antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2012 12 comments

Битгий горьд Н.Алтанхуяг сайд аа

нийтлэсэн Admin
Тэд “Битгий горьд” гэнээ Н.Алтанхуяг сайд аа. Уут нь стандарттай, үнэ нь хямд боллоо гээд байсан нүүрсний үнэн нүүр

царай гэр хороолол, өнөөх түлээ, нүүрсний захуудаар урьдынхаараа байна. Таны яриад байсан гоё мэдээг биелэлээ олтол өвлийнхөө бэлтгэлийг базааж амжаагүй иргэд ингээд далаараа тавиулчихаж байгаа юм биш биз.

Гэртээ харих замдаа ганц, хоёроор нь машиныхаа ард хийчихдэг өнөөх жижигхэн ууттай нүүрс томрохгүй дэг ээ. Ченжүүдээс “нүүрсний уут стандарттай болсон гэдгийг мэдээгүй юм уу” гэж асуугаад амруугаа алгадуулав. Тэд “Битгий горьд, тэр стандарт, хууль журам чинь Алтанхуягтаа л хамаатай юм байгаа биз. Бидэнд хамаагүй. Хэлсэн хэмжээгээр нь уут хийгээд нүүрс борлуулбал бидэнд ашиггүй” гээд даналзаж байна.

Манайд хүн бүр “том” байх хувь хүний ухамсар ихэд дээшилжээ. Нийтийн гэхээсээ нэгэн биеийн эрх ашгийг дээдлэгчид олширсны дохио энэ байна.

Үүнийг батлах бас нэгэн жишээ нь шатахууны хомсдлоор далайлгасан нефть импортлогчид. Тэднийг ганц хоёр хоногийн шоу хийхэд л таксины үнэ 1000 болж, нүүрсний үнэ 1800-2000 төгрөг болж байх жишээтэй. Иргэдийг шоглох амархан байгааг шатахуун импортлогчдын шантаажаас харлаа.

Хамгийн эмгэнэлтэй нь Роснефть хоёр хоног “дотоод ажилтай” болчихоор л манай ШТС-ууд баярлаж иргэдийн гар дахь мөнгийг карттай, картгүйгээр нь ялгаварлан саадаг болж байна уу гэх хар төрүүлээд авав. Ингэсний хүчинд тэд Засгийн газраас 120 сая ам.долларыг төвөггүй салгаж дахин ингэж сахилагагүйтэхгүй гэдгийг нь салбарын яамнаас нь мэдэгдсэн. Тэгвэл одоо нүүрсний уут, үнэ хоёртой тулж ажиллая аа сайд аа.

Багануурын нүүрсийг хоёр өртөөнд буулгаж хямд үнээр авах боломжийг олгож байгаа төслийг иргэд алга ташин угтсан ч Хан-Уулаас бусад дүүрэгт хүргэгдэхгүй байгаагаас  тэр үү нүүрс борлуулах цэнхэр тугтай цэг нь ганц хоёроор тоологдож байгаагаас болсон уу юутай ч журам мөрдөгдөхгүй байна.

1000 гаруй хүнийг ажилтай болгочихсон энэхүү төслийн чимээг сонсох биш барааг нь харахыг хүсэгчид дэмий л ченжүүдтэй ам зөрж эцэст нь сайдын ажлын амтыг хэзээ мэдрэх юм бол гэсэн хүлээлт тээсээр өнөөх жижигхэн ууттай өндөр үнэтэй нүүрсээ авсаар байна.  Улаанбаатарын нүүрсний зах зээлийг “атгачихсан” ченжүүд таны гаргасан журмыг хэзээнээс бодитоор дагаж эхлэх вэ сайд аа.

М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (November 09, 2012 11:30:26 am )

    Төр гэж байгаа л юм бол хүчний байгууллагаа ашиглаад энэ увайгүй үйлдлийг зогсоогооч.Ганцхан МАН дээр л хууль хүч хэрэглээд байх юм. Олигархиуд, луйварчингуудын компаниудыг шударга ард түмнээ гэсэн сэтгэлтэй ТУЗын гишүүнд нь өгөөч,тэгж байж шинэчлэгдэнэ.Шатахуун,мах үйлдвэрлэдэг компанийн удирдлагыг солиоч

  • Anonymous (November 09, 2012 11:37:36 am )

    chi uuruu bitgii gorid

  • Anonymous (November 09, 2012 11:40:55 am )

    yaana da norovin huu min, ih uiliin urtei ajil ch yumdaa

  • Anonymous (November 09, 2012 11:42:21 am )

    тэгнээ. бид сонголтоо мэргэн хийсэн байнааааааааааа

  • Anonymous (November 09, 2012 12:01:12 pm )

    orchin ued setgulchiin uran tsetsen, xudla shaasan, bichsen umnud ard tumni stgelig xoerdulax boljeee

  • Anonymous (November 09, 2012 12:06:22 pm )

    Шоучид шоудахаас ,ярихаас өөр юу ч чадахгүй,ямар ч ажлыг бодит болгож чадахгүй.

  • Anonymous (November 10, 2012 6:32:06 pm )

    ger maani khuit daagaad. tanii khyamdkhan nuursiig khuleeseer.

  • Anonymous (November 10, 2012 8:01:47 pm )

    udahgui muu sain chienj nar baihgui bolnooo,,, odoo zar j chadaj bn ,,udahgui zagaan sariin daraa ta nar l damfuurna,,,ke ke

  • Anonymous (November 10, 2012 9:30:12 pm )

    М.Мөнхтунгалаг энэ сэтгүүлч гэр хороололд амьдардаггүй юм байна

  • Anonymous (November 11, 2012 11:10:55 am )

    Altan huyag ard tumniig hoshigruulj songuuliin surtajchilgaahiij bgaa yumaa

  • Anonymous (November 13, 2012 11:42:10 am )

    нҮҮРСНИЙ ЧЕНЖҮҮДИЙГ БАЙХГҮЙ БОЛГООЧ САЙД АА. тЭГЭХГҮЙ БОЛ ТАНЫ САНААЧИЛСАН ЧУХАЛ АЖИЛ НУРЖ МАГАДГҮЙ БАЙНА ШҮҮ, ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ТЭР МУУСАЙН ЛУЙВАРЧДАД ХАРУУЛААЧ. ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ТАНЫ МЭДЭЛД БАЙНА Ш ДЭЭ. ХУРДЛААЧ.

  • Anonymous (November 13, 2012 1:59:04 pm )

    аль ч нам адилхан муусайн лувирчид элжилж гарч идээд ханаагүй юм байхдаа хууль санаачилж хууль гаргачаад тэрнийгээ хэрэгжүүлээч худал хэлж ард түмнээ хуурч байхаар чадахгүй гээд л хэлэч

antalya rent a car