antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

Н.Энхбаяр Ц.Нямдоржийг шоронд хийх ёстой гэв

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Монголын толгой

олигархиуд, түүний гар хөл бологсод өөрсөд рүү нь дайрч байна гэж мэдэгдлээ.
Мөн аль хэдийнэ улс төр, бизнесийн гэмт хороор бий болсон “МАНАН”-гийн зүгээс МАХН-ын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхгүй байхын төлөө янз бүрийн арга хэрэглээд бүтэхгүй болсонд олон түмэнд эргэлзээ төрүүлэхээр мэдээлэл тарааж байгааг МАХН-ын нэр төрд бүдүүлгээр хандсан хууль бус үйлдэл гэж гэлээ.
Мөн тэд Хууль зүй Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж мэдэгдлээ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь өнөөдрийн МАНАН-ийн хууль бус үйлдлийг гардан зохион байгуулагч, олон түмнийг хэлмэгдүүлэгч, дарамтлан дарангуйлагч болсныг бид Монголын олон нийтэд зарлан цаашид болгоомжлуулж байна.

Мөн түүнийг ард түмний амь насыг бусниулж, цусыг урсгаж, зэвсэг хэрэглэх замаар төрийн эрх мэдэлд хүрсэн 2008 оны аймшигт гэмт хэргийг давтах гэж Цагдаагийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна гэлээ.

Ц.Нямдоржид ял оногдуулах нь гарцаагүй бөгөөд энэ нь шудрага ёсонд нийцнэ гэж МАХН үзэж байна гэж мэдэдэлд дурджээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Энэ бол шударга явдлын төлөөх тэмцлийн нэг хэсэг. Энэхүү тэмцэл амжилттай өрнөснөөр Монгол Улс шударга шүүхтэй, иргэд рүүгээ бууддаггүй цагдаатай, хүн бүр эвлэлдэн нэгдэж, хуулиар олгосон эрхээ тэгш эдлэх учиртай. Бид энэ мэдэгдлийг гаргаад орхихгүй. Гаргасан мэдэгдлийн төлөө эрчимтэй ажиллах болно. Мэдээж мэдэгдэлд нэр цохогдсон хүмүүс янз бүрээр хариу үйлдэл хийнэ. Учир нь тэдэнд шударга ёс байхгүйн дээр албан тушаал, цэрэг цагдаа, мөнгө төгрөг бий” гэлээ.

 

mass


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car