![]() Баримт1: “Алтайн хүдэр” гэдэг компани 30 сая төгрөгийн цалин амлаж, өдөр тутмын сонинуудад удирдах ажилтан авах ажлын зар цацсаар байгаа. Монголын компани ажилтнууддаа ийм том цалин амлаж, бас өгч чадаж байгаа бол сайн хэрэг. Гэвч тус компани зүгээр л өөрсдийн Пи Ар болгож хэвлэлээр худлаа мэдээлэл цацаж байгаа гэдэг нь зарим нэг баримтаар батлагдаад эхэлжээ. Тодруулбал тус компани нь цалингаа тавьж чадахгүй байгаа талаар хэвлэлээр гарч эхлэв. “Алтайн хүдэр” компанийг судлаад үзвэл одоогоор 1000 орчим ажилтантай, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын хамтарсан эзэмшлийн аж ахуйн нэгж ажээ… Zindaa.mn 2011 оны 12 сарын 20 Баримт2:2012 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн дугаартаа “Алтай хүдэр компанид ажиллахаар ирсэн Унгар улсын иргэн амиа алджээ” гэх гарчигтай нийтлэл хэвлэгдэн гарсан юм. Уг нийтлэлд тус уурхайд ажиллаж байсан унгар ажилтан амиа алдсан, гэмтэж бэртэх энүүхэнд хэмээн Алтай уулсын цаана юу болж байгааг дүрслэн, дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэвч тус компанийнхан энэ мэдээллийг үгүйсгэж Өнөөдөр соинны хамт олонг нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгөх нэрээр айлгасан байна. Мөн 8-9 сая төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх мэтээр амыг нь барьсан. ![]() Баримт3: Алтайн уулсыг ухаж баяжсан “Алтайн хүдэр” гарчигтай сурвалжлага нийтлэгдсэн. Энэхүү сурвалжлагаар “Алтай хүдэр” компанийн үнэн нүүр царайг илчилсэн байна. … Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах “Алтайн Хүдэр” компани. “Нууцлаг” байдлаар Монгол орныхоо төмрийн хүдрийн ордыг нээж, БНХАУ руу Цээл, Төгрөг, Бугат, Алтай зэрэг сумдын нутгаар тоос, шороо татуулан зөөсөөр дөрвөн жилийн нүүрийг үзэв. Ингэж зөөхгүйгээр Монгол орон оршин тогтнохгүй юм шиг төр засаг нь аашилж байгаа хойно ард иргэд чимээгүйхэн харсаар. Эхэндээ зам барьж, ард иргэдийг өндөр цалинтай ажил хийлгэж, сум орон нутгийн хөгжүүлнэ хэмээн ярьж байсан эрхмүүд өнөөдөр бүр харагдахаа байж. Номхон хүлцэнгүй Алтайн ард түмэнд хөгжил дэвшил хэзээ ч ирсэнгүй. Үүнийг нэхсэн ард иргэдэд уурхайнхан “Манайх хөгжүүлэх албагүй” гэсэн шиг сууна. Уул уурхайн компаниудад хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол тухайн бүс, орон нутгийг хөгжүүлэх гэсэн хуулийн заалт байдагт оршино. Тиймээс заавал хөгжүүлж байгаа гэх зүйл олж ярих хэрэгтэй болно оо. Тэгээд л асуусан нэгнийг нь “тэнэг” болтол нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт ярина. Биднийг сурвалжлага хийхээр очиход ч бас л тэгсэн. “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал Тогтохбаяр ийм нэгэн баримт хэлсэн. “Говь-Алтай аймагт ажиллаж байх хугацаанд Цээл сумд шинээр баригдаж буй хоёр давхар эмнэлгийн доторхи тохижилтыг нь манай компани бүрэн хариуцахаар болсон” гэж. Харин аймгийн удирдлагуудтай уулзахад асуудлыг арай өөрөөр тайлбарлав. Тогтохбаяр захирлын хэлсэн шиг юм болохгүй гэнэ. Учир нь улсын төсвөөр баригдаж байгаа л бол тухайн эмнэлгийг бүрэн тохижуулж, эмч, ажилчид нь ажиллах бүх орчныг хангах төсвийг давхар суулгадаг гэнэ. Ингээд асууж, сураад байсан чинь тус эмнэлэгт мани хүн ганц багаж авч өгсөн гэнэ. Үүнийгээ бүх тоног төхөөрөмж гээд буй бололтой. Ингээд л хэлсэн үг, хийсэн ажил хоёр нь бодит амьдралд зөрчилдөөд эхлэв… News.mn 2011 оны 10 сарын 4 Баримт4: АН-ын дарга Н.Алтанхуягийг АТГ шалгаж эхэлсэн тухай бид өчигдөр мэдээлсэн. Н.Алтанхуяг дарга Тэргүүн шадар сайд байхдаа Германы Дойче банкнаас их хэмжээний валютын зээл авах баталгааг “Алтайн хүдэр” компанийнханд гарган өгсөн тухай эх сурвалж мэдээлэв. Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа аж. Н.Алтанхуягийн тухайд Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан бол Дойче банк “Эрдэнэт таван толгой”-н IPO гаргахад зөвлөх банкаар ажиллаж байгаа юм. Bolod.mn, Info.mn 2012-05-18 Баримт5:БНУУ-ын “Барикад” долоо хоног тутмын сэтгүүлийн 2012 оны гуравдугаар сарын 14-ний дугаарт “УНГАР АЖИЛЧДЫГ МОНГОЛД ҮХЭЛ РҮҮ ИЛГЭЭЖЭЭ” нийтлэл хэвлэгджээ. /Barikad. Hu/ ![]() …Өнгөрсөн жил сонины зар олж үзсэн олон унгар ажилчид Монголд очиж ажиллахаар болсон. Энэ тухай “Алтайн хүдэр” хэмээх үндэстэн дамнасан Монгол компанийн Унгар дахь төлөөлөгч нь мэдэгдэл хийсэн байна. Зарыг экспресс зар болон нэр хүнд бүхий зарын олон сайтад байрлуулсан байлаа. “Азийн центр”-ийн буфе тэнд ажилладаг Солонго Мөнхтуяа гэдэг унгар хэл сайн мэддэг монгол эмэгтэй болон Пах Фэрэнц гэдэг Унгарын иргэн унгар ажилчдад Монголд очоод ямар ажил хийх талаар танилцуулаад, олон мянган долларын цалин авна гэжээ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэрнээ Монголын ЭСЯ-наас Солонго Мөнхтуяа нь жуулчны виз авч өгсөн. Тэд онгоцоор Улаанбаатар дахь тус компанийн төв байранд ирсэн. Монголын цагаачлалын газар хөдөлмөр эрхлэх визийг унгар ажилчдад тэр дор нь олгосон байна… … Өнгөрсөн оны 11-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нас барсан Пэчи Янош тийм ч азтай хүн биш байлаа. Хэдийгээр Монголд эрүүл энх очсон боловч хүйтэн, бохир заваан байдал, хүн байхын нөхцөлгүй тоос шороо, хоол ундны дутагдал, шөнийн ээлж болон өөр бусад нөхцөлийн улмаас нас барсан. Бидний нэг адил нутагтаа ажилгүй, өр зээлээ барагдуулж чадаагүй тэрбээр хүнлэг бус орчин, нөхцөлд тоос шороон дунд, хүйтэнд өлсөж нас баржээ. Бэлэвсэн гэргий Каталин нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл нөхрийнх өө чандрыг аваагүй байна. Түүнд ямар ч туслалцаа үзүүлсэнгүй. Тэр юугаараа нөхрөө оршуулах юм бэ. Барьцаанд байгаа байрыг нь энэ сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хураагаад авчихсан. Пэчи Яношийн гэргий Каталин Гадаад яамнаас ямар нэгэн тусламж авна гэсэн найдвар нь тасраад байна. Харин нөхрийгөө нас барсан тухай болон түүнд хийсэн шинжилгээний талаар нэг албан захидал хүлээн авчээ… гэх мэтчилэн “Алтай хүдэр” компанийн талаар ноцтой баримт дэлгэсэн байна. Өнөөдөр сонин 2012-05-17
times.mn |
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 13, 2012 3:59:09 pm )
MALUUD HUJAA AJILCHIN AVCH NYADLAACH
-
Anonymous (November 13, 2012 4:50:41 pm )
Энд Оюунтүлхүүрийн нөхөр байсан нь ямар хамаа байна аа Сайн яваа сайхан эмэгтэйг шавар шалбаагт хутгах гэсэн утгагүй, атаархал л байна. Тэр тэнэг нөхрийн тухай л бичинэ биздээ.энэ тэнэг амьтан хүн гомдоож ,эх орноо зараахаас өөр юу ч чадахгүй зохих шийтгэлийг нь өгмөөр юм.
-
Anonymous (November 13, 2012 6:46:32 pm )
talinga tavij chadaj bgaa baihaa
-
Anonymous (November 13, 2012 8:58:13 pm )
Алтайн хүдэр компанийхан тэр чигтээ луйварчид.Тогтохбаяр,Батдорж,Базраа нар нийлж байгаад хүн луйвардахдаа гарамгай хүмүүс.Хүмүүсийг сайхан үгээрээ хуурч ажлаа хийлгээд ажлын хөлсөө өгөхгүй луйвардах нь энүүхэнд.Бид ажлыг нь хиййгээд мөнгөө луйвардуулаад хохироод өнгөрсөн.Энэ компаниас холхон яв гэж хүмүүст захиж хэлье.Хэзээ нэг цагт луйварчид тэнгэрийн гэсгээл хүртэх болно.
-
Anonymous (November 13, 2012 10:19:42 pm )
Ажилтан ажилчидаа ажлын мал шиг үзэж дарамтладаг гэсэн . Ийм учраас ажилтангууд нь ажилдаа тогтох аргагүй болоод гардаг юм гэсэн
-
Anonymous (November 13, 2012 11:29:03 pm )
Bazaraa mundag ajilsag zaluu…
-
Anonymous (November 13, 2012 11:59:21 pm )
Sain yavaa negniigee bur ataarhaad uhchih yumaa .. Ene ulsuud… Zondoo l ajiliin bair gargaad humuusiig ondor tsalintai ajiluulaad bolj l bna… Humuust altai hudert oroh gd ocherloj l bdagiig neg tanilaasaa sonsson l yum bna.. Ih zarchimch shurguu ajilsag zaluu gesen Bazaraa chin
-
atain hudert ajillaj bsan hen negen (July 15, 2013 2:28:10 pm )
Er n bol deerh medeelel unen bna
-
-
Anonymous (November 14, 2012 12:27:02 am )
Enend yund in ataarhah be? altain huderiin unen baidliig helsen baina odoo bolimoor yuma ene gazar aliin bolgon humuus uheh yum be? darga nar gej haritsaa muutai humuus
-
Anonymous (November 14, 2012 7:17:33 am )
Hujaad uhuulsnaas negch gesen mongol bayjij baig za,hujaa d uhuulsan bol ta nar yah bol….
-
Anonymous (November 14, 2012 10:12:14 am )
батдорж нь сонгуульд нэр дэвшинэ гэж байсан гэсэн. эргэж хараад хөдөөний хар малууд гэж хараадаг улс гэсэн шүү. нутгийн минь баялгийг зөөсөөр байгаад цадсан дээр нь базараа хэмжээгүй их өртэй. бас алтанхуяг зээлэнд баталгаа хийж өгсөн гэдэг үнэн гэсэн.алтайн тахилганд очиход нь зуучилж уулзуулсан хүн нь хэлж байсанг мэдэх юм байна.цааш нь сайтар шалгах хэрэгтэй байхаа.цалингаа тавьж чаддаггүй. бас удирдах ажилтанг нь өндөр цалин амалж аваад дараа нь цалингаа өгдөггүй мэднэ. миний мэдэх хүн яваад хулхидуулаад ирсэн. өө харж байгаад сайхан хална даа.арай л дэндүү Базараа Батдорж нар Батдорж нь ажилчин болон хүмүүсийн дунд Жорж нэртэй юм байна лээ
-
Anonymous (November 14, 2012 11:58:54 am )
Hun muulhaas oor yum hiihee baijee ene humuus
-
Anonymous (November 14, 2012 1:46:10 pm )
tiim bna gehdee unen yum l yrij bna
-
Anonymous (November 14, 2012 5:06:43 pm )
SONSSON ZUILEE HELIE, TSALINGAA TAWIHGUI UNJDAG GEDGIIG NI ALTAIN HUDERT AJILLAJ BSAN GADAAD MONGOL HUNII AMNAAS UURSDUUS NI SONSOJ BAILAA, JAMM GEED NEG PHILPHINE NUHUR HULHIDUULSNAA UURUU YRIJ BSAN YUM, MUN TOW OWRIIN MASHIINIIG ACHAA ZOOLGONO GEJ AWAACHAAD MONGIIG NI UGUHGUI BUTSAADAG NI BOL OIR HAWIIN AIMGIIN MONGO OLOH SANAATAI OCHOOD HULHIDUULSAN HUMUUS YRIJ BAINA LEE, BI BUR SAYHAN AL;TAIN HUDERT HULHIDUULCHAAD IRLEE GEJ BGAA 2 HUNEES SONSSON. BI UURUU UUL UURHAID AJILDAG HUN BOLHOOR ENE TEND UURHAID HAMT AJILJ BSAN HUNEES GEHDEE UURSDUUS NI SONSSNOO BICHIJ BNA SHU. NEEREE HOLHON BAIGAARAI, NAAD LUIWARCHIDAASAA
-
Anonymous (November 15, 2012 1:10:42 am )
Ajilaa hiij chadahgui chadvargui uumnuudiig bol halah l heregtei..
-
Anonymous (November 15, 2012 3:55:52 pm )
Altain Hyderiinhen luivarchid, uursduu yamar ord harshid suuj baigaa bilee… jaahan ohin avch suuchaad. Tumuriin hyderiin oldvorlolt bol baigali delhiid hamgiin muu nuluu uchruuldag nuhun sergeegddeggyi…
-
Anonymous (November 19, 2012 8:47:16 am )
time luiwarchid bialltain hvdert 3n jil ajillaj bna zondool luiwarduullaa hogiin hvmvvs shv getel odo gazar nutag maani tam boltson bna shv de 5n jiliin omno yamar saihan nutag b.la araich de odo bl hvnteegei mal ahuitaga hordood hohirood duuslaa enenees boloj tseel sumand svvld torson hvmvvsiin baragn hvvhedn amigvi eswel gajig dutuu bitvv bogostei geed zondoo lshaltgaaan bna maln uuchigvibolood vhej bna tegheer hvn ni yah we ain vnen hetsvv yadaj b.had tseel sumiin salihan talt 20 km zaid cholootei toosn ochidog bayjuulah vildwerii haw har toos ter aydaal bvhdeg shv de mogolchuuda bid yaj ene baidlaaas garhiin be garhaasaa ongorow bololtoi ene chigeereil duusah baihda bazar.togtohbayar nar ard irgediig monch goy huurah yum da hoorii mu malchid yana da gj
-
Anonymous (December 30, 2012 9:48:38 pm )
Багаасаа гадаадад байсан сайхан охидууд монгол эрчүүдийг ерөөсөө ойлгохгүй учраас холбогдож нэрэндээ сэв суулгаж байна Тийм учраас эцэг эхээсээ нуух хэрэггүй энэ хүн ямархуу хүн байна вэ? гэдийг шинжүүлэх хэрэгтэй Харин адаагаа зассан нь болж
-
Anonymous (January 01, 2013 5:22:10 pm )
1btaggui hichneen hun uhsenshde havtsalin zamin teevriinhen bnga osol avaar amia aldah nch elbeg ter toogii ged zahiral n ajilaa hiihku ohid huuhen erguuleed l oroondoo oroi bolgol eeljilj oruulsaar er ynhan bii shuude ter bazar n sain ajilj bgaa gedeg blgui bogjin sahaltai urchger har ymand shaalguulaad mungu avaad yvaad bgaa huuhnuud ichmeer ym hani ijil ur huuhed chin huleeseer l bgaa gehed yav toogiigiin booviig hohood jargal ta nart bnuu minii medhiin hed hed bga shuuu ner usiig chin zaralchihaaguid bayral al nuud
-
Anonymous (January 04, 2013 6:11:38 pm )
Saihan hulhiny company yum shig bnlee huntogtdoggui
-
Anonymous (January 07, 2013 3:11:03 pm )
ene kompani mun ednii ohin kompani boloh zetko trans bna. Bugd ger bul, naiz nuhdiin ezemshiliinh niilj bgad ene ajil haij bga amidrah gej yadaj bga mongolchuudiig mini luibardaj ugch bga nuhduud shuudee. Magnai darga neg shalgabal zugeer bga yum da
-
Anonymous (March 12, 2013 11:43:33 am )
Bazaraad hulhiduulsan Mongol myangaar toologdono. Harin gadaaduud bol heden zuugaar toologdono. Huvi hun bitgii hel baruunii tom companuud segsiitlee hulihiduuldag um daa. Neg taliin chadaj baigaa um shig bolovch nogoo talaaraa bol Mongoliiin ner nuuriig hudaldaj bayajsan hun.
Mash zalitai, ehneesee yaj hulihidah argad garamgai suraltssan hun dee.
Gadaadiin neg companiig Mongolchuud hulhidaad nogootei n hamtarna gevel teren shig hudlaa um baihgui gedgiig odoo bid meddeg bolson. Odoo yu heleh geed baigaag ta odoo medlee.
Bazaraagiin ene bugdiig heregjuuldeg arga n eroosoo l hahuul, avilga. Tom hayad tomiig olno. Eroosoo l ene.
Odoo harin yaj shalgahiig n l harah uldlee.
22 Comments