANA BIELUULDEGGUI HARUITSLAGA GEJ BAIHGUI NER TURUU BODDOGGUI DURAARAA HUDLAA L HEEH CHINGIS GEJ SOLOIRSON MONGOL HUNII ERH ZURCHIGDLUU GEH HUULI BUS BOL BUH ORNII HUMUUS HORIGDOJ NUTAG BUTSDAG YUM.ER NI UURSDUU HICHEEH HEREGTIEI UURSDUU NER HUNDTEI BAIH UUGUIGEE

  • Anonymous (November 17, 2012 2:41:43 am )

    UURSDUU HUMUUJILEER OLOH BAIHDAA.TEGEED ELCHIN MYNGA ERHII NI HAMGAALLAA GED YAH YUM BE BURUU YUM HIISEN YUM BOL YDUU BUURAI ORON YMARCH HUCHGUISHDEE
    TIIM BOLOHOOR HUULI YSOOR ZUV SURCH ZUV AMIDARAH HEREGTEI BNADA

  • Anonymous (November 18, 2012 1:44:04 pm )

    MGL-N ELCHIN SAIDIIN YAM IRGEDIINHEE TOLOO YG AJILLAACH,HAAYA NEG OCHOOD AJIGLAJ BAIHAD NEG L IH ALBARHUU, IH ZANTAI,ZAAJ SURGASAN,BUR HUNII BICHSEN YUMNII UG USEGIIN,UTGA NAIRUULGIIN ALDAA HAISAN,HUN ZAGNAJ DOROMJILSON,TORIIN AJIL HIIJ BNA GEED L SUR HUCHEER DALAILGASAN,TEGEED TSAINII TSAG BOLLOO GEED L BUH HUNIIG HOOJ GARGANA.BUSAD ULSIN ELCHIN IIM BAIDAGGUI YUM BNA GEDEGIIG OORIIN NUDEER HARSANII HUWID BICHEJ BNA.ELCHIN SAIDIIN YAMNII AJILCHDIIG TER GHY -D NI SHALGUULJ,AJIL UILCHILGEEG NI SAIJRUULJ,JINHEN IRGEDIINHEE TOLOO,UYAN ZOOLON AJILDAG BOLGOMOOR BNA.SHALGALTAND BUDERHENE MEDEEJ.MGL-EE GESEN SETGEL ZURHTEE BAIHIIG TA BUHNEES HUSIE.

antalya rent a car