
МАН-ын намын залуучууд намынхаа нэр хүндийг гэнэ гэнэхэн “алдаг” уламжлал гэмээр жишиг тогтсон ч юм шиг. Хадгаламж зээлийн хоршоо ид цэцэглэж, Хадгаламж банк хувьчлагдаж байх үед Ардчилсан социалист залуучуудын холбооноос айхтар том сенсаацууд дэгдсэн. Эрх мэдлийн жолоог гартаа атгасан ах намын залуучууд улсын банкнаас өөрийн юм шиг мөнгө гарган казинодсон, хадгаламж зээлийн хоршооны дампуурлаас болоод нэгнийгээ хөнөөсөн зэрэг нь нийгэмд тэдний талаар маш өөр дүр зураг бүтээсэн.
Харин өнөөдөөр үүнтэй дүйхүйц нэгэн хэрэг дэгдээд бичсэн хэвлэлүүд ээлж дараалан “амаа үдүүлээд” байна. Амалхааны Эрдэнэбат хэмээх залуу МАН-ын залуучуудын байгууллагын удирдах зөвлөлд орон улс төрийн карьераа эхлүүлэхтэй зэрэгцэн түүний бизнесийн салбар дахь “но”-той асуудлууд шил даран гарч эхэлсэн. Дундын өмчлөлийн ураны ордоо хамтрагчдаа хэлэлгүй японуудад дөрвөн сая доллараар арилжиж ашгийг нь завшсан гэх мэдээлэл бол түүний олны танил болж эхэлсэн анхны хэрэг. Харин өнөөдөр түүний түүх “Шивээ овоо” хэмээх шинэ хуудсаар баяжив. Стратегийн орд газарт тооцогдох улсын мэдлийн уурхайн 85 хүртэлх хувийг А.Эрдэнэбат эзэмшдэг гэнэ.
Хамгийн агуулга ихтэй орд газруудын дийлэнх хувийг улс төрч эрх мэдэлтнүүд “халаасалсан” байсны зах зухаас олон нийт мэдэж эхэлж байна. Тухайлбал Улаанбаатар хотыг нүүрсээр хангадаг Багануурын уурхайн дийлэнх хэсэг мөн хувьд очсон байсныг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт буцаасан. Хуулиар 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой стратегийн орд газар уурхайнууд чухам ямар арга замаар ийнхүү эрх мэдэлтэн, тэдний ойр тойрныхны халаасанд ордогт тайлбар хэрэгтэй байна. Энэ удаа “Шинэ шивээ”-гийн тайлбарыг А.Эрдэнэбат өгөх нь зүйд нийцнэ .
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 06, 2012 10:17:45 pm )
tiinh hujaa nar ni tomoo naaduuliin chin tunsh hujaa nar 13 davhar barilga ter chigeer ni hudaldaj avaad gadaah garaged ni duuren unetei mashin aimaar mongoor togloj bgaa shu naadahiig chin hujaa l gedeg ym bna lee
-
Anonymous (November 07, 2012 1:29:19 am )
arai ch dee
-
Anonymous (November 07, 2012 8:12:12 am )
Энэ төрийн өмчийн эрүүл бус луйврын нууц эзэн нь УИХ-ын гишүүн Содбаатар, Хүрэлсүх нар гэдэг нь тодорхой гэж АМХЭГ -ынхан хэлсэн.
-
Anonymous (November 07, 2012 8:30:53 am )
Хүрэлсүх чинь тэгвэл энэ мэтийн луйвар нь шалгагдана гэдгийг мэдээд айж гадаад руу гарч байгаа юм байна шдээ. С.Баяр,Билэгт,одоо энэ Хүрэлсүх,араас ньБаярцогт,Сү.Батболд,Гансүх,М.Энхболд гээд хулгайчууд маань гадаад руу хулгайлсан мөнгөө аваад бүгд зугатаах юм байна доо.АТГ хэрэг хийсэн гэдгийг нь нотолж чадахгүй байгаа Энхбаяртай ноцолдож байхаар эдгээр хулгайчуудаа хийсэн хэрэгтэйгээ бэлэн байхад нь шалгадаг болоосой.
-
Anonymous (November 07, 2012 9:22:27 am )
Iim luibar hiih gej MAN-iinhan zaluuchuudiin baiguullaga baiguuldag um bish uu
-
Anonymous (November 07, 2012 10:01:02 am )
Энэ ч ноцтой асуудал байна даа
-
Anonymous (November 07, 2012 10:23:35 pm )
Ene bol songuuliin show. Oor show dokh yum oldokhgui bolokhoor demii yum bichikh yum. ene khumuus ch yun itgemtgii yum be dee. Shivee ovoo-giin uurkhaigaas neg ch ga gazar avaagui. shal oor khooson gazar avaad Shine shivee gej nerleed khaiguulaa khiisen gazar shuudee. odoo boli naadakhaa. 3 shatnii shuukheer yavaad naad Erdene bat chini buruugui gej garsan. sain sudalj baij yumaa bicheech. ternii orond oyu tolgoi khoshoot gekh metee bich.
7 Comments