antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

Хэрвээ олон овоотын орд ”Жаст”-ад очоогүй байсан бол яах вэ?

нийтлэсэн Admin

Хэрвээ Олон овоотын орд “Жаст”-ад очоогүй байсан бол яах вэ. Хэрвээ Олон овоотын алтын ордыг олон улсын зах дээр “Голдман сакс” зарчихсан бол яах вэ. Монгол газрын доорх баялгаа гадныханд алдсан бол ямар асуудал гарах нь тодорхой байсан биз.

Цаг хугацааны машинд суугаад буцдаг байсан ч юм уу, эсвэл хуанлийн хуудсыг эргүүлчихдэг шиг цаг хугацааг эргүүлдэг бол илүү сонин үзэгдэл өрнөх байсан биз. Оюутолгойн ордыг хэрхэн эзэмших вэ гэж хэрүүл хийн хэл амаа ололцохгүй байгаа монголчууд Олон овоотын алтны ордоос болж зодолдох дээрээ тулах байсан ч юм  бил үү.

Зуны сарыг зургаа юм шиг айраг цагаа эргүүлж, адууны уралдаан шохоорхож явсан улстөрчид хэл амаа билүүдээд хэн нэгнийг “намнах”-аар мордчихов уу гэлтэй үзэгдлүүд өнөө­дөр өрнөж байна. Үзэгдэл гэдэг нь үе үехэн хийрхдэг улстөрчдөөс  улбаатай дуулиан, шуугиан. Өөрөөр хэлбэл,  өнөөдөр Оюутолгой төслийг буцаах, Олон овоотын алтны ордыг “булаах” улстөрчдийн утгагүй жүжгүүд улс төрд тавигдлаа.

2011 оны аравдугаар сарын 12. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Н.Батбаяр, Ц.Сэдванчиг нар хэвлэлийн бага хурал хийлгэж Олон овоотын алтны ордыг  “Жаст” компани луйвардсан, Засгийн газрын 100 тэрбум төгрөгийг завшсан талаар сүртэй мэдээлэл хийв. Ингэж мэдэгдсэн нь эрхэм гишүүдийн давхар мэх, далд санааны илрэл байсан ч байж магадгүй юм.

Ингэхэд энэ асуудал өчигдөр юу болсон, өнөөдөр болоод байгааг сонирхоод үзье.

Олон овоотын алтны орд нь “Олон овоот”, “Овоот 1”  гэсэн хоёр газраас бүтдэг.  “Олон Овоот”-ын  лиценз нь анх 219 А гэсэн дугаартайгаар олгогдож байжээ.  2001 онд тус ордын тусгай зөвшөөрлийг “Бор хайрхан уул” компаниас “Монгол газар”-ын мэдэлд шилжин ирсэн байна. Үүнээс  дөрвөн жилийн дараа  буюу 2005 онд “Монгол газар компанийн захирал” Ц.Мянганбаяр “Олон овоот”-ын тусгай зөвшөөрлөө Анод банкны барьцаанд тавьсан байна.  2007 онд Анод банкны барьцаанаас чөлөөлж,  2008 оны хоёрдугаар сард “Монгол газар” компанийн эзэмшилд байсан  “Олон овоот”-ын тусгай зөвшөөрөл “Голдман сакс интернэшнл”-ийн  барьцаанд тавигджээ. Харин 2009 онд банк, банк бус санхүүгийн бүртгэл аваагүй мөртлөө барьцааны бүртгэл хийгдсэн нь Монгол Улсын хуулийг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн  даргын 941 тоот шийдвэрээр “Голдман сакс интернэшнл”-ийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлсөн байна. 2009 онд “Олон овоот”-ын тусгай зөвшөөрлийг 15273А болгож өөрчилжээ.

Харин “Овоот 1”  газарт орших ашиглалтын лиценз нь анх 11201А гэсэн дугаартай байснаа 2009 онд 15274А гэсэн дугаартай болж өөрчлөгдсөн аж. “Олон Овоот”-ын тусгай зөвшөөр­лийн адил 2006 онд “Анод”, 2008 онд “Голдман сакс интернэшнл”-ийн барьцаанд тавигдсан 2009 онд чөлөө­лөгдсөн гэх мэдээлэл бий. Энэ бүх мэдээллээс харахад Олон овоотын алтны ордын тусгай зөвшөөрлүүд Зоос банкны барьцаанд хэзээ ч байгаагүй юм байна.  Анод банкны барьцаанд тус ордын тусгай зөвшөөрлүүдийг тавьсан хүн бол мэдээж, алтны “магнат” гэгдэх Ц.Мянганбаяр.  Тэрбээр “Жаст” компанид хандаж  хамтарч ажиллах санал тавьсан байна.  Эр хүн эр хүндээ хайртай гэгчээр өрөндөө дарагдаж, өтөндөө баригдах шахсан нэг нөхөртөө туслахаар “Жаст” компани алтны “магнат”-ын саналыг хүлээн зөвшөөрч. Ингээд л “Олон овоот гоулд” компанийг байгуулж 50 хувийг нь “Жаст”, 50 хувийг нь “Монгол газар” эзэмшдэг байжээ.  Хоёр тал Монгол Улсын хууль дүрмийн дагуу гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон аж.

Зарим хүмүүс “Жаст” компани Олон овоотын лицензийг Ц.Мянганбаярыг мангартаж явахад нь булаасан гэж ойлгодог. Гэтэл байдал тийм биш аж. Гадаад, дотоодод Ц.Мянганбаярын тавьсан 186 тэрбумын өрийг төлөх нөхцөлтэйгээр “Олон овоот гоулд” компанийг 100 хувь эзэмших болсон байна. Ингээд Ц.Мянганбаярын  “Голдман сакс” компанид тавьсан Олон Овоотын алтны ордын тусгай зөвшөөрлийг “Голдман сакс интернэшнл”-ийн барьцаанаас суллах, өөрийн мэдэлд шилжүүлэх ажлыг хуулийг дагуу хийж гүйцэтгэсэн аж.  Мөн Монголбанк болон дотоодын арилжааны банкуудтай хэлцэл хийж, төсөлд хамрагдах өр зээлүүдийг өө­рийн нэр дээр шилжүүлсэн аж.  Мөн тус латны уурхай, үйлдвэрийн үйл ажил­лагааг сайжруулах, төслийг үр ашигтай ажиллуулах үүрэг хүлээсэн байна.

Хэрвээ Ц.Мянгабаярын тавьсан Олон овоотын лицензийг “Голдман сакс интернэшнл” олон улсын зах зээлд гаргаад зарчихсан бол яах вэ гэдэг асуудал байна.  Оюутолгойн гэрээнээс болж уйлах хэцүү, инээх хэцүү байдалд орчихоод байгаа Засгийн газарт бас нэгэн дарамт ирэх нь тодорхой. Бас нэгэн хэрүүлийн алим өнхөрч, хэн нэгэн Олон овоотыг олоод өг хэмээн Засгийн газрыг шахаж, шантаажилж суух байсан ч юм билүү. Хэрвээ Олон овоотын алтны ордыг “Голдман сакс” олон улсын зах зээлд овоохон мөнгөөр зарчихсан бол О.Чулуунбат тодорхой хувь хүртэхээр тохиролцсон байсан ч юм билүү хэн мэдлээ. Олон овоотын алтны ордын тусгай зөвшөөрлийг “Голдман сакс” компанийн барьцаанд тавихад нь зуучилж өгсөн хүн нь О.Чулуунбат өөрөө. Өнөөдөр л эх оронч хүний дүр эсгээд байгаа болохоос эрхэм гишүүн зуучлалын хөлс гэж хэдийг авсан ч юм билээ, хэн мэдэх вэ.  Зуучлалын үнэ цэнийг сайн мэдэх хүнийхээ хувьд сайтар дэглэсэн жүжгээ дэлгэж байгаа ч юм бил үү. Хэрвээ Олон овоотын орд “Жаст”-ад очоогүй байсан бол яах вэ гэдгийг хэн нэгэн тооцож үзсэн үү, ингэхэд.

Ж.ГЭГЭЭ

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car