antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2012 30 comments

О.Магнай дарга аа, явна шүү

нийтлэсэн Admin
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Маг­най авсаархан бие­дээ багтахгүй зоригтой “товарищ” юм гээч.

 Одоо­хондоо  түүн шиг эрэлт хэрэг­цээтэй, тэрүүхэндээ  хөөрхөн хэв­лүүхэн, ажлаа гадарлаад байгаа дарга цөөхөн байна. Монголын хэрэг­лэгч­дээр  тохуурхсан үйлдэл бүхэн рүү үсэрч ороод байгаа болохоор ард иргэд “Энэ нөхрийг харин ч нэг байх ёстой байранд нь авч ирээд суул­га­чихлаа” хэмээн ам сайтай байгаа.

Өнөөдөр биднийг хо­хироосоор л байгаа архи, ша­тахууны үнэ, бэлэн гоймон, уут­тай нүүрс, цадигаа алд­сан вьетнам засварчид гээд тулгамдсан асуудал бүрийг зоригтой барьж авч байна. Түүнийг нь  оройдоо цэнхэр дэлгэцээр харж суугаа  ард ир­гэдийн “магнай”  тэнийх нь ч зүй ёсны хэрэг.

Хэрэглэгч олныг шулж мөл­жөөд байгаа архи үйлд­вэр­лэгч, шатахуун импортлогч, нүүрсийг шуудайгаар  биш торонд хийж зараад байгаа луйвар­чид, солонгос гоймонгийн оронд хужаа бэлэн хоол оруулж ирж байгаа гэмт этгээдүүдийн хууль бус үйлдэл бүрийг хангалт­тай ярилаа.

Ер нь ч гудамжинд жаг­саж явахдаа цагаан хоолой бариад хоолойгоо цахирт­тал сайн хашгирдаг байсан эр л дээ. Одоо харин ярьсан бүх­нээ ажил хэрэг болгох хэрэг­тэй байна, О.Магнай дарга аа.

“Ник”, “Магнай трейд”, ”Сод мон­гол” ,“Шунхлай”, М Ойл” зэрэг шатахуун импортлогч моно­полиуд “Бид өнгөрсөн са­руудад алдагдалтай ажил­ласан. Сарын эхнээс “Рос­нефть” шатахууныхаа үнийг нэмсэн тул бид бага­даа л гэхэд 230 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй” гээд гэдийгээд бай­гаа. Харин О.Магнай дарга бүр болохгүй бол 50-60  төг­рөгөөр нэмэгдүүлэхийг зөв­шөөрөх хандлагатай байгаа.

Энүүхэндээ гэхэд нефть импорт­логч монополиуд О.Маг­най даргын хувьд ёстой л толгойны өвчин болсоор удаж буй. Удаж байгаа учир нь эдгээр том компанийн улсад төлөх ёстой 17  тэрбум төг­рөгийн асуудалд ШӨХТГ-ын залуухан дарга эхнээсээ л бууж өгөх бодолгүйгээ мэдэг­дэж Монголын хэрэг­лэгчдээс “онц” үнэлгээ салгасан билээ.

Гэхдээ сүүлийн үед О.Магнай даргын дууны хүч жаа­хан сулраад  урьдын жав­хаатай түргэн хөдөл­гөөнийх нь эрчим удаашраад бай­гаа нь анзаарагдаад эхэллээ.

Бизнес, улстөрийн хүрээнийхнээс олон дарамт, тулгалт ирж байгаа нь тодор­хой.

Хамгийн сүүлд мэдээлэл хийх­дээ “Том ажил хийх гэхээр том дарамттай тул­гарч байна. Ер нь аягүй хэцүү зүйл их байна. Өнөө­дөр хэрэглэгчдийг хохироож байгаа булхай луйвар бүгдийн ард том улстөрчид сууж байгаа болохоор асуудлууд их хүнд байна. Гэхдээ болгож бү­тээхийн төлөө зүтгэнэ” гэж байна лээ. О.Магнай дарга аа, танд хэцүү дарамт, ша­халт бүр ч их ирнэ. Эрчээ сулруулж л болдоггүй юм шүү.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (November 08, 2012 10:04:35 am )

    Daramt bol mash ih irj baigaa gartsaagui. Magnai harin zorigtoi uchraas teseed baigaa baih

  • Anonymous (November 08, 2012 10:27:45 am )

    teneg magnai

  • Anonymous (November 08, 2012 10:33:33 am )

    Дарамт их байгааг чинь ойлгож байнаа харин та эхэлсэн ажлаа битгий хойш нь тавиарай

  • Anonymous (November 08, 2012 10:38:10 am )

    ажилд чинь амжлит хүсье өшөө олон зүйл хийгээрэй

  • Anonymous (November 08, 2012 10:45:20 am )

    Magnai chamd amjilt husye.Hiij bgaa bolgon chin zov bn.Odoo barilga baishin tureesluuleed ashig oldog garuudiin handiig daraad og.Ted hussen uedee unee nemj tureeslegchdiig hund baidald oruulj bn.

  • Anonymous (November 08, 2012 10:45:37 am )

    Shudarga baih buhniig yalna. Zamaasaa uharch bolohgui. Ajliin amjilt hysie.Chamaig mash olon hyn demjij bgaa shuu

  • Anonymous (November 08, 2012 11:03:29 am )

    Магнай бол ард түмний итгэл хүлээсэн УИХ-ын гишүүдээс ч илүү ажиллаж байгаа. Залуу хүн зоригтой, шантрахгүй хатуу байр суурьтай ажиллавал амжилтанд хүрнэ. Авилга, архи, хүүхэн 3-аас л хол яваарай, ирээдүйд Монгол төрийн төлөө зүтгэх хүн гэж найдаж явдаг шүү. Амжилт хүсье найз минь!

  • Anonymous (November 08, 2012 11:15:49 am )

    hicheegeerei. mungunuus unetei zuil amidrald bdag yum shuu.

  • Anonymous (November 08, 2012 11:16:51 am )

    Ene dawraad bgaa shatahyyn importlochdiig 10 sayaar bish 100.000.000-r torgovol tsochiroo orj magadgui shuu, myysain lyivarchin novshnyydiig alah yumsan

  • Anonymous (November 08, 2012 11:35:02 am )

    buu ai!!!Ard tumen chamtai hamt shuuu

  • Anonymous (November 08, 2012 11:37:08 am )

    amjilt hvsie.dahiad sn ajilaad bagaarai.amjilt

  • Anonymous (November 08, 2012 11:40:04 am )

    manaihan negen duugaar taniig demjsen bna shvv ta itgeliin bvv aldaarai. amjilt amjilt ……………………………………………..

  • Anonymous (November 08, 2012 11:42:57 am )

    bolohgui bol ard chin ard tumen baigaa shuu sanaj yabaarai bid abilgachidiin esereg buu bariad bosson ch boloh bish uu

  • Anonymous (November 08, 2012 11:47:15 am )

    Апу г магнай барахгүй гэдгээ мэдэжээ яагаад гэвэл батхүүтэй нэг нам болхоороо АН ын ах нар нь дарамталж боль гэсэн гэнэ харж байгаарай энэ үнэн шүү одоо энэ нь АПУ г зүгээр суртчилж шоудаад л нэрийг нь өсгөх нэг арга болоод нам болоор тохиролцожээ

  • Anonymous (November 08, 2012 12:04:39 pm )

    ene zaluu uneheer ih yum buteeh huu magnai shug 100 zaluu baidag bol mongol sug mandah yum shu. zorigtoi ch huu yum daramt ih irne ee gewch tumniihee tuluu yawaa hun uils ni butdeg yum aa

  • Anonymous (November 08, 2012 12:05:12 pm )

    amjilt husie magnaid

  • Anonymous (November 08, 2012 12:06:16 pm )

    uneheer shudarga hun gej magnaig l helne busad ni hudlaa luiwarchid yu ch hiihgui

  • Anonymous (November 08, 2012 1:31:07 pm )

    Магнайдаа ямарч байсан баяр хүргэх хэрэгтэй.Ер нь төрийн албан хаагч,улс төрчид,Засгийн газрын болон УИХ-ын гишүүд,г.м-ийн хүмүүс Магнай шиг байвал Монголд шудрага ёс тогтож болох талтай юм.

  • Anonymous (November 08, 2012 2:16:48 pm )

    Magnai eostoi buuj ogch bolohgui shuu chamd yamar ih itgel naidvar huleelgej bgaa geech chamd uneheer daramttai hetsuu bgaag oilgoj bgaa uzej taraad l baidii shuu amjilt CHI YALAH BOLNOOOOOOO

  • Anonymous (November 08, 2012 3:55:56 pm )

    chi chadaj bn bolj bn cham shig ingej ajilaa xiideg bol bid xugjinu idee beer maani ch gadagshilna shuudee chamd amjilt xusie

  • Anonymous (November 08, 2012 5:02:12 pm )

    yunasch bvv ai

  • Anonymous (November 08, 2012 5:21:49 pm )

    odoo ene suljee delguuriin jimsnuudiig zohitsuulyaa hudlaa oros ntr geed bichsen nyaltsanhai jimsnuud bnlee

  • Anonymous (November 08, 2012 6:28:17 pm )

    магнай битгий шантраарай. муусайн луйварчид юу ч хийж магад шүү. биеэ бодож, сэрэмжтэй байхгүй бол наад луйварчид чинь юу ч хийж мэднэ шүү. орой үдэш болгоомжтой байгаарай. АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСИЙ.

  • Anonymous (November 08, 2012 6:35:37 pm )

    Магнай ард олноо бодоод зvтгээд байгаарай бид дэмжээд л байгаа шvv

  • Anonymous (November 08, 2012 7:54:39 pm )

    ene uls turd bgaa nowshnuudiin orond magnai shig 76 hun orj irsen bol MONGOL ULS maani 4 jild l hugjinu duu.bitgii shantar luiwariin ard tom uls turch bgaa bol taii ard ard tumen bugd zogsoj bgaa sh vv

  • Anonymous (November 08, 2012 7:55:48 pm )

    ene uls turd bgaa nowshnuudiin orond magnai shig 76 hun orj irsen bol MONGOL ULS maani 4 jild l hugjinu duu.bitgii shantar luiwariin ard tom uls turch bgaa bol tanii ard ard tumen bugd zogsoj bgaa sh vv

  • Anonymous (November 08, 2012 9:49:08 pm )

    Магнайд АМЖИЛТ !!!!!

  • Anonymous (November 09, 2012 11:01:58 am )

    Amjilt. Ooriinhoo ayulgui b.dald sain anhaaraarai. Mongoliin zaluuchuud ard tymen chamtai hamt b.gaa shy. Ongo mongond nyd chihee bitgii haalgaarai. chi shy.

  • Anonymous (November 11, 2012 4:32:38 pm )

    odoo naad tom tom garuudtaigaa tulj yariarai,chamd zorig baina zaluu hunii tsus zurh baina,amjilt husey,Mongol ulsiig hev jurmand oruulahad unetei huvi nemer oruulj baigaag chin ard tumen harah bolno..amjilt husey zaluu Mongol huu mini.

  • Anonymous (November 13, 2012 12:32:21 am )

    gantsaardaad shagdaada garchih vii de huurhii

antalya rent a car