
өдгөө ч урлагийн алтан тайзнаасаа холдож үл зүрхэлнэ. Монголын урлагийн түүхэнд асар их гавъяа байгуулсан эл эрхмийн талаар уншигч танд сонирхуулья.
СУМЫН ТӨВИЙН ШИНЭ ҮСГИЙН БАГШ
1928 ондТүшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газар нэгэн хүмүүн дуугаа хадаан мэндэлсэн нь Ардын жүжигчин А.Очирбат байлаа. Малч удмын хүү тэрбээр бага балчир насаа мал маллаж өнгөрөөсөн гэдэг. Тэр тусмаа хонь хариулах нь Очирбат хүугийн хийх хамгийн гол ажил байлаа. Гэвч тэр эр хүн л юм болохоор адуу малтай ноцолдохыг хүсэх. Тиймдээ ч хааяа ганц саахалт айлынхаа хөвгүүдийн хамт салхи татуулан адуунд давхина.
Тэр ч бүү хэл бусад хөвгүүдийн адил морь уургалж тамираа шалгах. Тэрбээр морь уургалахдаа гарамгай ч уургалсан морио тогтоон барихдаа тааруухан нэгэн байж. Гэхдээ эмнэг адуун дээр гарчихсан тохиолдолд унанаа л үгүй. Эгээ л хачиг шиг наалдчихна. Ер нь тэр эмнэг адуу номхруулах эрдэмд тун сайн суралцсан хүүхэд байсан гэдэг. Түүнчлэн багаасаа номонд шамдсан нэгэн. Тодруулбал түүнийг мал маллаж байх ахуйд багийн бүлгэм байгуулагдаж тэрбээр номд шамдаж эхэлжээ.
Бяцхан цээжинд нь эрдэм номд шамдах хэрэгтэй гэсэн бодол тээгдсэн үү ямартай ч тэрбээр бусдадаа зааж сургахаар хэмжээнд суралцаж чадлаа. Үүнийг нь бүлгэмийнхэн анзаарснаар тэрбээр бүлгэмийн болон сумын төвийн багш болж дээшиллээ. Яг л “Шинэ үсгийн багш” кинон дээр гардаг шиг жаахан хүүхэд хэрнээ багш болчих нь тэр. Түүний шавь нар дунд үе тэнгийнхэн нь бас өөрөөс нь ахмад хүмүүс тэр ч бүү хэл настан буурлууд хүртэл байх. Энүүхэндээ гэхэд түүний бага нас “Шинэ үсгийн багш” киноны багш хүүгийн амьдрал шиг өнгөрсөн гэхэд нэг их хилс болохгүй.
Ирээдүйн алдарт жүжигчин маань энэ л үеэс урлагт татагдсан гэхэд болно. Учир нь сумын төвийн удирдлагууд ард иргэдээ урлаг уран сайханд дурлуулахын тулд багш нарыг сайн дурын уран сайханд татан оролцуулах учиртай байв. Энэ л үүрэг хариуцлагын дагуу Очирбат сайн дурын уран сайханч болж “Учиртай гурван толгой”-н тэрэг чирсэн хоёрын нэг болж тайзан дээр анх морилон саатсан гэнэ лээ.
МЭДЛЭГЭЭ ЗУЗААТГАХААР ИХ ХОТЫН ЗҮГ ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАВ
Тэрбээр 19 насандаа их хотын зүг хөлгийн жолоо залсан гэнэ билээ, мэдlэгээ зузаатгахаар. Болж өгвөл Худалдааны сургуульд орчих санаа өвөрлөчихсөн гэж байгаа. Гэвч түүний энэ санаа тапаар болох нь тэр. Ингээд хэд хэдэн техникумоор сааттал бас л болсонгүй. Хаалгыг нь татсан сургууль бүхэн дөрөвдүгээр анги төгссөн хүн л авна гэсэн ганцхан хариуг түүнд өгсөн гэдэг. Ингээд урам муутайхан явж байтал азаар нутгийн нэгэн ахтайгаа таарах нь тэр.
Нэг нутгийн улс болсон хойно сайн муугаа мэдэлцээд сүйд болон уулзаж учир байдлаа ярилцсанаар түүнийг урлагийн сургуульд шалгуулахаар болж Бөмбөгөр ногоон театр дээр дагуулж очив. Шалгалт өгөхөөр олон зуун хүүхэд бужигнаж байх бөгөөд түүн шиг бүрх малгай, бор нударгатай дээл, түрийг нь эргүүлсэн хар савхин гуталтай хүүхэд байсангүй. Бас болоогүй ээ, морио үүднийх нь гэрлийн шонгоос уячихсан танхай эр. Хүүхдүүд нэг нэгээрээ шалгуулж дуусав.
Харин Очирбат нутгийн ахынхаа нэрийг баастахгүй гэсэндээ шалгалт авч буй багш нарын хэлсэн бүрийг гүйцэлдүүлэв. Дуул гэхэд нь хонины бэлчээрт дуулдаг байсан дуугаа хүртэл дуулав. Тэгсэн тэндээс нэг нь“за хө чи этюд үзүүлээдэхээ” гэв. Мань хүн ч болсон болоогүй нэг юм үзүүлтэл “За болно. тэнцсэн хүүхдүүдийн нэрс үүдний самбарт гарна” гэж товч бөгөөд тодхон үг хэлэв. Очирбат сэтгэлдээ хүртэл дуулж, бүжиглэж, жүжиглэж чадаагүй болохоор тэнцэнэ гэдэгт нэг их итгэлтэй байсангүй.
Самбарт хүүхдүүдийн нэрс гарсан байх ч би тэнцээгүй дээ гэсээр самбар руу дөхвөл дунд хэрд нэр нь дурайж байх юм гэнэ. Ийнхүү тэр 8 дугаар сарын 20-нд урлагийн сургуульд ир гэсэн тушаал авч урлагийн хүн болох гараагаа тавьсан гэдэг. Тэрбээр 1950 онд Ц.Цэгмид багшийнхаа удирдлага дор Д.Хишигт, П.Туваанжав, Ц.Цэрэндорж зэрэг авьяаслаг хүүхдүүдтэй хамт урлагийн сургуулийг дүүргэсэн юм.
АНХНЫ ТЕАТРЫН АНХНЫ ЖҮЖИГЧИН
Түүнийг сургуулиа төгсдөг жил Төв хорооны тогтоол гарч Улсын хүүхэд залуучуудын театр байгуулагдаж жүжигчнээр урлагийн сургуулийн төгсөгчид бүгд томилогдох нь тэр. Өөрөөр хэлбэл энэ театрт нийт 13 хүүхэд томилогдсон бөгөөд тэдний нэг нь өдгөө Ардын жүжигчин болсон А.Очирбат байлаа. Номыг нь уншиж ногоотой шөлийг нь уугаад удаагүй байгаа шинэхэн жүжигчний анхны тоглосон жүжиг бол Ч.Лодойдамбын “Нэг ангийнхан” жүжиг. Үүнээс үзэхэд тэрбээр Ч.Лодойдамбатай эртнээс ерөөлтэй байсан бололтой.
1950 оноос хойш тайзан ээр амьдарсан А.Очирбат урлагийн халуун тогоонд олон жил чанагдахдаа тайзны 200, дэлгэцийн 30 орчим дүрийг амилуулж монголчуудаа уряагийн сайхнаар аялуулсан хүмүүн.
ИТГЭЛТ БАЯН
Түүний энэ насандаа бүтээсэн хамгийн том дүр нь “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүр гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэр өөрөө ч миний Итгэлт баяны дур хүмүүст их хүрсэн шүү гэж ярьдаг. Гэхдээ тэрбээр “энэ дүр бол үнэхээр гойд дүр. Би сайндаа энэ дүрийг сайн гаргачихсан юм биш Ч.Лодойдамба багшийн мундгийнх байхгүй юу. Энэ дүр бол их том дүр. Том дур жүжигчнээ өөрөө аваад явчихдаг юм” хэмээн таарсан хүн бүрт учирладаг гэсэн.
Тэрбээр тун санамсаргүйгээр Итгэлт баяны дүрд тохоогдсон юм билээ. Жүжигчдийн дунд “Тунгалаг тамир” роман кино болох гэнэ гэсэн яриа өвсөнд ассан гал шиг л тархав. Жүжигчид бүгд нэг нэгийгээ Итгэлт баян, Эрдэнэ болгон харж байхад Очирбатад түүний тухай бодох ч сөхөө байсангүй. Учир нь тэрбээр Д.Намдагийн “Хярааны хонхорт” гэж кинонд тоглох гээд хяналтанд ороод завгүй байв.
Харин түүний аз болоход Ч.Лодойдамба Итгэлт баянаа хайгаад энэхүү киноны хяналтанд саатаж л дээ. Хяналт дуусаад өрөөндөө сууж байтал үйлчлэгч бүсгүй хаалгыг нь тогшиж Ч.Лодойдамба гуай дуудаж байна гэсэн зар дуулгав. Дуудлагын дагуу очтол өнөөх том зохиолч “За хө, чамайг нэг сайн харнаа. Чи наашаа алх, цаашаа алх, одоо суугаад тамхиа тат” гээд яах гээд байгаа учраа эс хэлэн түүнийг дуу хоолойгоороо удирдах нь тэр.
Жүжигчин ч хэлсэн ярьсных нь дагуу бүх үйлдлийг нь хийтэл “За одоо яв” гэснээс өөр үг хэлж учирласангүй. Харин удсан ч үгүй тэрбээр нэгэн муу мэдээ сонссон нь “Хярааны хонхорт” кинонд тоглохгүй болсноо мэдлээ. Өөрөөр хэлбэл Ч.Лодойдамба зохиолч “Би Итгэлтээ олсон. Түүнийг өөр кинонд тоглуулахгүй” гэснээр тэрбээр уг киноноос мултарсан нь тэр юм билээ. Жүжигчин залуу “Би олон жүжигт тоглосон, харин кинонд тоглоогүй, энэ кинонд тоглочихъё л доо” гэсэн ч Лодойдамба зохиолч “Дуугүй бай, би мэдэж байна” хэмээгээд хөөгөөд гаргачих нь тэр.
“Тунгалаг тамир”, “Хярууны хонхорт” гэсэн хоёр киноны зураг авалт зэрэг явагдах байсан тул уг кинонд тоглуулаагүй болохыг Очирбат хожим нь ойлгосон гэдэг. Түүнчлэн Ч.Лодойдамба гуай ч “Тунгалаг тамир” киноны зураг авалт эхэлснээс хойш “Чамайг тэр кинонд яагаад тоглуулаагүйг одоо чи ойлгов уу” гээд инээж байсан гэдэг.
Х.Алтанцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 14, 2012 11:22:37 am )
Сайхан буурай. Урт наслаж удаан жаргаарай.
-
Anonymous (November 21, 2012 3:16:11 pm )
Гайхалтай 🙂
-
Anonymous (November 23, 2012 8:31:36 pm )
uneheer saihan hun shuu baharhaj hairlaj hundetgej yvdag shuu taniigaa urt udaan nasalj olon saihan dur buteegeerei gej yorooy!!!
-
Anonymous (November 25, 2012 10:19:45 pm )
БИШРЭН ХҮНДЭЛЖ ЯВДАГ ШҮҮ ТАНЫГ, ЭРҮҮЛ ЭНХ УРТ НАСЛААРАЙ
-
Anonymous (November 27, 2012 4:07:44 pm )
Эрүүл энх жаргаарай
-
Anonymous (January 28, 2013 2:36:44 pm )
saihan buural
6 Comments