antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2012 6 comments

ҮҮЛ ТОДОРЧ, ЭБЭ БҮДЭГРЭВ БУЮУ АН-Д ЭХЭЛСЭН ИХ СУНГАА

нийтлэсэн Admin
Сүүлийн үед ихээхэн тодорч, тэр хэрээр олон хүнийг бүдгэрүүлж байгаа нөхөр бол яах аргагүй Хотын дарга Э.Бат-Үүл.

Түүний дэргэд намынхан нь төдийгүй Ерөнхийлөгч хүртэл жул харагдах боллоо. Нийслэлийн Засаг дарга болсон нь түүнд ёстой зохиж байна аа. Яг загатнасан газар маажсантай адил юм боллоо. Хотын захирагчийн суудал түүнийг “Одоо л гараад ир. Хүссэндээ хүр” хэмээн даллаж байсан ч юм шиг. Үнэхээр Э.Бат-Үүл хотын дарга болсноор хэдхэн сарын дотор олон зүйлийг өөрчилж чадлаа. Лав л дарга, цэрэг хэн ч байсан машиныхаа дугаараар яг адилхан хязгаарлагдаж явдаг журамд шилжсэн. Үүлээс өөр хүн байсан бол компанийн захирал, багын найз, намын нөхөр гэж толгойг нь илж зөвшөөрөл өгсөөр хуулиа гууль болгох энүүхэнд.

Тэгвэл, Үүл биеэрээ үлгэрлэж явган шогшоод зогсохгүй, ажилтнуудынхаа тансаг унааг нийтийн тээврээр сольж амжив. Ийм хүнээс “Би долоо хоногийн бүх өдөр дугаар хамааралгүй хотын гудамжаар давхимаар байна” хэмээн эрхлэх эр зоригтон гар гэж үү. Нийслэлд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдсан, чанартай чанаргүй барилгуудыг тэр л журамлаж чадлаа. Гэр хороолол руу шугам татаж, амины орон сууцны жишиг хороолол барина гэж байгаа. Лениний хөшөөг буулгаж, хойд урд хөршүүд рүү баахан дайрснаас бусад түүний хийсэн бүхэнд иргэд ам сайтай, Үүл ёстой тодорч байна. УИХ-ын гишүүн байхдаа үглэж яншихаас цаашгүй байсан бол одоо хийхийг үзүүлж өгөхөөр шийдэж. Улсын баатраар удирдуулсан Улаанбаатар удахгүй танигдахгүй болох биз. Үүл ийнхүү тодорч, товойхын хэрээр түүний сүүдэрт найз нөхөд нь дарагдах болжээ. Тухайлан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлэж болно. Улсыг захирагчийн үйл хэрэг, хотын захирагчийн энд хүрэхгүй байна.

Дор хаяж нэг газар очоод үг хэлэхэд хүмүүс түүн рүү биш Үүл рүү чихээ дэлдийлгэх нь энүүхэнд. Энэ чинь Эбэгийн үгнээс Үүлийнх үнэтэй гэсэн баталгаа биз. Хэн нь хүнд хэрэгтэй юм ярьж, хэн нь хэрэггүй зүйл бурж байгаагийн ялгаа энэ. Тэр ч бүү хэл, АН-аас ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн санал асуулга явуулбал Үүлийг гэх хүн олон гарахаар болжээ. Нэр дэвших эрхийн төлөө өрсөлдүүлэхдээ тулбал, Үүл гараад ирэхийг байг гэх газаргүй. Гэхдээ түрүүчийнх шигээ “Түгжил”-дүүлчихгүй бол шүү дээ. Уг нь 2009 онд Ц.Элбэг­доржид “Түгжил”-дүүлчихээгүй бол ч Э.Бат-Үүлд Ерөнхий­лөгчийн сэнтийд залрах боломж бас байсан.

 

Даанч “Их сунгааны өмнө жаахан амарч ав” гэж гадаад руу явуулчихаад ар хударгаар нь Эбэ найз нь ажиллаж, намынхаа доторх фракцуудыг өөртөө урвуулсан болохоос. Үүнээс нь болж Үүл бачимдаж, бачимдахдаа бархирч үлдсэнийг түмэн мэднэ. Тийм болохоор баатарт бодол бий байлгүй. Одоо түүний нэр хүнд оргилд байгаа. Шулуухан хэлэхэд түүнээс Эбэ айж буй нь лавтай. Айх шалтгаан ч бас байна. Наад зах нь гэхэд АН-ын бүлэглэл, фракцуудын олонх нь Э.Бат-Үүлийг дэм­жиж, Ц.Элбэгдоржийг тоохоо больсон. Эцэстээ Ц.Элбэгдорж намаасаа биш гаднаас дэмжлэг хайх болсон гэнэ. Үүл баатар ийнхүү Эбэ найзыгаа халхалж эхэлснээр АН-д их сунгаа хэдийнэ замд гарчихсан юм биш үү. Бариа хүртэл багахан зай үлдсэн. Хэн нь хэн бэ гэдгийг харах л үлдлээ.

 

Н.ГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 09, 2012 9:26:36 pm )

    ХУДЛАА ЯС ХАЯХАА БОЛИОЧ

  • Anonymous (November 11, 2012 11:29:31 am )

    yas hayaj bna

  • Anonymous (November 11, 2012 11:42:09 pm )

    ZA UUL TODROOD BHDAA YADIIN YMAR GAVIYA BGUULSAN BISH HUNII ERH NOTSTOIGOOR ZURCHSUNUUS UUR YSSIIN.

  • Anonymous (November 11, 2012 11:43:10 pm )

    ZA UUL TODROOD BHDAA YADIIN YMAR GAVIYA BGUULSAN BISH HUNII ERH NOTSTOIGOOR ZURCHSUNUUS UUR YASIIN.

  • Anonymous (November 12, 2012 7:09:51 pm )

    2 Sanal baina: Lenini, Stalini,Uliyanovin Zovlolt Holboot Ulstai holbootoi tuukh soyolin bukh uzveruudiig hotoos zaiduu gazar Kommunizm nertei tosgon baiguulah. Ulaan kommunistuudig uund sanaachilga gargahguid gaikhaj baina. Ayalal juulchlalin negen shine buteegdehuuntei bolohoos gadna manai hoich uyeiinhendee ergetsuulen bodoh barimtuudig uldeemeer baina. Nogoo sanal ni Huuhdiin Parkd sunderelsen barilguudig Hotin Zahirhaani omch bolgoj huuhdiin biye byaldah ayasig hogjuulekh surgalt humuujil togloomni usan santai neg bus olon ordontoi bolgoh.

  • Anonymous (November 12, 2012 10:21:04 pm )

    Хоёр найзыг хагаралдуулж яах нь вэ,харин ойлгомжтой хүнээ л дэмжвэл барав..

antalya rent a car