antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2012 5 comments

“АПУ”-г шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үүний өмнө удаа дараа далд сурталчилгаа хийж байгаа тул АПУ компанийн архи үйлдвэрлэх эрхийг цуцлах гэж байна гэсэн дуулиан дэгдээд байсан. Харин ШӨХТГ-аас иргэдээс ШӨХТГ-т “АПУ” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол ирсний дагуу тус газраас шалгалт явуулж байгаа талаар мэдээллээ.

Үүнд Тусгаар тогтнолын ордонд тоглож буй “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолтод “АПУ” компанид үйлдвэрлэсэн архи гарч байгаа нь тус компанийн явуулж буй далд хэлбэрийн сурталчилгаа гэсэн гомдол гаргасан. Үүний дагуу ШӨХТГ-аас ажлын хэсэг томилж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигт “АПУ” ХК-иас далд сурталчилгаа явуулсан эсэхийг тогтоохоор болсон байна. Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт гараагүй бөгөөд хэрэв далд сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түр буюу нэг сарын хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүргүүлэх гэнэ.

Мөн “I Love UB” хэмээх уралдаан нь “АПУ” компанийн үйлдвэрлэдэг Улаанбаатар гэх архийг сурталчилж байна гэсэн гомдол. Энэ асуудлыг ШӨХТГ-аас нягтлахад “I Love UB” уралдааныг “Аврора Гет” гэх компани зохион байгуулж байгаа, “АПУ” компанитай ямар нэг байдлаар холбоогүй болохыг тогтоожээ.

Дашрамд, 2010 оноос хойш “АПУ” компанитай холбоотой 26 зөрчил илэрсэн бөгөөд ШӨХТГ-аас эдгээрт нийт 51,6 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 05, 2012 12:27:57 pm )

    busad n tegeed yadag ch gui yum bolj bna uu? gantsxan apu geed bxiig bodoxod sanaataigaar l yalgaad bna da

  • Anonymous (November 05, 2012 12:29:14 pm )

    ene medeen deeree logo tavij bga n Magnaigiinxaar bol bas dald surtalchilgaa bolox uu?

  • Anonymous (November 05, 2012 5:27:43 pm )

    ELBEGDORJ ERONHIILOGCH ARHI BISH SUUG SANAL BOLGOOD ARDCHILSAN NAMII ALTAN HARAATSAINUUDAA DEMJ GESEN.2013 ONII 01 SARIIN NEGNEES MANAI BATKHUU APU- GAA SUUNII UILDVER BOLGONO.

  • Anonymous (November 05, 2012 5:57:38 pm )

    апу г магнай шалгасан шигээ шалгаад үр дүн нь ийм байна гээд ард түмэндээ хэлүүл таарна шоу болгоод битий өнгөрөөсэй

  • Anonymous (November 05, 2012 11:58:09 pm )

    Buuni nohoi

antalya rent a car