Урьдчилж анхааруулах ч үгүй нэг өглөө сэрэхэд л оросууд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихнэ. Мань мэт нь сандарч, импортлогчид сургаар нь үнээ өсгөнө. Ээлжит үнн өсөлтийн сургаар такси нэг км-т 1000 төг авдаг болчихсон байсан гээд бод доо, хэдхэн хоногийн өмнө. Ашгүй засаг ард түмнийхээ талхны үнийг нэмэгдүүлж мууг нь үзэхгүй хэмээн 120 сая ам. долларыг импортлогчдод хувааж өгөхөөр боллоо гэж бодсон юм.
Зүгээр л зүүдэлсэн юм билээ. Ямартай ч азтай импортлогчдын тоонд “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Жаст ойл”, “Ойн бирж”, “Увдарга ус”, “Хөрс авто сервис”, “Петрожамп”, “Монпетэкс”, “Синчи ойл”, “Рысжан” компани багтжээ. Гэхдээ энд нэг сонин юм ажиглагдлаа. “НИК”, “Сод Монгол”, MGL-ooc бусад нь АН-ынх. Өөрөөр хэлбэд эзэд нь ямар нэг байдааар тус намд харъяалагддаг гэсэн үг. Апь ч өнцгөөс нь харсан амь аргалах төдий, шуудхан хэлэхэд Орон нутгийн сонгууль өнгөртөл гал гаргахгүй байх гэсэн арга бши гэж үү…
Нөгөөтэйгүүр шинэчлэлийн Засгийн газар хэнд үйлчлээд байгаа нь тов тодорхой байна гээд хэлчихвэл хүн хилсдүүлсэн гэмд уначихгүй байх гэж найдья. Өөрөөр хэлбэл ард түмэнд нэмэр болох гэж бус импортлогчдыг түр тэссэн дүр үзүүлээч гэж 120 сая ам.доллар золионд гаргаж байна. Товчхондоо, шатахууны үнэ аль хэдийнэ өсчихсөн, түр нүд хуурах арга хэрэглэж байгаа явдал гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Эцэст нь мөрийцөх үү, сонгуулийн маргаашнаас л бензиний үнэ өснө гэж…
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2012 1:44:47 pm )
chi yamar haashaa yum be une nemeheer nemlee ard tumnii amidralhetsuudlee gene nemehgui bolohoor nam ene ter geed shaltag haigaad bna tegeed chiniiheer yah bsan yum nemeh bsan yum uu naad bichij bgaa zuilee bairluulahaasaa umnu jaahan harj bgaach er ni alivaa zuiliig shuumjlegchiin talaas bish buteegchiin talaas haraach
-
Anonymous (November 12, 2012 2:49:05 pm )
ene zahialgaar medee tavidag malnuud bur yu bichij bgaagaa ch medehee baij
-
Anonymous (November 13, 2012 6:51:27 am )
mongol uls neftiin bajlgaarai delhiid 39r bairand ordog urdtsilsan nuuts togtooltoor 27 terbum barreli nefttei geed boddoo mongoltsuudaa tamsag bulag gehed 15n jil zuuluu baijil bna ter nefti mongol orond
3 Comments